МОНГОЛ ФОТО

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Монгол цаатнуудын амьдрал

Монгол орны хойд хэсэгт орших үзэсгэлэнт байгаль, өнгө төрхөөрөө гайхагдсан Хөвсгөл аймагт Цаатан ард түмэн цаа бугаа хариулан амьдардаг билээ. Тус аймгийн Цагаан нуур суманд ойролцоогоор 500 гаруй Цаатан хүмүүс аж төрөх бөгөөд тэдний амьдрал, үзэсгэлэнт байгаль, сонин содон бүхнийг гэрэл зурагчин Батзаяа хальснаа буулгаж, олон хүний нүдийг хужирлаж, эх орноо дэлхийд сурталчлахыг зорьсон нь биелэлээ олж, гадны сайтуудад тавигджээ. Харин бид түүний авсан зурагнуудыг тайлбарын хамт хүргэж байна. 

Монгол цаатнуудын амьдрал Хадгалах

35 жилийн өмнөх Монгол орон "National Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчны дуранд...

"National Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчин Дин Конгер нь Ази, Европын ихэнх улс орон, ЗХУ-ын бүрэлдэхүүн 15 Бүгд найрамдах улсад бүгдэнд нь очиж фото сурвалжлага хийж байснаараа нэр алдарт хүрч, олон удаа дэлхийн шилдгээр тодорч байсан юм. Түүний БНМАУ-д хийсэн "Цаг хугацаанд хөөгдсөн Монгол" нэртэй фото сурвалжлага нь "National Geographic" сэтгүүлийн 1985 оны 2-р сарын дугаарт хэвлэгдэж байжээ.

35 жилийн өмнөх Монгол орон "National Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчны дуранд... Хадгалах
2020-12-21, 18:18

Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Оогийдоо төрсөн өдрийн мэнд хүргэе!

Хилийн чанадад монголчууд мэдлэг ухаан, амжилт бүтээлээрээ гайхагдах нь манай орны нэр хүнд, эдийн засагт ч тустайн дээр олон боломж бололцооны эхлэл болдог билээ. Дэндүү цөөхөн монголчуудын төлөөлөл болж, хэдэн зуун сая хүний өрсөлдөөний талбарт цойлон гарч ирсэн аавын хөвгүүд, ээжийн охидын нэг бол "Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг юм.

Ингээд Австрали төдийгүй дэлхийн загварын зах зээлийн томоохон тоглогчдын нэг Оогийд төрсөн өдрийн мэнд хүргээд, бахархал төрүүлэм ажил амжилтынх нь түүхийг хараа булаам дэгжин хэв маягийнх нь илэрхийлэл болсон зургуудтай хамт хүргэж байна.

Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Оогийдоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Хадгалах
2021-05-27, 15:49

90-ээд оны Монгол орон "Time" сэтгүүлийн зурагчны дуранд... (40 фото)

Английн гэрэл зурагчин Петер Чарльзворт нь 35 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээр аялан тухайн үеийн түүхэн мөчүүдийн зургийг авч байсан юм. Тэрбээр 90-ээд оны эхэн үед АНУ-ын "Time" сэтгүүлийн өмнөөс Монгол улсын ардчилсан хөдөлгөөн болоод ахуй байдлыг гэрэл зургийн хальсанд авч үлдсэнийг та бүхэнд хүргэе. 

90-ээд оны Монгол орон "Time" сэтгүүлийн зурагчны дуранд... (40 фото) Хадгалах

Миний сайхан эх орон (80 фото) №27

Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Харийн орныг хар ажил хийхээр зорьж, хайран сайхан залуу насаа хүний нутагт өнгөрүүлснээс эх орныхоо өргөн уудам, онгон дагшин нутгаар аялж, Монголдоо сэтгэл уужим амьдрах шиг жаргал үгүй билээ. Доорх зургуудыг үзээд таны зүрх сэтгэлд омогшил төрж, цээжинд тань нулимс зангирна гэдэгт итгэлтэй байна.

Миний сайхан эх орон (80 фото) №27 Хадгалах
2018-11-10, 13:54

Монголын баруун, хойд хягаар нутаг Франц гэрэл зурагчны нүдээр...

Францын гэрэл зурагчин Хамид Сардар-Афачам (Hamid Sardar-Afkhami) Монголын үзэсгэлэнт байгаль болон тэнд амьдарч буй овог аймгуудын аж амьдралыг гэрэл зургийн дурандаа гайхалтай буулгажээ. Тэрээр эдгээр бүтээлдээ Монголын 2 овог аймгийн амьдралыг харуулахыг зорьсон аж. Үүнд цаа буга маллан амьдардаг Цаатангууд, бүргэд шонхороор ан хийдэг Казакууд багтжээ. Тэрээр энэ фото төслөө “Бүрхэг тэнгэр” хэмээн нэрлэсэн бөгөөд өөрийн амьдралын 20 жилийг овог аймгуудыг судлахад зориулжээ. 

Монголын баруун, хойд хягаар нутаг Франц гэрэл зурагчны нүдээр... Хадгалах
2018-03-23, 16:10

Ховд аймагт болсон “Мөнгөлөг шагшуурга” баярын торгон агшнууд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Мөнгөлөг шагшуурга" баяр өнгөрсөн жил Ховд аймгийн Жаргалант уулын хөндий, Хар-Ус нуурын хөвөөнд "Эх дэлхийгээ хайрлацгаая" гэх уриан дор болсон билээ. Уг баярыг "WWF" буюу "Дэлхийн амьтан хамгааллын газар"-аас дэмжиж, нийт 17 сумын тэмээчид ирж оролцсон юм. Тэгвэл уг баяр наадмын торгон агшныг гэрэл зурагчин Батзаяа түмэн олонд хүргэхээр буулгажээ. Ингээд та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, түүний авсан гайхалтай гэрэл зургуудыг үзэж, сонирхоно уу.

Ховд аймагт болсон “Мөнгөлөг шагшуурга” баярын торгон агшнууд Хадгалах
2016-11-23, 16:55

Монгол элдэв зураг (40 фото) №57

Сайхан шинэлж байна уу? та бүхнийхээ баяр дээр бяцхан инээд хөөр, баясал нэмэхээр "Монгол элдэв зураг" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг толилуулж байна. Таны амьдрал яг энэ фото нийтлэл шиг гэрэл гэгээтэй, аз жаргалаар дүүрэн байх болтугай. Ингээд манай хэрэглэгч нарын хамгийн дуртай нийтлэлийг тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (40 фото) №57 Хадгалах
2019-02-05, 17:54

Үдэш бүр таныг “үзэх юм”-тай байлгах “6IXmate” 2016 эхэллээ

Өнгөрсөн жилийн өдийд Монголд анх удаа насанд хүрэгчдэд зориулсан реалити шоу зохион байгуулагдаж, үдэш бүр О телевизээр гарч байсан билээ.

Үдэш бүр таныг “үзэх юм”-тай байлгах “6IXmate” 2016 эхэллээ Хадгалах
2016-10-13, 11:19

Румын бүсгүйн Монгол орноор аялахдаа авсан гайхалтай гэрэл зургууд (30 фото)

Румын гэрэл зурагчин Анка Чиолтан (Anca Cioltan) Евразиар 6 жил аялахдаа нийт 23.000 км зам туулсан байна. Тэрбээр нөхөр Марселийн хамт олон тооны орнуудаар аялсан бөгөөд хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн улс нь Монгол байжээ. Ингээд та бүхэнд Монгол улс румын гэрэл зурагчны дуранд хэрхэн үлдсэн болохыг хүргэе. 

Румын бүсгүйн Монгол орноор аялахдаа авсан гайхалтай гэрэл зургууд (30 фото) Хадгалах

Монгол наадам Наранзууны нүдээр...

Бид уншигч та бүхэндээ мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч хүмүүсийн бүтээлүүдийг хүргэдэг билээ. Харин энэ удаад "МУИС"-ийн харьяа "Байгаль эх лицей" ахлах сургуульд сурдаг 17 настай М.Наранзууны гэрэл зургуудаас сонирхуулж байна. Тэрээр багаасаа л гэрэл зураг сонирхдог байсан ч, хоёр жилийн өмнөөс тууштай зургууд авж эхэлсэн байна. Бусдаас ялгарах түүний гол онцлог бол зургийн ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй, гэрэл зургийн аппаратанд юу буулгахыг хүснэ, түүнийгээ л авдаг, нэг үгээр хэлбэл чөлөөт сэтгэлгээтэй гэрэл зураг сонирхогч ажээ. Ингээд дэлхийд ганцхан Монгол наадмыг М.Наранзууны нүдээр нэг харвал...

Монгол наадам Наранзууны нүдээр... Хадгалах
2016-07-22, 13:00

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №163

Өвлийн улирлын өнгө төрхийг зөвхөн цасан ширхгүүд бус, харин дулаан, тухтай хувцсаа өмсөж, цаанаа л нэг сэтгэл татам харагдах үзэсгэлэнт охид бүсгүйчүүд маань чимдэг билээ. Ингээд хараа булаам, хацар гоо охидоо магтан дуулдаг "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ оны анхны дугаарыг та бүхэнд хүргэж байгаадаа туйлын баяртай байна. Цаашид манай "Монгол охид", "Монгол элдэв зураг" тогтмол ороод явах учраас нийтлэлийн төгсгөлд байгаа мэйл хаягаар зургуудаа идэвхитэй явуулаарай.

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №163 Хадгалах
2020-01-01, 23:22