МОНГОЛ ФОТО

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №136

Өнөөдөр та бүхэндээ сайтынхаа хамгийн олон үзэгчтэй "Монгол охид" цувралын шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Гадаа хүйтний эрч чангарч, шаргал намрын өдрүүд жавартай өдрөөр солигдож байгаа ч, манай сайтад өнгө үзэмж төгс халуун зуны улирал үргэлжилж, агалаг нугийн цэцэгс шиг охид инээмсэглэн таныг хүлээж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.
Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №136 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (75 фото) №103

Сайхан амарсан уу найзуудаа, та бvхнийг шинэ долоо хоногтоо улам ихийг хийж бvтээгээрэй гэж хvсээд,  урам зориг эрч хvч єгєхєєр "Монголын vзэсгэлэнт охид" цувралын ээлжит дугаарыг толилуулж байна. Сайхан зураг vзэх гоё байдаг, тэр дундаа цэвэрхэн тєрсєн гоо бvсгvйчvvдээ харах нь vгээр хэлэшгvй таашаал биш гэж vv. Энэ удаагийн дугаартаа ард vлдэж буй зун цагийн уур амьсгалыг шингээсэн цэцэг шиг хээнцэр охидоо илvv ихээр оруулахыг хичээлээ. Єнєєдєр чамд энэ охид зураг болон харагдавч маргааш эсвэл хэзээ нэгэн цагт чиний дэргэд инээмсэглэн зогсож байна гэдэгт итгэл дvvрэн байна. Амьдрал єєрєє таашгvй шvv дээ. Тэнгэрт эрх танхил шувууд хєєрдєг ч тэд нэг єдєр газар буух нь тодорхой. Тэр цагт харин залуу минь тvvнийгээ бvv алдаарай.
Монголын vзэсгэлэнт охид (75 фото) №103 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №102

Сайхан амарч байна уу найзуудаа, за ингээд халуун зуны халуухан бэлэг болгон, та бvгдийнхээ шимтэн vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хvргэж байгаадаа баяртай байна. Энэ удаа аль болох энгийн даруухан атлаа гоо vзэсгэлэн нуугдсан, ялдам тєрхvvдийг оруулахыг хичээсэн бєгєєд ємнєх дугаар дээр нэг хэвийн байна гэсэн шvvмжлэлийг хvлээн авч, євєрмєц онцгой зургуудыг багагvй багтаасан байгаа. Энд болон бусад дугаарт орсон охид, бvсгvйчvvд маань Монголчууд бидний бахархал, эх орны минь єнгє тєрх, эрхэм нандин шvтээн болсон сайхан монгол бvсгvйчvvдийн минь тєлєєлєл юм шvv. Эргээд харахад цаг хугацаа урсан єнгєрч, нэг л мэдэхэд эдгээр охид энхрий хонгор эхнэр, єхєєрдєм бяцхан vрсийн ээжvvд болцгооно. Тэр цагт та тэднийг хайрлан хvндэлж явсандаа бахархах биз ээ. Монгол хvн монгол хvндээ хайртай байж, бие биеэ дэмжиж байхыг залуустаа уриалъя. Бид хамтдаа байгаа цагт илvv их хvчтэй бас сайхан ирээдvйг бvтээх болно.
Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №102 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124

Та бүхэн сайхан амарч байна уу, гадаа өвөл цагийн ташуурын үзүүр тас хийн бууж хүйтэн өдрүүд үргэлжлэхийг сануулах шиг. Уйтгартай намрын шаргал өдрүүд цасан цагаан өнгөөр солигдох болоогүй ч, яг одоо гадаа цастай үдэш болж байна. Магадгүй над шиг олон хүмүүс халуун дулаан Зуныг үгүйлж байгаа нь мэдээж. Иймд нимгэн даашинзтай цэвэрхэн охидоо эргэн дурсъя, нов ногоон ой модод, цэнгэг тунгалаг гол горихоо санацгаая. Тиймээ энэ бол яг л халуухан зунаараа байгаа "Монголын үзэсгэлэнт охид" цувралын Шинэ дугаар байлаа. Эх орны минь өнцөг булан бүрт байгаа айл өрх бүрийн гэр нь дулаан, гэдэс нь цатгалан байх болтугай.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №152

Гадаа хүйтний эрч чангарч, шаргал намрын өдрүүд жавартай өдрөөр солигдон хүн бүр өвлийн улиралдаа бэлтгээд завгүй л байна уу. Таны амьдралын стрессийг хэдэн хором ч гэсэн үргээхээр сайтынхаа хамгийн гэрэл гэгээтэй нийтлэлүүдий нэг болох "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Ганцхан мишээх инээмсэглэл нь ертөнцийг гэрэлтүүлэх увдистай, зөрүүд өнгөрөх төдийд зүрх сэтгэлийг минь эзэмдэж чаддаг, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүдээ хүлээн авцгаана уу.

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №152 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (87 фото) №114

Та бvхэн минь сайхан наадсан уу, олон хоног амарч зугаалаад бєєн эрч хvчээр дvvрэн хvмvvс байгаа гэдэгт найдаж байна. Шинэ аварга арслан заан начин тєрсєн сайхан наадам боллоо. Тэгэхээр таны баярын уур амьсгал гарч амжаагvй байхад, сайтынхаа хамгийн их vзэгчидтэй "Монголын vзэсгэлэнт охид" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг єргєн барьж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаартаа єнгє будаг нь хосолсон, цэцэгс шиг охидын зун цагийн гэрэл зургуудыг илvv оруулж єгєхийг хичээлээ. Гадаа намрын салхи vнэртэж, сэтгэлд минь гунигийн сvvдэр тусавч, зун цагийн зугаатай дурсамжаас минь салгах болоогvй л байна. Хайрцган дунд єнчирєн суух чи, гадаа гараад алсыг ширт, эргэн тойронд чинь vзэсгэлэнт байгаль урин дуудаж, энvvхэнд чинь ээжийн охид туялзан алхана. Харин урд чинь сэтгэлд гэрэл гийтэл мишээх vзэсгэлэнт монгол охид байна.
Монголын vзэсгэлэнт охид (87 фото) №114 Хадгалах

90-ээд оны жирийн монгол айлын амьдрал Америк гэрэл зурагчны дуранд...

Америкийн чөлөөт сэтгүүлч, гэрэл зурагчин Петер Мензел (Peter Menzel) нь шинжлэх ухаан, технологи болон жирийн иргэдийн амьдралыг сурвалжилсан фото төслүүдээрээ нэрд гарч, "National Geographic", "Forbes", "Fortune", "Life" сэтгүүлүүдэд бүтээлүүдээ нийтлүүлж байсан юм. Тэдгээр дундаас орон орны иргэдийн аж амьдрал, эд хэрэглээ, иддэг хоол хүнсийг нь таниулсан "Material World", "Hungry Planet" гэсэн цуврал бүтээлүүд нь томоохон амжилтыг дагуулжээ.

90-ээд оны жирийн монгол айлын амьдрал Америк гэрэл зурагчны дуранд... Хадгалах
2020-08-15, 16:00

Монголын vзэсгэлэнт охид (73 фото) №98

Сайхан амарч байна уу найзуудаа, урин дулаан цаг наашлах тусам их хотын гудамжаар зєрєх бvсгvйчvvдийн гуалиг бие, хєєрхєн алаг нvд, цэвэрхэн тєрсєн царай нь улам л єнглєг болжээ. Хальт хараад єнгєрєхийн тєдийд л харц булааж, сэтгэл эзгvйрvvлэн одох нь гайхалтай. Ингээд хавар цагийн зулзган цэцэгс шиг дєнгєж соёолох мэт хєнгєн нимгэн хувцасаа ємсєн тас тас хєхрєн алхах эдгээр охидын тєєлєл болсон "Монголын vзэсэглэнт охид" цувралын шив шинэ дугаарыг та бvхэндээ толилуулж байгаадаа баяртай байна. Дээр дурдсан шиг энэ удаагийн цувралыг товчхондоо зун цагийн эхлэл, зуны намуун vдэштэй зvйрэлмээр байна. Харин одоо хайр татаж, ялдам мишээсэн хонгорхон охидоо хvлээн авцгаана уу. Харц юугаан баясгаад, хайрлаж тэднийгээ хvндэтгээрэй.
Монголын vзэсгэлэнт охид (73 фото) №98 Хадгалах

Монголын халуухан охид №3

Навчис унаж, байгаль дэлхий зуны улирлыг үдэх мөч ойртсоор намрын налгар өдрүүд хэдийн хаяанд иржээ. Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт охидын ялдам инээд уйтгар гунигийг үлдэн хөөж, тэдний гоолиг сайхан бие, дур булаам төрхөөр ертөнц өөрийгөө чимдэг гэлтэй. Ингээд бидний бэлтгэсэн харц булааж, нүд хужирлах "Монголын халуухан охид" нийтлэлийн цоо шинэ дугаарыг таалан соёрхоно уу.

Монголын халуухан охид №3 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (103 фото) №109

Удаан хугацааны дараа та бvхэнтэйгээ дахин "Монгол охид" цувралын шинэ дугаараар уулзаж байгаадаа их баяртай байна. Єнєєдєр таны мэлмийд хvрэх эдгээр зуу гаран зургуудыг аль болох илvv энгийн євєрмєц талаас нь харж сонголоо. Монголын минь охид улам л єнгє зvс орж, хайр энхрийлэл татсаар байна. Харин та тvvнийг анзаарсан бол хайраараа хашаад харь нэгэнд бvv алд. Чамд л хайрлуулах гэж  эх оронд минь тэд тєрсєн юм. Ханхар цээжинд чинь наалдах гэж хайр нэхэн тэд яваа. Хайрлаж халамжлахаа харин та єєрєє сонгоорой. Хаврын яргуй удахгvй соёолно, хайрын улирал дахиад л ирнэ, хархvv чи яарах хэрггvй ээ. Хажууд чинь тэд удахгvй нисээд л ирнэ.
Монголын vзэсгэлэнт охид (103 фото) №109 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №93

Сайхан амарч байна уу залуусаа, яг одоо таны мэлмийн ємнє цэцэг цэврvv шиг цэвэрхэн тєрсєн, цэвэр ичимтгий Монгол бvсгvйчvvдийн минь гэгээн уянга болсон, бид бvхний хvсэн хvлээдэг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ оны хоёр дахь дугаарыг сэтгэл бардам єргєн барьж байна. Энэхvv дугаартаа аль болох ємнєх дугааруудад орж байгаагvй, шинэ гоо vзэсгэлэнг эрэлхийлж, илvv сэтгэл татам байлгахыг хичээж ажиллаа. За ингээд Мандах нарны шаргал туяан дор, Манхад цайвалзах талын цав цагаахан гэгээнд, Марал буга хєлєглєж наран зvг одсон, Мичид гэгээхэн анхны хайруудаа хvлээн авцгаа даа.
Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №93 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (75 фото) №88

Надад ганцхан хvсэл vлдэх юм бол чамтай анх учирсан vедээ эргэн очихыг хvснэ, надад ганцхан мєрєєдєл vлдэх юм бол чамтай дахин учирах мєчийг мєрєєдєнє. Тиймээ энэ бол цэлмэг хєх тэнгэрийн доор цэлийсэн удам талд vзэмж тансаг ургасан цэцэгс лугаа адил сэтгэл уяж, хараа булаасан "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шив шинэ дугаар байлаа. Ємнєх дугаар дээр хэрэглэгч нар маань нилээд шvvмжлэлтэй хандсан учир энэ удаагийн дугаартаа аль болох сэтгэл татам охидыг сонгож оруулахыг хичээлээ. Харин эрхэм хэрэглэгч та бvхнээсээ нэг зvйлийг хvсэхэд, єєрийгєє болон бусдыгаа хvндэлж санал сэтгэгдэл бичихдээ соёлтой боловсон байхыг чин сэтгэлээсээ хvсч байна.
Монголын vзэсгэлэнт охид (75 фото) №88 Хадгалах