Кино ертөнц

2018 оны хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг тодрууллаа!

Улирч буй он кино сонирхогчдын дунд, тэр тусмаа аймшгийн киноны хорхойтнуудын дунд онцгой жил байлаа. “Halloween”, “The Nun”, “A Quiet Place” гэх мэт энэ онд ашиг орлогоороо тэргүүлсэн аймшгийн жанрын уран бүтээлүүд одоо ч сонирхогчдын дунд эрэлттэй хэвээр байна. Харин тэдгээр дундаас хамгийн сайн болсон уран бүтээлүүдийн жагсаалтыг кино шүүмжлэгчид гаргаж эхэлжээ. Ингээд та бүхэнд 2018 оны хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг “Screen Rant” сайтын жагсааснаар хүргэж байна.

2018 оны хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг тодрууллаа! Хадгалах
2018-12-19, 18:00

Олон ангит кино үзэхээс татгалзах шалтгаанууд

Олон ангит киноны талаарх хүмүүсийн сэтгэгдэл өөр өөр байдаг. Зарим нэг нь олон ангит кино үзэх дургүй мэт дүр эсгэдэг ч хааяа нэг тааралдвал үзэхээс буцдаггүй бол харин зарим нэг нь кино үзэхгүй л бол амьдрал нь үргэлжлэхгүй мэт аашлах нь бий. Гэтэл судалгаанаас харахад олон ангит кино нь хар тамхитай дүйцэхүйц хор хөнөөлтэй гэжээ. Тэгвэл шалтгаан нь юу вэ? 

Олон ангит кино үзэхээс татгалзах шалтгаанууд Хадгалах

Хүмүүс яагаад гаж кино үзэх дуртай байдаг вэ?

Сайн кино биднийг кафейн мэт донтуулах ч хүчтэй. Нэг талаар кино дүрслэлийн үзэгчдийг тэгтлээ автуулж чадаж буй нь хүний мэдээлэл хүлээн авдаг гол сувгуудын нэг болох харах мэдрэхүйг эффект, өнгө будгийн гайхамшгаар бялхуулж байгаатай холбоотой биз. Техник технологи хөгжихийн хэрээр видео дүрслэлийн чанар нэмэгдэж, бодит амьдрал дээр хүмүүс өөрсдийн нүдээр тэр бүр олж харах боломжгүй содон өнцгөөс дэлхий ертөнцийг тольдоно гэдэг гоо зүйн асар өндөр таашаал биш гэж үү? Гэхдээ бидний үздэг ихэнх кино тийм ч сайн бүтээлүүд биш байдаг. Бүр зарим нь "тэнэг" гэж хэлж болохоор зохиол, найруулгатай байдаг. Гэвч бид яагаад тэдгээрийг үзсээр байдаг юм бол?

Хүмүүс яагаад гаж кино үзэх дуртай байдаг вэ? Хадгалах

Алдартай кинонууд дээрх мангасыг хэрхэн бүтээдэг вэ?

Кино урлаг нь бүхэлдээ ид шид юм. Киноны талаар илүү ихийг мэдэх тусам та энэ "ертөнцөд" улам шингэн орно. Тэр бүү хэл хөшигний ард болж буй зүйл, тусгай эффектгүй дүрс, дуу бичлэг таныг бүр ч илүү их гайхшруулна. Тэгвэл танд кинон дээр гардаг мангас, аварга үлэг гүрвэл зэрэг хэрхэн бүтсэн юм бол гэх бодол төрж байсан уу? Бид энэ удаа тэдгээрийн нууцыг дэлгэхээр шийдлээ...

Алдартай кинонууд дээрх мангасыг хэрхэн бүтээдэг вэ? Хадгалах
2018-11-26, 14:50

Эдгээр кинонуудын ижил төстэй тал юу вэ?

Кино бол дүрст уран бүтээлийн хамгийн боловсронгуй хэлбэр бөгөөд хүнээс гарч болох бүх төрлийн сэтгэл хөдлөлийг харуулж бас үзэж буй хүнээсээ гаргуулж чадна. Түүнчлэн кино үзэхэд энгийн нэг дууны клип үзэхээс харьцангуй их хугацаа буюу дор хаяж нэг цаг гучин минутыг зарцуулдаг. Энэ нь хүн тухайн бүтээлийг үзэхдээ тодорхой хэмжээний  цаг, заваа зарцуулж байна гэсэн үг. Гэтэл сүүлийн үед кино зохиолчид нэг хэвийн улиг болсон зүйлсийг зохиолдоо ихээр оруулах болсон нь эсрэгээрээ үзэгчдийг залхааж эхэлсэн юм. Ингээд бид та бүхэнд тэдгээр үзэгчдийг  залхаадаг зүйлсээс заримыг нь хүргэе.

Эдгээр кинонуудын ижил төстэй тал юу вэ? Хадгалах

Холливудын кино ертөнцөд өөрийн дүр төрхөө мөнхөлж чадсан жүжигчид

Жүжигчин хүн ямар ч дүрийг чадварлаг бүтээх ёстой. Гэхдээ зарим жүжигчинд "зохих дүр" гэж байх бөгөөд нэгэн төрлийн зан, араншинтай дүрийг олон өөр кинонд бүтээх тохиолдол ч бий. Нэгэнт ийм хэв маягаа олсон жүжигчнийг яг нэгэн ижил дүрээрээ өөр өөр кинонд тоглосон ч үзэгчид таатай хүлээж авдаг. 

Холливудын кино ертөнцөд өөрийн дүр төрхөө мөнхөлж чадсан жүжигчид Хадгалах
2018-11-13, 12:07

Холливудын кинон дээр гардаг ичмээр алдаанууд

Холливудын тулаантай кинонуудыг үзэх хэдий сайхан ч зарим үед буугаа огт цэнэглэлгүй буудалцах, гар, хөлдөө буудуулсан хүнээс ямар ч цус гарахгүй байх гэх мэт хэтэрхий "хайнга" алдаанууд гардаг. Мэдээж тийм алдаануудыг харах зарим хүнд зугаатай байж магадгүй ч заримд нь арай хэтэрхий санагдах нь бий. Энэ үүднээс та бүхэнд холливудын кинонууд галт зэвсгийг хэрхэн буруугаар харуулдаг талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

Холливудын кинон дээр гардаг ичмээр алдаанууд Хадгалах

Алдартай киноны баатруудыг эдгээр бодит хүмүүсээс санаа аван бүтээжээ!

Хүүхэлдэйн кино үзэж өсөөгүй хүн өнөө үед бараг олдохгүй байх. Харин бидний хүүхэд насны нэгэн салшгүй хэсэг болж, дурсамжид маань үлдсэн хөгжилтэй дүрүүдийн зарим нь бодит хүмүүсээс санаа авч бүтээгдсэн гэдгийг хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй. Дараах жагсаалтаас та тэдгээр дүрүүдийг хэнийг дуурайлгаж бүтээсэн, яагаад дуурайлгах болсон талаар сонирхолтой мэдээллүүдийг аваарай. 

Алдартай киноны баатруудыг эдгээр бодит хүмүүсээс санаа аван бүтээжээ! Хадгалах
2018-11-11, 15:11

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд

Кино урлагийн салбар ердөө хэдхэн жилийн дотор асар хурдацтай хөгжсөн билээ. Үүнд тусгай эффект, итгэмээргүй кино зохиол гэх мэтчилэн олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ кино болон амьдрал хоорондоо эрс ялгаатайг бид ямагт санах хэрэгтэй. Тиймээс бид энэ удаа уншигчиддаа зориулан кинон дээр гардаг худал ойлголтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд Хадгалах
2018-11-03, 15:17

Бодит явдлаас сэдэвлэсэн жихүүдэс хүргэм аймшигт кинонууд

Заримдаа бодит амьдрал дээр өрнөсөн аймшигт явдлууд Холливудын алдарт киноноос ч илүү байх юм.  Мөн аймшгийн кинонд ч бодит амьдралыг мөнхрүүлэн үлдээсэн тохиолдол гардаг бөгөөд сүнсний ангуучид бодит амьдрал дээр, бидэнтэй мөр зэрэгцэн оршин гэж хэн бодох билээ. 

Бодит явдлаас сэдэвлэсэн жихүүдэс хүргэм аймшигт кинонууд Хадгалах

Бодит түүхээс сэдэвлэсэн, түүхэн цаг үеэр аялуулах кинонууд

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кинонууд амьдралтай илүү ойр байх нь бий. Тийм ч учраас "бодит амьдралаас сэдэвлэн бүтээв" гэдгийг тодотгож өгдөг биз. Гэвч ийм төрлийн кинонууд нь үзэгчдэд төдийгүй жүжигчдийн зан араншинд ч нөлөөлдөг байна. Жишээлбэл ‘The Pursuit of Happyness” киноны од Вилл Смитийн зан чанар, амьдралын хэв маягт тухайн дүр нь маш их нөлөөлсөн гэдэг. Үүнээс гадна та эдгээр кинонуудаас маш гайхалтай амьдралын мотиваци авах болно гэдэгт итгэлтэй байна.

Бодит түүхээс сэдэвлэсэн, түүхэн цаг үеэр аялуулах кинонууд Хадгалах
2018-10-30, 11:29

Бидний үзэх дуртай кинонууд хэрхэн бүтсэн бэ?

Дэлгэцийн урлагийн жинхэнэ хорхойтнууд дуртай киноных нь гайхалтай агшнууд, тусгай эффектүүдийн ард чухам юу нуугдаж байдгийг хамгийн ихээр сонирхох нь дамжиггүй. Тиймдээ ч кино зураг авалтын процесс маш төвөгтэй, хүнд ажил бөгөөд найруулагч, жүжигчид, орлон тоглогчид, техникч, тайз засалчид гээд бүх багийнхны ур чадвар шаардсан нөр их хөдөлмөр гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Ингээд та бидний сайн мэдэх алдартай кинонууд дээр гардаг мартагдашгүй агшнуудыг ямар гайхалтай аргаар буулгасан болохыг гэрчлэх түүхэн зургуудыг хамтдаа сонирхъё.

Бидний үзэх дуртай кинонууд хэрхэн бүтсэн бэ? Хадгалах
2018-10-29, 11:51