Уран зураг, баримал

Үүнийг л авьяас гэнэ дээ

Японы алдарт уран бүтээлч Чу Сан (Chu-san), "боди-арт" буюу биен дээр зураг зурах урлагаар мэргэшсэн нэгэн юм. Түүний уран чадвар, сэтгэмжээс төрөн гарсан бүтээлүүд өдгөө цахим ертөнцийг шуугиулаад байна. Таны нүд яг одоо төсөөлөл бодит байдлын дунд гацсан гэдэгт бид итгэлтэй байна. Эдгээр зургууд нь ямар нэгэн гадны нөлөө, фотошоп программыг ашиглаагүй билээ.

Үүнийг л авьяас гэнэ дээ Хадгалах

Ер бусын зураач "Red"

Red гэдгээрээ алдартай Малайзын зураач бүсгүй нь маш ер бусын аргаар уран бүтээлүүдээ туурвидаг ажээ. Кофений аяга, сагсны бөмбөг, газрын самар зэргийг ашиглан бүтээсэн сүүлийн гурван зургийг одоо танд танилцуулж байна. Түүний уран бүтээлийн онцлог нь хамгийн алдартай хүмүүсийн хөргийг, тэднийг илэрхийлдэг хамгийн чухал зүйлсийг нь ашиглан бүтээдэгт оршино. Санаа нь эгэл бус төдийгүй ийм зүйлсээр хөрөг бүтээнэ гэдэг байж боломгүй мэдрэмж, авъяасыг шаарддаг нь дамжиггүй.

Ер бусын зураач "Red" Хадгалах

Харц салгахын аргагүй уран зургууд

Польшийн зураач Юстина Копаня өөрийн уран бүтээлдээ ёстой гайхамшигтай сайхан байгалийн зургуудыг буй болгожээ. Түүний зурагнууд нь гүн утга санаа, хэмжээгээрээ хачирхал төрүүлж байна. Бүтээл болгонд ямар нэгэн өвөрмөц зүйл байх агаад харц булааж, сэтгэл татах ажээ.
Харц салгахын аргагүй уран зургууд Хадгалах

Япон бүсгүй интернэт хэрэглэгчдийг алмайруулав

Усан дотор хэвтэж буй энэ бүсгүй Япон даяар алдаршиж, цахим ертөнцийг шуугиулж буй юм. Үнэн хэрэгтээ энэ бүсгүй бодит амьдрал дээр байдаггүй бөгөөд Японы зураач Кей Миено (Kei Mieno)-гийн зурсан уран зураг юм. Зураач эр хүнийг бүр яг амьд юм шиг гайхалтай бодитоор бүтээлдээ дүрсэлдэг байна. Ингээд энэхүү авьяаслаг зураачийн гэрэл зураг мэт уран зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

Япон бүсгүй интернэт хэрэглэгчдийг алмайруулав Хадгалах

Дэлхийн хамгийн том хөшөө дурсгалууд

Францын гэрэл зурагчин Фабрис Фойлле (Fabrice Fouillet) нь “Colosses” хэмээх гэрэл зургийн төслийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ төслөөрөө тэрээр дэлхийн хамгийн том, өндөр хөшөө дурсгалуудыг дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байгаа аж. Эдгээр дурсгалууд тухайн улсын бас нэгэн бахархал болж буй нь мэдээж юм. Ингээд дэлхийн хамгийн том хөшөө дурсгалуудтай танилцацгаая.
Дэлхийн хамгийн том хөшөө дурсгалууд Хадгалах

Хятадын зураачдын хот Дафен

Хятадад буудлуудын ханан дээр тосон будгаар зурсан нэгэн хэвийн гэмээр зурагнуудыг єлгєєтэй байхыг харж болно. Хятадад «Оддын шєнє», «Мона Лиза»-гийн хуулбаруудыг Kindle-ийн (интернетэд холбогдож электрон ном уншдаг ойролцоогоор 359-399 долларын vнэтэй аппарат) vнээр худалдаж авч болно. Хэрэв та тосон зургийн хуулбарлах vйл ажиллагааг гар аргын ажил хэмээн vзэж байвал энэ бараг зєв болно. Энэ бол нэгэн тосгонд тєвлєрсєн бvхэл бvтэн гар vйлдвэрлэл байдаг. Ингээд манай урд хєршийн зураачид дэлхийн алдарт бvтээлvvд болон олны таныл хvмvvсийн хєргийг хэрхэн бvтээж байгааг харцгаая.
Хятадын зураачдын хот Дафен Хадгалах

Дэлхийн хамгийн солиотой зураачид

Хорвоо ертөнцөөр дүүрэн бидний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэх сонин хачин хаана ч байдаг. Энэ удаад уншигч та бүхэндээ хамгийн этгээд арга барилаар уран бүтээлээ туурвидаг хачирхалтай уран зураачдын талаарх мэдээллийг толилуулах гэж байна. Уншигч танд солиотой, сонирхолтой бас итгэмээргүй санагдах нь дамжиггүй.
Дэлхийн хамгийн солиотой зураачид Хадгалах

Заавал нүцгэн үзэх ёстой Уран зургийн үзэсгэлэн

Австралийн үндэсний галерейд зураач Жеймс Тареллын нэгэн сонирхолтой үзэсгэлэн болсон байна. Үзэсгэлэнд оролцохыг хүссэн иргэд бүх хувцсаа тайлан нүцгэлэн орох ёстой байсан гэнэ. Харин та энэ үзэсгэлэнд оролцох байсан уу?...
Заавал нүцгэн үзэх ёстой Уран зургийн үзэсгэлэн Хадгалах

Дэлхийг гайхшруулсан 11 настай зураач хүү

Сербийн бяцхан зураач хүүг Dušan Krtolitsa гэдэг бөгөөд тэрээр томруулдаг шил ашиглаж зурагаа зурдаг юм байна. Тэр дөнгөж 11 настай хэрнээ үнэхээр авъяслаг, нарийн мэдрэмжтэй зурж байгаа нь олныг гайхшруулжээ. Мөн хүү удахгүй өөрийн амьтадын тухай зурагт ном гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингээд түүний итгэмээргүй зурагуудаас сонирхуулж байна.
Дэлхийг гайхшруулсан 11 настай зураач хүү Хадгалах

Үүнийг л гайхамшиг гэнэ дээ...

Бид та бүхэндээ Эмануэль Дасканио (Emanuele Dascanio) хэмээх Италийн алдарт зураач залуугийн гайхалтай бүтээлийн дээжээс хүргэх гэж буйдаа таатай байна. Тэрээр ердөө балын харандаа, өнгийн будаг ашиглан, яг л бодит мэт гайхалтай зургуудыг зурдаг байна. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Үүнийг л гайхамшиг гэнэ дээ... Хадгалах

3D бүтээлүүдийн үзэсгэлэн

Энэ үзэсгэлэн нь Хятад улсад жилийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд 50 гаруй бүтээлтэй байгаа аж. 3D гэх бүтээлүүд үнэхээр урлаг болж хөгжиж байгааг дараах бүтээлүүд илэрхийлэх биз. Өвөрмөц 3D үзэсгэлэн Хятадын Tianjin хотын Шэньян уран зургийн галлерейд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сонирхохыг хүссэн хэн бүхэн орох боломжтой юм байна.
3D бүтээлүүдийн үзэсгэлэн Хадгалах