Уран зураг, баримал

Улс орнуудын удирдагчдын үнэн төрх

Шог зураг гэдэг хөгжилтэй хэрнээ аливаа зүйлийн муу талыг шүүмжлэн харуулсан байдгаараа онцлог билээ. Шог зураач Gunduz Agayev: “Би эдгээр зургуудын зурахдаа 15 өдрийн турш тухайн улсын тухай судлан, сүүлийн үеийн байдлыг ажиглаж, үнэн мөнийг харуулахийг зорилоо” хэмээн хэлжээ. Тэрээр өмнө нь “Дарангуйлагчид”, “Гэгээн Селфи” зэрэг шог цувралууд гаргаж байсан ажээ.
Улс орнуудын удирдагчдын үнэн төрх Хадгалах

Пакистан залуугийн бизнес дэлхий нийтийг шуугиулж байна

Пакистан улсын Синд мужийн төв Карачи хот бол улсынхаа санхүү эдийн засаг, аж үйлдвэр, соёл боловсролын төвөөс гадна Ази тивийн наймаачид, малчдын бизнесийн гол цэг гэж хэлж болно. Орон орны малчид бод малаар арилжаа хийх нь түгээмэл бөгөөд тэдний дунд тэмээний ноосыг үзэмж тансаг хээгээр засч янзалдгаараа алдартай нэгэн залуу гарч ирсэн нь өдгөө худалдаачдын дунд ихээхэн эрэлт хэрэгцээ болоод байгаа ажээ. Уншигч та бүхэнд энэ талаарх мэдээллийг хүргэж буйдаа таатай байна.
Пакистан залуугийн бизнес дэлхий нийтийг шуугиулж байна Хадгалах

Дэлхийн хамгийн сэтгэл эмтрүүлэм хөшөөнүүд

Хөшөө баримал, уран зураг бүрийн ард түүх нуугдаж байдаг. Тэр түүх дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм утга санаа тайлбар бүхий 9 хөшөөг бид танилцуулахаар шийдлээ. Та нэгийг бодуулж хоёрыг тунгаах биз ээ.

Дэлхийн хамгийн сэтгэл эмтрүүлэм хөшөөнүүд Хадгалах

Алдартай зургуудыг амь оруулсан нь

Италийн уран бүтээлч Рино Стефано Таглиафьерро (Rino Stefano Tagliafierro) нь гайхалтай видео бүтээжээ. Учир нь, бидний мэдэх алдартай уран зургуудыг хөдөлгөөнд оруулсан байна. Доорх бичлэгийг үзээд ер бусын сэтгэгдэл төрлөө.
Алдартай зургуудыг амь оруулсан нь Хадгалах

Алдартай уран зургуудийн нууц ил болжээ

Алдартай зураачдын олныг шагшуулсан уран зургуудын дотор арай өөр утга санаа, зураглал харагдах нь бий. Доорх зургуудын нууцыг рентген туяаны тусламжтайгаар түүхч болон урлаг судлаачдын нарийн ажиглалтан дор олж илрүүлжээ.
Алдартай уран зургуудийн нууц ил болжээ Хадгалах

Дуулиант зурагнууд төрсөн түүх

Хэчнээн уран зураг ойлгодог, шилдэг зургийг хэдэн онд бүтээгдсэн, ямар төрөл жанраар зурсан болохыг зураачийнх нь үүх түүхтэй нь хамт цээжээрээ мэддэг байлаа гээд тухайн бүтээлийн цаадах бичигдээгүй түүхийг хүүрнэх хүн тун ховор байдаг. Харин аливаа сонгодог зургийн бүтсэн түүхийг нь судалж, нууцынх нь талаар мэдлэгтэй болох нь тухайн зураг болон зураачийн дотоод сэтгэлийн аялгууг олж сонсоход нь нэмэр болдог ажээ. Эсвэл урлагийн ертөнцийн хэчнээн өвөрмөц болохыг нь зураг бүрийн ард нуугдах түүх хүүрнэнэ. Ингээд бүгдээрээ хамгийн алдартай зурагнууд ямар түүхтэй болохыг олж мэдэцгээе.
Дуулиант зурагнууд төрсөн түүх Хадгалах

Аймшигт алуурчнаар хивс урлажээ

Ер бусын хачирхалтай бөгөөд аймшигтай энэхүү бүтээлийг Ренето Гарза Сервера гэх Мексикийн уран бүтээлч хэсэг нөхөдтэйгөө хамтран гаргасан бөгөөд Өмнөд Америкийн Мара Салватрука дээрмийн бүлгийн толгойлогч, цуст алуурчны төрхийг гарган арьсаар бодит мэт урлажээ.
Аймшигт алуурчнаар хивс урлажээ Хадгалах

Оросууд сонгодог уран зургуудаа хєдєлгєєнт болгосон нь

Сvvлийн vед оросын фотошопчид уран зургийн дээж болсон сонгодог бvтээлvvдээрээ эмээх зvйлгvй "оролдож" эхэлжээ. Тэд суут уран зураачдийн домог болсон бvтээлvvдийн цаанаа л нэгийг бодогдуулсан сэтгэл хєдєлгєм дvр зургуудийг хєдєлгєєнд оруулж, бага зэргийн алиа єнгє аяс нэмбэл урлагийн тэрхvv нууцлагдмал орон зай бага ч гэсэн дvvрэх болов уу гэсэн асуултад хариулт авахаар шийдсэн байна. Ямар байсан их хєгжилтэй болохоор нь та бvхэндээ vзvvлэхээр орууллаа.
Оросууд сонгодог уран зургуудаа хєдєлгєєнт болгосон нь Хадгалах

Фэйсбүүкээр шуугиан тарьсан бүтээл

Аав, охин хоёрын дунд үргэлж л нүдэнд үл харагдах хэрнээ сэтгэлд халуун дотно санагдах тийм нэг нандин холбоо байдаг гэдгийг та бид юу эс андах вэ. Уулыг ч нурааж, усыг ч эргүүлж чадахуйц их бяр тэнхээтэй хэрнээ өөдөсхөн чинээ бяцхан охиныхоо өмнө л шалан дээр мөлхөн морь болон "жижгэрч" чаддаг хүнийг аав хүн гэнэ. Ингээд та бүхэнд ОХУ-ын уран бүтээлч Снежана Сушийн усан будаг ашиглан зурсан сэтгэл догдлуулам бүтээлүүдийг хүргэж байна.    

Фэйсбүүкээр шуугиан тарьсан бүтээл Хадгалах

Шотланд залуугийн зурсан зургууд олныг гайхшруулжээ

Шотландын иргэн Paul Cadden өдгөө 50 настай хэдий ч, харандаа ашиглан яг л бодит мэт зурж чаддаг ажээ. Түүний зургууд цахим ертөнцөд тавигдсан даруйдаа маш олон хүмүүст таалагдсан бөгөөд “Яг л гэрэл зургийн аппаратаар авсан мэт харагдаж байна” хэмээн олныг гайхшруулах болжээ.
Шотланд залуугийн зурсан зургууд олныг гайхшруулжээ Хадгалах

Гурван хэмжээст уран зураг

Хятадын зураач Ван Ся Сяо (Wan Xia Xiao) нь 3D хэмжээст бvтээлvvдийг та бидний бодож байгаагаас хамаагvй эрт урлагт авч иржээ. Тэрээр 1959 онд мэндэлсэн бєгєєд 1982 онд Хятадын урлагийн тєв сургуулийг тєгссєн байна. Ван Ся Сяо (Wan Xia Xiao) нь уг сургуульд тосон будгийн уран зургийн  факультетэд сурч байсан хэдий ч 2003 оноос єєрийн сонгосон євєрмєц замналаар уран бvтээлээ туурвиж эхэлсэн нь одоо танд толилуулах гэж байгаа 3D уран зургийн тєрєл юм. Тvvний эдгээр бvтээлvvд уран зургийн талаарх тогтсон ойлголт, хэв маягийг эвдэж чадсанаараа жинхэнэ сенсаци болж байжээ. Ингээд бvгдээрээ тодорхой орон зайг эзэгнэж, хvний сэтгэлд илvv бодитойгоор, илvv гvн хvрдэг ер бусын уран зургийн ертєнцєєр хамтдаа аялцгаая.
Гурван хэмжээст уран зураг Хадгалах

Жеки Чаныг бишрүүлсэн бүсгүй

Малайзын орчин үеийн уран бүтээлч Хун И (Hong Yi) буюу "Red" хэмээх нэрээр алдартай энэ бүсгүйн бүтээлүүдийг бид урьд нь танд танилцуулж байсан билээ. Тэрээр кофений үр, бичгийн хавчаар, самар, кофений аяганы ёроол гээд хамгийн энгийн зүйлсээр хөрөг зураг бүтээдэг ховорхон авъяастай нэгэн билээ.
Жеки Чаныг бишрүүлсэн бүсгүй Хадгалах