Монгол видео

Наран - Welcome to my heart

Би энэ удаа нэгэн хvндэлж явдаг хvнийхээ шинэ уран бvтээлийг та бvхэндээ хvргэхээр шийдлээ. Магадгvй та энэ дуу болон клипийг vзсэн ч байж болох. Гэхдээ энэ дуучин бол Монголын орчин vеийн хєгжмийн хєгжил дэвшил тvvнд оруулсан хувь нэмэр авъяас билгээр гайхагдсан нэгэн гэж боддог. Энэ бол мэдээж таны харж байгаа бодож байгаа эршvvд тєрх, хvчтэй дуу хоолойгоороо танигдсанНаранэгч маань билээ. Хамгийн гайхалтай нь энэ хvн манай хамгийн урдаа барьдаг эмэгтэй дуучдын нэг бєгєєд анхны бие даасан тоглолтоо одоо л хийх гэж байгаа гээд бод доо. Гэтэл манайхан яадаг билээ хоёр гурван дуу нь радио, телевзийн чаартуудаар гайгvй байранд орчих юм бол хэдэн дуу халтуурдаж нэмээд л цомог гаргаад дараа нь бие даасан тоглолт яриад явж байдаг хvмvvс шvv дээ...Ингээд тун удахгvй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа Наран эгчийнхээ "Welcome to my heart" гэсэн сайхан дууны клипийг шууд vзэхээр болон2дууг нь татаж авахаар орууллаа. Давхар тоглолтын реклам явж байгаа юм шvv. Тодруулбал манай сайт дээр ямар нэгэн хамтлаг дуучдын тоглолтын мэдээ болон баннер нь vнэ тєлбєртэй тавигддаг бол энэ удаа би Наран эгчийнхээ хосгvй авъяасыг нь хvндлээд єєрийнхєє чадах зvйлээр єчvvхэн ч гэсэн бэлэг барь юу гэж бодсон юм.
Наран - Welcome to my heart Хадгалах

Залууд одууд - Хязгааргvйн эрх чєлєє (NEW!)

Скайтел компаний 10 жилийн ойд зориулан "Up" продакшны захирал, Харангын Чука “Хязгааргvйн эрх чєлєє” дууны vг аяыг зохион, нэрд гарч байгаа залуу дуучдаар дуулуулжээ. Дуучин Батсvх, BX, Маргад-Эрдэнэ, Агиймаа, Баярцэцэг, Эгшиглэн нар хамтран дуулсан уг дууны клипийг Wanted студид хийсэн бєгєєд Монголын орчин vеийн урлагийн баялаг санд бас нэгэн гоё бvтээл нэмэгдэж байгаад таатай байна. Ингээд залуусаа "Хязгааргvйн эрх чєлєє" дууны клипийг хvлээн авч, ямар оронд ямар эрх чєлєєтэй тєрснєє дахин дахин мэдрээрэй.
Залууд одууд - Хязгааргvйн эрх чєлєє (NEW!) Хадгалах

Болд - Bonita (HQ. видео + 32 фото) - NEW!

Одоо та бvхэндээ Монголын шинэ vеийн урлагийн тєлєєлєгч, B production-ны захирал, продюссер, дуучинБолд-ын "Only One" цомогт багтсан "Bonita" дууны видео клипийг танилцуулж байна. Энэ нь тvvний шинэ цомгийн 3 дахь клип юм. Дууны vгийг Quiza зохиож, аяыг Баярхvv бичсэн бєгєєд Болд єєрєє продюссераар нь ажилласан байна. Тэрээр уламжлал ёсоор клипэндээ хєєрхєн охидоор хvрээлvvлэн, чамин гоёлоор гангарсан байгааг та анзаарах болно. Клипийг манай урдаа барьдаг тоотой хэдэн студийн нэг "Hero Entertainment" бvтээсэн ба олон шинэ зvйл энэ клипний зохиолд анзаарагдсан шvv. График єнгєний шийдэл, хєєрхєн охидын тачаангvй тєрх, Болдын євєрмєц шийдэлтэй дvр зураг vнэхээр сэтгэл татаж байсан.
Болд - Bonita (HQ. видео + 32 фото) - NEW! Хадгалах

3 Oхин - Би чиний хvvхэлдэй биш

Та бvхэндээ саяхан Улаан-Vvд хотод зохиогдсон Олон улсын страдын дуучдын тэмцээнд амжилттай оролцож1-р байр эзэлсэн3 Охинхамтлагийн "Жинхэнэ хайр" цомогт багтсан "Би чиний хvvхэлдэй биш" дууны клипийг шууд татаж авахаар толилуулж байна. Энэ клипийг Wanted студид бvтээсэн бєгєєд аяыг дуучин Болд зохиож, шvлгийг нь Энхтайван бичсэн юм байна. Сонирхуулахад дээрх 10 орны 30 гаран хамтлаг дуучид оролцсон олон улсын тэмцээнд 2-р байрыг Маралжингоо, 4-р байрыг Агиймаа нар хvртжээ.
3 Oхин - Би чиний хvvхэлдэй биш Хадгалах

Болд feat. Агиймаа - Хайрлах хvсэл (HQ. чанар + Фото)

Cvvлийн vед манай студи, продакшинууд кино урлагт хvчээ сорих нь ихэссэн. Араггvй биз дээ аливаа бизнес ашиг олж буй салбарт л хvчээ vзэхийг шаардаж байдаг хойно. Одоо би та бvхэндээ хошин урлагаар бидэнд танил болсон "Х тvц" хамтлагийн анхны бvтээл "Миний хєрш чєтгєр" хэмээх уран сайхны киноны саунд трейк "Хайрлах хvсэл" дууны видео клипийг єндєр чанартай хvргэж байна. Энэ дууг манай чадалтай дуучдын нэг Болд, залуу дуучин Агиймаа нар хамтран дуулсан юм.
Болд feat. Агиймаа - Хайрлах хvсэл (HQ. чанар + Фото) Хадгалах

Чинбаа - Одод тэнгэрийн аялал (Star Voyage!)

АНУ улсад ажиллаж амьдарч буй ая зохиогч, продюссерЧинбаа-ийн"Immotrtality" буюу "Мєнхийн" цомогт нь багтсан бас нэгэн євєрмєц аязын видео клипийг та бvхэндээ хvргэхэд бэлэн боллоо. Энэхvv бvтээл нь "Star Voyage" буюу "Одод тэнгэрийн аялал" нэртэй бєгєєд клипний гол дvрд Чинбаа болон тvvний эхнэр "Emotion" хамтлагийн дуучин Сарнай нар тогложээ. Клипийг сvvлийн vеийн дэвшилтэд технологи болох бvтэн HD (High-definition)-ээр хийсэн ба зураг авалтыг Чикаго хотод авчээ. Найруулагчаар John Steele ажиллаж, редакторыг Сарнай, Чинбаа хоёр єєрсдєє хийсэн юм байна. Клипэнд тоглосон хєгжимчид бол Америкийн мэргэжлийн студийн хєгжимчид бєгєєд бvгд Чинбаагийн хамтран зvтгэгчид юм. Та бvхэн тvvний хувийн сайт болохwww.chinbaa.comхаягаар орж "Мєнхийн" нэртэй цомгийн дуунуудыг худалдан авах боломжтой. Ингээд манай сайтад єєрийн шинэ бvтээлээ хамгийн тvрvvнд илгээж байдаг Чинбаа ахдаа хэрэглэгчдийнхээ ємнєєс маш их баярлалаа, таны цаашдын ажил хєдєлмєрт амжилт хvсье.
Чинбаа - Одод тэнгэрийн аялал (Star Voyage!) Хадгалах

Дэлгэрмєрєн - Буруу эргэлт киноны дуу [клип + mp3]

Сэрvvлэг сонинтой заргалдаад авсан Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмєрєн "Шинэ vе" продакшины шинэ уран бvтээл, удахгvй нээлтээ хийх "Буруу эргэлт" адал явдалт уран сайхны киноны дууг дуулжээ. Тэрээр саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр "Би эхнэрээ зодоогvй, миний хувийн амьдралыг бусдад дэлгэж, ул vндэсгvй мэдээлэл цацсан Сэрvvлэг сонинтой би нэгийгээ vзнэ" гэж хатуу мэдэгдэж байсан билээ. Мань хvн сvvлийн vед уран бvтээлийн арвин олзтой байгаа. Ялангуяа энэ дууг Дээгий маш сайн дуулжээ. Гоё ч vгтэй, чанартай бvтээлvvдийн нэг болжээ гэж миний хувьд дvгнэж байна. Харин одоо та бvхэн "Буруу эргэлт" киноны дуу болон клипийг хvлээн авна уу.
Дэлгэрмєрєн - Буруу эргэлт киноны дуу [клип + mp3] Хадгалах

Зоогийн газар (хошин шог!)

Хуучин хошин урлагийн "Єнгєт инээд" хамтлагт байхдаа хийж байсан Эрдэнэ-заан, Баярмагнай хоёрын "Зоогийн газар" номерыг шууд vзэхээр орууллаа. Би энэ номерыг UBS телевизээр жилийн ємнє байхаа vзээд элгээ хєштєл инээж байсан юм. Саяхан интернэт ухаж яваад олоод авлаа. Та бvхэн ч гэсэн энэ номерыг vзээд элгээ хєштєл инээнэ гэдэгт бvрэн итгэлтэй байна. За найзуудаа нэг сайхан инээгээд аваарай.
Зоогийн газар (хошин шог!) Хадгалах

Монгол маягийн Шрек...

Та бvхэндээ манай сайтын гишvvнngex-н илгээсэн нэгэн сонирхолтой видео бичлэгийг толилуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ бичлэгийг vзээд бvvр татаж унаталаа инээлээ. Vнэхээр гайхалтай сэтгэсэн байна шvv. Та сайхан инээмээр байвал нээгээд vз. Татаж авах гэж зовох хэрэггvй шууд vзэхээр оруулсан байгаа.
Монгол маягийн Шрек... Хадгалах

Залуу дуучин Агиймаа - Надаас чи (Шинэ клип!)

Манай сайтын (gold partner) байгууллагуудын нэг болох B production залуу дуучин Агиймаатай цаашид дахин хамтран ажиллахаар болжээ. Одоо харин залуу дуучин маань шинэ цомгийн ажилдаа орсон байна. Тус цомог нь 2009 оны зунаас олон нийтэд хvрэх юм байна шvv залуусаа. Цомгийн ерєнхий продюсераар дуучин Болд, албум продюсераар Наранзун ажиллах юм байна. Одоо харин дуучин Агиймаагий шинэ клипийг хvлээн авч vзнэ vv.
Залуу дуучин Агиймаа - Надаас чи (Шинэ клип!) Хадгалах

Болд feat. Quiza - Crazy fashion (шинэ клип!)

Манай сайтын удаан хугацааны хамтрагч (gold partner) байгууллагуудын нэг болох B production-ны захирал, продюссер Болдын "Only one" цомогт багтсан "Crazy fashion" дууны клип саяхан мэндэлсэн байна. Уг дууны клипийг "Hero Entertaiment" бvтээсэн бєгєєд vгийг Quiza бичиж, тvvнтэй хамтарч дуулсан байна. Та бvхэн одоо бараг мэддэг болсон байх, Болдын клипvvд чанарын єндєр тvвшинд хийгдэж, царайлаг бvсгvйчvvд клипийг нь чимж байдгийг... Энэ удаа дууны утга санаа загварын ертєнцтэй холбоотой байсан учир тэрээр шинэ клипэндээ хєєрхєн охидыг тоглуулахаа мартсангvй. Бvсгvйчvvдийн хамгийн эмзэг сэдэв болсон хєгшрєлтийн эсрэг гайхалтай тэмцэж чадаж байгаа топ модель Одгэрэл хvртэл харагдсан шvv. За ингээд энэхvv клипийн хамгийн анхны vзэгч та болж байна. Саакын хэрэглэгчдийг хvндэлж хамгийн тvрvvнд клипээ бидэнд илгээсэн B production-ны хамт олонд маш их баярлалаа, та бvхэнд ажлын єндєр амжилт хvсье. Харин одоо клипээ хvлээн авч vзэцгээнэ vv.
Болд feat. Quiza - Crazy fashion (шинэ клип!) Хадгалах

Зүүдэндээ би хайртай...

Одоо та бүхэндээ бас нэгэн авъяаслаг залуугийн уран бүтээлийг танилцуулах гэж байна. ТүүнийгП. Баярцэнгэлгэдэг бөгөөд бидэнд тэрээр анхны уран бүтээл болох "Зүүдэндээ би хайртай" гэсэн поп дуугаа илгээсэн юм. Дууны шүлгийг СГЗ сэтгүүлч, яруу найрагч Ш. Гүрбазар, аяыг түүний төрсөн ах П. Отгонцэнгэл бичжээ. Клипийг шууд үзэхээр болон татаж авахаар оруулсан бөгөөд mp3-г нь давхар хавсаргасан байгаа. Уг клипийн утга санаа нь бүтэлгүй дурлалтай учирсан залуу хайр сэтгэлээ дуугаараа илэрхийлж байгааг харуулжээ. Дууны хувьд уянгалаг, сонсголонтой дажгүй болсон байна лээ. Угаасаа поп дуунд дүргүй хүн бараг байхгүй болов уу.
Зүүдэндээ би хайртай... Хадгалах