Уран зураг, баримал

Хамгийн их маргаан дагуулсан хөшөө, баримлууд

Хөшөөнүүд ихэвчлэн үйл явдал, хүн, объект зэргээс санаа аван бүтээгддэг учраас үргэлж маргаан, санал зөрөлдөөн дагуулж байдаг. Зарим тохиолдолд хөшөөтэй холбоотой маргаанаас болж эсэргүүцэл, бослого ч гардаг. Ийм зөрчилдөөн өдөөдөг хөшөөнүүд цөөн тооны улс орнуудад байх бөгөөд АНУ-д гэхэд л холбооны удирдагч, генералуудын хөшөө үргэлж тэмцлийн бай болдог. Мөн Диавол, Гитлер, тэр ч байтугай нохойн хөшөө иймэрхүү үймээнийг авчрах нь бий...

Хамгийн их маргаан дагуулсан хөшөө, баримлууд Хадгалах

Ертөнцийг чимж буй гайхалтай хүмүүс

Орчин үеийн нийгэмд хүчирхийлэл, дарамт, стресс гэх мэт сөрөг хүчин зүйлүүд илүү давамгайлах болжээ. Ийм нийгэмд хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүний хийсэн өчүүхэн зүйл ч гэсэн бусдад амьдрах эрч хүч өгдөг болов уу. Харин зарим хүмүүс өөрсдийн бүтээлч байдлаа ашиглан бусдад сайн сайхныг түгээж, дэлхий ертөнцийг өөрчлөх болжээ. Ингээд та бүхэнд ертөнцийг өөрийнхөөрөө чимж буй хүмүүс, уран бүтээлчдийн тухай мэдээллийг хүргэе. 

Ертөнцийг чимж буй гайхалтай хүмүүс Хадгалах

Франц зураачийн халуухан бүтээлүүд

Франц гаралтай зураач Томас Салиот (Thomas Saliot) сүүлийн 20 жилийн туршид дэлхийн олон олноор аялжээ. Ийнхүү аялахдаа тэрээр орон орны бүсгүйчүүдийн байгалиас заяасан төрөлх гоо сайхныг олж харсан байна. Тиймээс өөрийн мэдэрсэн, харсан зүйлээ зургаараа бусдад илэрхийлэхийг оролдсон аж. Бид уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулан түүний онцгой бүтээлүүдийг хүргэхээр бэлтгэлээ, хүлээн авна уу.

Франц зураачийн халуухан бүтээлүүд Хадгалах

Бельги залуугийн ер бусын бүтээлүүд

Бельгийн уран барималч Ханс Оп де Бек (Hans Op de Beeck) мод, цемент, гипс зэрэг материал ашиглан бодит юм шиг баримал урладгаараа олон улсад нэрд гараад байгаа. Тэрбээр баримлуудаа хар зураг  мэт харагдуулахын тулд үнсэн саарал өнгөөр буддаг аж. Энэ нь ч урлаг сонирхогчдын таашаалд нийцээд буй юм. 

Бельги залуугийн ер бусын бүтээлүүд Хадгалах

Гоо үзэсгэлэнд хүрэх мэдрэмж

Хайртай хүнийхээ өврийг дэрлэхэд л тэр өдрийн стресс, уур бухимдал тайлагддаг гэж эрдэмтэд нотолсон байна. Учир нь бие биенээ илбэн энхрийлэхэд хүнээс аз жаргалын гормон ялгардаг ажээ. Тэгвэл танд хосуудын харилцааны талаар дүрсэлсэн итали зураачийн халуухан зургуудыг толилуулж байна.

Гоо үзэсгэлэнд хүрэх мэдрэмж Хадгалах

Польш зураачийн өвөрмөц арга барил олныг гайхaшруулж байна

Польшийн уран зураач Мауриш Кендзерски (Mariusz Kendzerski) төрөлхийн гаргүй боловч уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өөрийн гэсэн зураг зурах арга барилтай болж чаджээ. Тэрбээр энгийн харандаагаар гудамжинд хүмүүсийн хөргийг зурдаг бөгөөд Мауришийн хосгүй авъяасыг цахим ертөнцөөр бишрэх хүмүүс нэмэгдсээр байгаа юм. 

Польш зураачийн өвөрмөц арга барил олныг гайхaшруулж байна Хадгалах

Дөрвөн настай хүүгийн бүтээл мэргэжилтнүүдийг алмайруулав

Энэтхэг гаралтай дөрвөн настай зураач хүү Адваит Коларкар (Advait Kolarkar)-ийн бүтээлүүд урлаг сонирхогчдын дунд нэрд гараад байна. Хүүгийнхээ авьяасыг эрт нээсэн эцэг эх нь урлагийг өндрөөр үнэлдэг Канад улсад 2016 онд суурьшсан аж. Адваитийн бүтээлүүд өнгөрсөн онд Нью-Йорк хотын алдарт "ArtExpo" үзэсгэлэнд тавигдсан юм. Бяцхан зураачийн гайхалтай зургуудыг танд толилуулъя.

Дөрвөн настай хүүгийн бүтээл мэргэжилтнүүдийг алмайруулав Хадгалах

Солонгос зураачийн халуухан бүтээлүүд

Харахад л маш гүн сэтгэгдэл төрүүлдэг гайхалтай зураг олон байдаг. Зураачийн сэтгэл зүрх шингэсэн бүтээл заавал бусдын зүрх, сэтгэлд хүрдэг. Тэгвэл та дараах Солонгос зураачийн хосуудын харилцааны талаарх өхөөрдөм зургуудыг толилуулж байна.

Солонгос зураачийн халуухан бүтээлүүд Хадгалах

Бүсгүйг дуурайхыг оролдсон ихэнх хүмүүс бүтэлгүйтдэг байх гэж...

Канад улсын Ванкувер хотод амьдардаг Мими Чой (Mimi Choi) нэртэй бүсгүй өвөрмөц, содон нүүр будалт хийж интернэт ертөнцийг доргиож байна. Учир нь тэрээр зүгээр ч нэг гоо сайхны нүүр будалт хийдэггүй. Харин тархи гашилгам, "шок"-нд ормоор тун гайхалтай бүтээлүүдийг нүүрэн дээр зурдаг. Ихээхэн ур чадвар шаардсан түүний бүтээлүүдийг дуурайхын оролдсон хүмүүсийн ихэнх нь бүтэлгүйтдэг аж. Танд Мимигийн сор бүтээлүүдээс хүргэе.

Бүсгүйг дуурайхыг оролдсон ихэнх хүмүүс бүтэлгүйтдэг байх гэж... Хадгалах

Алдартай зураачдын зүрх сэтгэлийг эзэмдсэн шилдэг бүтээлүүд

Урлагийн түүхэнд ихэнх алдартай зураачид бүтээлдээ өөрийн сонирхол, ур чадвар, хандлагыг харуулахыг эрмэлздэг билээ. Хэдийгээр тэд олон уран бүтээл туурвисан ч нэг л бүтээлдээ хамгийн хайртай байдаг. Ингээд алдартай уран зураачдын тэрхүү нандин зургуудтай танилцацгаая.

Алдартай зураачдын зүрх сэтгэлийг эзэмдсэн шилдэг бүтээлүүд Хадгалах

Япон бүсгүй интернэт хэрэглэгчдийг алмайруулав

Усан дотор хэвтэж буй энэ бүсгүй Япон даяар алдаршиж, цахим ертөнцийг шуугиулж буй юм. Үнэн хэрэгтээ энэ бүсгүй бодит амьдрал дээр байдаггүй бөгөөд Японы зураач Кей Миено (Kei Mieno)-гийн зурсан уран зураг юм. Зураач эр хүнийг бүр яг амьд юм шиг гайхалтай бодитоор бүтээлдээ дүрсэлдэг байна. Ингээд энэхүү авьяаслаг зураачийн гэрэл зураг мэт уран зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

Япон бүсгүй интернэт хэрэглэгчдийг алмайруулав Хадгалах

Хятад бүсгүй олныг алмайруулав

Нүүр будалтыг урлаг хэмээн үздэг нь цаанаа учиртай. Хэрвээ та магадгүй үүнд эргэлздэг бол Хятадын 26 настай, нүүр будагч Хэ Юу Хон (He Yuhong)-ий гайхамшигтай будалтуудыг хараарай. Тэрээр алдарт хөрөг болох Мона Лизагаас гадна Тэйлор Свифт тэргүүтэй олны танил эмэгтэйчүүдийн дүрд хувирч буй бичлэгээ Хятадын "Miaopai" цахим сайтад тавьжээ. 

Хятад бүсгүй олныг алмайруулав Хадгалах