Уран зураг, баримал

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Хүн төрөлхтөн бид амьтадтай харгис хэрцгий харьцаж, түүнийгээ энгийн зүйл мэтээр ойлгодог билээ. Бид өөрсдийгөө боддог болохоос, бусад амьтдын хувьд хэрхэн санагддаг тухай нэг их боддоггүй. Тэгвэл энэ дэлхий ертөнц бүх зүйлс эсрэгээрээ эргэвэл юу болох бол?... Та нэг бодоод үзээрэй.
Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Гайхалтай цаасан сийлбэрүүд

Америкийн зураач Мод Уайт (Maud White) цаасаар уйгагүй янз бүрийн дүрснүүдийг сийлдэг байна. Та магадгүй, хананы чимэглэлийн зориулалттай бэлэн дүрснүүдийг харж байсан байх. Харин түүний хийсэн зүйл ер бусын болдог байна. Загварлаг эдгээр дүрснүүд нь сийлбэрийн машинаар хийгдсэн мэт сэтгэгдэл төрөхөөр... Гэхдээ тэрээр зөвхөн гараараа энэ бүгдийг хийдэг ажээ.
Гайхалтай цаасан сийлбэрүүд Хадгалах

Путинийг үзэн ядагч Украйн бүсгүйн бүтээл

Украйны зураач Дарья Марченко, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хөрөгийг 5000 сумаар хийжээ. “Дайны нүүр царай” хэмээх энэ бүтээлийг, дайнаас сум авчирсан 6 хүний хамтаар олонд танилцуулсан байна. Ингээд түүний сонирхолтой бүтээлийг хүргэе. 
Путинийг үзэн ядагч Украйн бүсгүйн бүтээл Хадгалах

Итгэхийн аргагүй уран баримал

Яг л бодит юм шиг гайхалтай бүтээжээ.

Итгэхийн аргагүй уран баримал Хадгалах

Уран зургийн урлагт мөнхөрсөн бүсгүйчүүд ямар өвчтэй байсан бол?

“Консилиум” сэтгүүлийн сонирхолтой бөгөөд хөгжилтэй сурталчилгаа нь бидэнд тэрхүү сэтгүүлийг сурталчлаад зогсохгүй, алдарт зураачийн бийрээр дэлхийд дүрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийг тухайн үедээ ямар өвчин зовиуртай байсныг нь олж мэдэх боломжийг олгожээ.  Өөрөөр хэлбэл уг сэтгүүлийн мэргэжилтэнгүүд уран зурагт дүрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийн гадаад төрхийг шинжээд, ямар өвчтэй байсныг нь оношилсон гэсэн үг. Ингээд сонирхолтой үнэнийг олж мэдэцгээе.

Уран зургийн урлагт мөнхөрсөн бүсгүйчүүд ямар өвчтэй байсан бол? Хадгалах

Бодит байдал дээр үл орших мэт баримал

Нортлендэд орших "Gibbs Farm" цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн анхны бүтээлийн тоонд “Horizons” хэмээх Шинэ Зеландын барималч Нил Доусоны бүтээсэн баримал багтдаг. Энэ барималыг харахад тунгалаг салфетка мэт харагдах бөгөөд бодит байдал дээр үл орших мэт санагдана. Гэхдээ энэ объект үнэхээр оршдог бөгөөд шилэн хэсгийг зөв байрлуулж, ган төмрийг хар өнгөөр будсанаар ийнхүү өвөрмөц харагдаж байгаа ажээ. 36x10x15 метрийн харьцаатай энэ барималыг 1994 онд бүтээжээ.
Бодит байдал дээр үл орших мэт баримал Хадгалах

Уран зургийн гайхамшиг

Канадын зураач Роб Гонсалвес (Rob Gonsalves) нь 1959 онд Торонто хотод төржээ. Тэрээр хүүхэд байхдаа л зураг зурах дуртай байсан бөгөөд зургийн авъяасаа хөгжүүлж эхэлсэн байна. Ийнхүү зураг зурах сонирхолдоо хөтлөгдсөөр Роб одоо дэлхий даяар алдартай болсон юм.
Уран зургийн гайхамшиг Хадгалах

Хөхөөрөө зурдаг үзэсгэлэнтэй бүсгүй

Орос улсын иргэн Татьяана нэгэн сонирхолтой хэв маягаар бүтээл туурвисаар нилээдгүй хугацааг ардаа үджээ. Тэрээр хөхөөрөө хэрхэн зураг зурдаг талаарх нууцаа цахим ертөнцөд дэлгээд зогсохгүй, зурах бүхий л үйл явцаа гэрэл зурагчин Сергей Анашкевич-ийн дуранд буулгасан байна. Түүний энэхүү үйлдлийг харсан эрчүүд гэлтгүй, эмэгтэйчүүд ч гэсэн дуу алдах нь ойлгомжтой бизээ. Ингээд зурагчны тэмдэглэлийг, элдэв нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Хөхөөрөө зурдаг үзэсгэлэнтэй бүсгүй Хадгалах

Гайхалтай 3D зургууд

Та бүхэндээ энэ төрлөөр бүтээлээ хийдэг шилдэг 5 уран бүтээлчдийн зам дээр зурсан 3D зургуудыг толилуулж байна. Тэд бол шалан дээр бүхэл бүтэн ертөнцийг ч бий болгож чаддаг. Үүнийг гайхалтай авъяас гэхээс өөр яах билээ.

Гайхалтай 3D зургууд Хадгалах

Хачирхалтай амьдралтай зураач бүсгүй

Шведийн зураач Mia Makila өдгөө 36 настай бөгөөд шизофрени буюу солио өвчтэй юм байна. Солио өвчнөөр дэлхийн нийт хүн амын 1.5% нь өвчилсөн байдаг. Хүйсний ялгаа байхгүй бөгөөд уг өвчин гол төлөв 15-аас 25 насны хооронд эхэлдэг ажээ. Шизофрениор өвчлөх эрсдэл нь өвчтэй төрөл төрөгсөд болон тэдний дундахь өвчлөлийн тоо хэмжээтэй шууд хамааралтай байдаг нь удамших магадлалтай гэсэн үг юм.

Хачирхалтай амьдралтай зураач бүсгүй Хадгалах

Нас барсан хүний биеийг музейн бүтээл болгож байна

Гунтер фон Хагенс (Gunther von Hagens) бол энгийн нэгэн хүн биш юм. Түүнийг ээлжит Франкенштейн хэмээн үздэг байна. Учир нь тэрээр нас барсан хүний цогцосыг музейн бүтээл болгон хувиргадаг аж. Түүний үйлдвэр Хятад улсад байрладаг байна. Ингээд нас барагсдыг хэрхэн музейн бүтээл болгож байгааг сонирхоцгооё.
Нас барсан хүний биеийг музейн бүтээл болгож байна Хадгалах

Дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд

“Дайнд гаргасан алдааг засашгүй бөгөөд тэр даруйд алдааных нь шийтгэл ирнэ” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Дэлхийн энх тайван байна, хүүхдийн эрхийн төлөө гэж бид их ярьдаг ч, бодит байдал дээр дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд олон байх ажээ. Та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?.. Элсээр тоглох дуртай байсан эсвэл хичээлдээ онц дүн авсан гэх мэт маш олон хариулт та өгөх байх.  Харин хүүхэд насаа бидэн шиг өнгөрөөж чадаагүй, үргэлж л айдас дунд хэзээ үхэхээ мэдэхгүйгээр дотны хүмүүсээ алдсан хүүхдүүдийн тухай бид хүргэхээр шийдлээ.
Дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд Хадгалах