Монгол видео

Болд - Миний хоёр эрдэнэ | on Youtube. (HD)

Дуучин продюссер Болд амалсан ёсоороо бие даасан гурав дахь "Монгол поп" цомгоо Туулай жилд бvх Монголчууддаа хvргэхээр ажиллаж байгаа билээ. Тvvний энэ цомогт багтсан аав ээжийн тухай "Миний хоёр эрдэнэ" хэмээх сайхан дуундаа клип хийлгэн Сар шинээр фэнvvддээ бэлэг барьж байна. Энэхvv клипинд олны танил хvмvvсийн аав, ээжvvд хvvхдvvдийнхээ хамтаар тоглосон байна. Дуу болгон нь хит болж чаддаг авъяаслаг, хєдєлмєрч энэ залуугийн тухай олон зvйл нуршаад яахав. Харин одоо хамтдаа уянгалаг сайхан аялгуунд уярч, урт удаан уулзаагvй аав ээжийгээ дурсан санацгаая.
Болд - Миний хоёр эрдэнэ | on Youtube. (HD) Хадгалах

Гудамжны илбэ Улаанбаатарт

Сайн байна уу, миний нэрийг Батмєнх гэдэг. Би илбэ сонирхоод 10-аад жил болж байгаа юм л даа. Илбээ гэрийхэн, найз нартаа л vзvvлдэг байсан болхоос гудамжинд хvмvvст vзvvлж байгаагvй. Харин энэ удаад гудамжинд, танихгvй хvмvvст илбээ vзvvлж vзлээ, маш сайхан сэтгэгдэл тєрсєн. Мєн хvмvvс та нарыг гайхшруулж чадсан байх гэж найдаж байна. Ингээд эхний хийсэн хоёр бичлэгvvдийг маань хvлээн авна уу.
Гудамжны илбэ Улаанбаатарт Хадгалах

3 Охин - Чихэнд минь шивнээрэй (NEW!)

“Гурван охин” хамтлагийн тун удахгvй бэлэн болох поп цомогт  багтаж буй уянгын, гэгээн хайрыг магтан дуулсан “Чихэнд минь шивнээрэй” дууны клип vзэгч танд хvрэхэд бэлэн боллоо. Єнгєрсєн зуны туршид яригдсаар байсан эл дууны клипийг “Hero” энтертайнментийн уран бvтээлчид хийсэн бєгєєд зурийг “Улаан-Vд” хотын Байгаль нуурт авчээ. Намрын дунд сар таарсан болохоор далайд зураг авахуулах тийм ч амар биш байсан талаар хамтлагийн дуучид ярьсан ч энэ хэсэг vнэхээр сайхан болжээ. Тvvнчлэн клипний “оргил” хэсэг хэмээн нэрлэгдэх Анугийн мориор давхиж буй дvр зураг нь клипийг улам “тансаг” болгосон байна. Миний хувьд гурван охин хамтлагийн олон уран бvтээлийг сонсож байсан бєгєєд "Чихэнд минь шивнээрэй" гэсэн уянгын дууны клип, дуу аль аль нь бусдаасаа илvv гоё болжээ. Иймэрхvv бvтээл гаргаад байвал та гурвыг улам их амжилт, нэр хvнд хvлээж байгаа шvv.
3 Охин - Чихэнд минь шивнээрэй (NEW!) Хадгалах

Ариука - Yлдээч | шинэ клип (HD)

Та бvхний сонорт зориулан нэгэн цоо шинэ бvтээлийг хvргэх гэж байна. Энэ бол Ариука хэмээх залуугийн анхны цомогт багтсан "Vлдээч" дууны видео клип юм. Зарим vзэгч сонсогч нар маань Ариука хэмээх энэ залууг анхны "Худлаа" хэмээх дуугаар нь сайн таньж мэдэх байх. Одоо та бvхэндээ тvvний шинэ цомогт багтсан "Vлдээч" дууны клипийг шууд vзэхээр толилуулж байна. Энэ дууны шvлэг болон аяыг Ариунболд, клипийг нь "Grove Entertainment" студид бvтээжээ. Тэр дандаа бvгдийг чанарын єндєр тvвшинд хийхийг хичээдэг бєгєєд ямар уран бvтээл болсоныг vзэгч та оюун ухаандаа тунгаана биз ээ. Ингээд бvгдээрээ клипээ хамтдаа сонирхоцгооё.
Ариука - Yлдээч | шинэ клип (HD) Хадгалах

Hotspot - Ариунаа | Шууд vзэхээр - NEW!

Та бvхний амралтанд зориулан нэгэн цоо шинэ бvтээлийг хvргэх гэж байна. Энэ бол Hotspot хамтлагийн анхны цомогт багтсан "Ариунаа" дууны видео клип юм. Мэдээж олон vзэгч сонсогч нарт маань энэ хамтлаг шинэ санагдаж байгаа байх.Hotspotхамтлаг нь ая зохиогч Ангирмаагийн бяцхан бэлэг гэнэ. Учир нь Киви хамтлагийн хажуугаар бас нэгэн эрэгтэй хамтлаг сойж байгаа талаар мэр сэр яригдаж байсан бол энэ удаа тэрээр нууцаа задалж эхэллээ. Дашка студийн дэргэдэх Nature Sound дуулаачын курсын тєгсєгчдєєс бvрдсэн 3 гишvvнтэй энэ хамтлагийн продюсерээр Ангирмаагаас гадна БСШУЯ-ны Соёлын Бодлогын Газрын дарга Б.Наранзун ажиллаж байна. Hotspot хамтлаг нь British pop стилээр дуулдаг бєгєєд залуустаа цоо шинэ хэмнэл, єнгє аясыг мэдрvvлэхээр зорьж байгаа хэмээн ярьсан юм. Ингээд та бvхэн тун удахгvй анхны цомгоо surprise болгон дэлгэх гэж буй авъяаслаг гурван залуугийн шинэ уран бvтээлийг тухлан сууж vзнэ vv.
Hotspot - Ариунаа | Шууд vзэхээр - NEW! Хадгалах

SweetYmotion - Санахын аялгуу | Шинэ клип! + 20 Фото

Америкт ажиллаж амьдарч буй Sweetymotion хамтлагийн 4 дэх бие даасан цомог "Emotion" нэртэйгээр Монголчуудын гар дээр очих хугацаа тун ойртож байгаа юм байна. Энэ цомгийн 13 дууны нэг болох харанга хамтлагийн ахлагч МУГЖ. Ц.Чулуунбат, Б.Чинбат нарын ая Мєнхбаярын vг "Санахын аялгуу" дууны клипийг та бvхэндээ шууд vзэхээр болон дуу дvрсний єндєр чанартайгаар татаж авахаар орууллаа. Уг клипийг бидний сайн мэдэх "V" студийн залуус АНУ-д хvрэлцэн очиж бvтээсэн байна. За ингээд тун удахгvй бидэнтэй учран золгох гэж "Sweetymotion" хамтлагийн утга санаа, хєгжмийн дуугаралт, бичлэг гээд бvхий л зvйлээрээ нvсэр сонсогдохуйц болж чадсан цоо шинэ уран бvтээлтэй танилцана уу.
SweetYmotion - Санахын аялгуу | Шинэ клип! + 20 Фото Хадгалах

Төгс сонсголтой охин том болжээ | 4 видео!

Манай сайтын "Бидний шинэ vе" булангийн хоёр дахь дугаарт нийтлэгдэж байсан тєгєлдєр хуурчЭ.Мєнхшvрохины видео бичлэгvvдээс та бvхэндээ хvргэхээр бэлтэглээ. Тэрээр энэ удаа мэрэгжлийн зохиолууд бус бидний сайн мэдэх "Better in time", "NO promises", "If i were a boy", "How deep is your love" гэсэн хит дуунуудыг тєгєлдєр хуураар амилуулжээ. Мєнхшvр нь 14 жил тєгєлдєр хуураар хичээллэсэн бєгєєд Хєгжим Бvжгийн Коллежийг тєгсєєд одоо СУИС-ийн 3-р дамжаанд суралцаж байна. 17 насандаа анхны бие даасан тоглолтоо Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театрт амжилттай тавьсан талаарх мэдээллийг бид хvргэж байсныг та бид мэднэ. Одоо дєнгєж 18 настай энэ охиныг сайхан ирээдvй хvлээж байгаа гэдэгт тvvний багш болон ойр дотны хvмvvс нь итгэлтэй ярьдаг юм билээ. За ингээд сонгодог урлаг болон хєгжмийн мэдрэмжтэй бvх хэрэглэгч нартаа энэхvv авъяаслаг охины бvтээлvvдийг зориулъя.
Төгс сонсголтой охин том болжээ | 4 видео! Хадгалах

Жавхлан - Ємєлзєж санах нутаг | Миний дуртай бvтээл №3

За єнєєдєр би та нартаа нэгэн шинэ бvтээлийг танилцуулах гэж байна. Энэ бол "Миний дуртай бvтээл" цувралын№3болон танд хvрч байна. Энэ цувралд орж буй клип хэн бvхэнд таалагдах нь гол биш зєвхєн Xerox надад таалагдсан бvтээлvvд л ордог онцлогтой гэдгийг сануулъя. Анхны клипээр дуучин Нарангийн "Welcome to my heart" орсон бол хоёр дахь дугаарт дуучин Сонорын "Let's lose control" бvтээлvvд тус тус гарсаныг та бvхэн мэдэж байгаа байх. Харин єнєєдєр та бидний сайн танил болсон МУГЖ С.Жавхлангийн "Ємєлзєж санах нутаг" хэмээх клипийг онцоллоо.Манай сайт дэлхийн єнцєг булан бvрт болж буй байгаль экологийн тэнцвэргvй байдал, гамшигийн талаар цаг алдахгvй хvргэж, Монголчуудаа байгаль эхтэйгээ зєв зохистой харьцаж байхыг сануулсаар ирсэн. Тэгвэл энэ дуу болон клипний утга санаа надад маш их таалагдсан тул та бvхэндээ хvргэхээр шийдсэн юм. NTV телевизийн "Vнэн vv" ток шоуны зочноор орж, єєрийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлж, Монгол хvн монголоороо байх хэрэгтэй гэсэн санаагаа тууштай хамгаалсан тvнийг тэнэг мангар боловсролгvй гээд л хэлэх хэлэхгvйгээр шvvмжилсэн. Миний бодлоор Жавхлан нэвтрvvлэгээр сайн ойлгуулаагvй зvйлсээ энэ уран бvтээлээрээ дамжуулан харуулахыг хичээсэн бололтой. За ингээд олон зvйл нуршаад яахав тvvний энэхvv сонирхолтой бvтээлийг vзээд санал бодлоо бичнэ биз дээ.
Жавхлан - Ємєлзєж санах нутаг | Миний дуртай бvтээл №3 Хадгалах

Майкл Жексоны Thriller - Монголд!

Дэлхийн олон тэрбум хvмvvсийн зvрх сэтгэлд нь харуусал харамсал vлдээгээд одсон бид бvхний шvтээнМайкл Жексон-ны тухай одоо хvртэл дэлхийн єнцєг булан бvрт дурсан санасаар байна. Тvvний нэг илрэл болж манай нийслэлийн Галт тэрэгний буудал, Нарантуул зах дээр Жексоны "Thriller"-vvд амилсан нь гайхалтай. Энэ бол мэдээж олон талын зорилготой боловч яах аргагvй Монголд маань шинэ зvйлийн нэг болж чадлаа. Ингээд энэхvv бичлэг саяхан Youtube дээр тавигдсан байхыг олж хараад тэдний vйл ажиллагааг дэмжиж єшєє илvv зохион байгуулалтай хийгээрэй гэж хvсээд энэхvv мэдээллийг интернэт хэрэглэгч нартаа хvргэж байна.
Майкл Жексоны Thriller - Монголд! Хадгалах

Frankseal - Home records and Interview

За саакын хэрэглэгчтэйгээ нэлээд удаан хугацааны турш уран бvтээлээ толилуулаагvй байгаа хип хоп дуучинFrankseal-ын нэгэн сонирхолтой гэрт бичvvлсэн бичлэгийг шууд vзхээр болон татаж авхаар орууллаа. Ер нь хип хоп дуулдаг залуусд нэлээд хэрэгтэй гэсний vvднээс энэхvv бичлэгийг хийсэн байна. Та магадгvй гэрт бичvvлсэн уран бvтээл ямар л олигтой дуу гарвал гэж бодож байгаа байх. Ингэж бодхоосоо ємнє энэ бичлэгийг ганц vзээд дvгнэлтээ хийгээрэй залуусаа...
Frankseal - Home records and Interview Хадгалах

Миний дуртай бvтээл №2 | Сонор - Let's lose control

Миний бие энэ мєчєєс нэгэн шинэ цуврал гаргахаар шийдлээ. Гэхдээ энэ цувралын дугаар нь єдєр бvр биш долоо хоног бvр ч биш надад таалагдсан бvтээл гарсан vед л шинэчлэгдэж байх болно. Єєрєєр хэлбэл хамгийн євєрмєц гоё шийдэлтэй бас сонсголонтой тийм Монголын уран бvтээлчийн видео клипийг "Миний дуртай бvтээл" гэсэн нэрэн доор та бvхэндээ хvргэх юм. Энэ цувралын эхний бvтээл бол яах аргагvй Наран эгчийн "Welcome to My heart" байсан бол хоёр дахь уран бvтээлээр алтернатив дуучин Сонорын "Let's lose control" клип багтаж байна. Яагаад энэ бvтээлийг сонгосоныг та єєрєє vзээд мэдэх биз. Тэрээр бидний сайн мэдэх Рок мангас Мєнхсайханы том охин бєгєєд ганцаараа уран бvтээлээ туйрвиж, єєрєє дууныхаа vг аяыг зохиодог байна. Манай сайтад орсон ихэнх бvтээлvvд тєлбєртэй болон захиалгаар тавигддаг бол энэ буланд багтах бvтээлийг Саак єєрєє сонгох бєгєєд ямар ч мєнгє тєгрєг арын хаалга байхгvй гэхэд болно. Ингээд энэ удаа Саакын дуртай клипээр ямар уран бvтээл сонгогдсоныг хvлээн авна уу.
Миний дуртай бvтээл №2 | Сонор - Let's lose control Хадгалах

3 Охин - Жинхэнэ хайр, Бамбино (Клип)

Та бvхнийгээ хэдэн хором эрч хvч, учир уянгын эгшигээр хєглєхєєр шийдлээ. Энэ бол3 Охинхамтлагийн "Жинхэнэ хайр" цомогт нь багтсан цоо шинэ хоёр клип юм. Эхнийх нь "Жинхэнэ хайр" хэмээх ємнєх дуунуудаас нь илvv зєєлєн уянгын бєгєєд хvний дотоод нандин хайр сэтгэлийг харуулсан бvтээл бол хоёр дахь нь "Бамбино" гэсэн євєрмєц нэртэй Спани поп жанрыг барьсан эмэгтэй хvний эрч хvч, єєртєє итгэлтэй байгаа тэр гал халуун мэдрэмжийг харуулсан гайхалтай хоёр уран бvтээлийг шууд vзэхээр болон татаж авахаар хvргэж байна. Мєн бонус болгон mp3 форматаар хоёр дууг нь хавсаргасан байгаа. Тэд vзэгчиддээ амалсан ёсоор "Жинхэнэ хайр" цомгийнхоо бvх дуундаа клип хийгээд дуусч байгаа бєгєєд ганцхан "Гэвч уйлахгvй" гэсэн дууг клипжvvлэх л vлджээ. Тэд шинэ клипний зураг авалтанд орохын хажуугаар гурав дахь цомгийнхоо ажилдаа аль хэдийнээ орсон гэсэн шvv. Энэ жилийг 3 охин маань уран бvтээлийн олз омгоор дvvрэн vдэж байгаа бололтой. За ингээд тэдний шинэ єнгє тєрхийг хvлээн авцгаая.
3 Охин - Жинхэнэ хайр, Бамбино (Клип) Хадгалах