Монгол видео

“60 секунд” хөгжөөнт нэвтрүүлэгийн шилдэг дугааруудыг шууд үзээрэй!

Танин мэдэхүйн хөгжөөнт цэнгээнт “60 second game show”  гарч эхэлсэн цагаасаа хойш хэдийнээ үзэгчдийн талархлыг хүртээд байгаа билээ. Оролцогчдын авьяас чадвар, авхаалж самбаа, мэдлэг оюуныг шалгасан тус нэвтрүүлгийн шилдэг дугаараас та бүхэндээ хүргэе.
“60 секунд” хөгжөөнт нэвтрүүлэгийн шилдэг дугааруудыг шууд үзээрэй! Хадгалах

Монгол залуус гоё зүйл сэтгэжээ

Өгчигдөр Фэйсбүүкээр Ардын автобусны буудал дээрээс хаски нохой, хамер лимузин, AUDI R8 машинаар хүмүүсийг хүргэж өгч байгаа бичлэг хурдан тарж, өнөөдөр ч new feed дээр like дарлаа гэсэн мэдээ ирээд байхаар нь сонирхож үзлээ.
Монгол залуус гоё зүйл сэтгэжээ Хадгалах

Заяа (татар) & Frankseal - Хөлтрөг (ost)

SB pictures, Logicfilm production-ийн хамтын бүтээл, найруулагч С.Болд-Эрдэнэ-ийн найруулга “Хөлтрөг″ уран сайхны киноны клипийг та бүхэндээ хүргэж байна. Уг кино зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичиж, продюсераар А.Энхбаяр ажиллажээ. “Хөлтрөг″ киноны гол дүрүүдэд Н.Ялалт, О.Долгор, Р.Баттогтох, Н.Мөнхсоёл, Н.Ирмүүн нар болон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглосон юм. Киноны ерөнхий санаа нь үйлийн үр, эхийн хайрын тухай өгүүлэх аж.
Заяа (татар) & Frankseal - Хөлтрөг (ost) Хадгалах

Монгол охиноо дэмжээрэй!

Солонгос улсад зохион байгуулагдаж байгаа "K-POP World Festival 2013" буюу "Солонгос поп дууг хэн сайн дуулах вэ?" тэмцээнд Монгол охин оролцож байгаа юм байна. Тэрээр Монголчуудаасаа дэмжлэг хүссэн учир, энэ бичлэгийг орууллаа.
Монгол охиноо дэмжээрэй! Хадгалах

Монголчууд ч бас элсээр урлаж чадна

2009 оны “Авъяаслаг Украйнчууд” тэмцээнд түрүүлсэн, бүсгүйн "Элсэн урлаг"-г бид та бүхэндээ үзүүлж байсан билээ. Тэгвэл энэ удаа Монгол хүний гараар бүтэж байгаа, гайхалтай Элсэн богино хэмжээний бүтээлийг толилуулж байна. Харамсалтай энэ хэн гэдэг, ямар хүн болохыг мэдэж чадсангүй.
Монголчууд ч бас элсээр урлаж чадна Хадгалах

Хэрсүү Монгол жаал

Сүүлийн үед фэйсбүүк хэрэглэгчдийн хайр, эгдүү хоёрыг зэрэг хүргээд байгаа Ариунболд хүүгийн "Хайр дурлал, ажил амьдрал"-ын тухай ярьсан хэрсүү яриаг хүргэж байна.
Хэрсүү Монгол жаал Хадгалах

Батука - My baby | Шууд vзэхээр - NEW!

Монголын дуу хөгжмийн ертөнцийн хаалгыг татаж байгаа дуучин Батука өмнө нь “Хайр” болон “Яв даа” дуунуудаараа сонсогчдын танил болж байсан. Тэрээр энэ удаад “My baby” хэмээх дуугаараа сонсогчдын мэлмийг мялааж байна. Уг дууны аяыг Г. Ганг, үгийг No Name хамтлагын дуучин Оргил нар бичсэн бол клипыг “Erkhes Studio” –гийн чадварлаг залуус хийжээ. Ингээд та бүхэн дуучин Батукагын шинэхэн уран бүтээлийг тухлан сонирхоно уу.
Батука - My baby | Шууд vзэхээр - NEW! Хадгалах