Гадаад кино

Disney-гээс танд барьж буй шинэ бэлэг - Tron Legacy

Найруулагч Жозеф Косински нь Disney-тэй хамтран "Tron Legacy" хэмээх цоо шинэхэн гайхалтай тvvхийг танд “хvvрнэх” гэж байна. Энэхvv кинонд 2010 оны Оскарын шагналт жvжигчин Жефф Брижес болон Майкл Шин, Оливия Уайлд, Жон Херт, Гаррет Хедланд, Серинда Свон, Жеймс Фрейн, Брюс Бокслейтнер, Бо Гарретт, Тони Бессон нарын олон алдартнууд тоглосон байна.Кинонд. Сэм Флинн гэгч 27 настай техникийн гоц ухаантай залуу нь нууцлагдмал байдлаар ор сураггvй алга болсон эцэг болох Кевин Флинн-ийг хайж байгаад амьд vлдэхийн тєлєє тэмцдэг нэгэн тоглоомын кибер орон зайд хvрэлцэн ирдэг. Аав нь тэрхvv харгис тоглоомын ертєнцєд ороод 25 жилийг ардаа vдсэн болж таардаг байна. Ингээд эцэг хvv хоёр нэгэн нууцлагдмал дагуулын хамтаар кибер оршихуйн сонирхолтой адал явдлуудыг туулах амь сорьсон аялалаа эхэлдэг ажээ. Ямартай нь энэхvv бvтээл нь манай хойд хєршид 2010 оны 12 сарын 26-наас эхэлж гарах тєлєвтэй байгаа гэнэ. Харин манайд хэзээ нээлтээ хийхийг нь урьдчилан хэлэх завшаан тохиовол танд заавал дуулгахаа амлая. Ингээд кино сонирхогч та дэлгэцэндээ ойртон суугаад Tron Legacy-гийн зураг авалтын зарим хэсгvvд болон, трэйлерийг нь хvлээн аваарай.
Disney-гээс танд барьж буй шинэ бэлэг - Tron Legacy Хадгалах
2010-03-11, 09:52

Итгэмээргүй өөрчлөгдсөн Холливудын одууд

Орчин үед зөвхөн нүүр будалтын ачаар хүмүүс танигдахын аргагүй өөрчлөгдөж чаддаг болсон. Тиймээс Холливудын одууд ямарваа нэгэн кинонд тоглохдоо нүүр будалтын тусламжтайгаар дүрдээ тохируулан өөрчлөгдөх болжээ. Ингээд бид та бүхэндээ хамгийн сайн хувирч чадсан одуудыг танилцуулж байна.
Итгэмээргүй өөрчлөгдсөн Холливудын одууд Хадгалах
2015-09-10, 00:49

Алдартай кинонуудын хөшигний ард

Өнөө үед телевиз, интернэт, кино театруудаар дамжуулан хаа сайгүй супер баатруудыг ихээр сонирхох болжээ. Ялангуяа Marvel, DC-ийн гайхалтай кинонууд болох "Avengers", "Captain America", "Batman vs Superman"-ийн цувралууд гарах болсон. Тэгвэл та урьд нь тэдгээр киног хэрхэн хийсэн тухай сонирхож байв уу? Хариулт нь таныг гайхшруулах вий. Ингээд гайхамшгийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Алдартай кинонуудын хөшигний ард Хадгалах

Таны тархийг хамгийн их ажиллуулах 10 кино

Кино шиг хүнд олон зүйлийг хэлж, ойлгуулдаг гайхалтай бүтээл ховор бөгөөд зарим үед тухайн кинонд гарах оньсого, таавар мэт нууцлаг хэсгүүд бидний оюун ухааныг хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээг тэлдэг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ таны тархийг хамгийн ихээр ажиллуулах, заавал үзэх ёстой 10 киног хүргэхээр бэлтгэлээ.

Таны тархийг хамгийн их ажиллуулах 10 кино Хадгалах

Кино тэднийг учруулжээ

Холливудын алдарт одууд кинонд дурласан хосууд болж тоглох нь элбэг байдаг. Харин кинонд тоглосныхоо дараа эсвэл өмнө нь нэг нэгэндээ сэтгэлтэй байсан хосууд амьдрал дээр бодит хосууд болох нь цөөнгүй үзэгдэл аж. Ингээд кинонд тоглосон амьдрал дээрх бодит хосуудын талаар хүлээн авцгаая.
Кино тэднийг учруулжээ Хадгалах
2013-06-07, 20:25

“The Last Moment” – Богино хэмжээний кино

Богино хэмжээний кино бvтээлvvдээрээ хэзээний танил болсон найруулагч Б.Чингvvн бидэнд ээлжит шинэ бvтээлээ илгээсэн байна. Энэ бол "The Last Moment " буюу "Cvvлчийн хором" хэмээх кино юм. Энэ удаа тэрээр ємнєх бvтээлvvдээсээ арай єєр сэдвийг барьж авсан бєгєєд илэрхийлэх санаа нь нууцлаг шинжээ алдаагvй байна. Киноны гол дvрийг бидний сайн мэдэх жvжигчин Н.Ялалт амьлуулсан бєгєєд 10 минутын турш тvvний чадварлаг жvжиглэлт таны оюун санааг эзэмдэж, айдас тєсєєллийн ертєнцєд аваачих болно. Миний бодлоор жvжигчин залуу vvргээ маш сайн биелvvлсэн санагдлаа. Таны хувьд уг кино ямар сэтгэгдэл тєрvvлснийг бидэнтэй хуваалцаарай. Харин одоо та бvхэн киногоо тухлан сууж, таалан соёрхоно уу.
“The Last Moment” – Богино хэмжээний кино Хадгалах
2011-05-24, 22:33

Гайхалтай нүүр хувиргалт

Олны сэтгэлд хүрсэн, чанартай зураг авалт хийхийн тулд маш их хүний хүч хөдөлмөр хэрэг болдог. Тэгвэл гол дүрийн жүжигчдээс гадна хамгийн чухал хүмүүсийн нэг бол нүүр будалтын мэргэжилтэнгүүд байдаг гэнэ. Тэд жүжигчдийг тоглох дүрд нь тохируулж танигдахааргүй болтол нь нүүр хувиргалт хийдэг. Тэгвэл одоо сүүлийн 20 жилийн туршид хийсэн киноны гол дүрийн жүжигчдийг хэрхэн өөрчилж, танигдахааргүй болсон талаар харцгаая. Энэ бол нүүр будалтын мэргэжилтэнгүүдийн томоохон авъяас, бүтээл юм.
Гайхалтай нүүр хувиргалт Хадгалах
2012-10-25, 22:35

…2009 он. “Тєрийн дайсан” (16 фото + видео)

Шальдар булдар сэдэвтэй єнгє мєнгєний хойноос улайран хєєцєлдсєн “Монголын кинонцорууд”-аас ард тvмэн нэгэнт уйдсан энэ цаг vетэй зэрэгцэн Монгол кино нэгтгэл єєрсдийн шинэ киногоо нээж байна. “Тєрийн дайсан” Энэ тэдний шинэ киноны нэр.Алдарт тагнуулч 007 Жеймс Бондийг Omega цаг, BMW машингvйгээр тєсєєлєшгvй.  Аливаа кино тодорхой хэмжээнд уран шийдэлтэйгээр бусдын барааг сурталчилж реклам хийдэг. Дэлхийн жишиг угаасаа ийм. Харин манайд огт єєр. Ивээн тэтгэгчийн зарлигаар хайран киногоо 1 цаг 30 минутын реклам болгож байгаа гашуун жишээ дэндvv олон байна.
…2009 он. “Тєрийн дайсан” (16 фото + видео) Хадгалах
2009-05-08, 23:53

South Park - Монголчуудын тухай гардаг анги (Хадмал Орч.)

Америкийн Comedy Central television network-т зориулагдсан Trey Parker, Matt Stone нарын хамтийн бvтээл болох "South Park" цуврал анимейшн кино нь хараалын vг хэллэгийг єргєн хэрэглэж, хар бараан, нилээн гашуун хошин шогийн уур амьсгалтай, насанд хvрэгчдэд зориулсан цуврал юм. Киноны гол vйл явдал нь Stan Marsh, Kyle Broflovski, Eric Cartman болон Kenny McCormick гэсэн дєрвєн хєвгvvний дунд, Колорадо хэмээх сууринд єрнєж, тэдэнд тохиолдох хєгтэй явдлуудыг харуулдаг. Одоо танд vзvvлэх гэж буй энэ анги дээр Монголчуудын тухай гарчээ. Биднийг ямар байдлаар гаргасныг єєрсдєє vзээрэй.
South Park - Монголчуудын тухай гардаг анги (Хадмал Орч.) Хадгалах
2012-01-01, 03:10

Удахгvй дэлгэцнээ гарах The Runaways киноны тухай

АНУ-ын бvх кино театруудын дэлгэцнээ энэ гуравдугаар сард багтан, алдарт рок бvсгvй Жоан Жетт-ийн дурсгалд зориулсан гайхалтай бvтээл гарч эхлэх юм байна. Энэхvv бvтээл нь 1970-аад онд залуусыг байлдан дагуулж явсан энэ шавилхан бvсгvйн гоцлол дуучнаар ажилладаг байсан “The Runaways” –охидын хамтлагийн талаар тvлхvv єгvvлэх ажээ. Найруулагч Флория Сигизмонди нь уг бvтээлийнхээ гол дvрийн хоёр жvжигчнээр элдэв эргэлзээгvйгээр шууд л Кристен Стюарт болон Дакота Фаннинг нарын єсч яваа оддыг тоглуулахаар болжээ.Тvvнчлэн кинонд Скаут Тейлор-Комптон, Алиа Шавкат, Майкл Шэннон, Татум О'Нил, Бретт Каллен, Даниелла Райли Кеуг, Стелла Маив, Жонни Льюис болон бусад жvжигчид дvр бvтээх юм. Манай кино театруудад хэзээнээс гарах болон, DVD нь худалдаалагдах эсэх нь харамсалтай нь бидэнд тодорхойгvй байна. Ямартай ч шинэ vеийн залуухан оддын гол дvрд нь тоглох, алдартай нэгэн бvсгvйн талаархи сонирхолтой тvvхэн баримтат киноны зураг авалтын хэсгvvдийг тантай хуваалцаж буйдаа баяртай байна.
Удахгvй дэлгэцнээ гарах The Runaways киноны тухай Хадгалах
2010-03-09, 19:50

Кинонд тоглож байхдаа хайр сэтгэлийн холбоотой болсон жүжигчид

Жүжигчний мэргэжил гэдэг нэг бодлын сайхан боловч, нөгөө талаасаа асар их зориг, тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг хэцүү ажил ажээ. Үүнийг бид тэдний бүтээсэн олон гайхалтай дүрүүдээс харж болох юм. Тэгвэл хайрын сэдэвтэй кинонд дүр бүтээх хамгийн төвөгтэй хэрнээ амаргүй даваа байдаг гэнэ. Учир нь киног илүү бодит мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэх үүднээс жүжигчид зарим тохиолдолд үнэн сэтгэлээсээ дүрдээ орж, улмаар бие биендээ дурлах тохиолдол гардаг байна. 

Кинонд тоглож байхдаа хайр сэтгэлийн холбоотой болсон жүжигчид Хадгалах

“Цэцэг”- богино хэмжээний кино

Хvн хэрэв ганцхан цэцэг ургуулахын тулд л амьдардаг байсан бол яах вэ...? Ийм сонин бєгєєд гунигтай асуулт энэхvv богино хэмжээний киног vзээд тєрлєє. Vнэндээ vзээд vзээд цаад утгыг нь, бас хэлэх гэсэн санааг нь нэг л сайн ойлгосонгvй. Мэргэн хэрэглэгч та учрыг нь ухаж чадвал сэтгэгдэл дээр vлдээгээрэй. Єглєє сэрээд цэцэгээ услахын тулд нь уртаас урт дараалалд зогсон байж аяга ус олж, аваад эргэн ирж цэцэгээ усалчихаад л эргээд унтдаг нэгэн залуугийн амьдралыг энд харуулсан байгаа. Хараад байхад бусад бvх хvн нь бас тvvн шиг л зорилгоор, єєр єєрсдийн цэцгийг услахын тулд тэрхvv дараалалд єдєр бvр зогсдог бололтой. Хєєрхий залуу эцэст нь цусаараа цэцэгээ услаад, амь тавьж байх юм. Харин бусад хvмvvсийн ч гэсэн савтай цэцэгний хажууд нэг нэг хутга... Магадгvй энэ киноны утга нь: сэтгэл доторхи хvний мєн чанарыг цэцэгтэй зvйрлэж, усалж байгаа усыг нь нийгмийн хоосон, хуурмаг бvхэнтэй зvйрлэсэн байх. Цусаараа услана гэдэг нь чин сэтгэлээсээ хандахын нэр юм болов уу...?
“Цэцэг”- богино хэмжээний кино Хадгалах
2011-06-06, 06:35