Кино ертөнц

“Оскар”-ын наадмын үеэр болсон дуулиант явдлууд

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол нь кино ертөнцийн хамгийн томоохон наадмуудын нэг билээ. Уг үйл ажиллагааг зохион байгуулахад 44 сая доллар зарцуулж, 225 орны 3300 орчим зочдыг урьдаг. Хэдийгээр хамгаалалтын өндөр зэрэглэлтэй, бүгд дор бүрнээ хичээнгүйлэн бэлддэг ч хэний ч төсөөлөөгүй, санаандгүй явдал тохиолдох нь бий.  Ингээд “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр болж байсан хөгжилтэй үйл явдлуудыг сонирхоцгооё.

“Оскар”-ын наадмын үеэр болсон дуулиант явдлууд Хадгалах

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо!

Кино уран бүтээлчдийн шилдгийн шилдгийг тодруулдаг Америкийн кино академийн дээд шагнал болох "Оскар"-ын шагнал гардуулах 91 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа сүр дуулиан, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж өндөрлөлөө. Ингээд кино урлагийг шимтэн сонирхдог уншигч та бүхэндээ зориулж энэ онд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна. 

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо! Хадгалах
2019-02-26, 08:35

91 дэх удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолын торгон мөчүүд

Жил бүр кино сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ болох Оскарын шагнал гардуулах ёслолын 91 дэх удаагийн наадам өнөөдөр болж байна. Тус арга хэмжээг чимдэг хамгийн чухал хэсэг нь улаан хивсний ёслол байдаг. Оскарын наадамд дэлхийн алдартай одууд ямар гоёлоор гангарах нь ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог гэж олон загвар зохион бүтээгчид үздэг гэнэ. Ингээд бидний хайртай алдартнууд энэ үдэш хэрхэн гоёсныг хамтдаа сонирхоцгооё.

91 дэх удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолын торгон мөчүүд Хадгалах

Алдартай кинонуудын зураг авалтын ард юу болдог вэ?

Алдартай кинонуудын жинхэнэ хувилбарыг үзэхээс илүүтэй тухайн кино бүтсэн түүх, кино зураг авалтын үйл явцыг харах нь илүү сонирхолтой байдаггүй гэж үү? Кинон дээрх дайсны талууд зураг авалтын үеэр хэрхэн хөгжилдөж, аймшгийн киноны дүр бүтээсэн жүжигчид хэрхэн ажлаа хийж буй зэрэг дахин давтагдашгүй зураглалуудыг та бүхэндээ хүргэж байна. 

Алдартай кинонуудын зураг авалтын ард юу болдог вэ? Хадгалах

Японы манга, анимэг дэлгэцнээ амилуулсан 10 америк кино

Алдартай манганаас сэдэвлэсэн "Alita: Battle Angel" кино дэлгэцнээ гарч эхлээд удаагүй байгаа билээ. Жэймс Кэмероны продюсерлэж, Роберт Родригесийн найруулсан кино ихэнх үзэгчдээс тусгай эффектийн чанараараа өндөр үнэлгээ авсан байхад зарим үзэгчид бодит байдлаас хэт тасарсан гэж шүүмжилж байна. Ингээд та бүхэнд "Alita: Battle Angel"-тай адил Японы анимэ, мангаг өргөн дэлгэцийн бүтээл болгосон Холливудын кинонуудаас 10-ыг нь онцлон хүргэе.

Японы манга, анимэг дэлгэцнээ амилуулсан 10 америк кино Хадгалах

Бидний сайн мэдэх баатруудын анхны хувилбар ямар байсан бэ?

Хүүхэлдэйн кино хийх нь бидний бодсоноос ч илүү хэцүү бөгөөд маш их цаг хугацаа шаардсан том ажил байдаг ажээ. Холливудын зарим кино  найруулагчдын хэлдгээр бол зарим хүүхэлдэйн кино хийхэд бүрэн хэмжээний кино хийхээс ч их мөнгө болон цаг хугацаа зарцуулагддаг байна. Тухайлбал, киноны санаа, баатруудаа зурах, хөдөлгөөнд оруулах гэх мэт. Тийм ч утгаараа бид уншигч та бүхэндээ хүүхэлдэйн киноны баатруудын цэнхэр дэлгэцээс гарахаас өмнөх буюу анхны хувилбаруудыг хүргэхээр бэлтгэлээ. Та заримыг нь хараад танихгүй байж магадгүй юм.

Бидний сайн мэдэх баатруудын анхны хувилбар ямар байсан бэ? Хадгалах

Ямар ч дүрд хувирч чаддаг авьяаслаг 10 жүжигчин

Дүр гаргана гэдэг зөвхөн нүүр хувиргалт хийгээд болчих зүйл биш. Авьяаслаг жүжигчин гэдэг нэг кинонд хосгүй сайхан хунтайжийн дүрийг бүтээж үзэгчдийн хайрыг татсан мөртлөө өөр нэг кинонд өршөөлгүй хэрцгий алуурчны дүрийг амилуулж үзэгчдийн айдсыг төрүүлж чаддаг жүжигчнийг хэлдэг. Тэгвэл яг тийм чадварыг гайхалтай эзэмшсэн Холливудын 10 жүжигчнийг танилцуулъя.

Ямар ч дүрд хувирч чаддаг авьяаслаг 10 жүжигчин Хадгалах

Эсрэг хүйстнийхээ дүрд итгэмээргүй хувирч чадсан жүжигчид

Жүжигчин хүн ямар ч дүрд гайхалтай хувирч, үзэгчдийг алмайруулах чадвартай хүмүүс байдаг билээ. Харин зүгээр ч нэг дүрд тоглох  бус эсрэг хүйстнийхээ дүрд төгс хувирсан жүжигчдийг танилцуулж байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Эсрэг хүйстнийхээ дүрд итгэмээргүй хувирч чадсан жүжигчид Хадгалах

Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд

Авьяаслаг жүжигчин гэдэг үзлийн муухай, эрэмдэг зэрэмдэг гээд ямар ч дүрийг асуудалгүй гаргаж чаддаг жүжигчинг хэлдэг. Тэгж дүрээ хувиргахын тулд богино хугацаанд их хэмжээний жин хаях, эсрэгээрээ жин нэмэх, хэдэн цагийн турш үргэлжилсэн нүүр будалт хийлгэх зэргээр юу ч хийж болно. Гэхдээ жүжигчин энэ мэтээр хэдий чинээ их хүчин чармайлт гаргана, төдий чинээ үзэгчид, шүүмжлэгчдийн талархлыг хүлээж байдаг. Ингээд та бүхэнд үзэсгэлэн төгөлдөр дүрийнхээ яг эсрэгийг дэлгэцэнд мөнхөлж чадсан эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.

Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд Хадгалах

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (II хэсэг)

Кино урлагийн салбар ердөө хэдхэн жилийн дотор асар хурдацтай хөгжсөн билээ. Үүнд тусгай эффект, итгэмээргүй кино зохиол гэх мэтчилэн олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ кино болон амьдрал хоорондоо эрс ялгаатайг бид ямагт санах хэрэгтэй. Тиймээс бид энэ удаа уншигчдaдаа зориулан кинон дээр гардаг худал ойлголтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (II хэсэг) Хадгалах

Үзэгчдээс хамгийн муу үнэлгээ авсан киноны хосууд

Бид "Титаник", "Хөөрхөн хүүхэн" гээд үлгэрийн юм шиг сайхан хосуудтай кино үзэх дуртай. Тэгвэл зарим киноны хосуудыг хүчээр наагаад тавьчихсан юм шиг хачин санагдах нь бий. Эдгээр хосуудаас та бүхэндээ сонирхуулъя. 

Үзэгчдээс хамгийн муу үнэлгээ авсан киноны хосууд Хадгалах

2019 оны "Алтан бөмбөрцөг кино наадам"-ын шилдгүүд тодорлоо!

АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллсд 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 76 дах удаагийн "Алтан Бөмбөрцөг" кино наадам зохион байгуулагдаж өнгөрлөө. Кино болон телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын нэгт тооцогддог энэхүү наадмыг энэ жил жүжигчин Сандра О (Sandrah O) болон Энди Сэмберг (Andy Samberg) нар хөтлөн явуулжээ. Ингээд та бүхэндээ тус наадмын торгон мөчүүд буюу улаан хивсний ёслол болон шагналуудын эздийг хүргэж байна. 

2019 оны "Алтан бөмбөрцөг кино наадам"-ын шилдгүүд тодорлоо! Хадгалах