КИНО ЕРТӨНЦ

Дэлхийд алдартай уран зургуудыг хуулбарлаж, жилд 5 сая хувь борлуулдаг Хятадын тосгон

Хуурамч эсвэл дуураймал бараа гэхээр олон хүний төсөөлөлд шууд Хятад бараа буух байх. Үнэхээр ч сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тус улс бүхий л төрлийн зүйлийг "төгс" дуурайлган хийдэг болжээ. Энэ бизнесийн төрөл яван явсаар сүүлдээ сонгодог урлагийг хуулбарлахдаа тулсан байна. Учир нь Хятадад байдаг нэгэн тосгон тэр чигтээ хуурамч уран зураг "үйлдвэрлэх" чиглэлээр мэргэшжээ. 

Дэлхийд алдартай уран зургуудыг хуулбарлаж, жилд 5 сая хувь борлуулдаг Хятадын тосгон Хадгалах

2021 оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонууд

Цар тахлын улмаас хаагдаад байсан кино театрууд дэлхий даяар дахин сэргэж байна. Тиймээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд байгаагүй томоохон бүтээлүүд 2021 оны үлдсэн саруудад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж. Тиймээс уншигч та бүхэнд энэ оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

2021 оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонууд Хадгалах

Мөнгөн дэвсгэртийг урлагийн бүтээл болгон хувиргадаг хосгүй авьяастай Испани уран бүтээлч

Мөнгө гэдэг дан ганц хүний хэрэгцээг хангаж бараа, бүтээгдэхүүн худалдан авах зориулалттайгаас гадна уран бүтээлч хүмүүсийн авьяас билгээ үзүүлэх орон зай болдог гэж хэн санах билээ. Алгын чинээ жижигхэн цаасан дээр алдарт зураачдын уран зургийг нарийвчлан буулгадаг Мари Ролдан (Mari Roldán) хэмээх Испани уран бүтээлч инстаграм сүлжээнд багагүй алдартай. Тэрээр зөвхөн бийр ашиглан хүчин төгөлдөр еврогийн дэвсгэртийг улам бүр үнэ цэнтэй болгох "гайхамшиг"-ийг урладаг байна. 

Мөнгөн дэвсгэртийг урлагийн бүтээл болгон хувиргадаг хосгүй авьяастай Испани уран бүтээлч Хадгалах

"Титаник" киноны дүрүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан бэ?

Алдарт найруулагч Жеймс Камероны “Титаник” киног мэдэхгүй хүн өдгөө дэлхий дээр бараг үгүй байх. 1997 онд гарсан тус бүтээл үнэхээрийн гайхалтай эффектүүд, сэтгэл хөдөлгөм романтик түүх, сонирхолтой дүрүүд гээд олон зүйлээрээ үзэгчдийн сонирхлыг татаж, үе үеийн кино сонирхогчдын сэтгэл хоногшиж чадсан юм. Өнөөдөр та бүхэнд тэдгээр дүрүүд бодит түүхийг хүргэхээр бэлтгэлээ. 

"Титаник" киноны дүрүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан бэ? Хадгалах

Алдарт "Бөгжний эзэн", "Хоббит" киноны оркуудын дүрд тоглосон жүжигчид

Бөгжний эзэн цуврал дээр гардаг оркууд шиг хүмүүсийн айдсыг  хүргэм хорон санаатнууд кино ертөнц дэх үе үеийн уран бүтээлүүдэд ховор гардаг гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлнэ байх. Гайхалтай нь, киноны эдгээр дүрүүдийг компьютер графикийн аргаар биш, цэвэр нүүр хувиргалт болоод жүжигчдийн ур чадварын тусламжтайгаар амилуулсан байна. Энэ үүднээс та бүхэнд тэдгээр гайхалтай жүжигчдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Алдарт "Бөгжний эзэн", "Хоббит" киноны оркуудын дүрд тоглосон жүжигчид Хадгалах

Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино

Залуу хүн завтай байна гэдэг “эмгэнэл” хэмээх үг бий. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээн, амьдрал хэмээн эцэс төгсгөлгүй далайгаар амжилттай аялах хэрэгтэй. Тэглээ гээд амрахгүй гэсэн үг биш шүү дээ. Харин тэрхүү амралтыг хэрхэн зов зохистой амрах вэ гэдэг л чухал юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхнийхээ мэлмийд ганцаардлын тухай гайхалтай утга агуулга бүхий алдартай кинонуудыг хүргэж байна. 

Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино Хадгалах

Санамсаргүйгээр сэргэн мандалтын үеийн уран зураг шиг дүрс буусан нь

Хэн нэгний хичээгээд бүтэхгүй байгаа зүйл өөр нэгнийг огтхон ч санамсаргүй байхад тохироо нь бүрдэж, гайхалтай зохицол гардаг гэвэл та итгэх үү? Интернет хэрэглэгчдэд санаандгүй дарсан зургаа хараад ямар гайхалтай зураглал буулгаснаа хожим хойно нь анзаарах тохиолдол элбэг гардаг байна. Ингээд уншигч та бүхэнд "Reddit" сүлжээн дэх "Accidental Rennaissance" бүлгийнхний санамсаргүй бүтээсэн урлагийн бүтээлүүдтэй танилцуулъя!

Санамсаргүйгээр сэргэн мандалтын үеийн уран зураг шиг дүрс буусан нь Хадгалах

Салсныхаа дараа кинонд хосуудын дүрд тоглосон жүжигчид

Алдартай хосууд нэг кинонд тоглох нь энгийн үзэгдэл. Гэвч зураг авалт гэдэг удаан үргэлжилдэг зүйл бөгөөд тэр хооронд хайр "унтарч" хагацах явдал гарч болно. Эсвэл өмнө нь салсан жүжигчид дахин дурлалт хос болж жүжиглэх хэрэг гардаг. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Салсныхаа дараа кинонд хосуудын дүрд тоглосон жүжигчид Хадгалах

Өөрийн хүүхдээ залуу насныхаа дүрд тоглуулсан жүжигчид

Зарим хүмүүс аав юмуу ээжтэйгээ тун адилхан төрхтэй байх нь бий. Тиймээс зарим алдартнууд өөрсдийн залуу үеийн дүрд тоглох жүжигчин хаанаас олох вэ гэж тойлгойгоо гашалгахын оронд хүүхдээ шууд "ашигладаг" байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өөрийн хүүхдээ залуу насныхаа дүрд тоглуулсан жүжигчид Хадгалах

Хар тамхины бүлэглэлийн тухай өгүүлэх хамгийн алдартай 10 кино

Гэмт бүлэглэл гэдэг хэзээд үе үеийн кино сонирхогчдын анхаарлыг татсан сэдэв байсаар ирсэн билээ. Тэдний хоорондох тулаан, урвалт, нууц төлөвлөгөө, хуйвалдаан гээд үзэгчдийн цөс хөөргөх үзэгдэл ихтэй байдаг учраас арга ч үгүй байх гэлтэй. Энэ үүднээс та бүхэнд хар тамхины бүлэглэлийн тухай кинонуудаас хүргэж байна. 

Хар тамхины бүлэглэлийн тухай өгүүлэх хамгийн алдартай 10 кино Хадгалах

Хүний ур ухаан хязгааргүйг батлах гүн утга санаа бүхий орчин үеийн баримлууд

Өнгөрсөн түүх, нийгэм болоод тухайн орны урлагийн үнэ цэнэтэй онцлогийг гэрчлэх уран баримлууд, хөшөө дурсгалууд дэлхий дээр маш олон бий. Харин уран бүтээлчийн сэтгэмжийн цар хүрээ болон авьяас чадварыг илтгэсэн гайхалтай далд санаа, уран хийц бүхий баримал, хөшөөнүүд хотын нүүр царайг чимж, жуулчдыг гайхшруулж байдаг. Ингээд хүний сонирхлыг татаж, бодлыг уралдуулахаар дэлхийн өнцөг булан бүр дэх өвөрмөц баримал, дурсгалуудаас сорчлон хүргэж байна.

Хүний ур ухаан хязгааргүйг батлах гүн утга санаа бүхий орчин үеийн баримлууд Хадгалах

Түүхэн үнэнийг хамгийн бодитоор харуулж чадсан шилдэг 10 кино

“Бодит явдлаас сэдэвлэв” гэсэн ямар ч кинонд түүхэн баримтуудыг багахан өөрчлөх, уран сайхны шинэ дүр бүтээх, болсон явдлыг багцлан хураангуйлах нь хэвийн үзэгдэл. Харин аливаа улс орон, дэлхий дахины түүхийг илэрхий гуйвуулах нь наанадаж гүтгэлэг, цаанадаж “гэмт хэргийн” шинжтэй билээ. Учир нь түүхийн нарийн ширийнийг мэдэхгүй үзэгчид, тэр дундаа хүүхэд залуус мөнөөх явдлыг зөвхөн киногоор нь төсөөлөх, дэлгэцэн дээр өгүүлэх явдлыг л бодит үнэн хэмээн ойлгох аюултай юм. Энэ үүднээс та бүхэнд асар их судалгаа хийсний үр дүнд түүхийг чин үнэнээр нь өгүүлж чадсан кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Түүхэн үнэнийг хамгийн бодитоор харуулж чадсан шилдэг 10 кино Хадгалах