Уран зураг, баримал

Дэлхийн хамгийн ер бусын хөшөөнүүд

Дэлхийн өнцөг булан бүрт уран барималчийн гайхалтай сэтгэхүйн цар хүрээнээс төрөн гарсан шилдэг баримал, хөшөө дурсгалууд баригдсаар байна. Тус бүтээлүүд нь ямарваа тэмдэглэлт ойн баяр, түүхэн өдөр, тэрчлэн хүмүүст хүргэх байдлаар баригдсан байх юм. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хамгийн өвөрмөц, шилдэг барилгуудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн ер бусын хөшөөнүүд Хадгалах

Испаничууд машины осолтой ингэж тэмцдэг

Испани улс нь зам тээврийн осол, хүмүүсийн эндэгдэл ихтэй орнуудын нэг юм. Тиймдээ ч Болгарын уран бүтээлч эр, Мадрид хотын авто замуудыг өөрчилж, хүний анхааралд өртөхүйц байдлаар будаж чимэглэжээ. Ийнхүү чимэглэснээр хараа муутай хүн ч явган хүний гарцыг сайн харах бөгөөд, жолоочид ч гэсэн илүү сонор сэрэмжтэй болох болов уу. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Испаничууд машины осолтой ингэж тэмцдэг Хадгалах

Япон багш олон сая хүнийг гайхшируулав

Хэрвээ үнэхээр бурхан гэж байдаг бол, тэрээр хүн бүрт авьяас чадвар, гоо үзэсгэлэн, мэдлэг чадварыг тэгш бус хувиарладаг мэт санагдах юм. Учир нь бид та бүхэндээ Хиротака (Хамасаки) хэмээх нэгэн ер бусын авьяастай Япон багшийг танилцуулахаар бэлтгэлээ. Түүнд ердөө шохой, самбар байхад л хормын дотор гайхамшгийг бүтээж чадна. Түүний уран сэтгэмж, ур чадвараас амилсан зургууд цахим ертөнцийг шуугиулаад байгаа аж.

Япон багш олон сая хүнийг гайхшируулав Хадгалах

Үүнийг л авъяас гэнэ дээ...

Бид та бүхэндээ Игаль Озере (Yigal Ozeri) хэмээх Нью Йорк-ын  алдарт зураач залуугийн гайхалтай бүтээлийн дээжээс хүргэх гэж буйдаа таатай байна. Тэрээр ердөө балын харандаа, өнгийн будаг ашиглан, яг л бодит мэт гайхалтай зургуудыг зурдаг ажээ. Түүний эдгээр бүтээл нь сүүлийн үед цахим ертөнцийг донсолгоод байгаа бөгөөд өөрийн бүтээлээрээ алдаршаад байгаа нэгэн юм. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Үүнийг л авъяас гэнэ дээ... Хадгалах

Гудамжинд амилсан гайхалтай бүтээлүүд

Та гайхалтай урлагийн бүтээл, үзэмжит зүйлсийг зөвхөн дээд зэрэглэлийн үзэсгэлэнгээс л үзэж харан, мэдрэх боломжтой гэж бодож байна уу? Харин энэ бүхэн эндүүрэл ташаа ойлголт юм. Та нүд баясгаж, тархи амраах дэндүү төгс бүтээлүүдийг дэлхийн хотуудыг гудамжнаас хүртэл харах боломжтой байдаг аж. Ингээд авьяас чадвар, хичээл зүтгэлийн ундарга болсон чадварлаг уран бүтээлчдийн гудамжинд амилсан гайхалтай урлагийн бүтээлүүдийг сонирхцгооё. 

Гудамжинд амилсан гайхалтай бүтээлүүд Хадгалах

Дэлхийн хамгийн үнэтэй 20 уран зураг

XX болон XI зуунуудад дуудлага худалдаагаар борлуулагдсан бvтээлvvдийн vнийн єєрчлєлтєєс шалтгаалан байнга хувирч байдаг vзvvлэлт бол Хамгийн vнэтэй уран зургуудын рейтинг билээ. Мэдээж уран зургийг аль нэгэн дуудлага худалдаанд хамгийн єндєр vнээр борлуулагдсанаас нь болж vнэ цэнийг нь тодорхойлно гэдэг боломжгvй зvйл хэдий ч баримт бол баримт байдаг шvv дээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 20 уран зураг Хадгалах

Үүнийг л гайхамшиг гэнэ дээ...

Бид та бүхэндээ Эмануэль Дасканио (Emanuele Dascanio) хэмээх Италийн алдарт зураач залуугийн гайхалтай бүтээлийн дээжээс хүргэх гэж буйдаа таатай байна. Тэрээр ердөө балын харандаа, өнгийн будаг ашиглан, яг л бодит мэт гайхалтай зургуудыг зурдаг байна. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Үүнийг л гайхамшиг гэнэ дээ... Хадгалах

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа

"Урлаг бол амьдралын талх биш нь тодорхой. Гэхдээ яах аргагүй дарс нь мөн" хэмээн Германы алдарт зохиолч Жан Поль хэлсэн байдаг. Дундад зууны үеийн алдартай, романтизмийн гол төлөөлөл болсон сонгодог уран зургуудын ард нуугдаж байсан, бидний төдийлөн анзаардаггүй хачирхалтай деталиудыг та бүхэнд сонирхуулж байна. 

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа Хадгалах

Жинхэнэ хайр ийм л байдаг

Жинхэнэ хайр гэж чухам юу вэ? Хайртай гэдгээ хэрхэн илэрхийлэх ёстой юм бол? Тэвэр дүүрэн сарнай, тэрэг машин авч өгөх юм болов уу? Энэ бүхний хариулт болгон Өмнөд Солонгосын алдарт зураач Пүүнг (Puuung) олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээлүүд урлажээ. Тэрээр бүтээлээрээ "Хайр гэдэг хамгийн агуу хэрнээ маш энгийн зүйл. Бид өдөр бүр л хайртаасаа гайхалтай мэдрэмжүүдийг авч, халуун дулаан сэтгэлээ түүндээ бэлэглэхийг боддог" хэмээжээ. Ингээд түүний “Хайр гэдэг...” хэмээх зургийн цомогтой танилцъя.

Жинхэнэ хайр ийм л байдаг Хадгалах

Өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд

Хүн бүрийн сонирхол янз бүр байдаг. Зарим нэг хүмүүс нь уран зураг, яруу найраг сонирхож байхад зарим нь дуу хөгжим, бүжиг гэх мэт өөрийн сэтгэлд нийцсэн зүйлсийг сонгодог. Зохион бүтээгчид нь үл ойлгогдох, өөрсдийн бодлын гүнээс төрөн гарсан нэгэн бүтээлийг урлаж, харин баячууд хэмээх хөрөнгөтнүүд энэ бүх зүйлийн төлөө галзуу их мөнгө төлөн авдаг байна. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй бас хачирхалтай урлагийн бүтээлүүдийг хүлээн авцгаая.

Өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд Хадгалах

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй

Нэгэн залуу эхнэрээ "Nissan Skyline GT-R" спорт загварын машин дээр нь гоёл болохуйц жижигхэн хэдэн зураг зурж өгөхийг гуйжээ. Гэтэл "Төлөвлөгөө давуулан биелүүлнэ" гэгч зүйл болж, эхнэр нь хэний ч төсөөлөөгүй гайхалтай хээгээр машиныг нь будаж эхлэхэд залуу түүнийг зогсоож чадсангүй. Харц салгахын аргагүй, дээрээс нь гараар зурсан гэхэд итгэмээргүй сайхан харагдаж байсан болохоор л тэр шүү дээ.

Нөхрийгөө цочирдуулсан бүсгүй Хадгалах

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас

Зургаан настай Айрис Грайс (Iris Grace) бол Их Британи улсын бяцхан алдартай зураач юм. Орчин үеийн хүүхдүүд ямар ухаалаг бас авьяастай болж байгаагийн нэгэн тод жишээ энэ билээ. Охины уран бүтээл нь урлаг судлаачдаас магтаалыг авчирч, харин урлаг сонирхогч үзэгчдийн хувьд ярианы сэдэв болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Хөөрхөн охинд зориулсан шүтэн бишрэгчдийн клуб байдаг бөгөөд түүний тухай ном хүртэл гаргасан байх юм. Ингээд энэ авьяаслаг, өхөөрдөм Айрис охины уран бүтээлтэй танилцацгаая.

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас Хадгалах