МОНГОЛ ФОТО

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

"Сайхан цагийг эргэн дурсъя" - Улаанбаатарын эгэл бөгөөд хайр татам төрх гэрэл зурагчин А.Баттулгын дуранд...

Хэний ч анзаараагүй тэр агшин хоромд амьдралын хамгийн нандин тохиол, учрал байдгийг гэрэл зургаас л хардаг болов уу. Чухам тэрхүү агшнуудыг торгон мэдрэмжээр буулгаж чаддаг чадварлаг залуусын нэг бол чөлөөт гэрэл зурагчин А.Баттулга буюу Tulgaa S’kizz юм. Ингээд та бүхэнд зун цагийн намуухан үдэш хотынхоо гудамжаар эргэн тойрны амьдралыг тольдон алхмаар мэдрэмжийг төрүүлэх зургуудыг хүргэж байна.

"Сайхан цагийг эргэн дурсъя" - Улаанбаатарын эгэл бөгөөд хайр татам төрх гэрэл зурагчин А.Баттулгын дуранд... Хадгалах

Алдартнуудын шог зураг

Монголын алдартнууд болон эгэл жирийн биднийг хүртэл ямар ч компьютерын програм ашиглахгүй гараараа шоглон зурдаг авъяаслаг хоёр залуугаас өөрсдийн бүтээлийг олонд хүргэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн билээ. Хүсэлтийг шууд биелүүлэхээс өөр аргагүй байлаа. Учир нь үнэхээр авъяастай зурдаг залуус бөгөөд бүтээлүүдийг нь үзээд маш хөгжилтэй байлаа. Нийтлэлийн төгсгөлд тэдний фэйсбүүк хуудсыг тавьсан байгаа тул та бүхэн өөрсдийг хөгжилтэй хөргөө зуруулахыг хүсвэл холбогдож болно гэсэн шүү.

Алдартнуудын шог зураг Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (90 фото) №148

Байгалийн сайханд очихоор сэтгэл өөрийн эрхгүй уужирч, муу муухай бодлуудаасаа салж, аз жаргалтай болдог. Үүнтэй нэгэн адил олон хүмүүст сайхан мэдрэмж төрүүлдөг "Монголын охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Та бүхэн, талын цэцэгсийн анхилам үнэр, эрвээхэйн дэвэлт шиг эгдүүтэй сормуус, хунгийнх шиг хүзүү, тэнгэрийн одод шиг нүд, нар сар шиг инээмсэглэл дүүрэн хацар гоо охидоо хүлээн авна уу.

Монголын үзэсгэлэнт охид (90 фото) №148 Хадгалах

Монгол элдэв зураг №61 (50 фото)

Эрхэм уншигч та бүхэн сайхан амарцгааж байна уу. Дэлхий нийтийг цочроож буй коронавирусыг даван туулах цор ганц арга нь дархлаагаа дэмжих гэдгийг та мэдэж байгаа байх. Сөрөг мэдээллийг өөртөө шингээн гуниглаж суухаас илүүтээгээр эерэг мэдээллийг авч дархлаагаа дэмжихийг урьтал болгоорой . Ингээд таны нүдийг баясгаж, алжаалыг тань тайлах хөгжилтэй, гэгээлэг зурагнуудыг багтаасан "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байна.

Монгол элдэв зураг №61 (50 фото) Хадгалах
2020-03-15, 16:44

Улаанбаатар хотын амьдрал Англи зурагчны нүдээр...

"World Hypertension Day" буюу "Даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдөр"-ийг жил бүрийн 05/17-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ажээ. Энэ үеэр Их Британийн олон улсын эрүүл мэндийн байгууллагын эмч, гэрэл зурагчин доктор Александер Кумар (Alexander Kumar) гэх эрхэм "Эрүүл зүрх, эрүүл хот" төслийн хүрээнд манай улсын нийслэл Улаанбаатар хотод ирж, даралт ихсэх өвчинтэй хүмүүсийн нөхцөл байдалтай танилцжээ. 

Улаанбаатар хотын амьдрал Англи зурагчны нүдээр... Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №156

Та бүхэн минь амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Бид та бүхэндээ сайтынхаа хамгийн шилдэг нийтлэлүүдийн нэг болох "Монгол охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж буйдаа баяртай байна. Гадаа хэдийгээр халуун зуны урь, шаргал намрын өнгөөр солигдож байгаа ч, бидний бэлтгэсэн энэ нийтлэл зун цагийн дурсамжийг тань сэдрээж, дулаан уур амьсгал бэлэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд тухлан сууж таалан болгооно уу.

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №156 Хадгалах

Монгол элдэв зураг (70 фото) №58

Хаврын урь орсон энэхүү өдрийн мэндийг уншигч та бүхэндээ хүргэе. Амралтын өдөрт тань бяцхан ч гэсэн баяр хөөр, сайхан дурсамж бэлгэлэхээр "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд эх орныхоо хөгжилтэй бөгөөд сонирхолтой агшнуудыг багтаасан фото нийтлэлээ тухлан сууж, таалан соёрхоно уу. 

Монгол элдэв зураг (70 фото) №58 Хадгалах
2019-03-03, 17:21

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

Бидэнд аль хэдийнээ “цэнхэр үст” Цэрэн хэмээх танил болсон Э.Цэрэндолгор бүсгүйн Монгол, Ази, Европ, Африк болон бүр Антрактидад тивээр аяласан сонирхолтой фото зургуудыг толилуулж байна. 

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал Хадгалах

Дээлтэй монгол (92 фото)

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэлжээ. Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд нь эргэлээ. Дэлхийг дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа. Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадамын баярын мэнд дэвшүүлж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадацгааж байна уу? Саакын зүгээс та бүхэндээ “Дээлтэй Монгол” хэмээх нийтлэлээ хүргэж байгаадаа баяртай байна. Цус минь монгол Цөс минь монгол Зүс минь монгол Ёс минь монгол бид монголоороо гоёдог.
Дээлтэй монгол (92 фото) Хадгалах
2013-07-15, 21:33

Монголын ”Цаасан мөнгө”-ний үүсэл хөгжил

Өчигдөр та нартаа 1920-оод оноос хойших Зоосон мөнгөний гэрэл зургуудыг үзүүлсэн бол өнөөдөр амалсан ёсоороо “Цаасан мөнгө”-ний зургуудыг он дарааллын дагуу сонирхолтой байдлаар толилуулж байна. Монгол орон мөнгөө өөрсдөө хэвлэдэг, Монголбанк нь төрийн мэдэлд байдаг, зөв бодлоготой болсон үеэс л хөгжлийн талаар ярих бөгөөд Улс орон мөнгөө өөрөө хэвлэдэг эрх тусгаар улсын хамгийн эрхэм зарчмуудын нэг боловч одоо бид долларын хамааралтай, Federal reserve –хувийн компаний Монгол дахь салбар нь болон тэдний үзэл бодол, эрхийг зүтгүүлж байгаа юм. Харин бидний амиа тавьдаг Доллар бол ямар ч баталгаагүй мухардалд орсон системийн, хувийн компаний өрийн бичиг юм. Монгол орон минь мандан бадраг.

Монголын ”Цаасан мөнгө”-ний үүсэл хөгжил Хадгалах

Монголын бяцхан үрс (80 фото) №15

Юуны өмнө та бүхэндээ нартай сайхан өглөөний мэндийг, мөн Эх үрсийн баярын мэндийг давхар давхар хүргэе. Энэ л ерөөлт өдөр ээж аавынхаа чин зүрхний эрдэнэ, амин гол болсон бяцхан үрсийн гэгээн төрх бүхий "Монголын бяцхан үрс" нийтлэлээрээ та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа тун их баяртай байна. Ингээд та бүхэн Монголын минь ирээдүй хойч болсон, эгдүү хүрч, сэтгэл баясгам бяцхан жаалуудын хөгжилтэй хөөрхөн зургуудыг хүлээн авч үзнэ үү. 

Монголын бяцхан үрс (80 фото) №15 Хадгалах
2016-06-01, 11:25

Монгол элдэв зураг №62 (65 фото)

Сайтын маань үнэнч уншигч та сайхан наадав уу? Монгол түмний сүр хүч, эв эеийн баталгаа болсон үндэсний их баяр наадмаар та бүхэн сөрөг бүхнээс хэсэг хугацаанд ангижирч, алжаал ядаргаагаа тайлж, өв уламжлалаа сэргээж, эх орныхоо байгалийн сайхныг бишрэн, соёлтой сайхан аялсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд таны нүдийг баясгаж, алжаалыг тань тайлах хөгжилтэй, гэгээлэг зурагнуудыг багтаасан "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байна.

Монгол элдэв зураг №62 (65 фото) Хадгалах
2020-07-16, 17:00