МОНГОЛ ФОТО

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №150

Манай сайтыг уншин суугаа уншигч та бүхэн минь сайхан наадаж байна уу? Эх оронд минь Эрийн гурван наадмын өнгө төрх аль хэдийнээ орж, энд тэндгүй цэцэг шиг гоо охид хормойгоо дэрвүүлэн алхлан байна. Иймээс ч та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан, эх орныхоо чимэг болсон үзэсгэлэнт сайхан охидынхоо зургийг хүргэж байгааг хүлээн авна уу. 

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №150 Хадгалах

100 жилийн өмнөх Монгол орон

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон ч, 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл урлаг, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн юм. Ингээд та бүхэндээ гэрэл зургийн хальсанд тод томруун үлдсэн, өнгөрсөн зууны Монгол орныг танилцуулъя.

100 жилийн өмнөх Монгол орон Хадгалах

Монгол орон Австрали зурагчны нүдээр...

John Feely (Жон Фили) хэмээх Австралийн зурагчин эр, анхны аяллын нислэгээрээ Монгол улсыг сонгожээ. Ийнхүү олон цагийн нислэгийн дараа зорьсон газраа ирж, алслагдсан баруун аймгуудаас аяллаа эхэлсэн гэдэг. Тэрээр энэхүү фото төслөө "Cast Away" хэмээн нэрлэсэн бөгөөд 7 хоногийг өнгөрүүлсэн аж. Ийнхүү та бүхэндээ алсын гийчин эрийн авсан, Монгол орноор аялсан фото тэмдэглэлийг орчуулан хүргэе.

Монгол орон Австрали зурагчны нүдээр... Хадгалах

Үзэсгэлэнтэй Казах охид

Казах буюу Хасаг үндэстэн нь Түрэг гаралтай хүмүүс юм. Евро-Азийн дунд оршдог бөгөөд царай төрхийн хувьд Ази, Европын холимог, олон янзын төрхтэй байх нь элбэг. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ урсгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй байдаг. Ийнхүү та бүхэндээ үеийн үед гоо сайхан төрх, бие галбираараа  гайхагдаж ирсэн, баялаг түүхтэй Казах охидын зургийг түүвэрлэн хүргэж буйг хүлээн авна уу.

Үзэсгэлэнтэй Казах охид Хадгалах

Оросын зурагчин Лушниковын 1912 онд Нийслэл хүрээнд ирэхдээ авсан зургууд (50 фото)

Гэрэл зурагчин Лушников Александр Алексеевич бол Хиагтын зартай худалдаачин Алексей Михайлович Лушниковын хүү юм. Тэрээр мөн Оросын алдарт уран зураач, багш, урлагийн онолч Василий Кандинскийн холын хамаатан байсан гэдэг. Тэрээр Санкт-Петербургийн уран зургийн Академийг төгссөн бөгөөд Оросын эзэнт гүрний олон хотуудаар аялжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг ард түмний аж амьдралын онцлогийг нээхийн тулд аялж өнгөрөөсөн тэрээр Алс Дорнодод элэгтэй байв. Лушников 1912 онд Тусгаар Монгол улсын Нийслэл хүрээгээр зочлохдоо эдгээр зургуудыг дарж, түүхийн хуудаснаа баримт болгон үлдээсэн байна.

Оросын зурагчин Лушниковын 1912 онд Нийслэл хүрээнд ирэхдээ авсан зургууд (50 фото) Хадгалах

Миний сайхан эх орон (98 фото) №25

Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан, бидний сэтгэлийг гэгэлзүүлж чаддаг "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Харийн орныг зорьж, хайран сайхан залуу насаа хүний нутагт өнгөрүүлснээс эх орныхоо өргөн уудам, онгон дагшин нутгаар аялж, Монголдоо сэтгэл уужим амьдрах шиг жаргал үгүй шүү дээ. Доорх зургуудыг үзээд таны зүрх сэтгэлд омогшил төрж, цээжинд тань нулимас зангирна гэдэгт итгэлтэй байна.

Миний сайхан эх орон (98 фото) №25 Хадгалах

Монгол охидын эротик зургууд (3-р хэсэг)

Монголын хамгийн анхны NUDE (нүцгэн гэрэл зураг авах төрөл) зурагчин гэх нэрээр олонд танигдсан Н.Бэлгүүтэй шинэ зурагнуудаа гаргасан байна. Түүнийг хэн болох талаар олон хүн сонирхдог, учир нь Монголд хараахан дэлгэрээгүй байсан энэ урлагийг зоригтой барьж аван, тууштай явж байгаа залуу уран бүтээлч юм.

Монгол охидын эротик зургууд (3-р хэсэг) Хадгалах
2015-03-08, 03:22

Миний сайхан эх орон (70 фото) №24

Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан сэтгэл гэгэлзүүлж, цээжинд нулимс зангируулах "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Харийн орныг зорьж, хайран сайхан залуу насаа хүний нутагт өнгөрүүлснээс эх орныхоо өргөн уудам газар нутгаар аялж,  сэтгэл уужим амьдрах шиг жаргал үгүй шүү дээ. Доорх зургуудыг хараад та өөрийн эрхгүй ааг омогшил төрж,  тэнэгэр сайхан Монгол эх оронд төрснөөрөө бахархах биз ээ.

Миний сайхан эх орон (70 фото) №24 Хадгалах

Франц гэрэл зурагчны 40 жилийн өмнө Монгол орноор аялсан фото тэмдэглэл

Ален Ле Гарсмур (Alain Le Garsmeur) нь Францын алдарт баримтат гэрэл зурагчин бөгөөд түүний шилдэг бүтээлүүд Figaro, The Independent, Newsweek, The Observer зэрэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж байсан юм. Тэрээр 1982 онд Монголд ирж, Говь-Алтай аймагт зочлон говь нутаг болоод ард иргэдийн ахуй амьдралтай танилцан "Mongolia and Gobi Desert" нэртэй фото цувралаа нийтэлж байжээ. 

Франц гэрэл зурагчны 40 жилийн өмнө Монгол орноор аялсан фото тэмдэглэл Хадгалах

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото)

"Огонёк" сэтгүүл нь 1899 оноос хойш өдийг хүртэл хэвлэгдсээр буй хойд хөршийн хамгийн анхны гэрэл зурагт суурилсан сэтгүүлүүдийн нэг билээ. Уг сэтгүүл нь өнгөрсөн зууны 70,80-аад онд алдар нэрийн оргилдоо хүрч, жил бүр 2-6 сая хувь зарагддаг байжээ. "Огонёк" сэтгүүлийн редакц БНМАУ-ын тэмдэглэлт ойн баяруудыг тохиолдуулан олон дугаарыг тусгайлан манай оронд зориулж гаргаж байсан юм. Ингээд 1968-1976 оны хооронд гарсан тэдгээр дугааруудаас онцлох зургуудыг та бүхэнд толилуулж байна.

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото) Хадгалах
2020-11-10, 16:49

Монгол элдэв зураг (65 фото) №46

Манай сайтын үнэнч уншигчид та бүхэндээ намрын налгар өдрийн мэндийг хүргэе! Хичээл сургууль цугларч, балчир үрсээ их эрдмийн өргөөнд нь оруулаад завгүй өдрүүдийг ардаа үдэж байгаа болов уу. Таны ая тухтай амралтанд зориулан, эх оронд минь болсон сонирхолтой хөгтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хөгжилтэй төрхүүдийг багтаасан "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Та бүхэн тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (65 фото) №46 Хадгалах

Монгол элдэв зураг (63 фото) №51

Та бүхэндээ зуны налгар өдрийн мэндийг хүргэе! Өнөөдөр эх оронд минь дахин сонгууль тохиож, ард иргэдийн дунд адал явдал, ширүүн тэмцэл дүүрэн үйл явдлууд тохиох болов уу. Тиймээс ч бид та бүхнийхээ ажлын ядаргааг тайлж, сонгуулийн эргэн тойронд болж байгаа стресстэй бүхнээс түр ч болов холдуулах үүднээс, өнгөрч буй өдрүүдийн хөгжилтэй мөчүүдийг сануулах "Элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулахаар бэлтгэлээ. Дашрамд дурдахад, сонгогч таны сонголт мэргэн байж, улс орныхоо ирээдүйн хувь заяаг шийдэх сонгуульдаа идэвхтэй оролцоорой!

Монгол элдэв зураг (63 фото) №51 Хадгалах