Монгол видео

Эдийн засгийн алуурчид Монголд (Видео!)

За энэ бол Монгол хvн бvрийн vзэх ёстой видео бичлэг байна. Надад энд хэлэх тайлбар ч алга. Єєрсдєє vзээрэй. Таны амьдрал, таны vр хvvхдийн ирээдvйтэй чинь холбоотой. Єнєєдєр та хоолтой ч маргааш хvvхэд чинь гуйлгачин болох бодит зураг энд байна. Ийм бичлэгийг яагаад хvмvvс нэг их vзээгvйг гайхах юм. Нэг шоуны бичлэгийг л хэдэн мянгаар нь vзсэн байдаг байж. Ийм болохоор л Монгол тиймэрхvv байгаа ч юм шиг. Зоригт, Баярцогт нарын фэйсбvvк, Твиттер энэ тэрийг нь хайж vзлээ. Би ямар тэр аймаар гаруудаас шууд юм асуугаал энийгээ тайлбарла гэлтэй биш. Тэгээд Твиттер дээр Батболд сайд, Д.Энхболд, З.Энхболд, Н.Батбаяр гишvvдэд хэдэн vг vлдээлээ. УИХ-ын гишvvн тойргийн ардын тєлєєлєл биш Монголын ард тvмний тєлєєлєл байдаг учраас миний листэнд байгаа хэдэн Твиттерчдэд хэлэв.
Эдийн засгийн алуурчид Монголд (Видео!) Хадгалах

Батука - Хайр | Шууд vзэхээр - NEW!

Та бvхний амралтанд зориулан нэгэн цоо шинэ бvтээлийг хvргэх гэж байна. Энэ бол Батука хэмээх залуугийн анхны цомогт багтсан "Хайр" дууны видео клип юм. Мэдээж олон vзэгч сонсогч нарт маань энэ дуучин шинэ санагдаж байгаа байх. Уг дууны клипийг "Xacmedia entertainemt" хийж, дууг бvтээхэд Ариука хэмээх чадварлаг залуус гар бие оролцсон байна.  Дууны утга санаа нь хайртай тvvнтэйгээ хамт байхсан, чамтай би бvжиглэмээр байна гэх мэтээр єрнєж байна лээ. Хvн бvр л єєрийнхєє хайртай хvнтэйгээ хамт байхыг хvсдэг. Ер нь тэгээд Хайр дурлал гэдэг чинь єєрєє нэгэн янзын ТОМЪЁО шvv дээ. Тооны томъёоноос ялгаатай нь vvнийг єдєр бvр, цаг тутам баталж байх хэрэгтэй болдог. Хайраа гэж тийм нэгэн мэдрэмж, vнэхээр л гоё байдаг. Ингээд та бvхэн хайртай хvнээ бодож уг дууг сонсож залуу дуучны шинэ уран бvтээлийг тухлан сууж vзнэ vv.
Батука - Хайр | Шууд vзэхээр - NEW! Хадгалах

Эх нутагтаа сэтгэл зовнисон нэгэн залуугийн бvтээл

Манай мэдээ илгээх хэсгээр Монгол эх орондоо санаа зовинож явдаг нэгэн залуугийн Youtube дээр тавьсан видео ирсэн байна. Энэ бичлэгийг vзээд хийсэн санаа vнэхээр их таалагдсан бєгєєд тухайн vед нь мэдсэн ч одоо мартсан олон тvvхийн шар хуудсыг сєхєж харуулжээ. Иймд монголынхоо тєлєє санаа сэтгэлээрээ шаналж явдаг залуустаа энэ бvтээлийг хvргэж байна. Хvн бvр л монгол орон минь гадныханы тоглоом болж байна, улс тєрчид эх орноо худалдаж байна, байгаль дэлхий минь сvйдэж байна... гэж ярьдаг ч хэзээ ч тvvнийг хайрлаж хамгаалах гэж тэмцээгvй шvv дээ. Монголчууд бид vнэхээр даруухан юм уу, эсвэл тэнэг юм уу. Хувь хvн би болж байвал бусад нь яахав гэсэн сэтгэлгээ хэзээ ч салахгvй бололтой.
Эх нутагтаа сэтгэл зовнисон нэгэн залуугийн бvтээл Хадгалах

Ховдын ерөөлч тогооч - Хөгжилтэй!

Єнєєдєр интернэтээр хэсч яваад ийм нэгэн хєгжилтэй видео бичлэг оллоо. Бодвол Ховд аймгийн аль нэг сумын гуанзны эзэн-тогооч бололтой. Орсон гарсан хvмvvст єєрийн зохиосон ерєєлєє уянгалуулан хэлж, бvvр дээр нь дуулж байсан шvv. Баруун аймгийн аялга байгаа болохоор зарим vгийг нь сайн ойлгохгvй юм. Гэхдээ л ерєєх гэж татаагаад хаячих юмаа. Єєрєє ч их инээдтэй царай зvстэй ах байна. Баруун нутгын хєгжилтэй энэ бичлэг та бvхэнд инээд бэлэглэж, гэртээ хариад ярих сонин хачинтай болгох бизээ.
Ховдын ерөөлч тогооч - Хөгжилтэй! Хадгалах

Natso - Love | on Youtube (HD)

Манай холбоо барих хаягаар Шижирбаяр хэмээх залуугаас єєрийн ангийн найз болох Нацо -гийн дєнгєж єнєєдєр мэндэлсэн нэгэн шинэ уран бvтээлийг сайт дээрээ тавьж єгєхийг хvссэн мэйл ирсэнийг бид шалгаж vзээд, шинэлэг чанартай уран бvтээл болсон учир хэрэглэгч та бvхэндээ хvргэж байна. Нацо нь тєрийн албанд ажилладаг энгийн нэгэн бvсгvй гэсэн шvv. Клипнээс нь хархад "Энэ бол..." гэсэн шинэ цомгийнх нь анхны видео клип бололтой. Мєн тэрээр энэ дууныхаа vг, аяыг єєрєє хийсэн байна. Ямартай ч надад бvх зvйл нь энгийн бас чамин болсон санагдлаа. Ингээд монголчууддаа нэгэн урлаг сонирхдог даруухан бvсгvйн яруухан бvтээлийг толилуулж байна.
Natso - Love | on Youtube (HD) Хадгалах

Ємнєговь аймагт юу болоод байна вэ?

Манай сайтын нэгэн хэрэглэгчээс ийм нэгэн видео бичлэгvvдийг илгээсэн байна. Vзээд vнэхээр сэтгэл євдєж, уур хvрэх шиг боллоо. Танд одоо vзvvлэх гэж байгаа энэ бичлэг дээр Монгол нутгын минь газар шорооноос гарсан баялагыг ачсан хvнд даацын тэргvvд Ємнєговь аймгийн Хан-Богд сумын нутгыг ямар болгож буй тухай харуулах болно. Ємнє нь хэвлэл мэдээллээр сонсож байсан болохоос ингэж газар дээрээс нь хийсэн бичлэг vзэж байсангvй. Хараад vнэхээр их харамсаж байна. Тєр засгийн шийдвэр гаргадаг дарга нар эх орон ард тvмэн гэж ярих дуртай ч хачир дээрээ ийм л байна шvv дээ. Эдгээр урт урт машинууд єдєр алхсалгvй урд зvгийг зорьсоор... ирсээр... арай ч дээ.
Ємнєговь аймагт юу болоод байна вэ? Хадгалах

12 настай євєр монгол хvv хятадуудыг уйлуулав

Саяхан буюу 5-р сарын 29-нд "Авьслаг хятадууд 2011" шоунд оролцсон 12 настай євєр монгол хvv Уудам "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулж vзэгч олныг бишрvvлэв. Удмаа хvv багаасаа дуу дуулах дуртай байсан бєгєєд тvvний мєрєєдєл бvх дэлхий ертєнцийг ногоон болгож чадах бэх зохион бvтээх гэнэ. Тэрээр бага насандаа эцэг эх хоёроосоо хагацсан бєгєєд "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулахаар ээжийгээ санаж дурсдаг гэжээ. Ээж нь тvvний хажууд энэ дууг дуулахыг нь сонсох дуртай байжээ. Ингээд манай урд хєршийхнийг Монгол дуугаар уярааж, уйлуулж чадсан гайхалтай бичлэгийг vзэцгээе.
12 настай євєр монгол хvv хятадуудыг уйлуулав Хадгалах

Монголын хамгийн хvсэмжит 10 эмэгтэй

2008 онд “Неrо" сэтгvvлээс явуулсан "Ямар эмэгтэй хамгийн хvсэмжит эмэгтэй вэ?" гэсэн асуултыг утсаар болон олны хєлд дарагдах дєхсєн "Нарантуул" зах дээр хvртэл хvмvvсээс асууж судалгааныхаа ажлыг явуулсан байдаг. Энэ талаархи мэдээллийг тухайн vед нь та бvхэндээ манай сайт хvргэж байсныг зарим хэрэглэгчид маань санаж байгаа байх. Тэр vед хамгийн хvсэмжит буюу эр нь мєрєєдєж, эм нь даган дуурайхын хvслэн болсон 10 эмэгтэйг топ модель Э.Одгэрэл тэргvvлж, эрос хатагтай Ариунаа удаалжээ. Харин энэ удаа мэдээллээ давтах биш шилдэг 10 эмэгтэйд шалгарсан бvсгvйчvvдийн тухай олны танил эрчvvдийн дvгнэлт, "NTV" телевизийн сэтгvvлч найруулагчийн хоржоонтой бєгєєд хатуу хэлсэн тайлбарууд, тэдний талаар гарч байсан хов живийг харуулсан сонирхолтой нэвтрvvлгийг бvрэн эхээр нь шууд vзэхээр орууллаа.
Монголын хамгийн хvсэмжит 10 эмэгтэй Хадгалах

Миний дуртай бvтээл №4

Хэд хоногийн ємнє Youtube-ээр аялаж яваад Амараа хэмээх нэгэн залуугийн гэртээ суугаад дуулсан сонирхолтой бичлэгийг vзээд их таалагдсан тул та бvхэндээ vзvvлмээр санагдлаа. Энэ бол МУГЖ, зууны манлай поп дуучин Сарантуяагийн цагтаа хит болж байсан "Хайрын бурхан" дуу юм. Энэ дууг эрэгтэй хоолойгоор дуулахыг сонсох их сонин байх болов уу. Хэрвээ танд энэ залуугийн дуулах таалагдвал Youtube.com -руу ороод "amaraa" гэж хайгаад бусад хуучны дуунуудыг сэргээж дуулсан бичлэгvvдийг нь vзэх боломжтой шvv. Ингээд одоо та бvхэн "Миний дуртай бvтээл" цувралын 4-дэх нийтлэлийг хvлээн авч vзнэ vv.
Миний дуртай бvтээл №4 Хадгалах

Монголын цоохор ирвэс

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтєлбєрийн газар “Цоохор ирвэсэнд ээлтэй нутаг” тєслийн хvрээнд Жаргалантхайрхан, Бумбатхайрхан уулын ирвэсийг хамгаалах vйл ажиллагаа явуулахын сацуу уг амьтны байршил, тоо толгой, малд vзvvлж байгаа нєлєєлєл зэргийг судалж байгаа билээ. Энэ зорилгын хvрээнд дээрх газарт автомат зургийн аппарат байрлуулах ажлыг зохион байгуулсан юм. Бумбатхайрхан уулын Єлийн аманд 2011 оны 1 дvгээр сарын 24-ний єдєр 3 аппарат, Жаргалантхайрхан уулын Цагаан сайрын аманд 1 дvгээр сарын 26-ны єдєр 2 аппарат, нийт 5 аппарат тавьсан. Энэ 2 уул нь Их нуурын хотгорын ирвэсний гол байршил нутгийн нэг тєлєєлєл бєгєєд дээрх газруудыг сонгох, аппарат байршуулах, тvvнийг эргэж тойрох ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хийжээ.
Монголын цоохор ирвэс Хадгалах

“Амьдралын утга учир” – Богино хэмжээний кино

Манай хэрэглэгчдээс бидэнд хандан єєрсдийн олж мэдсэн зvйлийн талаар янз бvрийн мэдээллийг ирлгээсээр байдаг. Тэр болгонд нь бид цаг гарган сонирхож, vнэхээр манай мэдээллийн бодлого болон хэрэглэгчдэд маань таалагдах чанартай мэдээлэл байваас та бvхэндээ хvргэдэг билээ. Саяхан манай цахим хаягаар "Амьдралын утга учир" хэмээх богино хэмжээний видео бvтээл ирснийг таны мэлмийд хvргэж байгаадаа баяртай байна. Миний хувьд, "бид бvхний мэдэх мєртлєє анзаардаггvй тэр зvйлсийг энгийн ойлгомжтойгоор илэрхийлсэн маш сайхан бvтээл болжээ" гэж дvгнэж байна. Сонирхуулахад, уг бvтээл нь киноны гол дvрд гарч буй залуусын анхны бvтээл нь юм байна. Ингээд Монголын гэгээлэг ирээдvйн тєлєєлєл болсон хэсэг залуусын хийсэн богино хэмжээний сонирхогчын бvтээлийг хvлээн авч vзэцгээнэ vv.
“Амьдралын утга учир” – Богино хэмжээний кино Хадгалах

С.Наранбат - A Thousand Winds

Та бvхэндээ UBS телевизээс зохион явуулдаг "Universe best songs"-д шилдэг 25-д шалгарч байсан С.Наранбатын цоо шинэ бvтээлийн видео клипийг хvргэж байгаа нь цаг vеээ олсон алхам болж байгаа гэж найдаж байна. Учир нь тэрээр Японд нэлээд нэрд гарсан "A Thousand Winds" хэмээх амьдралын тухай єгvvлэх уянгалаг дууг эх хэлээр нь гайхалтай сайхан дуулжээ. Сонсоод єєрийн эрхгvй японы ард тvмний хvнд хэцvv цаг vеийг туулж байсан дvр тєрх тєсєєлєлд ургах шиг л боллоо. Бvх дэлхий даяар л арлын японы ард тvмэнд чадах ядахаараа туслахыг хvсч байгаа энэ цаг vед тэдний сэтгэлийг бага ч болов энэ бvтээлээс ойлгох биз ээ.
С.Наранбат - A Thousand Winds Хадгалах