Уран зураг, баримал

Гудамжны гайхамшигт 3D зургууд

Европын улсуудын олны хөлийн гудамжуудад зурагдсан 3D зургууд хотын иргэд, жуулчдын ялангуяа хүүхдүүдийн сонирхлыг маш их татаж байна.  Бидний хойд хөрш, ОХУ-аас гаралтай уран бүтээлч Николай Арндт энэхүү бүтээлүүдийг урласан бөгөөд 2006 оноос Германд суурьшсан ажээ. Ингээд та бүхэндээ түүний бүтээсэн Герман болон АНУ-ын хөл хөдөлгөөнтэй гудамжны 3D зургуудыг сонирхуулъя.
Гудамжны гайхамшигт 3D зургууд Хадгалах

Аймшигт алуурчнаар хивс урлажээ

Ер бусын хачирхалтай бөгөөд аймшигтай энэхүү бүтээлийг Ренето Гарза Сервера гэх Мексикийн уран бүтээлч хэсэг нөхөдтэйгөө хамтран гаргасан бөгөөд Өмнөд Америкийн Мара Салватрука дээрмийн бүлгийн толгойлогч, цуст алуурчны төрхийг гарган арьсаар бодит мэт урлажээ.
Аймшигт алуурчнаар хивс урлажээ Хадгалах

Уран зурагт хувьсал хийсэн авъяаслаг бүсгүй

Торонтогийн авъяаслаг уран бүтээлч Жаклин Пуарье (Jacqueline Poirier) нь цахим хуудаснаа "TheCrazyPlateLady" гэдэг нэрээр алдартай бөгөөд тэрээр энгийн тавгууд дээр төрөл бүрийн зураг зурах дуртай нэгэн юм. Зургууд нь яг бодит мэт харагддаг учир заримдаа харахад тавган дээр хоол байгаа мэт андуурахаар харагддаг байна. Ингээд түүний гайхалтай бүтээлүүдийг хамтдаа үзэж, сонирхоцгооё.
Уран зурагт хувьсал хийсэн авъяаслаг бүсгүй Хадгалах

70 сая доллараар зарагдсан уран зураг

Урлагаас хол байдаг хүмүүс, алдартай зураач нарын бүтээлээрээ дамжуулан ямар утга санааг илэрхийлж буйг төдийлөн гадарлахгүй л болов уу. Гэтэл таны хамгийн утгагүй гэж боддог тэр зураг маш өндөр үнэд хүрдэг гэвэл итгэх үү? Ингээд бид та бүхэндээ хэдэн сая долларын үнэд хүрсэн 15 уран зургийг танилцуулж байна.
70 сая доллараар зарагдсан уран зураг Хадгалах

Путинийг үзэн ядагч Украйн бүсгүйн бүтээл

Украйны зураач Дарья Марченко, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хөрөгийг 5000 сумаар хийжээ. “Дайны нүүр царай” хэмээх энэ бүтээлийг, дайнаас сум авчирсан 6 хүний хамтаар олонд танилцуулсан байна. Ингээд түүний сонирхолтой бүтээлийг хүргэе. 
Путинийг үзэн ядагч Украйн бүсгүйн бүтээл Хадгалах

Үнэтэй урлагийн бүтээл хулгайлсан ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

Урлагийн үнэт бүтээл хулгайд алдагдах нь манай гараг дээрх хамгийн ашигтай гэмт хэргийн төрөлд багтдаг. Учир нь интерполийн мэдээллээр бол энэ төрлийн гэмт хэрэг ашиг орлогийнхоо хэмжээгээр галт зэвсгийн болон хар тамхины наймааны дараа гуравдугаарт ордог байна. Тодорхой нэр бүхий цуглуулгачдын захиалгаар ихэвчлэн уран зураг хулгайлагдах нь элбэг байдаг ажээ.
Үнэтэй урлагийн бүтээл хулгайлсан ч бүтэлгүйтсэн тохиолдлууд Хадгалах

Харандааны үзүүрийг урлагийн бүтээл болгосон нь

Оросын Salavat Fidai хэмээх чөлөөт уран бүтээлч нь маш жижиг хэмжээтэй зүйлийг урлагийн бүтээл болгодог гайхалтай авъяастай ажээ. Түүний жижиг зүйлс дээр зурах болон харандааны үзүүр дээр урласан бүтээлүүд нь дэлхий даяар алдартай болгосон байна. Ингээд бид та бүхэндээ түүнийг 2 номерийн харандааны үзүүрийг хэрхэн урлагийн бүтээл болгож буй сонирхолтой бичлэгийг хүргэж байна.
Харандааны үзүүрийг урлагийн бүтээл болгосон нь Хадгалах

Бодит зүйлсийг уран зурагт ашигладаг залуугийн гайхалтай бүтээлүүд

Чех улсын 17 настай Кристиан Менса (Christian Mensah) хэмээх залуугийн уран бүтээл цахим ертөнцөөр тархжээ. Учир нь тэрээр зурсан зураг болон бодит биет хоёрын нарийн холбоог хөгжилтэй байдлаар илэрхийлж чаддаг байна. Ингээд түүний гайхалтай уран бүтээлийн дээжээс хүргэе.
Бодит зүйлсийг уран зурагт ашигладаг залуугийн гайхалтай бүтээлүүд Хадгалах

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл юунд хүргэдэг вэ?

Финлянд улсын чөлөөт уран бүтээлч Riikka Hyvönen саяхан "Roller Derby Kisses" хэмээх өөрийн бие даасан үзэсгэлэн гаргасан нь урлагийн шүтэн бишрэгчдийн дунд шуугиан тариад байна. Энэ нь орчин үед тулгамдсан асуудлуудын нэг болсон эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг сурталчилгаа болж чаджээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл юунд хүргэдэг вэ? Хадгалах

Энд хэдэн хүн байна вэ?

АНУ-ын чөлөөт уран бүтээлч Trina Merry-ийн “боди-арт”-аар 12 ордны амьтдыг боди-артаар гайхалтай урлажээ. Түүний бүтээлүүдэд маш их хөдөлмөр шингэсэн бөгөөд тус бүрт нь 2-9 цаг зарцуулсан байна. Ингээд та доорх бүтээл тус бүрт хэдэн хүн багтаж байгааг таагаарай.

Энд хэдэн хүн байна вэ? Хадгалах

Жинхэнэ хайр ийм байдаг

Америкийн чөлөөт уран бүтээлч Pascal Campion-ийн амьдралын утга учир, хайр гэж юу болохыг харуулсан цуврал зургууд олон нийтийг гайхшруулаад байна. Учир нь түүний бүтээлүүд өдөр тутмын энгийн зүйлсийг харуулж байгаа ч, амьдралын жаргалтай мөчүүдийг илэрхийлж чаджээ. Танд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.
Жинхэнэ хайр ийм байдаг Хадгалах