Уран зураг, баримал

АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Элсээр урладаг хосууд

Эдгээр гайхалтай элсээр хийсэн барималууд нь Английн аялагч зураач Пол Хоггард болон түүний Голланд гаралтай эхнэр Рема нарын хийсэн бүтээлүүд юм. Тэд Хятадаас Кувейт, Дани хүртэл аялан, өвөрмөц үзэсгэлэнгээ хаа сайгүй гаргажээ.
Элсээр урладаг хосууд Хадгалах

Гайхамшигийг бүтээгч

Dalton Ghetti нэртэй энэ залуу гайхамшигийг бүтээгч юм. Тэрээр жирийн нэг харандааны голоор янз бүрийн дүрснүүдийг сийлдэг байна. Ийм нарийн сийлбэрийг, ингэж хийдэг нь гайхалтай.
Гайхамшигийг бүтээгч Хадгалах

Авъяаслаг зураач бүсгүй

24 настай Зули Сангуино хэмээх Колумб бүсгүй хэдийгээр гар хөлгүй төрсөн ч, гайхалтай зургуудыг бүтээж байна. Нилээд ховор тохиолддог генийн эмгэг "фокомели" өвчний улмаас түүний хөл гар нь сайн хөгжөөгүй байна. Гэсэн хэдий ч Зули сайн зураач болсон төдийгүй, уран илтгэгч ажээ.
Авъяаслаг зураач бүсгүй Хадгалах

Роналдо, Неймар, Месси нарын хөргийг бөмбөгөөр зурсан нь

Малайзын зураач Хун И (Hong Yi) буюу "Red" дэлхийн шилдэг хөлбөмбөгчид болох Криштиано Роналдо (Cristiano Ronaldo), Лионель Месси (Lionel Messi), Неймар (Neymar) нарын хөргийг хөлбөмбөгийн бөмбөг ашиглан зурсан байна.
Роналдо, Неймар, Месси нарын хөргийг бөмбөгөөр зурсан нь Хадгалах

Америк зураачдын Улс төрийн захиалгаар зурж байсан бүтээлүүд

Эдгээр зурагнууд нь Америкийн алдартай зураачдын бүтээлүүд юм. Тэд хүйтэн дайны үеийн нийгмийн байдлыг зурагт хуудас-комикс хэлбэрээр үзүүлжээ. Америк руу дайрах зальт төлөвлөгөө зохиож буй хар санаат коммунистуудыг харуулахыг хичээсэн нь энэ ажээ.
Америк зураачдын Улс төрийн захиалгаар зурж байсан бүтээлүүд Хадгалах

Машины дугуйгаар гайхалтай бүтээл хийжээ

Солонгосын уран барималч Yong Ho Ji (Йонг Хо Жи) жирийн машины дугуйгаар амьтад болон мангасуудын ер бусын барималуудыг хийдэг байна. Уран барималыг хийх үйл явц маш хэцүү, ажиллагаа ихтэй бөгөөд заримдаа гурван сар гаруй хугацаа ордог байна.
Машины дугуйгаар гайхалтай бүтээл хийжээ Хадгалах

Компьютераар бүтээсэн “бодит” мэт хөргүүд

Таны энд харж буй зүйл гэрэл зураг биш. Үнэн хэрэгтээ, таны өмнө буй компьютераар бүтээсэн 3D зурагнууд юм . Ингээд "3D Renderings of Humans on Imgur" нэртэй цүглуулгын та бүхэнд толилуулж байна. Хүн бүрийн нүд, бодит мэт нүүр будалт, хувцас, үсний засалт, бас арын фон гахйалтай хийгджээ. Үүнийг зургийн аппаратаар авсан зураг биш гэж төсөөлөхөд ч бэрх юм.
Компьютераар бүтээсэн “бодит” мэт хөргүүд Хадгалах

Хачирхалтай Лениний хөшөө

Польш улсын 2 дахь том хот болох Краковт Ленинд зориулсан дурсгалын хөшөөг босгосон байна. Харин хачирхалтай нь түүний хөшөөг босгохдоо шээж буй бяцхан хүү мэтээр барьжээ. Яагаад Ленинийг ийнхүү ногоон өнгөөр босгосон, яагаад шээсэн мэт байдалтай хийсэн нь хачирхалтай.
Хачирхалтай Лениний хөшөө Хадгалах

Уран зургийн гайхамшиг

Канадын зураач Роб Гонсалвес (Rob Gonsalves) нь 1959 онд Торонто хотод төржээ. Тэрээр хүүхэд байхдаа л зураг зурах дуртай байсан бөгөөд зургийн авъяасаа хөгжүүлж эхэлсэн байна. Ийнхүү зураг зурах сонирхолдоо хөтлөгдсөөр Роб одоо дэлхий даяар алдартай болсон юм.
Уран зургийн гайхамшиг Хадгалах

Уран зургийн шинэ урсгал

Английн залуу зураач Жона Лейа (John Leigh) -гийн өвөрмөц уран бүтээлээс толилуулж байна. Тэрэр зурсан зураг, дижитал зургийг хослуулан содон бүтээлийг бий болгодог. Түүнийг "Karborn" гэдэг нэрээр илүү таньдаг.
Уран зургийн шинэ урсгал Хадгалах

Герман дизайнерын өвөрмөц бүтээл

Германы зураач, дизайнер, урлагын захирал Энтони Тадиско (Antoni Tudisco)-гийн өвөрмөц бүтээлүүдийг хүргэж байна. Энтонитой Adobe, MTV Europe, BMW, MINI, Rolling Stone Magazine, Wella, Motorola гэх мэт дэлхийн нэр хүндтэй брэндүүд хамтран ажилладаг ажээ. Тэрээр одоо Хамбургед ажиллаж, амьдарч байна.
Герман дизайнерын өвөрмөц бүтээл Хадгалах