Уран зураг, баримал

13 настай хүү дэлхийг алмайруулж байна

Английн Норфолк хотод аав ээж, дүүгийн хамт амьдардаг 13 настай Керон Виллиамсон (Kieron Williamson) зурсан зургуудаараа алдаршиж, урлаг судлаачдыг хүртэл алмайруулаад байна. Мэргэжлийн хүмүүс түүнийг орчин үеийн импрессионист урлагийн агуу том төлөөлөл болох нь хэмээн үнэлж байгаагаа нуусангүй. 

13 настай хүү дэлхийг алмайруулж байна Хадгалах

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй

Нэгэн залуу эхнэрээ "Nissan Skyline GT-R" спорт загварын машин дээр нь гоёл болохуйц жижигхэн хэдэн зураг зурж өгөхийг гуйжээ. Гэтэл "Төлөвлөгөө давуулан биелүүлнэ" гэгч зүйл болж, эхнэр нь хэний ч төсөөлөөгүй гайхалтай хээгээр машиныг нь будаж эхлэхэд залуу түүнийг зогсоож чадсангүй. Харц салгахын аргагүй, дээрээс нь гараар зурсан гэхэд итгэмээргүй сайхан харагдаж байсан болохоор л тэр шүү дээ.

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй Хадгалах

Фэйсбүүкээр шуугиан тарьсан бүтээл

Аав, охин хоёрын дунд үргэлж л нүдэнд үл харагдах хэрнээ сэтгэлд халуун дотно санагдах тийм нэг нандин холбоо байдаг гэдгийг та бид юу эс андах вэ. Уулыг ч нурааж, усыг ч эргүүлж чадахуйц их бяр тэнхээтэй хэрнээ өөдөсхөн чинээ бяцхан охиныхоо өмнө л шалан дээр мөлхөн морь болон "жижгэрч" чаддаг хүнийг аав хүн гэнэ. Ингээд та бүхэнд ОХУ-ын уран бүтээлч Снежана Сушийн усан будаг ашиглан зурсан сэтгэл догдлуулам бүтээлүүдийг хүргэж байна.    

Фэйсбүүкээр шуугиан тарьсан бүтээл Хадгалах

Орос залуугийн үйлдэл интернетэд шуугиан тарив

Сергей Маршенников бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлсэн гайхалтай уран зураг зурдгаараа ОХУ-д нэр алдар нь сүүлийн үед мандаад буй авъяаслаг уран бүтээлч юм. Түүний зурсан зурагнууд дахь бүсгүйчүүд ямар ч эрийн харцыг булаах бөгөөд өдөөж буй мэт сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ. Ингээд хамтдаа түүний уран бүтээлийг үзэж, сонирхоцгооё.

Орос залуугийн үйлдэл интернетэд шуугиан тарив Хадгалах

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа

"Урлаг бол амьдралын талх биш нь тодорхой. Гэхдээ яах аргагүй дарс нь мөн" хэмээн Германы алдарт зохиолч Жан Поль хэлсэн байдаг. Дундад зууны үеийн алдартай, романтизмийн гол төлөөлөл болсон сонгодог уран зургуудын ард нуугдаж байсан, бидний төдийлөн анзаардаггүй хачирхалтай деталиудыг та бүхэнд сонирхуулж байна. 

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа Хадгалах

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас

Зургаан настай Айрис Грайс (Iris Grace) бол Их Британи улсын бяцхан алдартай зураач юм. Орчин үеийн хүүхдүүд ямар ухаалаг бас авьяастай болж байгаагийн нэгэн тод жишээ энэ билээ. Охины уран бүтээл нь урлаг судлаачдаас магтаалыг авчирч, харин урлаг сонирхогч үзэгчдийн хувьд ярианы сэдэв болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Хөөрхөн охинд зориулсан шүтэн бишрэгчдийн клуб байдаг бөгөөд түүний тухай ном хүртэл гаргасан байх юм. Ингээд энэ авьяаслаг, өхөөрдөм Айрис охины уран бүтээлтэй танилцацгаая.

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас Хадгалах

Шотланд залуугийн бүтээл олон сая хүнийг гайхшруулав

Нүд үнэнч чих худалч гэж ярьдаг ч Шотландын зураач Пол Кадден (Paul Cadden) гар зургийн урлагийг шинэ төвшинд аваачжээ. Үнэхээр нүд ч хууртахаар эдгээр бүтээлүүдийг гараар зурсан гэвэл та итгэх үү? Тэрээр зургуудаа ердийн тосон харандаа ашиглан зурдаг байна. Ингээд та бүхэндээ түүний гайхалтай бүтээлүүдийг танилцуулъя.

Шотланд залуугийн бүтээл олон сая хүнийг гайхшруулав Хадгалах

Үүнийг л авьяас гэнэ дээ

Гайхалтай урлагийн бүтээл, үзэмжит зүйлсийг зөвхөн дээд зэрэглэлийн үзэсгэлэнгээс л харж, мэдрэх боломжтой гэвэл өрөөсгөл ойлголт юм. Учир нь барууны соёлтой орнуудад гудамж талбайгаа хүртэл маш өвөрмөц байдлаар гоёж, жуулчдын нүдийг хужирладаг байна. Ингээд авьяас чадвар, хичээл зүтгэлийн ундарга болсон чадварлаг уран бүтээлчдийн гудамжинд амилсан гайхалтай урлагийн бүтээлүүдийг сонирхцгооё. Манайхан ч гэсэн эдгээрээс санаа авч, хотоо өнгө үзэмжтэй болговол боломжгүй зүйл үгүй мэт санагдлаа.

Үүнийг л авьяас гэнэ дээ Хадгалах

Жинхэнэ хайр ийм л байдаг

Жинхэнэ хайр гэж чухам юу вэ? Хайртай гэдгээ хэрхэн илэрхийлэх ёстой юм бол? Тэвэр дүүрэн сарнай, тэрэг машин авч өгөх юм болов уу? Энэ бүхний хариулт болгон Өмнөд Солонгосын алдарт зураач Пүүнг (Puuung) олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээлүүд урлажээ. Тэрээр бүтээлээрээ "Хайр гэдэг хамгийн агуу хэрнээ маш энгийн зүйл. Бид өдөр бүр л хайртаасаа гайхалтай мэдрэмжүүдийг авч, халуун дулаан сэтгэлээ түүндээ бэлэглэхийг боддог" хэмээжээ. Ингээд түүний “Хайр гэдэг...” хэмээх зургийн цомогтой танилцъя.

Жинхэнэ хайр ийм л байдаг Хадгалах

Үүнийг л авъяас гэнэ дээ...

Бид та бүхэндээ Игаль Озере (Yigal Ozeri) хэмээх Нью Йорк-ын  алдарт зураач залуугийн гайхалтай бүтээлийн дээжээс хүргэх гэж буйдаа таатай байна. Тэрээр ердөө балын харандаа, өнгийн будаг ашиглан, яг л бодит мэт гайхалтай зургуудыг зурдаг ажээ. Түүний эдгээр бүтээл нь сүүлийн үед цахим ертөнцийг донсолгоод байгаа бөгөөд өөрийн бүтээлээрээ алдаршаад байгаа нэгэн юм. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Үүнийг л авъяас гэнэ дээ... Хадгалах

Португал залуугийн уран бүтээл олон сая хүнийг гайхшруулав

Португал улсын иргэн Артуро Бордало (Arturo Bordalo) гэх эрхэм гудамжин дахь элдэв хог хаягдлыг ашиглан гайхалтай уран бүтээл туурвижээ. Түүний урласан бүтээлүүд яг л бодит мэт харагдахаас гадна тэрээр хүмүүст "Хог хаягдлаас болж, гэм зэмгүй олон ан амьтад үхэж, үрэгдэж байна" гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон байна. Ингээд хамтдаа нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэх түүний гайхалтай бүтээлүүдийг үзэж, сонирхоцгооё.

Португал залуугийн уран бүтээл олон сая хүнийг гайхшруулав Хадгалах

Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал

Урлагийн бүтээл гэдэг  бол тайван байгаа нэгнийг хямрааж мэдэх, тайван биш байгаа нэгнийг эсрэгээр нь тайтгаруулах үүрэгтэй байдаг. Энэхүү нийтлэлээр дан ганц физикийн хуулийг зөрчөөд зогсохгүй, бидний энгийн сэтгэхүйгээс гажууд, “ангаймаар” гайхалтай өвөрмөц бүтээлүүдийг орууллаа. Намайг гайхашруулсан шиг энэхүү бүтээлүүд таныг ч мөн адил гайхашруулан баясгана гэдэгт итгэлтэй байна.

Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал Хадгалах