Монгол фото

Хөвсгөл далайн гайхамшиг

Монголын хойд хязгаар нутгийн ард иргэд жил болгон "Мөсний баяр" буюу "Ice Festival"-ыг Хөвсгөл далайн мөсөн дээр уламжлал болгон зохион байгуулаад удаагүй байгаа билээ. Гайхалтай нь энэ баяр орон нутгийнх байсан бол одоо улсын чанартай болж, жилээс жилд ирэх зочдын тоо нэмэгдсэн гэх чихэнд чимэгтэй сайхан мэдээллийг дуулгая. Ингээд та бүхэндээ 2015 онд зохион байгуулагдсан "Мөсний Баяр" наадмын тухай фото мэдээллийг хүргэж буйдаа тун таатай байна.

Хөвсгөл далайн гайхамшиг Хадгалах

Монгол элдэв зураг (100 фото) №39

Та бүхнийхээ үзэх дуртай "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулах гэж байгаадаа баяртай байна. Зураг бүхэн өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг билээ. Тэгвэл эдгээр зурагнууд ямар түүхийг өгүүлэх бол?... Энэ удаагийн дугаар дээрх зургуудаас та инээд, баяр хөөр, амжилтын амт, омогшил, хайр, нөхөрлөл гээд хүмүүний өдөр тутмын амьдралыг харуулах олон гэрэл зургуудыг үзэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.
Монгол элдэв зураг (100 фото) №39 Хадгалах

Миний сайхан эх орон (90 фото) №19

Манай сайтын байнгын уншигч та бүхэндээ нарлаг, жавартай амралтын өдрийн мэндийг хүргэе. Бид өмнө нь та бүхэндээ байгалийн зургуудаараа фэйсбүүкт алдартай болоод буй гэрэл зурагчин Б.Баярын авсан Монгол орны гайхамшигтай гэрэл зургуудыг цувралаар толилуулж байсан. Энэ удаа мөн л түүний авсан нүд алдам байгалийн зургуудыг хүргэж байгаадаа баяртай байна. Түүний бүтээлүүдэд сэтгэл, мэдрэмж, хөдөлмөр шингэсэн байдаг нь хүмүүсийг сэтгэлийг хөдөлгөх гол шалтгаан болдог гэлтэй.
Миний сайхан эх орон (90 фото) №19 Хадгалах

Монгол элдэв зураг (130 фото) №38

Шинэ жил удахгүй хэдхэн хоногийн дараа боллоо. Таны сэтгэл зүрхэнд баярын уур амьсгал аль хэдийн орчихсон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид та бүхнийхээ хүсэн хүлээдэг "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэхэн дугаарыг хүргэхээр шийдлээ. Сэтгэл санааг тань өргөж, амьдралд тань инээд хөөр баяр баясал авчирах болов уу. Та бүхэн таалан соёрхоно уу.
Монгол элдэв зураг (130 фото) №38 Хадгалах

Хөвсгөл нуураар аялсан тэмдэглэл

Хөвсгөл нуурын үзэсгэлэнт төрхийг 4 улирлаар нь дүрслэн буулгах хүсэл тээсээр ирсэн. Энэ хүслээ биелүүлэхэд маань нэг алхам ойртсон зүйл бол өвлийн эхэн сард, Хойморь нутгийг зорьсон явдал байлаа. Азаар надад Хөвсгөл нуур маань ийм бэлэг бэлдсэн байв. Үнэхээр сайхан байгальтай аргагүй Монголын нэгэн гайхамшигийн нотолгоо энэ юм. Ингээд Хөвсгөл нуураар аяласан фото тэмдэглэлийг маань таалан соёрхоно уу.
Хөвсгөл нуураар аялсан тэмдэглэл Хадгалах

Их хотын амьдрал Наранзууны нүдээр...

Бид уншигч та бүхэндээ мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч хүмүүсийн бүтээлүүдийг хүргэдэг билээ. Харин энэ удаад "МУИС"-ийн харьяа "Байгаль эх лицей" ахлах сургуульд сурдаг 16 настай М.Наранзууны гэрэл зургуудаас сонирхуулж байна. Тэрээр багаасаа л гэрэл зураг сонирхдог байсан ч яг нэг жилийн өмнөөс тууштай зургууд авж эхэлсэн байна. Бусдаас ялгарах түүний гол онцлог бол зургийн ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй, гэрэл зургийн аппаратанд юу буулгахыг хүснэ, түүнийгээ л авдаг, нэг үгээр хэлбэл чөлөөт сэтгэлгээтэй гэрэл зураг сонирхогч ажээ. Ингээд улс орныхоо хөгжил дэвшлийг М.Наранзууны нүдээр нэг харвал...
Их хотын амьдрал Наранзууны нүдээр... Хадгалах

Монгол элдэв зураг (90 фото) №37

Амралтын өдрүүдээр та бүхэндээ хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо. Амьдралын хором бүрээсээ эерэг зүйлсийг олж харж, мэдэрч, тэр бүгдийг хайртай хүмүүстэйгээ хуваалцана гэдэг юутай ч зүйрлэшгүй аз жаргал болдог билээ. Эх орны маань хөгжил дэвшил, цэцэглэлт нэг нэгнээ гэсэн хүнлэг сэтгэл, жаахан ч гэсэн эерэг зүйлээс эхэлнэ гэдгийг бид юу эс андахав. Ингээд монгол нутгийн маань өнцөг булан бүрт өрнөж буй хөгжилтэй, хөгтэй, сэтгэл хөдөлгөм агшнууд та бүхэнд гайхалтай амралт болно гэдэгт бид итгэлтэй байна. 
Монгол элдэв зураг (90 фото) №37 Хадгалах

Дээрээс авсан зураг

Бидний эх орон дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй, амар амгалан газруудын нэг гэдэгтээ маргах учиргүй билээ. Энэ сайхан орныхоо өнгө төрхийг гэрэл зургийн дуранд буулгана гэдэг зурагчин бүрийн мөрөөдөл байдаг биз ээ. Ингээд та бүхэндээ гэрэл зурагчин Ч.Батзаяагийн Монголын байгаль, нүүдэлчдийн аж амьдрал болон ахуй соёлыг "дээрээс авсан" өвөрмөц бүтээлүүдийг толилуулж байгаадаа баяртай байна.
Дээрээс авсан зураг Хадгалах

Эх орны минь “Өвлийн өнгө”

Монголын өвөл үнэхээр хүйтэн байдаг ч гэлээ байгалийн үзэсгэлэнт газрууд зөвхөн энэ үеэр л хамгийн сайхан төрхөө олдог гэлтэй. Гэрэл зурагчин Ч.Батзаяа гадаадын хэдэн жуулчдын хамтаар Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-ийн зайд орших "Хүйсийн найман нуур"-аар аялсан тухай гайхалтай гэрэл зургуудыг уншигч та бүхэнд хүргэж байгаадаа бид баяртай байна. Цельсийн -10 хэмийн хүйтэнд мориор явахад хүндрэлтэй байсан ч гэлээ хэзээ ч мартагдамгүй аялал болсон тухайгаа тэр дурьджээ.
Эх орны минь “Өвлийн өнгө” Хадгалах

“Khar Irves Classic CUP 2015” тэмцээн амжилттай болж өнгөрлөө

2015.11.07-нд Улаанбаатар паласе-н Рояал танхимд монголын анхны бодибилдингийн “Хар Ирвэс” клубын 25 жилийн ойн нэрэмжит “Khar Irves Classic CUP 2015” нээлттэй тэмцээн МББФНХолбоотой хамтарч зохион байгуулагдлаа. Тэмцээн нийт 20 гаруй клубын 60 шахам тамирчид эрэгтэй -70кг, +70кг. Эрэгтэй Physique, Эмэгтэй бикини гэсэн 4 ангилалаар боллоо. Шилдэгийн шилдэг тамирчинаар "Чийрэг монгол" клубын тамирчин Монголын мистер Бат-Эрдэнэ шалгарлаа.
“Khar Irves Classic CUP 2015” тэмцээн амжилттай болж өнгөрлөө Хадгалах

Миний сайхан эх орон (80 фото) №18

Амралтын өдрийн мэнд! Шинэ өглөө мэт 11 дүгээр сар ийнхүү эхэллээ. Гадаа жиндүү, цастай байгаа ч "Саак"-д наран мандаж, шувууд жиргэн, гол горхи хоржигнон урсаж, өвс ногоо халиурсан "Миний сайхан эх орон" цувралын шинэ дугаар нийтлэгдэж байна. Эх орон хойч үеэ гэсэн чин сэтгэл, эр зориг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд улам ихээр мандан бадраг.
Миний сайхан эх орон (80 фото) №18 Хадгалах

Монголын үзэсгэлэнт байгалиар аялсан тэмдэглэл

Алтай Таван Богдын дархан цаазат газрын нуурууд нь цаст уулсын дунд асгарсан сувд гэлтэй. Алтайн өндөр сүрлэг уул, нуруудын тунгалаг нулимс, үнэт чулуу мэт. Хэн бүхний зориглоод хүрч үл чадах алс бөглүү энэ нутагт ийм үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн газар олон байх ажээ. Ингээд бид та бүхэндээ Антон Петрусь хэмээх Украйн жуулчны Монголд аялсан тэмдэглэлийг ямар ч, нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Монголын үзэсгэлэнт байгалиар аялсан тэмдэглэл Хадгалах