Уран зураг, баримал

Олныг гайхшруулсан 7 настай охин

Долоон настай бяцхан охин болох Аэлита Андре алдартай зураач болжээ. Тэрээр анх 9 сартай байхдаа анхныхаа зургийг зурсан байна. Охины аав болох Майкл Андре өөрийн зургийн хэрэгслүүдийг зочны өрөөндөө үлдээгээд явсан үед охин нь мөлхөж очин зургаа зурж эхэлжээ. Ингээд түүнд зураг зурах маш их таалагдсан байна.

Олныг гайхшруулсан 7 настай охин Хадгалах

Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал

Урлагийн бүтээл гэдэг  бол тайван байгаа нэгнийг хямрааж мэдэх, тайван биш байгаа нэгнийг эсрэгээр нь тайтгаруулах үүрэгтэй байдаг. Энэхүү нийтлэлээр дан ганц физикийн хуулийг зөрчөөд зогсохгүй, бидний энгийн сэтгэхүйгээс гажууд, “ангаймаар” гайхалтай өвөрмөц бүтээлүүдийг орууллаа. Намайг гайхашруулсан шиг энэхүү бүтээлүүд таныг ч мөн адил гайхашруулан баясгана гэдэгт итгэлтэй байна.

Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал Хадгалах

13 настай хүү дэлхийг алмайруулж байна

Английн Норфолк хотод аав ээж, дүүгийн хамт амьдардаг 13 настай Керон Виллиамсон (Kieron Williamson) зурсан зургуудаараа алдаршиж, урлаг судлаачдыг хүртэл алмайруулаад байна. Мэргэжлийн хүмүүс түүнийг орчин үеийн импрессионист урлагийн агуу том төлөөлөл болох нь хэмээн үнэлж байгаагаа нуусангүй. 

13 настай хүү дэлхийг алмайруулж байна Хадгалах

Япончуудын эртний солиорол

Одоо үеийн Япончууд хэдий этгээд мэт санагдаж байгаа ч, тэд аль эртнээс л гажиг зүйлс сэтгэж олдог байсан бололтой. Японд 1603-1868 оны үед “He-Gassen” буюу “Унгаж тулалдах” хэмээх зүйл дэлгэрч байжээ. Түүхэнд уг үйл явдал зураг болон үлдсэн бөгөөд бид та бүхэндээ тэдгээр солиотой уран зургийн бүтээлүүдээс танилцуулж байна.

Япончуудын эртний солиорол Хадгалах

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа

"Урлаг бол амьдралын талх биш нь тодорхой. Гэхдээ яах аргагүй дарс нь мөн" хэмээн Германы алдарт зохиолч Жан Поль хэлсэн байдаг. Дундад зууны үеийн алдартай, романтизмийн гол төлөөлөл болсон сонгодог уран зургуудын ард нуугдаж байсан, бидний төдийлөн анзаардаггүй хачирхалтай деталиудыг та бүхэнд сонирхуулж байна. 

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа Хадгалах

Нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Оросын чөлөөт уран бүтээлч Waldemar Kazak багаасаа л зураач болохыг мөрөөдсөөр ирсэн бөгөөд дизайнер чиглэлээр хэсэг ажиллажээ. Харин сүүлд өөрийн авьяасаа дизайнер биш болохоо ойлгож янз бүрийн шог зургууд зурах болсон байна.

Нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ

Уран зургийн нууц гэж юу вэ? Зураг бүхэн түүх өгүүлдэг. Түүнээс гадна зураачийн ур чадвар, илэрхийлэх гэсэн санаанаас нь хамаарч, далд утга санаа, ёгтлол, бүр давхар зураг ч агуулагдаж байх нь бий. Тэгвэл бид эдгээр нууцуудыг өөртөө шингээсэн дэлхийн хамгийн алдартай 10 уран зургийг та бүхэндээ толилуулж байна. Таалан соёрхоно уу. 

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ Хадгалах

Ах нарын нэг өдөр

Оросын зураач Анжела Жерих нь Донецка хотод төрж өссөн байна. Тэрээр бага балчираасаа эхлэн зураг зурах сонирхолтой байжээ. Харин 27 насандаа Анжела Москва руу шилжин суурьшиж уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. Түүний зурсан зургуудыг харахад л, орос гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хоорондын харилцаа гэх мэт зүйлсийг харж болно. Энэ бүхэн нэг нэгнээ хүндлэх, хайрлах сэтгэл зэргээс шалтгаалан өөр өөр байх нь мэдээж юм.

Ах нарын нэг өдөр Хадгалах

Зурсан зураг

Энэ зургийг та ямар нэг камераар дарсан гэрэл зураг гэж бодож байна уу? Энэхүү гайхалтай зургийг камераар биш харин харандааны тусламжтай зурсан гэвэл та итгэх үү? Тэгээд бүр ямар нэг юмнаас харж биш харин өөрийн толгойд эргэлдэж буй төсөөллөө шууд буулгасан гэнэ. Анх хараад мэргэжлийн гэрэл зураг хэмээн андуурч болохоор эдгээр зургийг Италийн шилдэг залуу зураач 22 настай Диего Фацио (Diego Fazio) зурсан байна.
Зурсан зураг Хадгалах

Орос залуугийн үйлдэл интернетэд шуугиан тарив

Сергей Маршенников бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлсэн гайхалтай уран зураг зурдгаараа ОХУ-д нэр алдар нь сүүлийн үед мандаад буй авъяаслаг уран бүтээлч юм. Түүний зурсан зурагнууд дахь бүсгүйчүүд ямар ч эрийн харцыг булаах бөгөөд өдөөж буй мэт сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ. Ингээд хамтдаа түүний уран бүтээлийг үзэж, сонирхоцгооё.

Орос залуугийн үйлдэл интернетэд шуугиан тарив Хадгалах

Арьсан дээрх уран сайхны шивээс

Хуучны нэгэн шог яриа байдаг. Шивээстэй хvн шивээсгvй хvнээс юугаараа ялгаатай вэ? гэвэл шивээсгvй хvнд шивээс байхгvй байх нь шивээстэй хvнд огт хамаагvй гэжээ... Дээхэн vед цэрэгт мордсон ах нар ирэхдээ бага хэмжээний шивээс аль нэг газраа болхидуу хийлгэсэн байдаг. Магадгvй та аав ах нарынхаа биенд тэдгээр шивээс байхыг харсан байх. Тухайн vед шивээстэй хvнийг хараад айж зочирдож, ад vздэг байсан бол одоо харин урлаг талаас нь хардаг болжээ. Манай урлагийнхан тэр дундаа рокерууд ихэнх нь биен дээрээ ямар нэгэн шивээстэй байгаа гэхэд хэлсдэхгvй байх. Гэхдээ ямар нэгэн зvйлийг хэтрvvлэхэд утгаа алддаг гэдгийн нэгэн жишээ болсон бvх биеэ зургийн талбар бологсодын тухай та бvхэндээ танилцуулах гэж байна. Хэрэв та биен дээрээ шивээсэн зураггvй бол энэ нийтлэлийг vзээд шивээс хийлгэхээр шийдэх ч юм билvv...
Арьсан дээрх уран сайхны шивээс Хадгалах

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй

Нэгэн залуу эхнэрээ "Nissan Skyline GT-R" спорт загварын машин дээр нь гоёл болохуйц жижигхэн хэдэн зураг зурж өгөхийг гуйжээ. Гэтэл "Төлөвлөгөө давуулан биелүүлнэ" гэгч зүйл болж, эхнэр нь хэний ч төсөөлөөгүй гайхалтай хээгээр машиныг нь будаж эхлэхэд залуу түүнийг зогсоож чадсангүй. Харц салгахын аргагүй, дээрээс нь гараар зурсан гэхэд итгэмээргүй сайхан харагдаж байсан болохоор л тэр шүү дээ.

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй Хадгалах