Кино ертөнц

Холливудын кино болгон дээр гардаг, улиг болсон зүйлс

Хэдийгээр жил бүр шинэ кино хийгдэж байгаа ч эдгээр кинонуудад зарим үйл явдал давхацсаар байдаг. Тиймээс дараа нь юу болохыг үзэгчид хялбархан таамаглаж чаддаг билээ. Тэгвэл та Холливудын олон кинонуудад дараах үйл явдлууд давтагддагийг та ч гадарлах биз ээ. 

Холливудын кино болгон дээр гардаг, улиг болсон зүйлс Хадгалах

Эдгээр алдартай кинонууд үнэндээ өөр киноны шинэчилсэн хувилбар гэдгийг мэдэх үү?

Зарим тохиолдолд шинэ кино хийх гэж заавал шинэ зохиол бичихгүйгээр хуучны сайхан кинонуудыг дахин шинэчилж хийх нь бий. Орчин үеийн дүр төрхөд амжилттай хувирган хийсэн 12 алдартай бүтээлийг дор жагсаалаа. Та бүхэн анхны зураг авалтаас хэр зэрэг өөр болсныг харьцуулан сонирхоорой. 

Эдгээр алдартай кинонууд үнэндээ өөр киноны шинэчилсэн хувилбар гэдгийг мэдэх үү? Хадгалах

"Жокер" киног үзэхийн өмнө таны мэдэх хэрэгтэй зүйлс

Тун удахгүй 10 сарын 04-д нэгэн шинэ Жокерийн тухай кино нээлтээ хийх гэж байна. Сэтгэцийн өвчтэй алиалагчийн тухай кино нээлтээ хийхэд 10-р сар төгс тохирно. Ингээд та бүхэнд "Жокер" киног үзэхийн өмнө мэдээд авахад илүүдэхгүй зүйлсийг хүргэж байна.

"Жокер" киног үзэхийн өмнө таны мэдэх хэрэгтэй зүйлс Хадгалах

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид

Зэвүүцэл, хүчирхийлэл, хэрцгий үзэгдлүүдтэй дүрд залуу жүжигчдийг сонгосноор тэд үүнийг бүтээхэд хангалттай туршлагагүй байгаа нь харагддаг. Тэгвэл эсрэгээрээ ахлах сургуулийн хүүхдийн ч юмуу эсвэл өсвөр насныхны амьдралыг өгүүлсэн кинонд тухайн дүрд арай хөгшидхөөр хүмүүсийг ч тоглуулах нь бий. Тэд дүр сонголтондоо юуг чухалчлан үзснийг мэдэхгүй ч, дараах тохиолдлуудад насны зөрүү илт анзаарагдаж байсан аж. 

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид Хадгалах

"Хэн нь илүү байсан бэ?" - Нэг ижил дүрийг бүтээсэн жүжигчид

Артур Конан Дойлын “Шерлок Холмс” цуврал зохиол нь хамгийн олон удаа дэлгэцийн бүтээл болсон гэдгээрээ Гиннесийн амжилтын номд багтсан билээ. Найруулагчид энэхүү түүхийг дэлгэцийн бүтээл болгохын тулд 200 удаагийн оролдлого хийж байжээ. Цуврал зохиолууд дэлгэцийн бүтээл болох нь ховор байдаг ч киноны эхний ангид гарсан дүрийг дараагийн ангид өөр жүжигчин бүтээхийг харах нь ихээхэн үзүүштэй байдаг. Ингэснээр үзэгчид тэдгээрийг харьцуулж хэн нь илүү чадварлаг болохыг шүүн тунгаахад дөхөм болдог билээ. Тэгвэл нэг дүрийг хоёр өөр жүжигчин бүтээсэн бүтээлүүдийг танилцуулж байна. Тус дүрийг хэн нь илүү чадварлаг гаргаж чадсан бол?

"Хэн нь илүү байсан бэ?" - Нэг ижил дүрийг бүтээсэн жүжигчид Хадгалах

Алдартай кинонууд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс

DC-ийн ертөнцөд Вьетнам улс Америкийн 51 дэх муж болдог, эсвэл найруулагч Кристофер Нолан кинондоо зориулан их хэмжээгээр эрдэнэ шиш тарьж байсныг та мэдэх үү? Кинон дээр бид олон зүйлийг анзааралгүй үлдээсэн байдаг. Ингээд та бидний ихээр сонирхон үздэг, хэн бүхний сайн мэдэх  кинонууд дээр таны хараагүй үлдээсэн дүрсүүдийг танилцуулж байна. 

Алдартай кинонууд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс Хадгалах

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Тэдний нэг төлөөлөл бол “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино бөгөөд тус бүтээл 1980 оны 2 сард анх дэлгэцнээ гарч байжээ. Хөдөөнөөс нийслэлд ирж амьдарч байгаа гурван найз бүсгүйн амьдралыг харуулсан Зөвлөлтийн кино найруулагч Владимир Меньшовын энэхүү бүтээл “Оскар”-ын шилдэг гадаад хэл дээрх бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлж байсан билээ. Тэгвэл киноны гол дүрийн 3 найз 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдснийг хамтдаа харцгаая. 

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа... Хадгалах

Нигери хөвгүүдийн гар утсан дээрээ хийсэн уран зөгнөлт кино

Нөхөрлөл, дэврүүн хүсэл, мөнгөний хомсдол зэрэг хүчин зүйлс "The Critics" хэмээх кино зураг авалтын чадварлаг баг бүрэлдэх гол түлхэц болжээ. Нигерийн баруун хойд нутгийн эдгээр өсвөр насныхан хамтран одоогоор 20 гаруй кино хийгээд байгаа төдийгүй тэд "Nollywood"-ийн кино ертөнцийг байлдан дагуулах төлөвлөөтэй байгаа гэнэ. Тэд "YouTube"-ээс видео засварлах талаар суралцаж, ухаалаг утас ашиглан киногоо хийдэг байна. 

Нигери хөвгүүдийн гар утсан дээрээ хийсэн уран зөгнөлт кино Хадгалах

"Холливудад нэгэн удаа" киноны жүжигчид ба бодит амьдрал дээрх эмгэнэлт явдал

Найруулагч Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” кино нь 1969 онд "Мансоны Гэр бүл" бүлгэмийн үйлдсэн аллагын тухай өгүүлдэг бөгөөд киноны ихэнх дүрүүдийг бодит явдлаас сэдэвлэсэн ч, үйл явдлыг нь уран сэтгэмжээр өөрчлөн хийжээ. Тэгвэл тус киноны жүжигчид тухайн үед амьдарч байсан, тэрхүү хэрэгт холбогдох жинхэнэ хүмүүсийн дүрийг хэрхэн бүтээснийг харьцуулж харцгаая. 

"Холливудад нэгэн удаа" киноны жүжигчид ба бодит амьдрал дээрх эмгэнэлт явдал Хадгалах

Түүхэн хүмүүс ба тэднийг "дахин амилуулсан" жүжигчид

Намтарт киноны дүрийг сонгохдоо тэдгээрийн гадна төрхийн төстэй байдал болон тус дүрийг бүтээхэд шаардлагатай жүжигчний авъяас чадварыг харгалзан үздэг.  Үүнд жүжигчин гол үүрэгтэйгээс гадна нүүр хувиргагчид, дүрийн мэргэжилтнүүд гэх мэт олон хүний тусламжтайгаар тэрхүү алдарт эрхэмүүдийг дэлгэцийн ертөнцөд амилуулдаг билээ. Ингээд гадна төрхийн төстэй байдлаараа маш ижилхэн болж чадсан дүрүүдийг танилцуулж байна. 

Түүхэн хүмүүс ба тэднийг "дахин амилуулсан" жүжигчид Хадгалах

Таны нүдийг баясгах гайхалтай уран дүрслэл бүхий 12 кино

Киноны уран дүрслэл, ер бусын эффектүүд утга санаанаасаа ч илүү үзэгчдийг татдаг билээ. Сүүлийн жилүүдэд эдгээр дүр дүрсний илэрхийлэмж сайтай бүтээлүүд үзэгчдийн сэтгэл хоногшиж, дэлгэцийн ертөнцөд нэрээ мөнхөлж байна. Киноны үзэгдэх орчин, үйл явдлыг төсөөлхийн аргагүй уран яруу дүрсэлж чадсан дараах 12 киног дууг нь хаагаад үзсэн ч  болох юм. Учир нь тэдний гайхамшигт дүрслэл таньд юуны тухай өгүүлж буйг тодоос тод илэрхийлж өгнө.

Таны нүдийг баясгах гайхалтай уран дүрслэл бүхий 12 кино Хадгалах

"Араатны хаан арслан" кино хуулбар байсан уу?

1994 оны Диснейн "Араатны хаан арслан", 1965 оны Осаму Тезукигийн "Цагаан арслан Кимба" анимэтай их төстэй болсныг та анзаарсан уу?  "Араатны хаан арслан" кино дэлгэцээр цацагдсаны дараахан Японы тус анимэгийн фенүүд Дисней компанийг ""плагаризм-оюуны өмч хуулбарласан" гэж үзсэн ч Диснейгийн зүгээс "Бид тийм анимэ байдгийг мэдэх ч үгүй" хэмээн үгүйсгэсэн юм. 

Дараах харьцуулсан зургийг харсны дараа бүх эргэлзээ тайлагдах болно. 

"Араатны хаан арслан" кино хуулбар байсан уу? Хадгалах