Кино ертөнц

“Найзууд” цувралын та бидний анзаараагүй сонирхолтой баримтууд

"Найзууд" цувралыг анх дэлгэцнээ гарахад бүгд л баяртайгаар хүлээж авч байсан цаг саяхан. Удалгүй интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэж үүнтэй адилхан цувралууд олон арваараа цацагдах болсноор бид тус цувралыг бараг л мартсан гэж хэлж болох юм. Гэхдээ бид "Найзууд" цувралыг зурагтаар гарч байвал сувгаа солилгүйгээр шимтэн үздэг хэвээрээ л байгаа билээ. Ингээд өнөөдрийн нийтлэлээрээ тус цувралд гарсан бидний анзаараагүй үлдсэн сонирхолтой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

“Найзууд” цувралын та бидний анзаараагүй сонирхолтой баримтууд Хадгалах

Улаан тайгын амьдралыг харуулсан Францчуудын бүтээсэн баримтат кино

"Улаан тайга" хэмээх газар нь Монгол Улсын баруун хойд зүгт буюу Хөвсгөл аймагт оршдог нуруу бөгөөд Дархадын хотгороос ОХУ-ын Тува Улсын хилийн хооронд сунаж тогтносон уулс юм. Улаан тайгын нуруу Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх сумдын нутгийг хамран сүндэрлэдэг, 2619 метр өндөр "Лам Тайга" болон 3351 метр өндөр "Бэлчир" гэсэн ноён оргилуудтай. Энэ нуруунаас Шишгэд гол, Дэлгэрмөрөн гол эх аван урсдаг юм. Тиймээс Тувагийн хил дагуух уг бүс нутгийг тусгай хамгаалалтад авчээ.

Улаан тайгын амьдралыг харуулсан Францчуудын бүтээсэн баримтат кино Хадгалах

“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд

Шинэ жилийн баярын уур амьсгалыг хүн бүрийн сэтгэлд авчирдаг хамгийн дурсамжтай, хөгжилтэй, мартахын аргагүй кинонуудын нэг бол яалт ч үгүй "Гэртээ ганцаараа"  билээ. Та энэ киног олон арван удаа үзсэн, үзэгдэл, үг хэллэг бүрийг нь андахгүй мэднэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бол бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаад нэг үзээрэй. Сэтгэлээс гардаггүй, зурагтаар гарах болгонд үзлээ ч уйддаггүй энэ киног бүтээх явцад хөшигний ард чухам яг юу болсонтой та бүхнийгээ танилцуулья. 

“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

2017 онд нээлтээ хийсэн алдартай кинонуудын тухай сонирхолтой баримтууд

Удаан хүлээлгэсний эцэст нээлтээ хийж, олон мянган үзэгчдийн хүртээл болсон Холливуудын киноны талаар бид бүхэн дэлгэцэнд гарснаас өөрийг тэр бүр мэддэггүй. Ялангуяа шинэ гарсан бүтээлүүдийн тухай мэдээлэл хомс байдаг. Тиймээс та бүхэндээ энэ жил нээлтээ хийж, дэлгэцнээ гарсан томоохон бүтээлүүдийн тухай сонирхолтой баримтуудыг багцлан хүргэхээр шийдлээ.

2017 онд нээлтээ хийсэн алдартай кинонуудын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд

Диснейн кино компани нь сэтгэлд хоногшиж, баяр хөөрийг мэдрүүлэх олон сайхан бүтээлүүдийг бүтээж, бидний мэлмийг мялаадаг билээ. Харин та тэдгээр кинонуудаас давтагдаж гарах дүрүүд, үйл явцын давхцлуудыг анзаарч байсан уу. Тэдгээрийн зарим нь үнэхээр сонирхолтой, тэрчлэн ангайлгамаар зүйлсүүд байх юм. Ингээд Диснейн хүүхэлдэйн киноны нууцуудтай хамтдаа танилцацгаая. 

Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд Хадгалах
2017-12-22, 17:00

Холливуудын кино багийнхны дагах ёстой хатуу дүрмүүд

Холливуудад кино зураг авалтын багийн гишүүн хэн ч байсан, ямар ч өндөр тушаалтай байхаас үл хамаарч заавал дагаж мөрдөх ёстой дүрэм гэж байдаг. Кино бүтээнэ гэдэг маш стресстэй ажил бөгөөд цаг хугацаа их зарцуулдаг тул гэр бүлийнхэнтэйгээ ч уулзах боломж цөөн олддог гэнэ. Жүжигчин хэлэх үгээ мартах нь олон дахин зураг авах, хугацаа сунжрах зэрэг асуудлуудыг дагуулах бөгөөд үүнээс үүдэн санхүүгийн тал дээр ч зарлага өндөр гарна. 

Холливуудын кино багийнхны дагах ёстой хатуу дүрмүүд Хадгалах

Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд

Шинэ жилийн кинонууд бидэнд үргэлж өнгөрсөн үеийн дурсамжуудыг сануулж байдаг. Зарим алдартай шинэ жилийн киног үзэхгүйгээр, баярын оройг төсөөлөхийн аргагүй. Бидний танилцуулж байгаа 10 кино нь олон сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшиж, баярын уур амьсгалыг мэдрүүлдэг. Хөгжилтэй, баяр баясалтай эдгээр киног хийх явцад болсон зарим явдлууд нь гайхмаар хийгээд аймшигтай ажээ.

Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд Хадгалах

Хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгууд

Амьдралд хэрэгтэй сургамжуудыг та өмнө нь хүүхэлдэйн кинон дээрээс маш олон удаа үзэж байсан гэвэл итгэх үү? Тэгвэл бид бүхний хамгийн сайн мэддэг дараах хүүхэлдэйн кинонууд нь өөрсдийн гэсэн онцлог сургаальтай аж. Үүнийг нь хүүхдүүд төдийлөн анзаардаггүй бөгөөд зөвхөн томчууд л утгыг нь ойлгож, гол утга санааг нь анзаардаг байна. Өнөөдөр та бүхэндээ хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та хүүхэдтэйгээ хамт эдгээр кинонуудыг үзэж, гол утга санааг нь тайлбарлаж өгөөрэй. 

Хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгууд Хадгалах

Аймшгийн кино үзэхийн давуу талууд

Аймшгийн киног хүний бие болон сэтгэл санаанд муугаар нөлөөлнө гэж үздэг. Тэгвэл хүмүүс ямар зорилгоор энэ төрлийн киног сонирхдог бол? Үнэн хэрэгтээ тэд өөрийн айдсыг даван туулах, адреналиныг мэдрэх зорилготой байдаг аж. Үүнээс гадна аймшгийн кинонд хоёрдогч давуу тал байдаг бөгөөд энэ нь таныг сэтгэл судлаач дээр очсонтой ижил эмчилгээний үр дүнг мэдрүүлэх гэнэ. 

Аймшгийн кино үзэхийн давуу талууд Хадгалах

Алдартай хүүхэлдэйн киноноос бидний мэдэхийг хүсдэг асуултууд

Хүүхэд, багачууд гэлтгүй томчууд ч бас хүүхэлдэйн кино үзэж, эерэг энергиэр цэнэглэгдэхийн зэрэгцээ стресс бухимдлаа тайлдаг. Хүүхэлдэйн кино үзэж байх үед бидний толгойд олон асуулт буудаг бөгөөд энэ юу болчихов, тэр яагаад тэгчихэв, ямар учиртай юм бол? гэхчлэн толгойгоо гашилгаж, бодох шаардлагатай болдог. Тэгвэл тэдгээр төвөгтэй асуултуудын хариултыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартай хүүхэлдэйн киноноос бидний мэдэхийг хүсдэг асуултууд Хадгалах

Алдартай кинонуудын устгагдсан хэсгүүд

Хүн бүхэн л Холливуудад бүтээгдсэн, чанартай кинонуудыг үзэх дуртай байдаг. Мэдээж тэдгээр киног бүтээхийн тулд багагүй хүч хөдөлмөр зарцуулж, хэдэн зуун цагийн бичлэг хийдэг. Харин олон зуун цагийг зарцуулж байж авсан зарим хэсгүүдээ кинонд багтаалгүй хасах нь найруулагч, жүжигчид болоод кино багийнханд тийм ч таатай санагдахгүй нь тодорхой. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ алдартай кинонуудын устгагдсан хэсгүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Алдартай кинонуудын устгагдсан хэсгүүд Хадгалах

Харри Поттерын бидэнд мэдэгдэхийг хүсээгүй нууцууд

Их Британы зохиолч Ж.К.Роулингын бичсэн Харри Поттер зохиол нь хожим 15 тэрбум америк долларын ашиг олсон дэлхийн хэмжээний шилдэг уран бүтээл болно гэж хэн мэдэх билээ. Түүнчлэн Харри Поттер зохиолын хувьд дэлхий даяар нийт 450 сая хувь борлогдсон гэсэн сүрдэм амжилтыг авчирч байсныг дурдах хэрэгтэй болов уу. Тэгвэл энэхүү франчайзинг буюу дэлхий нийтийг хамарсан киноны талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе. 

Харри Поттерын бидэнд мэдэгдэхийг хүсээгүй нууцууд Хадгалах