Уран зураг, баримал

Анчдын эрсдэлтэй амьдрал...

Уншигч та бүхэнд Москвагаас гаралтай зураач, барималч, байгалийн гэрэл зурагчин, ан гөрөө, загасчлалын хорхойтон Александр Дегтевийн уран бүтээлүүдийн дээжээс толилуулж байна. Судалгааны ном товхимол, хүүхдийн сурах бичгийн зурагт мэргэшсэн тэрбээр уран бүтээлүүдээрээ хүн-байгаль хоёрын нандин холбоо, амьд байгалийн гайхамшгийг тод томруун дүрслэн үзүүлдгээрээ алдаршжээ.

Анчдын эрсдэлтэй амьдрал... Хадгалах

Таныг гайхшруулах Дэлхийн шилдэг уран баримлууд

Өнгөрсөн түүх, нийгэм болоод тухайн орны урлагийн үнэ цэнэтэй онцлогийг гэрчлэх уран баримлууд, хөшөө дурсгалууд дэлхий дээрх хот бүрт байдаг билээ. Харин уран бүтээлчийн сэтгэмжийн цар хүрээ болон авьяас чадварыг илтгэсэн гайхалтай далд санаа, уран хийц бүхий баримал, хөшөөнүүд хотын нүүр царайг чимж, жуулчдыг гайхшруулж байдаг. Ингээд хүний сонирхлыг татаж, бодлыг уралдуулахаар дэлхийн өнцөг булан бүр дэх өвөрмөц баримал, дурсгалуудаас сорчлон хүргэж байна.

Таныг гайхшруулах Дэлхийн шилдэг уран баримлууд Хадгалах

Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр

Урлагийн хүмүүс болон тэдгээрийн охин тэнгэрүүдийн харилцаа зуун зуун дамжиж яригдсаар ирсэн билээ. Гэхдээ зарим охин тэнгэрүүд зөвхөн бусдын уран бүтээлд тусалж, тэдний урам зориг нь болдог байснаас гадна өөрсдөө ч бүтээл туурвидаг байжээ.Ингээд түүхэн дэх гайхалтай урлагийн 9 охин тэнгэртэй танилцана уу.

Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр Хадгалах

Тааварлашгүй нууц хадгалсан алдартай уран зургууд

Дэлхий дахины мянга мянган хүн шүтэн биширдэг, аугаа найруулагч, яруу найрагч, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн сэдэв болсон урлагийн бүтээлүүд тийм ч олон биш. Харамсалтай нь  урлаг сонирхогч хэн бүхэн зураг дээр дүрслэгдсэн баатруудын хувь заяа, утга санааг тэр бүрий мэддэггүй. Ингээд эдгээр алдартай зургуудын нууцаас та бүхэнтэй хуваалцъя.

Тааварлашгүй нууц хадгалсан алдартай уран зургууд Хадгалах

Сансар дахь коммунист амьдрал Зөвлөлтийн үеийн зураачдын төсөөллөөр...

ЗХУ-ын үеийн зураачид, уран бүтээлчид зөвхөн даян дэлхийн пролетари нарын байгуулах төгс нийгмийг төсөөлж зурдаг байсан гэвэл үгүй аж. Коммунизм байгуулах туршилт цаашдаа өөр гараг дээр ч өргөжин явагдана гэж тэд боддог байжээ. Ингээд та бүхэнд сансрын ЗХУ ямар харагдах болохыг тааварласан гайхалтай зургуудыг толилуулж байна.

Сансар дахь коммунист амьдрал Зөвлөлтийн үеийн зураачдын төсөөллөөр... Хадгалах

18 настай хятад залуугийн "Paint" програм дээр зурсан бодит мэт гайхалтай бүтээлүүд

Ихэнх хүмүүсийн компьютер ашигласан анхны туршлага "MS Paint" програмаас эхэлсэн байдаг. Харин өнөө үед дижитал зураг боловсруулахад "Photoshop","Illustrator" зэрэг хүчирхэг програмууд ашиглагдаж, "Paint"-ийн хэрэг төдийлэн гарахаа больжээ. Гэхдээ Хятадын Гуанжоу хотод амьдардаг 18 настай Лин Шингю хэмээх залуу тус програмыг орхисонгүй, харин ч бүр гайхалтай сайн эзэмшиж, фото зурагтай андуурмаар уран бүтээлүүдийг туурвидаг болжээ. Ингээд та бүхэнд Лин Шингюгийн "MS Paint" дээр зурсан бүтээлүүдээс толилуулъя.

18 настай хятад залуугийн "Paint" програм дээр зурсан бодит мэт гайхалтай бүтээлүүд Хадгалах

Хосуудын аз жаргалтай мөч бүхнийг дүрсэлсэн зургууд

Контемпорари уран бүтээлч, зураач Аманда Олеандер хэмээх америк бүсгүй 2015 онд өөрийн жинхэнэ хайр, "нэгэн биеийн нөгөө тал"-аа олжээ. Түүнээс хойш тэрээр өөрийн сэтгэл мэдрэмжиндээ тулгуурлан хайр дурлалын бүхий л нандин зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэх болсон байна. Ингээд та бүхэнд хосуудын жинхэнэ аз жаргал гэж юу болохыг тод томруунаар харуулсан Амандагийн уран бүтээлүүдээс толилуулъя.

Хосуудын аз жаргалтай мөч бүхнийг дүрсэлсэн зургууд Хадгалах

Орчин үеийн эротик уран бүтээлчдийн шилдэг зургууд

Олон уран бүтээлч өөрийн хийж, туурвиж буй бүтээлээрээ дамжуулан эротизмийг өөр өнцгөөс харуулахын хичээдэг. Тэдний уран бүтээлийн ихэнх нь орчин үеийн хүмүүсийн бэлгийн амьдралыг гэгээлэг талаас нь харуулахыг хичээдэг болсон нь олны анхаарлыг татаж буй юм. Ингээд та бүхэнд орчин үеийн эротик уран бүтээлчдээс танилцуулъя.

Орчин үеийн эротик уран бүтээлчдийн шилдэг зургууд Хадгалах

Жуулчдын гарт сүйдсэн музейн нэн ховор үзмэрүүд

Урлагт дурлана гэдэг хэн хүнд байдаг л зүйл боловч заримдаа хүмүүс энэ дур хүсэлдээ автан нэн ховор эртний эд, улс орны соёлын өвийн гайхамшгийг эвдэн сүйтгэх нь бий. Дэлхийн соёл түүхийн дурсгалуудад тун хэврэг зүйл гэдгийг санаж тэдэнд яав ч гаднын нөлөө үзүүлж болохгүй учир нь хэт болгоомжгүйгээсээ болоод тэдгээр дурсгалт зүйлүүдийг байдлаар гэмтээж сүйтгэсэн тохиолдол гардгийг санах хэрэгтэй..

Жуулчдын гарт сүйдсэн музейн нэн ховор үзмэрүүд Хадгалах

Доминикан залуугийн бүтээлүүд дэлхий нийтийг гайхшруулж байна

Доминикан гаралтай авьяаслаг зураач Камалки Лауреаногийн (Kamalky Laureano) бүтээлүүдийг хэн ч эхлээд харсан өндөр нягтаршилтай гэрэл зураг байна гэж андуурдаг. Тэрээр хөрөг зураг зурахдаа арьсны нүх сүв, сэвх гээд нарийн ширийн хэсгүүдэд ихээр анхаарал хандуулдаг гэнэ. Түүний ямар их цаг хугацаа, хөдөлмөрийг зарцуулдгийн зэрэгцээ ямар гайхалтай авьяастай болохыг бүтээлийг нь хараад л та мэдрэх болно. Ингээд та бүхэнд Камалки Лауреаногийн "хайпер-реалист" жанрын бодит мэт хөрөг зургуудын дээжээс толилуулж байна. 

Доминикан залуугийн бүтээлүүд дэлхий нийтийг гайхшруулж байна Хадгалах

Дэлхийг алмайруулсан Солонгос залуу!

Энэ бол гэрэл зураг биш. Авьяаслаг зураачийн бодит байдалд хамгийн дөхүүлж зурсан уран зураг юм. Өмнөд Солонгосын иргэн 43 настай Ён-Сун Ким (Young-Sung Kim) хэмээх зураач АНУ-ын Нью-Йорк хотноо амьдардаг бөгөөд энэ төрлийн уран бүтээлээр 20 жилийн өмнөөс мэргэшиж иржээ. Энэ нь уран зургийн гиперреализм хэмээх төрөл бөгөөд 1990-ээд оноос анхны бүтээлүүд гарч байв. Энэ чадвараараа тэрбээр уран зураг сонирхогчдын дунд нэлээдгүй алдаршиж байна. Харин сүүлийн жилүүдэд илүү хүчтэй хөгжсөнөөр олон шүтэн бишрэгчидтэй болжээ. 

Дэлхийг алмайруулсан Солонгос залуу! Хадгалах

Таталцлын хуулийг зөрчсөн уран хийцтэй баримлууд

Уран баримал нь оюуны бөгөөд гарын асар их эв дүй, ур чадамж шаардаж байж бий болдог урлаг. Хүний нүдийг баясгаж, гоо зүйн мэдрэмж өгөхийн зэрэгцээ гайхалтай утга санааг илэрхийлж, хүн бүхний дотоод сэтгэлийг хөнддөг уран баримлууд бишгүй олон. Ингээд та бүхэнд биширмээр хийцтэй, сэтгэл хөдөлгөм, заримыг нь бүр баримал мөн эсэхэд эргэлзэхээр бүтээлүүдийг толилуулъя.

Таталцлын хуулийг зөрчсөн уран хийцтэй баримлууд Хадгалах