Кино ертөнц

Шуугиан тарьж байсан "Blue Lagoon" киноны тухай сонирхолтой баримтууд

Алслагдсан арал дээрх хайрын түүхийн тухай өгүүлэх шуугиан тарьсан эротик төрлийн "Цэнхэр нуур" (The Blue Lagoon) кинонд тоглохдоо Брүүк Шилдс дөнгөж 14 настай байжээ. Анх 1980 оны зун олны хүртээл болохдоо хүмүүсийг гайхшруулж байсан уг киног одоо ч үзсэн сонирхол татахаар. Бараг бүхэлдээ нүцгэн үзэгдлүүд өрнөх энэхүү алдарт киноны талаарх та бүхний мэдэхгүй баримтуудыг дэлгэе. 

Шуугиан тарьж байсан "Blue Lagoon" киноны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Диснейн кинонуудад нуугдсан сонирхолтой давхцалууд

Диснейн кинонуудыг хүн бүр үзэх дуртай гэвэл хилсдэхгүй байх. Тэгвэл та бүхний мэддэггүй нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Киноны уран бүтээлчид ямар нэг хүүхэлдэйн киноны дүрүүдээс өөр кинонд анзаарагдахгүй байдлаар оруулсан байдаг бөгөөд үүнийгээ "өндөг нуух" гэж нэрлэдэг байна. Хамгийн үнэнч шүтэн бишрэгчид ч тэдгээрийг төдийлөн олж харж чаддаггүй ажээ. Ингээд та бүхэнд зарим киноны баатрууд өөр кинонд хэрхэн гарсан байдгийг сонирхуулъя. 

Диснейн кинонуудад нуугдсан сонирхолтой давхцалууд Хадгалах

"Марвел"-ын алдарт жүжигчдийн орлон тоглогчидтой танилц...

Адал явдалт кинонуудад чадварлаг орлон тоглогч тоглуулдаг нь нууц биш, ялангуяа гол дүрийн жүжигчин нь алдартай бол заавал орлон тоглогчтой байдаг гэнэ. Санамсаргүйгээр зураг авалтын үед хоёр дүр зэрэг харагдах тохиолдолд үзэгчид гайхаж балмагдах нь тодорхой. Жүжигчний цаана нуугдах тэдгээр нууцлаг хүмүүсийн царайг үргэлж харж чадахгүй ч, тэдний асар их хөдөлмөр, авьяас чадварыг мөн үнэлэх хэрэгтэй биз ээ. Ингээд Марвелийн жүжигчдийн орлон тоглогчидтой танилцацгаая. 

"Марвел"-ын алдарт жүжигчдийн орлон тоглогчидтой танилц... Хадгалах

Хамгийн ойлгомжгүй төгсгөлтэй 12 киног тайлбарлавал...

Бүх цаг үеийн шилдэг кинонууд хөндөж буй асуудлаа ойлгомжгүй байдлаар илэрхийлдэг нийтлэг шинжтэй. Ингээд кино дуусахад тайлбарлаагүй үлдсэн хэсгүүдийг үзэгчид өөр өөрсдийнхөөрөө тааварлаж боддог. Ялангуяа киноны төгсгөлийг ямар ч байж болохоор нээлттэй үлдээх үед хүмүүс төөрөлдөж, буруу ойлголттой үлдэх нь бий. Тэгвэл дэлхийн шилдэгт тооцогдох бүтээлүүдийн ойлгомжгүй төгсгөлийг маш энгийнээр тайлбарлаж өгье.  Та бүхэн дараах кинонуудын санааг бүрэн ойлгоогүй эсвэл эргэлзээтэй үлдсэн гэдэгт итгэлтэй байна. 

Хамгийн ойлгомжгүй төгсгөлтэй 12 киног тайлбарлавал... Хадгалах

Холливудын кино болгон дээр гардаг, улиг болсон зүйлс

Хэдийгээр жил бүр шинэ кино хийгдэж байгаа ч эдгээр кинонуудад зарим үйл явдал давхацсаар байдаг. Тиймээс дараа нь юу болохыг үзэгчид хялбархан таамаглаж чаддаг билээ. Тэгвэл та Холливудын олон кинонуудад дараах үйл явдлууд давтагддагийг та ч гадарлах биз ээ. 

Холливудын кино болгон дээр гардаг, улиг болсон зүйлс Хадгалах

Эдгээр алдартай кинонууд үнэндээ өөр киноны шинэчилсэн хувилбар гэдгийг мэдэх үү?

Зарим тохиолдолд шинэ кино хийх гэж заавал шинэ зохиол бичихгүйгээр хуучны сайхан кинонуудыг дахин шинэчилж хийх нь бий. Орчин үеийн дүр төрхөд амжилттай хувирган хийсэн 12 алдартай бүтээлийг дор жагсаалаа. Та бүхэн анхны зураг авалтаас хэр зэрэг өөр болсныг харьцуулан сонирхоорой. 

Эдгээр алдартай кинонууд үнэндээ өөр киноны шинэчилсэн хувилбар гэдгийг мэдэх үү? Хадгалах

"Жокер" киног үзэхийн өмнө таны мэдэх хэрэгтэй зүйлс

Тун удахгүй 10 сарын 04-д нэгэн шинэ Жокерийн тухай кино нээлтээ хийх гэж байна. Сэтгэцийн өвчтэй алиалагчийн тухай кино нээлтээ хийхэд 10-р сар төгс тохирно. Ингээд та бүхэнд "Жокер" киног үзэхийн өмнө мэдээд авахад илүүдэхгүй зүйлсийг хүргэж байна.

"Жокер" киног үзэхийн өмнө таны мэдэх хэрэгтэй зүйлс Хадгалах

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид

Зэвүүцэл, хүчирхийлэл, хэрцгий үзэгдлүүдтэй дүрд залуу жүжигчдийг сонгосноор тэд үүнийг бүтээхэд хангалттай туршлагагүй байгаа нь харагддаг. Тэгвэл эсрэгээрээ ахлах сургуулийн хүүхдийн ч юмуу эсвэл өсвөр насныхны амьдралыг өгүүлсэн кинонд тухайн дүрд арай хөгшидхөөр хүмүүсийг ч тоглуулах нь бий. Тэд дүр сонголтондоо юуг чухалчлан үзснийг мэдэхгүй ч, дараах тохиолдлуудад насны зөрүү илт анзаарагдаж байсан аж. 

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид Хадгалах

"Хэн нь илүү байсан бэ?" - Нэг ижил дүрийг бүтээсэн жүжигчид

Артур Конан Дойлын “Шерлок Холмс” цуврал зохиол нь хамгийн олон удаа дэлгэцийн бүтээл болсон гэдгээрээ Гиннесийн амжилтын номд багтсан билээ. Найруулагчид энэхүү түүхийг дэлгэцийн бүтээл болгохын тулд 200 удаагийн оролдлого хийж байжээ. Цуврал зохиолууд дэлгэцийн бүтээл болох нь ховор байдаг ч киноны эхний ангид гарсан дүрийг дараагийн ангид өөр жүжигчин бүтээхийг харах нь ихээхэн үзүүштэй байдаг. Ингэснээр үзэгчид тэдгээрийг харьцуулж хэн нь илүү чадварлаг болохыг шүүн тунгаахад дөхөм болдог билээ. Тэгвэл нэг дүрийг хоёр өөр жүжигчин бүтээсэн бүтээлүүдийг танилцуулж байна. Тус дүрийг хэн нь илүү чадварлаг гаргаж чадсан бол?

"Хэн нь илүү байсан бэ?" - Нэг ижил дүрийг бүтээсэн жүжигчид Хадгалах

Алдартай кинонууд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс

DC-ийн ертөнцөд Вьетнам улс Америкийн 51 дэх муж болдог, эсвэл найруулагч Кристофер Нолан кинондоо зориулан их хэмжээгээр эрдэнэ шиш тарьж байсныг та мэдэх үү? Кинон дээр бид олон зүйлийг анзааралгүй үлдээсэн байдаг. Ингээд та бидний ихээр сонирхон үздэг, хэн бүхний сайн мэдэх  кинонууд дээр таны хараагүй үлдээсэн дүрсүүдийг танилцуулж байна. 

Алдартай кинонууд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс Хадгалах

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Тэдний нэг төлөөлөл бол “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино бөгөөд тус бүтээл 1980 оны 2 сард анх дэлгэцнээ гарч байжээ. Хөдөөнөөс нийслэлд ирж амьдарч байгаа гурван найз бүсгүйн амьдралыг харуулсан Зөвлөлтийн кино найруулагч Владимир Меньшовын энэхүү бүтээл “Оскар”-ын шилдэг гадаад хэл дээрх бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлж байсан билээ. Тэгвэл киноны гол дүрийн 3 найз 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдснийг хамтдаа харцгаая. 

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа... Хадгалах

Нигери хөвгүүдийн гар утсан дээрээ хийсэн уран зөгнөлт кино

Нөхөрлөл, дэврүүн хүсэл, мөнгөний хомсдол зэрэг хүчин зүйлс "The Critics" хэмээх кино зураг авалтын чадварлаг баг бүрэлдэх гол түлхэц болжээ. Нигерийн баруун хойд нутгийн эдгээр өсвөр насныхан хамтран одоогоор 20 гаруй кино хийгээд байгаа төдийгүй тэд "Nollywood"-ийн кино ертөнцийг байлдан дагуулах төлөвлөөтэй байгаа гэнэ. Тэд "YouTube"-ээс видео засварлах талаар суралцаж, ухаалаг утас ашиглан киногоо хийдэг байна. 

Нигери хөвгүүдийн гар утсан дээрээ хийсэн уран зөгнөлт кино Хадгалах