Уран зураг, баримал

Хаах
Сурталчилгаа

"Байгалиар зураг зурдаг" Шотланд залуугийн гайхалтай бүтээлүүд

Шотландын уран барималч Энди Голдсворти (Andy Goldsworthy) газраар хөглөрөх навч, модны мөчир, чулуу зэргийг цуглуулан тэдгээрээр гайхалтай бүтээл хийдэг нэгэн. Түүний ихэнх бүтээл ер бусын нууцлаг мэт боловч түр зуурын, хэврэг шинжтэй байдаг бөгөөд үүгээрээ дэлхий ээж ямар эмзэг, хэврэг болохыг илэрхийлдэг аж. 

"Байгалиар зураг зурдаг" Шотланд залуугийн гайхалтай бүтээлүүд Хадгалах

Хамгийн гунигт түүхийг өгүүлэх 5 хөшөө

Чулуун хөшөөнд утга учир нэмж, гайхалтай сэтгэл хөдлөл оруулснаар зарим уран бүтээлчдийн хөшөө баримал дэлхий даяар хүн төрөлхтний сэтгэлийг эзэмдэж чаддаг байна. Нэг ч үг дурдалгүй хүчирхэг утга санааг илэрхийлж байдаг эдгээр чулуун, гантиг зэрэг хөшөөнүүд үзэж буй хүмүүстээ хэдэн мянган мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Ингээд та бүхэнд хамгийн гунигт түүхтэй 5 хөшөөний талаар хүргэж байна.

Хамгийн гунигт түүхийг өгүүлэх 5 хөшөө Хадгалах

Итгэмээргүй өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд

Гайхалтай уран зургууд өндөр үнэд хүрэх нь хэвийн үзэгдэл. Харин дараах зургуудыг харвал худалдан авагч юуны тулд тэр их мөнгийг зарцуулсан юм бол гэж гайхмаар.. Эсвэл бид урлаг ойлгохгүй байгаа юм болов уу. Ингээд та бүхэнд өндөр үнэд хүрсэн гэхэд итгэмээргүй уран зургуудыг толилуулж байна. 

Итгэмээргүй өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд Хадгалах

Уран зургийг хэрхэн "унших" вэ?

Орчин үеийн нийгмийн хөгжлийг тодорхойлох хамгийн сонирхолтой зүйл бол урлаг. Гэвч урлаг ойлгодоггүй нэгэнд бол баян, уйтгартай хүмүүс л урлаг сонирхдог мэтээр харагддаг болох ч үнэндээ урлагаар дамжуулан амьдралын сайн сайхныг, цаашлаад эргэн тойронд болж байгаа зүйлсийн утга учрыг ойлгож авдаг. Иймдээ ч урлаг ойлгох нь хувь хүнээс анхаарал, тэвчээр, мөн өөртэйгөө ярилцахыг шаарддаг гэхэд болно. Зарим хүмүүс урлаг, уран сайхныг ойлгох гэж бүхэл насаа зориулдаг ч, хэрэв та хүсвэл багахан л цаг зарцуулахад л хангалттай. Бид та бүхэнд уран зураг ойлгох амархан гэмээр хэдэн арга зааж өгье. Зааж өгөх арга маань урт мэт боловч залхууралгүй, сураад авчихвал та ямар ч төрлийн уран зургийг амархан ойлгодог болно.

Уран зургийг хэрхэн "унших" вэ? Хадгалах

"Төвдийн нууцлаг амьдрал" - Хятад зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд

Зураач Лю Юньшэн 1937 онд Хятадын зүүн хэсгийн Шандун мужид төржээ. Тэрбээр Хятадын Дүрслэх урлагийн академийг дүүргэж, мэргэжлээрээ олон шагнал хүртсэн бөгөөд Хятадууд түүнийг "ардын зураач" гэж нэрлэдэг байна. Түүний бүтээлийн гол баатруудыг харахад Төвдийн өндөрлөгийн унаган хүүхэд гэмээр гайхалтай бодит мэт, дүрсэлсэн байдаг. Юньшэн Төвдөд амьдарч байсан дурсамжуудаа уран бүтээлдээ ийн тусгадаг аж. Ингээд түүний усан будгаар урласан Төвдийн төрхийг хамтдаа сонирхоцгооё. 

"Төвдийн нууцлаг амьдрал" - Хятад зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд Хадгалах

Алдарт зураачдын анхны болон сүүлийн уран бүтээлийг харьцуулвал...

Амьдрал бол өөрчлөлт хувьслын үр дүн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс өөрчлөгдөж, хөгжиж, дэвшиж байдаг. Зураачид ч ялгаагүй энэхүү бичигдээгүй хуулиас гадуур өнгөрч чадахгүй. Тэд байгалиас заяагдсан хосгүй авьяастай төрсөн хэдий ч  гайхалтай бүтээл туурвихын тулд чадвараа хөгжүүлэх, өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэх гээд олон олон шинэ аргад суралцаж, туршлага хуримтлуулсаар байдаг. Тийм ч учраас тэдний анхны болон сүүлийн зургууд тэс өөр байдаг болов уу. Ингээд алдартай 11 зураачийн анхны болон сүүлийн уран бүтээлүүдийг харьцуулан харцгаая.

Алдарт зураачдын анхны болон сүүлийн уран бүтээлийг харьцуулвал... Хадгалах

Бүх эрчүүдэд сануулга болсон бүтээл

Хүчирхийллийг зөвтгөх зүйл хаана ч байхгүй!  Энэ нь үхэл эсвэл дахин нэг хүчирхийлэл гэсэн 2 л зам руу  хөтлөдөг. Бүх хүмүүс үүнийг мэддэг хэдий ч тэд чимээгүй л явсаар, харин хүчирхийлэл гэгч зүйл газар авсаар... Хэн нэгэн эмэгтэйн, хэн нэгэн хүүхдийн гашуун нулимс, халуун амиар ундаалсаар дэлхий нийтийн асуудал болтлоо томорсоор байна. Туркийн уран бүтээл Вахит Туна 2018 онд нөхрийнхөө гарт амь үрэгдсэн 440 эмэгтэйд зориулан зүрх шимшрэм дурсгалын ёслол хийж, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл хэрхэн газар аваад байгааг олон нийтэд таниулахыг зорьжээ. 

Бүх эрчүүдэд сануулга болсон бүтээл Хадгалах

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

Өмнөд Солонгосын уран бүтээлч Жунвон Жон (Joongwon Jeong) бодит мэт зураг зурдаг нэгэн юм. Гэхдээ тэрбээр хүмүүсийн хөрөг зурахаас илүү сонгодог бүтээлүүд, түүхэн хүмүүсийн хөргийг ахин амилуулах дуртай аж. Энэ үүднээс та бүхэнд алдартай бүтээлүүдийг бодит мэт зурсан зургуудаас хүргэж байна.

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд Хадгалах

Дэлхийн хамгийн авьяаслаг 3D зураачийн бүтээлүүдээс...

Хэд хоногийн өмнө граффити зураач 43 настай Серхио Одейт өөрийн Инстаграм хуудаснаа сүүлийн үеийн уран бүтээлүүдээ нийтлэсэн байна. Долоон цагийн дотор зураачийн бүтээл 80000 лайкийг цуглуулж чаджээ. 3D бүтээлээрээ алдартай тэрээр энэ удаад нэгэн бетон блокийг автобус болгож хувиргасан аж. 

Дэлхийн хамгийн авьяаслаг 3D зураачийн бүтээлүүдээс... Хадгалах

Интернет, ухаалаг утас байгаагүй үеийн хүүхэд нас

Бүхий л зүйл цахим хэлбэрт шилжиж, ухаалаг утас, интернетийг амьдралаас салгах боломжгүй болж, амьд харилцаа үгүйлэгдэж буй өнөө үед хүүхдүүд 80,90-ээд оны үеийнхнээс тэс өөр маягаар өсч буйг хүн бүр ярьдаг. Ингээд та бүхэнд интернет, iPhone-гүй үед өнгөрүүлсэн хүүхэд насыг тань эргэн авчрах зургуудыг хүргэж байна. Дараах бүтээлүүдийг Ираны уран бүтээлч, дижитал зураач Али Мири зуржээ.

Интернет, ухаалаг утас байгаагүй үеийн хүүхэд нас Хадгалах

Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?

Олон алдартай зураач өөрийн суут бүтээлүүдээ амьд байгалиас санаа авч зурсан байдаг. Гэвч тэдний дүрслэн зурсан зарим газруудыг бодит амьдрал дээр хэн ч тоохгүй өнгөрөх нь бий. Ингээд хүн бүрийн мэддэг алдартай уран зургуудын амьд хувилбаруудтай хамтдаа танилцацгаая.

Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ? Хадгалах

Алдартай удирдагчдын уран бүтээлүүд

Хүн төрөлхтний түүхийг бичилцэж, өөрсдийн хийсэн үйл хэрэг, гаргасан шийдвэрүүдээрээ нэрээ мөнхөлсөн олон зуун улс төрчид, улс гүрний удирдагчид байдаг билээ. Хэдий тэд улс гүрнийг удирдах, олон улсын хэмжээнд томоохон шийдвэрүүдийг гаргах гээд завгүй хэдий ч өөрсдийн урлагийн сонирхол, хоббиндоо зав гаргаж чаддаг байв. Ингээд та бүхэнд "гарын уртай" удирдагчдыг танилцуулж, уран бүтээлийг нь толилуулж байна.

Алдартай удирдагчдын уран бүтээлүүд Хадгалах