МОНГОЛ ФОТО

Монгол залуугийн Digital art бүтээлүүд

Та бүхэндээ Б.Чинзориг хэмээх 23 настай залуугийн дижитал арт чиглэлээр бүтээсэн гэрэл зургуудыг танилцуулж байна. Тэрээр ШУТИС-ийн Дизайны сургуулийг төгссөн бөгөөд Warcraft компьютерийн тоглоомыг мэддэг болсоноос хойш digital art-г маш ихээр сонирхох болжээ. Одоо таны үзэж буй зургууд бол бүгд түүний бүтээлүүд юм. Ингээд монголынхоо шинэ үеийн авъяаслаг залуусын нэг болох зураач Б.Чинзоригийн өвөрмөц зөгнөлт зургууд болон түүнийг хэрхэн бүтээсэн видео бичлэгийг үзэцгээе.

Монгол залуугийн Digital art бүтээлүүд Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №120

Нарлаг сайхан өглөөний мэнд хүргэе. Та бүхний амралтанд зориулан сайтынхаа хамгийн олон үзэгчидтэй, сэтгэл татам нийтлэлүүдий нэг болох "Монголын үзэсгэлэнт охид" цувралын ээлжит дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаартаа хамгийн халуухан, дур булаам охидыг илүү түлхүү оруулж өгсөн байгаа. Мэдээж монгол төрхөө шингээсэн эгэл жирийн охид энэ нийтлэлийг чимэх нь тодорхой. Гэхдээ хүн хүний сонирхол өөр байдаг болохоор таалагдах үгүйг нь би таашгүй. Ингээд өдрийн эхлэл болгож танд хамгийн түрүүнд халуун ногоотой зууш санал болгоё.

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №120 Хадгалах

Миний сайхан эх орон (125 фото) №7

Сайхан амарцгааж байна уу. Та бүхнийхээ амралтанд зориулан сайтынхаа хамгийн гоё фото нийтлэлүүдийн нэг болох "Миний сайхан эх орон" цувралын ээлжит дугаарыг мэлмий оюунд тань хүргэж байгаадаа таатай байна. Эх оронд минь дулаан цаг ирж байгаа учраас дэлгэр зуны сэтгэл догдлуулж, хараа булаасан олон сайхан зургуудыг энэ дугаартаа багтааж өглөө. Бидний тухай дэлхийд "Аляскаас том нутагтай, 3 сая хүрэхгүй хүн амтай, хүний гар хүрээгүй онгон дагшин уул ус, тал нутагтай тусгаар тогтносон Монгол гэдэг улс азид байдаг" -хэмээн бичиж байна. Энэ бол бодит үнэн. Өвгөд дээдсийн минь амиа золин байж, бидэнд үлдээсэн газар нутгаа хайрлаж, Эх орондоо эзэн шиг эзэн байцгаая залуусаа... Сайхан монгол орондоо тавтай морилно уу.

Миний сайхан эх орон (125 фото) №7 Хадгалах

Монгол элдэв зураг (100 фото) №16

Юуны түрүүнд та бүхэндээ Эр цэргийн баярын мэнд хүргэе. Эх орны минь нийслэлд нарлаг сайхан өдөр тохиож байна. Хүн бүр л гадуур дотны хүмүүстэйгээ гарахыг хүсч байгаа биз ээ. Миний хувьд ч сэтгэл өөдрөг сайхан өглөө эхэлсэн бөгөөд өчигдөр оройноос эхэлж бэлтгэсэн "Монгол элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ нийтлэлийг цэргийн алба хаасан болон яг одоо баяраа тэмдэглэж буй цэрэг эрсдээ зориулсан юм шүү. Хэрвээ танд энэ цувралд илгээх сонирхолтой зургууд байгаа бол Caakmn3@yahoo.com -цахим хаягаар явуулж болно. Сайхан Монгол оронд минь урин дулаан цаг айсуй..., эх орны минь өнцөг булан бүрт төлөлж буй таван хошуу мал нь эсэн мэнд бойжиж, малчин зоны нуруу тэнэгэр, ухаан саруул байг.

Монгол элдэв зураг (100 фото) №16 Хадгалах

Монголын бяцхан үрс (80 фото) №10

Үдшийн мэнд хүргэе найзуудаа, өнөөдөр та бүхэндээ сайтынхаа хамгийн гэгээлэг нийтлэл болох "Монголын бяцхан vрс" цувралынхаа шинэ дугаарыг бэлтгэн хүргэж байгаадаа баяртай байна. Нэлээд удсан учир энэ удаагийн дугаар маань өмнөхөөсөө илүү олон зургууд багтсан чанартай цуврал болсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vрсийн гэрэл зургууд та бvхэнд хамгийн сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.

Монголын бяцхан үрс (80 фото) №10 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №119

Та бүхэндээ нар гийсэн сайхан өдрийн мэнд хүргэе. Таны амралтанд зориулан саакын зүгээс сайтынхаа гэрэл гэгээтэй нийтлэлүүдийн нэг болох "Монголын үзэсгэлэнт охид" цувралын ээлжит дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ нийтлэл нь Монгол тооллоор шинэ жил буюу Усан Луу жилийн анхны дугаар болж байгаа онцлогтой. Ялдам ихэмсэг Монгол бvсгvйчvvд бvгд минийх, Яалт ч vгvй миний хайраар тэд дутагдаж байгаа, Дуулим хорвоод дурлах л гэж тєрсєн бvсгvйчvvдийг гомдоож, Дурлалын бурханы ємнє би гэмтэн болж зогсмооргvй байна... Монголынхоо бүх залууст сайхан хайрыг олж, бие биеэ түшин жаргалтай амьдраарай гэж хүсье.

Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №119 Хадгалах

Монгол элдэв зураг (90 фото) №15

Эрхэм хэрэглэгч танд шинэ өглөөний мэнд хүргэе. Цаг нартай уралдаж зав чөлөөгүй ажиллах та бүхнийгээ хэдэн хором ч гэсэн баясгахаар "Монгол элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Энэ нийтлэл нь ихэвчлэн орчин цагийн Монгол орны минь амьдрал, хэв маяг, байгалийн сонин содон төрхийг илүү бодит талаас нь сонирхолтой, алиа хошин байдлаар харуулдгаараа онцлогтой билээ. Хэрвээ танд энэ цувралд илгээх сонирхолтой зураг байгаа бол Caakmn3@yahoo.com цахим хаягаар явуулж болох юм. Сайхан Монгол оронд минь өвөл цаг шувтарч, урин дулаан цаг айсуй. Найзууд минь сэтгэлдээ дулаан бай, мөрөөдөлтэй бадрангүй бай, ажилдаа хичээнгүй бай, зорьсондоо үнэнч байгаарай.

Монгол элдэв зураг (90 фото) №15 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (100 фото) №118

Дэрвэлзэн талимаарах сормуус нь хичнээн өхөөрдөм, дэггүйтэн мишээх уруул нь хичнээн дур булаам, үнэгчлэн нойрсох ахуй нь ямар энхрий, үзэсгэлэнт ялдам бүсгүй чи ямар сайхан юм бэ?... -хэмээн шүүрс алдах боломжыг олгодог "Монголын үзэсгэлэнт охид" цувралын 2012 оны анхны дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарын онцлог бол өмнөх цувралуудыг бодвол илүү олон фото зургууд багтсан бөгөөд аль болох шинэ дүр төрх, энгийн охидыг харуулахыг хичээлээ. Ингээд Монгол охидоо харж сэтгэл оюунаа баясга, зүрх сэтгэлдээ тэднийгээ хайрла... магадгүй таны цээжинд хурах догдлолын үгс  - "Нууцлагхан инээмсэглэлийнхээ цаана чи юуг агуулна вэ?, Нуурын ус мэт тогтуун нүдээрээ юунд намайг дурлуулна вэ, гуйя! Нэрээ хэлээч дээ, учралын болзоонд чамайг урьмаар байна" -хэмээн хөврөх биз ээ.

Монголын vзэсгэлэнт охид (100 фото) №118 Хадгалах

Монгол охидын шилдэгvvд Youtube дээр

Саяхан бид "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа 2011 оны шилдэгүүдийг оруулсан билээ. Харин манай холбоо барих мэйлээр Doko хэмээх хэрэглэгчээс маань "Монгол охид" -ын он оны буюу 2007, 2008, 2009, 2010, 2011 оны шилдэгүүдийг багтаасан их гоё slide show бэлтгэж явуулсаныг та бүхэндээ хүргэж байна. Хаа байсан 2007, 2008 ... оны охидын зургуудыг сайхан аянууд дээр тааруулж монтажалсаныг үзээд сэтгэл их хөдөллөө. Энэ бичлэг нь Саак-тэй өнгөрүүлсэн хэдэн жилийн өмнөх үе рүү хөтлөнө гэж бодож байна. Зурган дээр дурсамж болон үлдсэн миний амьдрал эргээд хархад сайхан зүйл олон байж дээ.

Монгол охидын шилдэгvvд Youtube дээр Хадгалах

Миний сайхан эх орон №6

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан Монгол орныхоо өнгө төрхийг харуулсан олон цуврал фото нийтлэлүүдийг хүргэж байдаг билээ. Эдгээрийн нэг болох эх орны минь салхи сэвэлзэж, цэнгэг агаар нь хамар сэтлэм үнэртэж, цэлмэг тэнгэрт нь наран наадаж, цэвэр тунгалаг гол мөрнүүд хажууханд хоржигнох гайхалтай мэдрэмжүүдийг өгч байдаг "Миний сайхан эх орон" цуврал нийтлэлээ хүлээн авна уу. Дугаар болгондоо жилийн дөрвөн улиралыг шингээж чадсан, бахдам сайхан өргөн уудам нутагтайг минь сануулж чаддагт нь энэ нийтлэлдээ би хайртай байдаг юм. Нийтлэлийг бэлтгэхэд үргэлж тус болж байдаг гэрэл зураг илгээсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.  

Миний сайхан эх орон №6 Хадгалах

Монгол охид цувралын 2011 оны шилдэгvvд (80 фото)

Шинэ оны анхны ажлын єдєр та бvхэндээ бэлэг барихаар "Монголын vзэсгэлэнт охид" цувралын 2011 оны шилдэгvvдийг хvргэж байгаадаа баяртай байна. Сайтад маань 2011 онд нийт8дугаарын давхардсан тоогоор778гэрэл зураг нийтлэгджээ. Эндээс шилдэг гэсэн 80 зургийг шалгаруулахад vнэхээр хvнд байлаа. Учир нь дугаар болгоныг бэлтгэхэд, хамгийн дур булаам бvсгvйчvvдийг нь сонгодог болохоор тvvнээс дахиад шилж сонгоно гэдэг амаргvй ажил байв. Шалгаруулалт хийхэд тусалсан мэргэжлийн болон ойр дотны хvмvvстээ баярлалаа. Нэг зvйлийг сануулахад, зургийн дараалал огт хамаагvй бєгєєд эдгээр охид бvгд 2011 оны хамгийн сэтгэл татам, vзэсгэлэнтэй хэмээн Саакын зvгээс толилуулж байна.
Монгол охид цувралын 2011 оны шилдэгvvд (80 фото) Хадгалах

Монгол элдэв зураг (50 фото) №14

Єдрийн мэнд хvргэе найзуудаа, Нийслэд маань энд тэнд л албан байгууллага хамт олны шинэ жилийн баяр болоод л ... "бєєн бєєн баяраа..." гэдэг дууны vг санаанд бууж байна. Баярлаж сурсан Монголчууд шиг байгаасай гэж хvсээд, та бvгдийнхээ баяр дээр баясал нэмж, сайтынхаа хєгжилтэй нийтлэл болох "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvргэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаартаа шинэ жилтэй холбоотой олон сонирхолтой гэрэл зургууд оруулсан байгаа. Хэрвээ та дараагийн дугаарт хєгжилтэй гоё зураг илгээхээр шийдсэн болcaakmn3@yahoo.com-хаягруу явуулаарай. За ингээд хамтдаа шинэ vеийн Монгол тєрхийг хєгжилтэй байдлаар харуулсан цуврал нийтлэлээ vзэцгээе.
Монгол элдэв зураг (50 фото) №14 Хадгалах