Монгол видео

Та маханд дуртай юу?

Та бүхэндээ нэгэн сонирхолтой видео бичлэгийг үзүүлэх гэж байна. Энэ бол Монгол залуугийн хийсэн бүтээл бөгөөд тэрээр мэргэжлийн найруулагч, оператор зураглаач биш... 4 минут гаран үргэлжлэх богино хэмжээний бичлэг дээр бидний мэддэг мөртлөө тэр бүр санаанд ороод байдаггүй сэдвийг сөхсөн байгаа. Ресторан болон цайны газар та бидний амтархан идэж буй хоолнымахаманд орохоос өмнө ямар замыг туулж байгаа бодит байдлыг тэрээр харуулахыг хичээжээ. Ингээд ямар ч байсанАригунхэмээх энэ залуугийн бүтээлтэй танилцаад санал бодлоо чөлөөтэй бичнэ биз дээ. Харин бага насны хүүхэд үзэхэд тохиромжгүй гэдгийг анхааруулъя.
Та маханд дуртай юу? Хадгалах

Чинбаа - Жалам хар (шинэ клип!)

Алс хол АНУ-ыг зориод олон жил болж байгаа ая зохиогч, продюссерЧинбат(Чинбаа)-ын нэгэн өвөрмөц шинэ уран бүтээлийг танилцуулж байна. Энэ бүтээл түүний "Мөнхийн" хэмээх шинэ цомогт нь багтсан "Жалам хар" аязын клип бөгөөд клипийн санаа нь хуучин анд найзууд уулзаж, сайн морь, залуу насны хайр дурлалын тухай ярилцаж буй зохиомжоор бүтээсэн юм байна. Монголчууддаа өөрийн шинэ уран бүтээлээ цаг алдахгүй манай сайтаар дамжуулан хүргэж байгаад нь баярлалаа. Одоо ингээд та бүхэндээ түүний шинэ клипийг онлайнаар үзэхээр болон шууд татаж авахаар хүргэж байна, тухлан сууж таалан соёрхоно уу.
Чинбаа - Жалам хар (шинэ клип!) Хадгалах

Болд - Only one (шинэ клип!)

Фэнүүддээ хөдөлмөрч хэмээн үнэлэгддэг дуучин, продюссерБолдмаань дахин шинэ цомгоо худалдаанд гаргахад бэлэн болжээ. Энэ нь түүний цэвэр R&B; дуунуудаас бүрдсэн "Only one" цомог бөгөөд ирэх долоо хоногоос худалдаанд гарч эхлэх юм байна. Одоо та бүхэндээ түүний шинэ цомогт багтсан "Only One" дууны клипийг шууд татаж авахаар болон үзэхээр толилуулж байна. Энэ дууны шүлгийг Quiza бичиж, аяыг нь Баярхүү зохиож, клипийг нь "Cross animation" студид бүтээжээ. Тэр дандаа бүгдийг чанарын өндөр түвшинд хийхийг хичээдэг, түүнийг ч бид одоо мэдэрдэг болсон болохоор олон зүйл нуршаад яахав, клипээ хамтаддаа сонирхоцгооё.
Болд - Only one (шинэ клип!) Хадгалах

Болд - Нулимснаас хармалсан хайр (шинэ клип!)

Саяхан дуучин, продюссерБолдхэвлэлийн бага хурал дээр ирсэн сэтгүүлчдэд анх үзүүлж байсан "Нулимснаас харамласан хайр" дууныхаа клипийг өнөөдөр хэвлэл мэдээллийн сувгуудаар гаргаж эхэллээ. Энэ бүтээл түүний сүүлд гаргасан "Амьдралын гол дүр" цомогт багтсан дуу юм. Клипийн санаа нь 50, 60-аад оны үед Монгол, Хятадын харилцаа нийлээд ээдрээтэй байсан үеийн залуусын хайр сэтгэлийн талаар харуулжээ. Зураг авалтыг хил дээр авсан бөгөөд "Hero" entertaiment-ийн чадварлаг залуус бүтээсэн байна. Харин одоо та бүхэндээ энэхүү клипийг шууд татаж авахаар болон онлайнаар үзэхээр орууллаа.
Болд - Нулимснаас хармалсан хайр (шинэ клип!) Хадгалах

Softcore - Тєгс тєгєлдєр (HQ video clip + mp3)

Ойрд та бvхэнд Монгол хамтлаг дуучдын видео клипийг хvргэсэнгvй. Энэ удаа авъяаслаг залуусаас бvрдсэн "Softcore" хамтлагийн "Тєгс тєгєлдєр" хэмээх сайхан дууны клипийг хvргэж байна. Клипийг "Lemon" студид бvтээсэн бєгєєд энэхvv уран бvтээлээ дотны анд Оогоодоо зориулжээ. Хайртай хосууд хэдий хол байгаа ч сэтгэл зvрхээрээ vргэлж хамт байж, хэзээ нэгэн цагт заавал учирдаг гэсэн санааг євєрмєц маягаар илэрхийлжээ. Ингээд клипээ хvлээн авч vзнэ vv.
Softcore - Тєгс тєгєлдєр (HQ video clip + mp3) Хадгалах

Болд - Эмзэг дэлбээ

Дуучин, продюссер Болдын "Амьдралын гол дvр" шинэ цомог худалдаанд гарсан даруйдаа л хамгийн их борлуулттай цомгоор шалгарч эхэлсэн. Камертоны Болд гэж дууддаг байсан vе ард vлдэжээ, бид тараагvй гэж тайлбар хийдэг ч яг vнэндээ Болд монголын хєгжимийн ертєнцєд хувийн тоглолтоо хийж эхэлсэнээс хойш "Камертон" хамтлаг тарсан гэхэд хэлсдэхгvй билээ. Тvvний байгуулсан "B Production" нь авъяаслаг залуусыг дэмжиж, урлагын ертєнцєд гаргаж ирсэнээр монголын рок попын хєгжилд vнэтэй хувь нэмэр оруулсаныг та бvхэн надаар хэлvvлэлтгvй сайн мэдэх бизээ. Гайхалтай гэж хэлэхээс єєр vг олдохгvй байна, баярлалаа Болдоо... Харин одоо тvvний шинэ цомогт багтсан Энхтайвны vг, Болдын ая "Эмзэг дэлбээ" гэсэн vнэхээр гоё vгтэй, гоё аялгуутай дууны клипийг дуу, дvрсний єндєр чанартай хvргэж байна. Ажилчин зєгий мэт ажиллах энэ авъяаслаг залуу бидэнд дахиад ямар surprise барих бол та мэдэж байна уу...
Болд - Эмзэг дэлбээ Хадгалах

ТАТАР - Freedom (HQ Video + mp3!) | 73.5 MB

ТАТАРхамтлагын шинэ уран бvтээл болох"FREEDOM"дууны видео клипийг HQ буюу єндєр чанартайгаар хvргэж байна. Татар хамтлагынхан Цахиагийн Элбэгдорж гуайг их хvндэлдэг учраас ийнхvv шинэ дуундаа хамтарч ажиллах болсон юм байна. Та анзаарсан бол клипэнд зориуд ч юмуу эсвэл санамсаргvй хийсэн нэгэн алдаа бий. Тэр нь...
ТАТАР  - Freedom (HQ Video + mp3!) | 73.5 MB Хадгалах

МoАХ - 18 жил: Трэйлер (Танилцуулга шинэ!)

Монголын Ардчилсан Холбооны18 жилийн ойд зориулан гаргасан, ямар ч Монгол хvний цєсийг хєєргєж, Монгол хvний омог бардам занг хєдєлгєдєг Амраа залуугийн ээлжит танилцуулгийг хvргэе. Давхар Lyrics (vгийг нь) хавсаргалаа. Энэ танилцуулгыг vзээд танд ямар сэтгэгдэл тєрснєє бичиж vлдээгээрэй.- Би будаа тарьж, загас барьж чаддаггvй. Бид бас нєхєр болох хvнээ УБА... бишээ... Ахаа гэж дууддаггvй. Би газар нь шилгээдэггvй, галт уул нь дэлбэрдэггvй, цунами болдогггvй цул газар амьдардаг хvн. Айж ичих зvйлгvйгээр цагаан сараа тэмдэглэдэг....
МoАХ - 18 жил: Трэйлер (Танилцуулга шинэ!) Хадгалах

Миний дуртай дуунууд (Online 4 videos!)

Гоё дуу болгон бидний єнгєрсєн дурсамжыг сєхєж байдаг, эдгээр4дуу надад олон дурсамжыг санагдуулдаг..., сайн ч бvтээл болсон болохоор эхний ээлжинд орууллаа. Таны жаргалтай мєчvvд, бvтэлгvйтсэн хайр, таныг тоогоогvй бvсгvй, залуу бvхний чинь тєлєє "Миний дуртай дуунууд" нэртэй цувралыг нээхээр шийдлээ. Бид бvхний vзэх дуртай бас нэгэн цуврал болно гэдэгт итгэж байна. Цувралын маань анхны дугаарт Сэрчмаа, BX хоёрын хамтран дуулсан "Нууц амраг чинь болъё" жvжгийн дуу, BX-ийн "My Love", Маралжингоогын "Хvлээсэн учрал" гэсэн дуунуудын видео клипvvд багтсан байгаа ба клипvvдийг шууд vзэхээр оруулсан шvv.
Миний дуртай дуунууд (Online 4 videos!) Хадгалах

Монголын ардчилсан холбооны 18 жилд зориулсан trailer...

За маш олон хэрэглэгч нараас хvсэлт ирсний дагуу "Монголын ардчилсан холбоо"-ны 18 жилийн ойд зориулсан видео трелерийг шууд онлайнаар vзэхээр орууллаа. Ямар ч хvн энэ бичлэгийг vзээд нэгийг бодож, хоёрыг тунгаах бизээ. Vгийг нь сайн зохиожээ, ер нь бол бид ингэж бахарах зvйл олонтой ард тvмэн шvv дээ. Харамсалтай нь жоохон залхуу л байна даа, хийнэ бvтээнэ гэж амлахаасаа ємнє бодит нvдэнд харагдах зvйлийг хийх нь чухал шvv дээ... єдєр ирэх тусам vнэ нь нэмэгдэж байгаа єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvн, хотын агаарын бохирдол, зам харилцаа, шилжилт хєдєлгєєн гээд л... одоо болон ирээдvйн тєрд маань хийх зvйл маш их байна даа... битгий л дахиж ард тvмнээ хуурах гэж шараа болоорой, бид одоо хууртдаг насаа орхин одож, юмсын учрыг нь олж хужрыг нь тунгаадаг болжээ.
Монголын ардчилсан холбооны 18 жилд зориулсан trailer... Хадгалах

Asian shop - Аавдаа (it's cool...)

Монголын шинээр гарч буй чадалтай хамтлагуудын нэгAsian shop-ын хамгийн сvvлийн уран бvтээл "Аавдаа" гэдэг сайхан дууны клипийг шууд vзэхээр орууллаа. Аавдаа дуу нь энэ хамтлагын нэг гишvvний євєєгийн гэгээн дурсгалд зориулж бvтээгдсэн юм гэнэ лээ. Клипийг нь хараад байхад нилээд олон газар явж зураг авалт хийсэн нь харагдаж байна. Хєлс хєдєлмєр шингэсэн энэ бvтээлийг сайхан аав нартаа зориулан орууллаа, тухлан сууж vзнэ vv.
Asian shop - Аавдаа (it's cool...) Хадгалах

Mongolian Basketball in USA (Online, DivX, mpg video!)

Чикаго Фалкинсбаг 2007 оны Америк дахь монголчуудын сагсан бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнд тvрvvллээ. Америкийн монголчуудын Сагсан бємбєєгийн аварга шалгаруулах7дахь удаагийн тэмцээн 6-р сарын 23, 24-ний хагас, бvтэн сайн єдрvvдэд Виржниагийн Арлингтон хотноо амжилттай болж єнгєрлєє. Тэмцээнд Чикагогоос 3 баг, Вашингтон ДиС, Виржиниа орчмын залуусын 4 баг, Лос-Анжелес, Сиетл, Мизури, Арканзас, Нью-Иоркоос тус бvр нэг нэг баг, нийт 12 баг оролцсон байна. Уг тэмцээнийг анхлан санаачилсан хот Денверчvvд энэ жилийн тэмцээнд єнжжээ. Ингээд америкт байгаа монголчуудынхоо видео бичлэгийн тvvвэрийг бичлэгийн єндєр тvвшинд vзэж сонирхохыг хvсч байна. Магадгvй танай ах дvv, хамаатан садан чинь тэмцээнд оролцох эсвэл vзээд сууж байж болох юм.
Mongolian Basketball in USA (Online, DivX, mpg video!) Хадгалах