Кино ертөнц

"Хаан ширээний тоглоом"-оос суралцах амьдралын 7 хичээл

Хүн бүрийн тэсэн ядан хүлээсэн "Хаан ширээний тоглоом" буюу "GOT" цувралын сүүлчийн бүлэг эхэлж, уг кинонд дуртай хүмүүс тун ч баяртай байгаа билээ. Энэ кино чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслахаас гадна хүмүүсийг амьдралын ухаанд сургаж байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд "Хаан ширээний тоглоом" цувралаас таны сурч болох зүйлсийг сонирхуулж байна.

"Хаан ширээний тоглоом"-оос суралцах амьдралын 7 хичээл Хадгалах

Хүүхэлдэйн киноны баатрууд өсч том болвол ямар харагдах байсан бэ?

Хүүхэлдэйн кино бол бага насны гайхалтай дурсамжуудын нэг байдаг. Та дуртай хүүхэлдэйн киноныхоо шинэ ангийг үзэж чадаагүйдээ яаж харамсаж байснаа санадаг уу? Бид хэдийгээр одоо насанд хүрсэн ч дуртай хүүхэлдэйн киногоо үзэхдээ хэзээ ч татгалздаггүй. Харин бидний хайртай хүүхэлдэйн киноны баатрууд өсөж том болдог бол хэрхэн харагдах байсан бол оо? 

Хүүхэлдэйн киноны баатрууд өсч том болвол ямар харагдах байсан бэ? Хадгалах

Алдартай киноны баатруудыг ямар хүмүүсээс санаа аван бүтээсэн бэ?

Зохиолын дүрүүд гэдэг зүгээр нэг хий хоосноос ургаад гарчихдаггүй бололтой. Кино зохиолчид, найруулагчид бидний үзэх дуртай алдартай кино, хүүхэлдэйн баатруудыг зохиохдоо бодитоор оршин байдаг хэн нэгэн хүнээс санаа авсан байх нь элбэг. Бид энэхүү нийтлэлдээ хүн бүхний мэдэх алдартай дүрүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан тухай мэдээллийг бэлтгэлээ.

Алдартай киноны баатруудыг ямар хүмүүсээс санаа аван бүтээсэн бэ? Хадгалах

"Хаадын тоглоом"-ын жүжигчид нүүр хувиргалтгүйгээр...

"HBO" кино компанийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Game of Thrones" цувралын 8-р улирал 4-р сарын 14-нөөс эхлэн тус телевизээр цацагдаж эхлэх юм. Энэ кинотой холбоотой олон сонирхолтой зүйлс байдгийн нэг нь зүсээ хувилгасан жүжигчид билээ. Ингээд кино зохиолыг амилуулахын тулд жүжигчид хэрхэн дүр төрхөө өөрчилсөн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

"Хаадын тоглоом"-ын жүжигчид нүүр хувиргалтгүйгээр... Хадгалах

Насанд хүрсэн хүн бүрийн үзэх ёстой 7 хүүхэлдэйн кино

Хэдийгээр хүүхэлдэйн киног хүүхдэд зориулан бүтээдэг ч заримдаа энэ төрлийн кинонууд маш их утга учиртай, хүмүүст ухаарал хайрлаж байдаг учир томчууд ч үзэхэд тохиромжтой байдаг. Тиймээс та насанд хүрсэн ч гэсэн эдгээр хүүхэлдэйн киног заавал сонирхож нэг үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Насанд хүрсэн хүн бүрийн үзэх ёстой 7 хүүхэлдэйн кино Хадгалах

Алдартай жүжигчдийн кинон дээрх анхны дүр төрх

Жүжигчин хүн бүрд анхны гараагаа эхлүүлэхэд хүндрэлтэй байдаг биз ээ. Гэхдээ анхны бүхэн хөгжилтэй, арвин туршлага хуримтлуулсан, хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн байдаг шүү дээ. Та өөрийн хайртай жүжигчдийнхээ анхны уран бүтээлийг үзэж байсан уу? Бид танд Холливудын алдартай зарим одуудын хамгийн анхны дүрийг танилцуулж байна.

Алдартай жүжигчдийн кинон дээрх анхны дүр төрх Хадгалах

Нэг кинонд хоёр өөр дүр бүтээсэн жүжигчид

Дүр авч кинонд тоглохын тулд жүжигчид бүх л зүйлээ зориулж ажилладаг. Үсээ хусуулж, жингээ хасах нь юу ч биш. Зарим жүжигчид нэг кинонд 2 болон түүнээс дээш дүрд тоглоход бэлэн байдаг бололтой. Ингээд та бүхэн нэг кинонд 2 болон түүнээс дээш дүрд тоглосон жүжигчдийг танилцуулж байна.

Нэг кинонд хоёр өөр дүр бүтээсэн жүжигчид Хадгалах

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн шилдэг 10 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Уран зөгнөлт, түүхэн, дайн тулаантай, зөгнөлт, хайр дурлалын гээд олон төрөл жанрын кинонууд нь жилээс жилд чанаржин, хүмүүсийн хүртээл болсоор байгаа билээ. Энэ дундаас бидэнд ухаарал хайрлах, хайрын тухай кинонууд хүнийг хамгийн ихээр догдлуулж, баяр гунигийг хослуулсан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл хамтдаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн шилдэг кинонуудтай танилцацгаая.

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн шилдэг 10 кино Хадгалах

Өөртэйгээ огт адилгүй хүний дүрийг маш чадварлаг гаргасан 8 жүжигчин

Орчин үед техник технологийн ачаар ямар ч жүжигчин хэний ч дүрд хувирах боломжтой болсон. Гэхдээ түүхэн киноны хувьд үзэгчид уран бүтээлчдийг бодит хүнтэйгээ адилхан байгаасай гэж хүсэх нь бий. Тэгвэл энэ хэвшмэл ойлголтыг эвдэж, өөртэйгөө огт төсгүй түүхэн хүний дүрд гайхалтай тоглож, авьяас чадвараа батлан харуулж, алдар нэрд хүрч чадсан 8 жүжигчдийг танилцуулж байна. Найруулагчид яагаад тэднийг онцолж сонгосон нь сонин биш гэж үү?

Өөртэйгээ огт адилгүй хүний дүрийг маш чадварлаг гаргасан 8 жүжигчин Хадгалах

Диснейн хүүхэлдэйн кинон дээр гардаг газрууд бодит амьдрал дээр...

Та бид бүгдээрээ л Диснейн нэрийн хуудас болсон алдарт “Үнсгэлжин”, “Цасан гуа ба долоон одой”, “Мулан” зэрэг кинонуудыг үзэж хүүхэд насаа өнгөрүүлсэн билээ. Тэдгээр хүүхэлдэйн кинонууд дээр гардаг тансаг хааны ордон, нууцаар дүүрэн агуй, гайхалтай сүрлэг уулс, нам гүмхэн тосгон зэргийг яг үнэндээ бодит газруудаас сэдэвлэн зурсан байдаг.  Ингээд та бүхэнд хүүхэлдэйн кинонууд дээр гардаг бодит газруудыг танилцуулж байна.

Диснейн хүүхэлдэйн кинон дээр гардаг газрууд бодит амьдрал дээр... Хадгалах

Бодит түүхээс сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино

Кино урлаггүйгээр өнөөдөр бид амьдралаа төсөөлж чадахгүй. Учир нь орчин үед ном унших хүмүүсийн дундаж тоо багасаж оронд нь тухайн ном зохиолыг бодит болгосон кино үздэг хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Энэ хэдий муу талтай мэт санагдавч сайн тал олон бий гэдгийг санаарай. Тухайлбал, кино урлаг байгаагүй бол бид доорх түүх, бодит амьдралаас сэдэвлэсэн гайхалтай кинонуудыг үзэж чадахгүй байх байсан. Бид танд кино шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан бодит явдлаас сэдэвлэсэн 15 киног хүргэж байна. Эдгээр киноны хосгүй зохиолыг та бишрэх болно.

Бодит түүхээс сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино Хадгалах

Бидний сэтгэлд хоногшсон кинонуудыг дахин хийхээр болжээ!

Жил ирэх тусам олон гайхалтай кинонууд нээлтээ хийж байгаа ч хүмүүсийн сэтгэлд хоногшсон хуучны алдартай бүтээлүүдийг дахин давтаж, шинээр гаргах нь элбэг болсон билээ. Ингээд хуучны алдартай кинонуудын шинэ хувилбарт ямар жүжигчид тоглох болсныг хамтдаа харцгаая. Тэдгээр уран бүтээлүүд хуучнаасаа илүү байж чадах болов уу гэдэг асуулт үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.

Бидний сэтгэлд хоногшсон кинонуудыг дахин хийхээр болжээ! Хадгалах
2019-03-18, 16:53