Монгол фото

Монгол орон Австрали зурагчны нүдээр...

John Feely (Жон Фили) хэмээх Австралийн зурагчин эр, анхны аяллын нислэгээрээ Монгол улсыг сонгожээ. Ийнхүү олон цагийн нислэгийн дараа зорьсон газраа ирж, алслагдсан баруун аймгуудаас аяллаа эхэлсэн гэдэг. Тэрээр энэхүү фото төслөө "Cast Away" хэмээн нэрлэсэн бөгөөд 7 хоногийг өнгөрүүлсэн аж. Ийнхүү та бүхэндээ алсын гийчин эрийн авсан, Монгол орноор аялсан фото тэмдэглэлийг орчуулан хүргэе.

Монгол орон Австрали зурагчны нүдээр... Хадгалах

Монгол элдэв зураг (90 фото) №45

Нарлаг сайхан бямба гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо. Өдөр шөнөгүй ажил амьдрал, ахуйн тээртэй асуудлуудад дарагдсаар уйтгарлаж суугаа танд, инээд хөөр, аз жаргал сэлбэх зургуудаар бэлэг барьж байна. Тухлан сууж, таалан болгооно уу.

Монгол элдэв зураг (90 фото) №45 Хадгалах

Монгол наадам Наранзууны нүдээр...

Бид уншигч та бүхэндээ мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч хүмүүсийн бүтээлүүдийг хүргэдэг билээ. Харин энэ удаад "МУИС"-ийн харьяа "Байгаль эх лицей" ахлах сургуульд сурдаг 17 настай М.Наранзууны гэрэл зургуудаас сонирхуулж байна. Тэрээр багаасаа л гэрэл зураг сонирхдог байсан ч, хоёр жилийн өмнөөс тууштай зургууд авж эхэлсэн байна. Бусдаас ялгарах түүний гол онцлог бол зургийн ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй, гэрэл зургийн аппаратанд юу буулгахыг хүснэ, түүнийгээ л авдаг, нэг үгээр хэлбэл чөлөөт сэтгэлгээтэй гэрэл зураг сонирхогч ажээ. Ингээд дэлхийд ганцхан Монгол наадмыг М.Наранзууны нүдээр нэг харвал...

Монгол наадам Наранзууны нүдээр... Хадгалах
2016-07-22, 13:00

Монгол элдэв зураг (85 фото) №44

Монгол зон олон минь сайхан наадаж, тавтай амрав уу? Эх оронд минь сонгууль, наадам, Асем гээд юм юм давхцсан хөл хөдөлгөөнтэй үйл явдлууд болж өнгөрлөө. Наадмын амралт ч урт удаан сайхан байлаа. Ингээд замын тоосноосоо салаад удаагүй байгаа та бүхэндээ, өнгөрч буй өдрүүдийн хөгжилтэй мөчүүдийг сануулах "Элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж байгаадаа таатай байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (85 фото) №44 Хадгалах
2016-07-17, 19:35

Миний сайхан эх орон (70 фото) №22

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэлжээ. Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд нь эргэлээ. Дэлхийг дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа. Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Бидний зүгээс та бүхэндээ "Миний сайхан эх орон" хэмээх нийтлэлээ хүргэж байгаадаа баяртай байна. Цус минь монгол Цөс минь монгол Зүс минь монгол Ёс минь монгол бид монголоороо гоёдог. Үндэсний их баяр наадамын баярын мэндийг дэвшүүлж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

Миний сайхан эх орон (70 фото) №22 Хадгалах
2016-07-13, 16:34

Монголд заавал очих 8 шалтгаан

Дэлхий нийтээр Монгол улсын байгалийн үзэсгэлэн, өвөрмөц ёс заншлыг сайшаан, биширч байна. Харин зуны улирал тохиож, хүмүүс аялал зугаалгын замдаа гарах болсон тул гадны нэгэн сайтад "Монголыг дараагийн зогсоолоо болгох 8 шалтгаан" гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ. Энэхүү нийтлэлийг бид та бүхэндээ элдэв нэмэлт хачиргүй орчуулан хүргэе. 

Монголд заавал очих 8 шалтгаан Хадгалах

Гадныхны нүдээр Монгол эмэгтэйчүүд...

Монгол бүсгүйчүүд өнө эртнээс л хатан ухаан, халамжит аашаараа дэлхий нийтэд гайхагдаж ирсэн билээ. Харин тэдний энэхүү чанарыг магтан сайшааж, Америкийн "Huffington Post" сайтын сэтгүүлч, аялагч бүсгүй олон нийтийн сүлжээнд бичсэнээр олон мянган хүний анхаарлыг татаж чаджээ. Ингээд та бүхэндээ гадныхны нүдээр Монгол бүсгүйчүүд хэрхэн харагддаг болохыг ямар ч нэмэлт хачиргүй орчуулан хүргэе.

Гадныхны нүдээр Монгол эмэгтэйчүүд... Хадгалах

Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл

Америк гэрэл зурагчин Тайлор Вейдманн (Taylor Weidmann) Монгол орноор аялсан аяллын фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байгааг таалан болгооно уу. Тэрээр эдгээр зургуудаа "Устаж буй нүүдэлчдийн соёл" хэмээн нэрийдэж, олон нийтэд хүргэсэн байна.

Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл Хадгалах

“Fresh Air – Таны Агшин 2016 ”

Schweppes брэнд электрон хөгжимд дуртай залуустаа зориулсан 2016 оны турш авьяаслаг залуучуудтай хамтран томоохон хөгжмийн цуврал наадмуудыг хийж байгаа билээ. 

“Fresh Air – Таны Агшин 2016 ” Хадгалах
2016-06-06, 10:21

Монгол элдэв зураг (70 фото) №43

Нарлаг сайхан ням гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо. Өдөр шөнөгүй ажил амьдрал, ахуйн тээртэй асуудлуудад дарагдан, ядарсан та бүхнийг инээд хөөр, аз жаргалаар сэлбэж, сульдаж тэнхээрсэн оюуныг тань хөнгөн хөгжөөхөөр энэ дугаарыг толилуулж байна.

Монгол элдэв зураг (70 фото) №43 Хадгалах

Монголчуудын хайрлаж хамгаалах ёстой дархан цаазат газрууд

Амазон мөрөн, Ниагра хүрхрээ гээд дэлхийн үзэсгэлэнт газруудыг нэрлэж, мэдээллийг нь цээжээр хэлдэг. Харин та эх орныхоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх учиртай үзэсгэлэнт Дархан цаазат газруудын талаар мэдэх үү.

Монголчуудын хайрлаж хамгаалах ёстой дархан цаазат газрууд Хадгалах

Монголын бяцхан үрс (80 фото) №15

Юуны өмнө та бүхэндээ нартай сайхан өглөөний мэндийг, мөн Эх үрсийн баярын мэндийг давхар давхар хүргэе. Энэ л ерөөлт өдөр ээж аавынхаа чин зүрхний эрдэнэ, амин гол болсон бяцхан үрсийн гэгээн төрх бүхий "Монголын бяцхан үрс" нийтлэлээрээ та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа тун их баяртай байна. Ингээд та бүхэн Монголын минь ирээдүй хойч болсон, эгдүү хүрч, сэтгэл баясгам бяцхан жаалуудын хөгжилтэй хөөрхөн зургуудыг хүлээн авч үзнэ үү. 

Монголын бяцхан үрс (80 фото) №15 Хадгалах