МОНГОЛ ФОТО

ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Бас нэгэн авъяаслаг Монгол залуугийн бүтээлүүд

Саяхан бид маш чадварлаг "Шог зураг" зурдаг хоёр Монгол залуугийн бүтээлүүдийг хүргэж байсан бол өнөөдөр бас нэг хөрөг зурдаг болон аним бүтээдэг Билэг Сод хэмээх залуугийн бүтээлийг хүргэхээр шийдлээ. Тэрээр бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ, "Би МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн 1-р курсын оюутан. Бүх л зургийн төрөлд сонирхолтой бөгөөд өөрөө бие дааж зурахад суралцаж байгаа" -гэсэн юм. Тэрээр гараар Photoshop Flash After Effect хийх болон бусад зураг, видео бүтээдэг програмууд дээр ажилладаг байна.
Бас нэгэн авъяаслаг Монгол залуугийн бүтээлүүд Хадгалах

Алдартнуудын шог зураг

Монголын алдартнууд болон эгэл жирийн биднийг хүртэл ямар ч компьютерын програм ашиглахгүй гараараа шоглон зурдаг авъяаслаг хоёр залуугаас өөрсдийн бүтээлийг олонд хүргэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн билээ. Хүсэлтийг шууд биелүүлэхээс өөр аргагүй байлаа. Учир нь үнэхээр авъяастай зурдаг залуус бөгөөд бүтээлүүдийг нь үзээд маш хөгжилтэй байлаа. Нийтлэлийн төгсгөлд тэдний фэйсбүүк хуудсыг тавьсан байгаа тул та бүхэн өөрсдийг хөгжилтэй хөргөө зуруулахыг хүсвэл холбогдож болно гэсэн шүү.

Алдартнуудын шог зураг Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №127

Юуны түрүүнд, Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд, Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд, Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд, Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд, Хамаг монголын хатад, Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8-ны мэнд хүргэе. Эмэгтэйчүүдийн баярт дуусахаас өмнө амжиж "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулж чадсандаа баяртай байна. Таны ээж, эгч, дүү нараас минь ялгаагүй Эх хүн болж, энэ хорвоог гэрэлтүүлж яваа бүсгүйчүүддээ хүндэтгэлтэй хандаарай гэж хүсье.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №127 Хадгалах
2013-03-09, 03:54

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126

Оройн мэнд хүргэе найзуудаа, энэ долоо хоногийн амралт дуусахаас өмнө амжиж, "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа 2013 оны хамгийн анхны дугаарыг хүргэж байгаадаа их баяртай байна. Монгол охидын 2012 онд орсон бүх дугаарын комментуудыг ерөнхийд нь гүйлгэж нэг харлаа. Тэнд хүмүүс бичихдээ, "Олны танил, модель загвар өмсөгчид, студийн зургуудаас залхаж байна. Эгэл жирийн бөгөөд яг л байгаагаараа, элдэв маяггүй охидын зураг оруулаач..." -гэжээ. Иймд энэ удаагийн дугаартаа та нарынхаа саналыг хүндэтгэж, олны танил бус жирийн охидын, энгийн төрхийг олноор оруулахыг хичээлээ.
Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126 Хадгалах
2013-01-28, 05:57

Монгол орон гадны нүдээр (2-р хэсэг)

“Vanishing Cultures Project” -хэмээх сайн дурын төслийн үйл ажиллагааны гэрэл зурагчин Тейлор Вейдман (Taylor Weidman) хэлэхдээ, "Нүүдэлчин Монголчуудын нүүдлийн амьдрал бага багаар үгүй болж байгааг олж харжээ. Хэдийгээр одоог хүртэл нүүдлийн амьдрал байгаа ч Чингис хааны үеийнхээс нэлээд өөрчлөгдсөн байна"- гэжээ. Нэг талаас нь харахад орчин үеийн техник технологи үүнд ихээхэн нөлөөлж байгаа билээ. Ингээд орчин үеийн "Монгол Улс"-ыг гэрэл зурагчин Тейлор Вейдманы нүдээр харцгаая.
Монгол орон гадны нүдээр (2-р хэсэг) Хадгалах
2013-01-06, 05:32

Монгол охид цувралын 2012 оны шилдэгүүд (100 фото)

Хэрэглэгч та бүхэндээ юуны түрүүнд Шинэ оны мэнд хүргэе. 2013 оны 1-р сарын 1 буюу шинэ оны эхний өдрийг "Монголын үзэсгэлэнт охид" цувралын 2012 оны шилдэгийн шилдэг охидын 100 фото зургаар эхэлж байгаадаа баяртай байна. Эдгээр охидыг өнгөрсөн жил оруулсан 8 дугаараас шүүн авсан бөгөөд шалгаруулалтыг хэрэглэгчдийн сэтгэгдэл болон хөндлөнгийн хүмүүс хийсэн байгаа. Гол нь үзэгчдийн сэтгэгдэлийг харгалзсан болно. Хэр болсоныг таны гэгээн мэлмий шүүн тунгаах буй за. Ингээд эх орныхоо сор болсон охидыг хүлээн авцгаана уу.
Монгол охид цувралын 2012 оны шилдэгүүд (100 фото) Хадгалах
2013-01-02, 03:25

Монгол элдэв зураг (90 фото) №23

Сайхан амарч байна уу найзуудаа, өнөөдөр та бүхнийхээ үзэх дуртай болсон "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Элдэв зургууд маань хэрэглэгчдээс ирсэн зургуудаас бүрддэг учир, олон сонирхолтой, хөгжилтэй фото илгээсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ удаагийн дугаарт маань ихэнхи нь өнгөрсөн зуны хөгжилтэй агшнууд багтсан байгаа. За ингээд сандлаа татаад, тухлан сууж үзээрэй.
Монгол элдэв зураг (90 фото) №23 Хадгалах
2012-12-24, 01:11

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125

Долоо хоногийн амралт дуусахаас өмнө хэрэглэгч та бүхэндээ хүргэнэ гэсэн зорилгоо биелүүлж, сайтынхаа хамгийн олон үзэгчтэй "Монгол охид" булангийнхаа шинэ дугаарыг амжиж оруулж байгаадаа их баяртай байна. Юуны түрүүнд удаасанд уучлаарай гэж хүсье. Яг одоо таныг судасаар нь Монгол цус гүйж буй үзэсгэлэнтэй 100 охин инээмсэглэн хүлээж байна. Гайхалтай биш гэж үү?... таны ээж, эгч, дүүгээс ялгаагүй Монгол охидоо хүндэтгэн сайхан төрхөнд нь мэхийн ёслоё. Охид минь ээж ааваас заяасан үзэсгэлэн гоо төрхөө хайрлаж, монгол ухаанаар биеэ чимж яваарай гэж хүсье.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125 Хадгалах
2012-12-17, 06:26

Миний эх орон (85 фото) №11

Сайхан амарч байна уу, та бүхнийхээ амралтанд зориулан Монгол орныхоо жилийн дөрвөн улиралыг харуулсан гайхалтай гэрэл зургуудыг толилуулж байна. Энэ бол мэдээж "Миний эх орон" цуврал бөгөөд энэ удаагийн дугаарт сэтгэл сэргээж, дурсамж сөхсөн олон сайхан гэрэл зургууд багтсан байгаа. Эх орон минь цагаан нөмрөгөө өмсөж, цан хүүрэг татсан ч, Саак-д хаврын шинэхэн яргуй, номин ногоон тал, алтан намрын өнгө бүгд л алаглан байна. За ингээд найзуудаа эх орноороо бахархацгаая.
Миний эх орон (85 фото) №11 Хадгалах
2012-12-16, 05:14

Монгол элдэв зураг (100 фото) №22

Сайхан амарцгааж байна уу. Өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулан Биднийг хөгжилтэй, сонирхолтой талаас нь харуулдаг "Монгол элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Гадаа хэдий өвөл цаг болж, хүйтэн уур амьсгал эх оронд минь ирсэн ч Саак-д халуун зунаараа л байна. Дурсамж хөгөлсөн хөгжилтэй, өнгөлөг гэрэл зургууд танд байгаа бол манай Сaakmn3@yahoo.com мэйл хаягаар явуулж болно шүү. За ингээд хамтдаа дуртай цувралаа тухлан сууж үзэцгээе. Айл өрх бүрийн гэр нь дулаан, гэдэс нь цатгалан байх болтугай.
Монгол элдэв зураг (100 фото) №22 Хадгалах
2012-11-12, 00:06

Аян замын тэмдэглэл (6-р хэсэг)

“Тусгал” хэмээх гүн агуулга бүхий нэрэн доор сайн дурын хүсэл сонирхлоороо нэгдсэн хэсэг залуусын үндсэн зорилго бол эх орон, эх дэлхийнхээ сайн сайхныг гэрэл зургаар бусдад дэлгэн танилцуулахад оршдог билээ. Тиймээс бид энэ зуны ээлжит байгаль дээрх үзэсгэлэнгээ Өвөрхангай, Архангай, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын нутаг усны сайхныг тольдож улмаар боломжит газруудад нүүдлийн үзэсгэлэнгээ дэлгэн харуулж нутгийн иргэд, аялагчдын мэлмийг мялааж яваад ирлээ.
Аян замын тэмдэглэл (6-р хэсэг) Хадгалах
2012-11-06, 20:59

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124

Та бүхэн сайхан амарч байна уу, гадаа өвөл цагийн ташуурын үзүүр тас хийн бууж хүйтэн өдрүүд үргэлжлэхийг сануулах шиг. Уйтгартай намрын шаргал өдрүүд цасан цагаан өнгөөр солигдох болоогүй ч, яг одоо гадаа цастай үдэш болж байна. Магадгүй над шиг олон хүмүүс халуун дулаан Зуныг үгүйлж байгаа нь мэдээж. Иймд нимгэн даашинзтай цэвэрхэн охидоо эргэн дурсъя, нов ногоон ой модод, цэнгэг тунгалаг гол горихоо санацгаая. Тиймээ энэ бол яг л халуухан зунаараа байгаа "Монголын үзэсгэлэнт охид" цувралын Шинэ дугаар байлаа. Эх орны минь өнцөг булан бүрт байгаа айл өрх бүрийн гэр нь дулаан, гэдэс нь цатгалан байх болтугай.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124 Хадгалах