Кино ертөнц

Алдарт "Кунг-фу үймээн" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд

"Kung Fu Hustle" бол Азийн бокс оффисын амжилтуудыг эвдэж, олон улсын хэмжээнд чамгүй амжилт үзүүлсэн онцгой бүтээл юм. Киноны найруулагч Стивен Чоу тулааны урлаг, хөгжилтэй адал явдал, сэтгэл уярам романс, зөгнөлт төрлүүдийг сонирхолтой байдлаар нэгтгэхийг зорьжээ. Тус кино Хонконгийн Кино Наадмын 16 төрөлд нэр дэвшиж, 6 ялалт байгуулсан байдаг. Ингээд "Kung Fu Hustle" киноны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэе.

Алдарт "Кунг-фу үймээн" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд Хадгалах

Дасал болсноосоо тэс өөр дүрийг бүтээсэн жүжигчид

Жүжигчдийн хувьд заримдаа хамгийн чадварлаг бүтээдэг дүрээсээ тэс өөр дүрд тоглох шаардлага тулгардаг. Үүнд л жүжигчин гэх мэргэжлийн утга учир оршдог болов уу. Хувь хүний онцлог, гадаад төрх, зан аашинд нь тохирсон ч бай, үгүй ч бай үүний ачаар л тэд жинхэнэ чадвараа таниулж, өөрийгөө өөр өнцгөөс харуулж чадна. Ингээд тэд хэрхэн өөрөөсөө тэс өөр дүрд хувирсныг хамтдаа сонирхоцгооё. 

Дасал болсноосоо тэс өөр дүрийг бүтээсэн жүжигчид Хадгалах

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

ЗХУ-ын ардын жүжигчин Клара Румянова нь 1929 оны 12-р сарын 8-нд Ленинград хотод төржээ. Тэрээр хүүхэд байхдаа алдарт жүжигчин Любовь Орловагийн тоглосон киног үзээд жүжигчин болохоор шийдсэн аж. Ингээд 1947 онд Москвагийн кино урлагийн их сургуульд элсэн оржээ.

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино

Хэл сурч буй хүмүүсийн хувьд тухайн орны киног эх хэл дээр нь үзсэнээр түүх, соёл хийгээд хэлний онцлогийг танин мэдэхэд ихээхэн тустай байдаг. Харин хятад хэл суралцагчдын хувьд энэ нь нэлээд хүндрэлтэй билээ. Хятад кинонууд ойлгоход хэцүү, яриа нь их хурдан өрнөж, маш олон янзын аялгатайгаас гадна харилцан яриандаа хэлц үг ихээр хэрэглэдэг зэрэг нь анхан шатны суралцагчид ойлгож үзэхэд бэрх. Гэсэн хэдий ч хятад кинонууд нь сурах бичгээс илүү хэлийг “утгаар нь” суралцах боломж олгодог. Иймээс та бүхэнд үзэхэд хамгийн ойлгомжтой, ойлгоход хялбар, сонирхолтойгоос гадна бүх цаг үеийн шилдэгт тооцогддог Хятад кинонуудыг танилцуулж байна. 

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино Хадгалах

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

Холливүүдийн ертөнцөд тулаант, адал явдалт кино уран бүтээлүүд зонхилох болж, шинээр нээлтээ хийж байгаа киноны ихэнх нь өмнөх киноны үргэлжлэл, эсвэл хуучны киноны шинэчилж бүтээсэн хувилбар байх нь түгээмэл болжээ. Гэхдээ мэдээж үзэгчдэд ямар нэг зүйл бодогдуулсан, хүнд сэдэвтэй уран бүтээлүүд байдаг ч зарим нэг нь түүнийгээ хэтрүүлж, хэтэрхий ойлгомжгүй болсон байх тохиолдол бий. Ингээд хамгийн ойлгомжгүй 8 киног танилцуулъя. 

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино Хадгалах

Хүсэл тачаал, мэдрэмж таашаалын мөн чанарыг харуулсан дорно дахины шилдэг 10 кино

Эротик төрлийн кинонд нөхцөл байдлаас үл хамаарсан хязгааргүй их сексийн хүсэл тачаал, сэтгэл зүйн асуудлуудын тухай өгүүлдэг. Харин орон бүрт энэ байдлыг өөр өөрөөр илэрхийлдэг гэдгийг сануулах нь зүйтэй. Ингээд Япон, Хонконг, Өмнөд Солонгос, Тайван гэх мэт дорнын улсуудад эротик сэдвийг хэрхэн хөнддөгийг сонирхоцгооё. 

Хүсэл тачаал, мэдрэмж таашаалын мөн чанарыг харуулсан дорно дахины шилдэг 10 кино Хадгалах

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх

Залуу насандаа хорвоог орхисон Роми Шнайдер амьд ахуйдаа, мөн одоо ч гэсэн хэн хүний хайрыг татсан хэвээр байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар, жүжиглэх хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хайрыг татах шалтгаан болсон юм. Ялангуяа Австри, Герман, Швеицарь, Францын шүтэн бишрэгчид нь түүнийг бүрэг даруу өсвөр насны охин байхаас, алдартай од болох хүртэл хөгжин дэвшихэд нь гэрч болж, энэ л шалтгаанаар түүнийг хайрладаг бизээ. 

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх Хадгалах

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг

Олны сэтгэлд хоногшсон шилдэг кино бүтээхэд гол дүрийн жүжигчний авьяас чадвар л чухал гэж боддог хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ мэргэжлийн дүр хувиргагчдын туслалцаагүйгээр тэд хэн ч биш. Ингээд холливудын дүр хувиргагчдын гайхалтай чадварыг тод томруунаар харуулсан 30 жүжигчдийн итгэмээргүй хувирлыг хүргэе. 

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг Хадгалах

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

Нийт 5 киноноос бүтдэг "Twilight" цуврал нь 2008-2012 оны хооронд үргэлжилэхдээ дэлхийг жинхэнэ байлдан дагуулсан гэхэд болно. Гэхдээ тус кинонуудын гол дүрийг бүтээсэн жүжигчид нэр алдарт хүрсэн ч гэлээ түүнийг олж авахын тулд олон зүйлийг даван туулах ёстой болсон аж. Нэг ёсондоо тэд кинонд тоглохын тулд төдийлөн хүсээгүй зүйлсээ хийсэн юм. Ингээд та бүхэнд "Twilight" цувралын одууд халагдахгүйн тулд хийх хэрэгтэй болсон зүйлсийн талаар хүргэе.

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс Хадгалах

Тоглож буй дүрдээ итгэмээргүй хувирсан одууд

Жүжигчид авьяастай байхаас гадна заримдаа танигдахын аргагүй өөрчлөгдөх шаардлагатай болдог. Ялангуяа үс засалт, нүүр будалт, хувиргалт, маск, хувцаслалтын ачаар тэд дэлгэцийн өмнө яг л өөр хүн шиг харагдах нь бий. Ингээд бидний сайн мэдэх алдартай жүжигчид ямар уран бүтээл дээр хэрхэн хувирч байсныг хамтдаа харцгаая.

Тоглож буй дүрдээ итгэмээргүй хувирсан одууд Хадгалах

Таны үзэхгүй өнгөрөөж болохгүй шилдэг 10 кино

Та биднийг ажил, амьдралдаа анхаараад завгүй байх хугацаанд дэлхийн олон гайхалтай кинонууд нээлтээ хийн, хоорондоо өрсөлдсөөр... дахин шинэ бүтээлүүд төрсөөр байна. Иймд таны цаг, завыг хэмнэн үзэхгүй өнгөрөхөд харамсалтай шилдэг 10 киног хэрхэн яаж үзэх аргын хамт толилуулж байна.

Таны үзэхгүй өнгөрөөж болохгүй шилдэг 10 кино Хадгалах

Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн олон кинонууд бидний мэлмий, оюуныг баясгадаг. Гэхдээ тэдгээр бүтээлүүд бүгд "үнэн" байдаггүй ажээ. Тийм ч учраас та бүхэнд түүхийг гуйвуулж, алдаатайгаар харуулсан 10 алдартай киног танилцуулж байна. 

Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино Хадгалах