Загвар өмсөгч, модель

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой модель Жизель Бюндхений зуны амралт

Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Бразилд байдаг гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой. Учир нь Бразил гаралтай супер модель Жизель Бюндхен (Gisele Bündchen) сүүлийн 15 жилийн турш "Дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч" хэмээх алдрын эзэн болж яваа. Супер модель бүсгүй саяхны өдөр нөхөр хүүхдүүдийн хамт Коста-Рикагийн далайн эрэг дээр амарч байгаад папарацийн дуранд өртжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой модель Жизель Бюндхений зуны амралт Хадгалах

Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна

Нэгэн шинэ модель загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд маш их хандалт авж, олны анхаарлыг татаж байгаа аж. Эмэгтэйчүүд хатуу дүрэмд баригддаг Саудын Арабаас тус улсын анхны загвар өмсөгч төрөн гарчээ.

Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна Хадгалах

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоск (Elsa Hosk) Испанийн Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлжээ. Тэрээр инстаграмын нэлээд идэвхтэй хэрэглэгч бөгөөд усны хувцастай халуухан зургуудаа оруулсан нь цахим ертөнцөд шуугиан тариад байна. 

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт Хадгалах

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid), Эмили Ратаковски (Emily Ratajkowski) нар Грекийн Миконос арал дээр цагийг тун зугаатай өнгөрүүлжээ. Харамсалтай нь хэрэгт дуртай гэрэл зурагчид тэднийг тайван байлгасангүй, хэрхэн амарч буй агшин хормыг нь алдалгүй дурандаа буулгасан байна. Хоёр үзэсгэлэнтэй бүсгүй Грект цагийн хэрхэн өнгөрүүлснийг уншигчдадаа сонирхуулъя.

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ Хадгалах

Моделиудын "фотошоп"-гүй зургийг анх удаа дэлгэжээ

Хүн бүр төгс биш шүү дээ. Харин сэтгүүлийн нүүрийг чимэх моделиуд төгс байх ёстой аж. Тэдэнд тусалдаг гол хэрэгсэл бол мэдээж "фотошоп". Тэгвэл хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг загварын ертөнцийн охид бүсгүйчүүд ч төгс биш гэдгийг "Boohoo" брэндийнхэн "засваргүй" сурталчилгааны хуудсаараа харуулсан байна. Язарсан гуя, өгзөг нь тэднийг илүү үзэсгэлэнтэй, бодит харагдуулж байна хэмээн тэд үзжээ. 

Моделиудын "фотошоп"-гүй зургийг анх удаа дэлгэжээ Хадгалах

Дэлхийн загварын ертөнцөд шинэ давалгаа түрэн орж байна

Загварын салбарт цахиур хагалан гарч ирж байгаа, хамгийн алдартай өсвөр үеийн моделиудыг танилцуулъя. Тэдний нэр алдар дэлхийн өнцөг булан бүрт аль хэдийнэ тархжээ. Олон сэтгүүлийн нүүрийг чимээд амжсан эдгээр моделийн ирээдүй тун өнгөлөг харагдаж байна.

Дэлхийн загварын ертөнцөд шинэ давалгаа түрэн орж байна Хадгалах

"Victoria’s Secret"-ийн хөшигний цаана юу өрнөдөг вэ?

55 настай Австралийн гэрэл зурагчин Расселл Жеймс (Russell James) 20 жилийн турш "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэрүүдийн шоуны албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж байгаа нэгэн. Тэрээр ажлаа хийхийн зэрэгцээ загвар өмсөгчдийг тайзан дээр гарахынх нь өмнө сэтгэл санаагаар дэмждэгт нь сахиусан тэнгэрүүд талархаж явдаг гэнэ. "Victoria’s Secret"-ийн нууцыг Расселл шиг сайн мэддэг хүн байхгүй гэхэд болно. Тэнд чухам бидний мэддэггүй ямар амьдрал өрнөж, хөшигний цаана юу болдог вэ гэдгийг уншигчдадаа танилцуулъя.

"Victoria’s Secret"-ийн хөшигний цаана юу өрнөдөг вэ? Хадгалах

Кейт Аптон эргэн ирлээ

Өнгөрөгч ням гаригт 26 нас хүрсэн загвар өмсөгч, модель Кейт Аптон (Kate Upton) “Maxim” сэтгүүлийн нүүр хуудсанд зориулан халуухан зургууд авахуулсан олны харцыг өдгөө булаагаад байна. Байнга шахам л хэвлэлийнхний  анхааралд байж, болзсон залуусынх нь жагсаалтыг цээжээрээ шахам мэддэг байсан фэнүүдийнх нь хувьд тэрээр өнгөрсөн жилээс сураг алдарсан нь нөхөртэй болсонтой нь холбоотой. Тэрээр гэрийн эзэгтэйн дүрд хувирч, хэсэг амсхийгээд саяхнаас эргэн ирлээ. Аль ч талаасаа хөөрхөн гарсан түүний халуухан зургуудыг уншигчдадаа сонирхуулъя.

Кейт Аптон эргэн ирлээ Хадгалах

Үзэсгэлэнтэй харагдахын тулд заавал туранхай байх ёсгүйг баталсан бүсгүй

АНУ-ын загвар өмсөгч Табрио Мажорс (Tabria Majors) "Victoria's Secret"-ийг шүүмжлэх нэгэн өвөрмөц арга олжээ. Сурталчилгааны кампанит ажил явуулахдаа "Victoria's Secret"-ийнхэн бодит байдалд нийцэхээргүй буюу хэт туранхай охидыг моделио болгосныг шүүмжлэхийн тулд тэрээр зарим моделиудыг дуурайж зургаа авахуулжээ.

Үзэсгэлэнтэй харагдахын тулд заавал туранхай байх ёсгүйг баталсан бүсгүй Хадгалах

Английн Ким Кардашиантай танилц!

Британийн 23 настай фото модель Деми Роз (Demi Rose) цахим ертөнцөд од болоод амжжээ. Тэрбээр инстаграмдаа долоон сая дагагчтай бөгөөд шүтэн бишрэгчид нь Демиг "Английн Кардашиан" гэж нэрлэх болжээ. 

Английн Ким Кардашиантай танилц! Хадгалах

Өнгөт арьст бүсгүй загварын ертөнцийн булхайг илчлэв

Либериэс гаралтай Дэди Ховард (Daddy Howard) АНУ-ын Лос Анжелос хотод загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрээр загварын ертөнцийн нэгэн дутагдалд олны анхаарлыг хандуулахыг хүссэн бөгөөд "Хар толь" нэртэй фото цуврал гаргаж эхлэжээ.

Өнгөт арьст бүсгүй загварын ертөнцийн булхайг илчлэв Хадгалах

Загварын ертөнцөд цахиур хагалж буй хамгийн этгээд төрхтэй бүсгүйчүүд

Хүн заавал төгс гоо үзэмжтэй байж загвар өмсөгч болох албагүй бололтой. Учир нь бидний танилцуулж байгаа загвар өмсөгч нар гоё сайхан гэхээсээ этгээд өвөрмөц, зарим хүнд бүр гаж ч санагдаж мэднэ. Гэхдээ л энэ бүсгүйчүүд "Christian Dior", "Prada", "Calvin Klein" зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болсноос гадна дэлхий даяар хэдэн зуун мянган шүтэн бишрэгчтэй болж чаджээ. 

Загварын ертөнцөд цахиур хагалж буй хамгийн этгээд төрхтэй бүсгүйчүүд Хадгалах