Уран зураг, баримал

Дэлхийг алмайруулсан Солонгос залуу!

Энэ бол гэрэл зураг биш. Авьяаслаг зураачийн бодит байдалд хамгийн дөхүүлж зурсан уран зураг юм. Өмнөд Солонгосын иргэн 43 настай Ён-Сун Ким (Young-Sung Kim) хэмээх зураач АНУ-ын Нью-Йорк хотноо амьдардаг бөгөөд энэ төрлийн уран бүтээлээр 20 жилийн өмнөөс мэргэшиж иржээ. Энэ нь уран зургийн гиперреализм хэмээх төрөл бөгөөд 1990-ээд оноос анхны бүтээлүүд гарч байв. Энэ чадвараараа тэрбээр уран зураг сонирхогчдын дунд нэлээдгүй алдаршиж байна. Харин сүүлийн жилүүдэд илүү хүчтэй хөгжсөнөөр олон шүтэн бишрэгчидтэй болжээ. 

Дэлхийг алмайруулсан Солонгос залуу! Хадгалах

Таталцлын хуулийг зөрчсөн уран хийцтэй баримлууд

Уран баримал нь оюуны бөгөөд гарын асар их эв дүй, ур чадамж шаардаж байж бий болдог урлаг. Хүний нүдийг баясгаж, гоо зүйн мэдрэмж өгөхийн зэрэгцээ гайхалтай утга санааг илэрхийлж, хүн бүхний дотоод сэтгэлийг хөнддөг уран баримлууд бишгүй олон. Ингээд та бүхэнд биширмээр хийцтэй, сэтгэл хөдөлгөм, заримыг нь бүр баримал мөн эсэхэд эргэлзэхээр бүтээлүүдийг толилуулъя.

Таталцлын хуулийг зөрчсөн уран хийцтэй баримлууд Хадгалах

Мона Лизаг тойрсон хамгийн нууцлаг, хачин жигтэй зүйлс

“Зураг 1000 үг илэрхийлдэг гэж” олон хүн ярьдаг. Ихэнх зургийн хувьд энэ үг үнэн боловч Лионардо Давинчи (Leonardo Da Vinci)–гийн Мона Лиза бол хэдэн зууны туршид урлагийн шүүмжлэгчид, түүхчид, олон нийтийн сонирхлыг татсаар байгаа урлагийн бүтээл билээ. Лууврын музей д энэ бяцхан хөрөг зураг “хамгийн их олонд танигдсан, хамгийн их үзэгчдийг татсан, хамгийн их бичигдсэн, дуулагдсан” зэрэг тодотголуудыг эзэмшдэг юм. Тиймээс энэхүү учир битүүлэг инээж буй эмэгтэйн хөрөг зургийг гүн гүнзгий судалж үзэхэд нүдэнд харагдаж байгаагаас илүү нууцыг дэлгэн харуулдаг байна.

Мона Лизаг тойрсон хамгийн нууцлаг, хачин жигтэй зүйлс Хадгалах

Хүн төрөлхтнийг гайхшруулсан нууцлаг 10 ханын шигтгэмэл зураг

Бүр эрт үеэс уран барималчид мозаик буюу шигтгэмэл зургаар хана тааз, зарим тохиолдолд ордон, сүмийн шалыг гоёж чимдэг байжээ. Мянга мянган жил өнгөрсөн ч энэ гайхамшигт бүтээл өөрийнхөө гоо сайхныг алдаагүй байна. Хавтангийн хэдэн арван мянган жижиг хэсэг уран мастеруудын гараар нэгэн цогц бүтээл болж тэр чигээрээ зуун зуунаар хадгалагдсаар ирж. Энэ үүднээс бид эртний болоод орчин цагийн шилдэг шигтгэмэл урлагийн бүтээлүүдийг хүргэж байна.

Хүн төрөлхтнийг гайхшруулсан нууцлаг 10 ханын шигтгэмэл зураг Хадгалах

Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд

Туркийн Стамбул хотод амьдардаг Айкут Айдогду (Aykut Aydoğdu) хэмээх залуу эмэгтэй хүний хамгийн нандин бодлуудыг илэрхийлсэн зураг зурдаг юм. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хайр хүссэн, гунигласан утга агуулга бүхий бүтээлүүдээ тэрээр өөрийн инстаграм хуудаснаа оруулдаг бөгөөд түүний бүтээлийг шагшин магтах хүмүүс олон байдаг юм. Та түүний уран зургуудыг хараад нэгийг бодох биз ээ...

Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд Хадгалах

Алдартнуудын лааны тосон баримлуудыг амьд мэт бүтээдэг Мадам Тюссогийн нууц

Лондонгийн алдарт Мадам Тюссо музей нь хоёр зуун дамнан лааны тосон баримал бүтээсэн бөгөөд бараг л амьд мэт харагддаг гэдгээрээ алдартай. Харин тэрхүү үйл хүрэг нь өнөөдөр зөвхөн музейгээр тогтохгүй дэлхий дахинд олон салбартай брэнд болтлоо хөгжжээ. Нэгэн цагт алдартай хүмүүсийн хуулбарыг хатагтай Тюссо өөрөө уралдаг байсан бол өнөөдөр баримал бүр дээр бүхэл бүтэн мэргэжлийн баг ажиллаж байна. Ингээд бид та бүхэнд энэхүү гайхалтай музейн өдөр тутмын үйл ажиллагаа болоод, лааны тосон баримал хэрхэн хийдэг нууцаас дэлгэж байна. 

Алдартнуудын лааны тосон баримлуудыг амьд мэт бүтээдэг Мадам Тюссогийн нууц Хадгалах

Хэчнээн хараад ч ойлгохооргүй уран зургууд яагаад асар өндөр үнэтэй байдаг вэ?

Уран зураг бол урлагийн дээд төрлүүдийн нэг бөгөөд хүн бүр ойлгож, мэдрээд байх боломжгүй. Харин одоо үед уран зураг эртнийх байх тусмаа үнэ цэнэтэй болдог болжээ. Түүнчлэн бидний хэчнээн хараад ч ойлгохооргүй зургууд хэдэн зуун сая долларын үнэд хүрдэг болсон байна. Тэгэхээр уран зураг бол онцгой мэдрэмжтэй хүмүүсийн л оролдох урлаг гэж үү? Энэ үүднээс бид та бүхэнд уран зургийг талаар зарим нэг сонирхолтой үзэл баримтлал, баримтуудыг түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.

Хэчнээн хараад ч ойлгохооргүй уран зургууд яагаад асар өндөр үнэтэй байдаг вэ? Хадгалах

Алдартай уран зургууд өөртөө ямар нууц агуулж байдаг вэ?

Уран зураг нь шинжлэх ухаанаас ялгаатай нь зураач буюу амьд хүний сэтгэл хөдлөл, бодол мэдрэмжийн тусгал болон бүтээгддэгээрээ онцлог. Тиймээс ч одоог хүртэл бид зарим алдартай уран зургуудын нууцыг бүрэн тайлж чадаагүй байгаа билээ. Харин та уран зураг сонирхдоггүй ч бай ядаж нэг удаа "Да Винчийн Код" гэж сонсож байсан л байх. Тэгвэл үнэхээр "Да Винчийн Код" кинон дээр гардагчлан уран зураг бүр тийм аугаа нууц агуулж байдаг бол яах вэ?

Алдартай уран зургууд өөртөө ямар нууц агуулж байдаг вэ? Хадгалах

Погжий Ганбаагийн "Mорины симфони"

Саяхан миний бие урлаг, уран зургийн өндөр мэдрэмж бүхий залуу анд “Баруун тархи” телевизийн нэвтрүүлгийн хамтран зүтгэгч Гамбино буюу Норовсамбуугийн Ганбатын санал болгосноор нэгэн содон цуглуулгатай хатагтайнд зочлов.

Погжий Ганбаагийн  "Mорины симфони" Хадгалах

Дэлхийг алмайруулсан Францын гайхамшиг!

Францын "La Machine" нь 1990-ээд оны үед байгуулагдсан инженерийн компани юм. Тус компани нь олон төрлийн аварга робот бүтээж түүнийгээ багт наадам, парад зэрэг арга хэмжээнд ашигладаг бөгөөд саяхан тэд аварга том аалз болон минатаур бүтээжээ. Ингээд та бүхэнд тэдгээр аварга "амьтдын" зургийг хүргэе.

Дэлхийг алмайруулсан Францын гайхамшиг! Хадгалах

Гудамжнаас дэлхийн тавцанд гарсан уран бүтээлчид

Гудамжны хэмээх тодотголтой урлагийн ертөнц асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Нэгэн цагт гэмт хэргийн ертөнцийн “жижиг гарууд” ямар ч зорилгогүйгээр хаа тааралдсан газраа элдвийн зүйл эрээчиж, нурааж сүйтгэх утга бүхий үгс бичиж, нийтийн дургүйцлийг төрүүлж байсан үе бий. Харин өнөөдөр энэ урлаг руу эргэлт буцалтгүйгээр урван орж, уран бүтээлээ бусдад таниулах, өөрийгөө нээх гэсэн хандлага нэмэгдэж, хууль ёсны эрхтэйгээр орчин үеийн урлагийн бүтээлд тооцогдох бүтээлүүдийг ч төрүүлж байна.Ингээд та бүхэнд гудамжны урлагаар бүтээлээ туурвиж, дэлхийн хэмжээнд танигдаад буй чөлөөт уран бүтээлчдээс ажлаас толилуулъя.

Гудамжнаас дэлхийн тавцанд гарсан уран бүтээлчид Хадгалах

Хотуудын нүүр царай болсон гайхамшигтай уран баримлууд

Өнгөрсөн түүх, нийгэм болоод тухайн орны урлагийн үнэ цэнэтэй онцлогийг гэрчлэх уран баримлууд, хөшөө дурсгалууд дэлхий дээрх хот бүрт байдаг билээ. Харин уран бүтээлчийн сэтгэмжийн цар хүрээ болон авьяас чадварыг илтгэсэн гайхалтай далд санаа, уран хийц бүхий баримал, хөшөөнүүд хотын нүүр царайг чимж, жуулчдыг гайхшруулж байдаг. Ингээд хүний сонирхлыг татаж, бодлыг уралдуулахаар дэлхийн өнцөг булан бүр дэх өвөрмөц баримал, дурсгалуудаас сорчлон хүргэж байна.

Хотуудын нүүр царай болсон гайхамшигтай уран баримлууд Хадгалах