Хөгжим

Белорусын үзэсгэлэнтэй дуучин

Беларус, Украйнаас ажлын гараагаа эхэлсэн R&B дуучин Бьянка (Татьяна Липницкая)-г танилцуулж байна. Түүний эдгээр зургуудыг Владимир Бязров авчээ.
Белорусын үзэсгэлэнтэй дуучин Хадгалах
2014-09-11, 02:17

Батука - Lights (New)

Батукагын шинэ уран бүтээл "Lights"-ийг та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү 4 дахь уран бүтээлийг гүйцэтгэхэд Эрхэс студи, бүжгийн Aim4r продакшн, рэппер BeBe, Prosound студийн хөгжмийн найруулагч Ариука нартай хамтран ажилласан байна. Ингээд та бүхэндээ шинэ уран бүтээлийг толилуулж байна.
Батука - Lights (New) Хадгалах
2014-03-10, 05:57

“Grammy Awards - 2018” сүр дуулиантай болж өнгөрлөө

Хөгжмийн ертөнцийн шилдэгүүдийг тодруулдаг “Grammy Awards”-ийн 60 дах удаагийн наадам энэ сарын 28-ны ням гаригт Нью-Йорк хотын "Madison Square Garden"-нд болж өнгөрлөө. Энэ үдшийн онцлох уран бүтээлчдээр Кендрик Ламар (Kendrick Lamar), Бруно Марс (Bruno Mars ) нар тодорлоо. Реппер Кендрик Ламар 5-н төрөлд шилдгээр шалгарсан бол Бруно Марс 6-н төрөлд нэр дэвшиж ялалт байгууллаа. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

“Grammy Awards - 2018” сүр дуулиантай болж өнгөрлөө Хадгалах
2018-01-30, 15:14

“Грэмми” шагнал гардуулах наадмын улаан хивсний ёслол

Америкийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох “Grammy Awards”-ийн 58 дахь удаагийн наадам өнөөдөр буюу 2-р сарын 16-ний өдрийн 17 цагт (Манай цагаар өглөөний 9 цагт) Лос-Анжелес хотын “Staples Center”-т болж байна.

“Грэмми” шагнал гардуулах наадмын улаан хивсний ёслол Хадгалах
2016-02-16, 15:02

Рики Мартин, Женнифер Лопес хоёр хамтран дуулав

Та бүхэндээ Пуэрто-Рикогийн поп од Рики Мартин (Ricky Martin)-ы шинэ уран бүтээл болох “Adrenalina” дууны клипийг толилуулж байна. Тэрээр энэ дуугаа алдарт дуучин Женнифер Лопес (Jennifer Lopez), Пуэрто-Рикогийн рэппер Wisin нартай хамтран дуулжээ. Рики одоо 42 настай билээ.
Рики Мартин, Женнифер Лопес хоёр хамтран дуулав Хадгалах
2014-03-12, 23:34

“Саак Радио” шинэчлэгдлээ!

Та бүхэндээ налгар намрын сэрүүхэн өдрийн мэндийг хүргэхийн ялдамд "Саак Радио"-г шимтэн сонсдог байнгын хэрэглэгчиддээ зориулан нэгэн таатай мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Манай "Саак Радио" цоо шинэ өнгө загвар, олон давуу талуудтайгаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн боллоо. "Рок поп", "Хип Хоп", "R&B", "Зохиолын дуу", "Billboard", "Транс" зэрэг төрлүүдээс дуртай дуугаа, хүссэн үедээ сонсох боломжийг бид танд олгож байна. Урам зориг, эрч хүч бэлэглэх хамгийн сүүлийн үеийн болон хит дуунуудыг та зөвхөн манай радионы шинэчлэгдсэн хувилбараас сонсоорой.

“Саак Радио” шинэчлэгдлээ! Хадгалах

Хуур.мн сайт 4-р сарын шилдэг дуунуудыг зарлалаа

Хөгжим мэдээллийн Хуур.мн сайт нь өдөр бүр 8,000 орчим хэрэглэгчдэд 60,000 гаруй дууг Монголын хөгжмийн ертөнцөд болж буй шинэ мэдээ мэдээллийн хамт түгээдэг үндсэн суваг юм.

Хуур.мн сайт 4-р сарын шилдэг дуунуудыг зарлалаа Хадгалах
2014-05-17, 18:50

Дуучин О.Баянмөнх эргэн ирлээ

Нийтийн дууны ханхүү, хатад гэгддэг С.Жавхлан, Баясгалан болон Бат-эрдэнэ нарын нэг үе болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч О.Баянмөнхийн цоо шинэ 5 клипийг нэгтгэсэн "Кино концерт"-г хүргэж байгаадаа баяртай байна. Тэрээр хоорондоо уялдаа холбоотой эдгээр 5 бүтээлээрээ Эх орон, үр хүүхэд, эх үрийн холбоо, анд нөхөрлөлийн нандин холбоосыг харуулахыг зорьжээ. 

Дуучин О.Баянмөнх эргэн ирлээ Хадгалах
2016-10-30, 15:36

Халуухан охид, царайлаг залуусыг цуглуулсан “Ultra Music Festival 2014”

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ultra Music Festival” нь Маймигийн задгай талбайд болж өнгөрсөн байна. Шоунд үзэсгэлэнт охид, царайлаг залуус оролцсон жинхэнэ халуухан парти болж өнгөрчээ. Үүнээс гадна дэлхийд алдартай Ди-Жи-нүүд оролцож олныг баясгажээ. Ингээд шоуны гэрэл зургуудаас хүлээн авцгаая.
Халуухан охид, царайлаг залуусыг цуглуулсан “Ultra Music Festival 2014” Хадгалах
2014-04-08, 22:16

Дэлхийн хамгийн галзуу бөмбөрчин

Хэдийгээр бөмбөр дараад 30 жил өнгөрсөн ч, тэрээр одоо ч гэсэн залуу насны эрч хүчээ алдалгүй бөмбөрөө дарсаар л байгаа гэнэ. Тэрээр залуудаа өөрийн авъяас чадвараа олныг байлдан дагуулж Солонгос даяар нэлээд алдартай байсан байна. Ингээд бөмбөрчний залуугийн болон 30 жилийн дараахи эрч хүчийг харьцуулж үзвэл...
Дэлхийн хамгийн галзуу бөмбөрчин Хадгалах
2014-12-15, 23:30

Батука - Хайрлахдаа (Official video)

Dual Zet про агентлагийн хийсэн, дуучин Батукагын шинэ уран бүтээлийг сайтынхаа дуу хөгжимд дуртай хэрэглэгчиддээ толилуулж байна. “Хайрлахдаа” нэртэй энэхүү дууны үгийг П.Нарангэрэл, аяыг Г.Даваахүү нар бичжээ. Өмнө нь тэрээр та бүхэнд "Хайр", "Яв даа", "My Baby", "Lights" зэрэг уран бүтээлүүдийг хүргэж байсан бол энэ удаад тэрээр гэгээлэг хайрын тухай өгүүлсэн уран бүтээлийг та бүхэнд хүргэж байгаа юм байна. Ингээд дуучин Батукагын "Хайрлахдаа" дууны клипыг хүргэж байна.

Батука - Хайрлахдаа (Official video) Хадгалах
2015-01-12, 07:01