Кино ертөнц

Жеймс Камерон “Титаник” кинон дээр Рөүз яагаад Жейкд хаалганы тавцан хуваалцаагүйг тайлбарлажээ!

Хамгийн өндөр ашиг орлоготой киноны тоонд багтдаг, бүх цаг үеийн шилдэг уран бүтээлүүдийн нэг болох Титаник нь нээлтээ хийгээд, хэдийн 20 гаруй жил өнгөрчээ. Хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж, хэзээ ч мартамгүй гайхалтай дурсамжийг бий болгосон тус уран бүтээлийг үзээгүй хүн гэж үгүй болов уу? Харин энэхүү киног үзсэн хүн бүрийн толгойд нэг асуулт урган гарсан нь "Жейк яагаад Рөүзтэй хамт эвдэрхий хаалган дээр хэвтэж, амьд үлдэхийг хүсээгүй юм бол?". Тэгвэл энэхүү асуултанд тус киноны найруулагч Жеймс Камерон (James Cameron) хариулт өгчээ. 

Жеймс Камерон “Титаник” кинон дээр Рөүз яагаад Жейкд хаалганы тавцан хуваалцаагүйг тайлбарлажээ! Хадгалах

Бидний үзэх дуртай цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Та ямар кинонд дуртай вэ? Өөрт таалагддаг киногоо хэн нэгэнд байнга санал болгож одоог хүртэл үзсээр л байна уу? Дахин дахин үзэх үедээ дүр бүтээсэн жүжигчдийг одоо хаана юу хийж яваа бол гэж боддог уу? Хэрвээ та дараах цувралыг анги алгасахгүй үздэг байсан бол таны сонирхлыг татах нэгэн мэдээллийг бид хүргэх гэж байна. Ингээд хамтдаа киноны уран бүтээлчдийг хэрхэн яаж өөрчлөгдсөнийг сонирхоцгооё. 

Бидний үзэх дуртай цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Оскарын наадмын “Шилдэг кино” номинацид нэр дэвшиж буй 10 бүтээл

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь жил бүр зохион байгуулдаг, киноны уран бүтээлчдийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Тэгвэл тун удахгүй энэ шагнал гардуулах ёслол болох гэж байгаа билээ. Холливудын кино урлагийнхний хувьд өнгөрсөн  оны төгсгөлд бөөн бөөнөөрөө кино нээлтээ хийсэн жил болж өнгөрсөн.  Бүтэн зунжин, намаржин юу ч хийгээгүй мөртлөө гэв гэнэтхэн ингэж нээсэнд олон үзэгчид сэтгэл дундуурхан байгаа. Гэхдээ магадгүй тун удахгүй Оскарын шагнал гардуулах ёслол болох гэж байгаа болохоор тэд яарсан ч байж магад. Ингээд хамтдаа судлаачдын шагнал авч болзошгүй хэмээн таамаглаж буй дараах кинонуудтай танилцацгаая.

Оскарын наадмын “Шилдэг кино” номинацид нэр дэвшиж буй 10 бүтээл Хадгалах

Диснейн хүүхэлдэйн дүрүүдийг хэнээс санаа авч бүтээсэн бэ?

Уолт Дисней бол маш олон шинэ арга техник технологийг хүүхэлдэйн киноны ертөнцөд оруулж ирсэн анхдагчидын нэг билээ. Тэр зүгээр ч нэг гайхалтай дүрүүдийг бүтээх гэж оролдсонгүй, харин яг л бидэн шиг харагддаг, ярьдаг тийм л зүйлийг амилуулахыг хүссэн юм. Тэрээр бодит хүний үйл хөдлөлийг дэлгэцнээ буулгахыг хүсдэг байсан тул эхний хэдэн хүүхэлдэйн киноны дүрүүдийг жинхэнэ хүмүүс бүтээсэн байдаг. Бид энэ талаар сонирхуулахаар доорх мэдээллийг бэлтгэлээ. 

Диснейн хүүхэлдэйн дүрүүдийг хэнээс санаа авч бүтээсэн бэ? Хадгалах

Диснейн гүнж нар яагаад цэнхэр даашинз өмсдөг вэ?

"Уолт Дисней" кино компанийн Үнсгэлжин, Ариел, Белл, Жасмин нарыг хүүхдүүд гэлтгүй томчууд ч андахгүй мэдэх билээ. Тэдгээрийн хайр татам түүхүүд нь бид бүхний зүрх сэтгэлийг уярааж, өрөвдөх, хайрлах сэтгэл төрдөг нь нууц биш. Тэгвэл гярхай үзэгчид та бүхэн Диснейн гүнж нарыг голдуу цэнхэр өнгийн даашинзтай байхыг анзаарсан байлгүй. Харин яагаад дандаа ийм өнгийн даашинз өмсдөгийг нь та мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол хамтдаа шалтгааныг нь хайж олцгооё.

Диснейн гүнж нар яагаад цэнхэр даашинз өмсдөг вэ? Хадгалах

“Найзууд” цувралын та бидний анзаараагүй сонирхолтой баримтууд

"Найзууд" цувралыг анх дэлгэцнээ гарахад бүгд л баяртайгаар хүлээж авч байсан цаг саяхан. Удалгүй интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэж үүнтэй адилхан цувралууд олон арваараа цацагдах болсноор бид тус цувралыг бараг л мартсан гэж хэлж болох юм. Гэхдээ бид "Найзууд" цувралыг зурагтаар гарч байвал сувгаа солилгүйгээр шимтэн үздэг хэвээрээ л байгаа билээ. Ингээд өнөөдрийн нийтлэлээрээ тус цувралд гарсан бидний анзаараагүй үлдсэн сонирхолтой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

“Найзууд” цувралын та бидний анзаараагүй сонирхолтой баримтууд Хадгалах

Улаан тайгын амьдралыг харуулсан Францчуудын бүтээсэн баримтат кино

"Улаан тайга" хэмээх газар нь Монгол Улсын баруун хойд зүгт буюу Хөвсгөл аймагт оршдог нуруу бөгөөд Дархадын хотгороос ОХУ-ын Тува Улсын хилийн хооронд сунаж тогтносон уулс юм. Улаан тайгын нуруу Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх сумдын нутгийг хамран сүндэрлэдэг, 2619 метр өндөр "Лам Тайга" болон 3351 метр өндөр "Бэлчир" гэсэн ноён оргилуудтай. Энэ нуруунаас Шишгэд гол, Дэлгэрмөрөн гол эх аван урсдаг юм. Тиймээс Тувагийн хил дагуух уг бүс нутгийг тусгай хамгаалалтад авчээ.

Улаан тайгын амьдралыг харуулсан Францчуудын бүтээсэн баримтат кино Хадгалах

“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд

Шинэ жилийн баярын уур амьсгалыг хүн бүрийн сэтгэлд авчирдаг хамгийн дурсамжтай, хөгжилтэй, мартахын аргагүй кинонуудын нэг бол яалт ч үгүй "Гэртээ ганцаараа"  билээ. Та энэ киног олон арван удаа үзсэн, үзэгдэл, үг хэллэг бүрийг нь андахгүй мэднэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бол бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаад нэг үзээрэй. Сэтгэлээс гардаггүй, зурагтаар гарах болгонд үзлээ ч уйддаггүй энэ киног бүтээх явцад хөшигний ард чухам яг юу болсонтой та бүхнийгээ танилцуулья. 

“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

2017 онд нээлтээ хийсэн алдартай кинонуудын тухай сонирхолтой баримтууд

Удаан хүлээлгэсний эцэст нээлтээ хийж, олон мянган үзэгчдийн хүртээл болсон Холливуудын киноны талаар бид бүхэн дэлгэцэнд гарснаас өөрийг тэр бүр мэддэггүй. Ялангуяа шинэ гарсан бүтээлүүдийн тухай мэдээлэл хомс байдаг. Тиймээс та бүхэндээ энэ жил нээлтээ хийж, дэлгэцнээ гарсан томоохон бүтээлүүдийн тухай сонирхолтой баримтуудыг багцлан хүргэхээр шийдлээ.

2017 онд нээлтээ хийсэн алдартай кинонуудын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд

Диснейн кино компани нь сэтгэлд хоногшиж, баяр хөөрийг мэдрүүлэх олон сайхан бүтээлүүдийг бүтээж, бидний мэлмийг мялаадаг билээ. Харин та тэдгээр кинонуудаас давтагдаж гарах дүрүүд, үйл явцын давхцлуудыг анзаарч байсан уу. Тэдгээрийн зарим нь үнэхээр сонирхолтой, тэрчлэн ангайлгамаар зүйлсүүд байх юм. Ингээд Диснейн хүүхэлдэйн киноны нууцуудтай хамтдаа танилцацгаая. 

Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд Хадгалах
2017-12-22, 17:00

Холливуудын кино багийнхны дагах ёстой хатуу дүрмүүд

Холливуудад кино зураг авалтын багийн гишүүн хэн ч байсан, ямар ч өндөр тушаалтай байхаас үл хамаарч заавал дагаж мөрдөх ёстой дүрэм гэж байдаг. Кино бүтээнэ гэдэг маш стресстэй ажил бөгөөд цаг хугацаа их зарцуулдаг тул гэр бүлийнхэнтэйгээ ч уулзах боломж цөөн олддог гэнэ. Жүжигчин хэлэх үгээ мартах нь олон дахин зураг авах, хугацаа сунжрах зэрэг асуудлуудыг дагуулах бөгөөд үүнээс үүдэн санхүүгийн тал дээр ч зарлага өндөр гарна. 

Холливуудын кино багийнхны дагах ёстой хатуу дүрмүүд Хадгалах

Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд

Шинэ жилийн кинонууд бидэнд үргэлж өнгөрсөн үеийн дурсамжуудыг сануулж байдаг. Зарим алдартай шинэ жилийн киног үзэхгүйгээр, баярын оройг төсөөлөхийн аргагүй. Бидний танилцуулж байгаа 10 кино нь олон сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшиж, баярын уур амьсгалыг мэдрүүлдэг. Хөгжилтэй, баяр баясалтай эдгээр киног хийх явцад болсон зарим явдлууд нь гайхмаар хийгээд аймшигтай ажээ.

Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд Хадгалах