Уран зураг, баримал

Ким, Канье Вест хоёрын зургаар мөнгө олж эхэллээ

Өнөөдөр дэлхий даяараа Ким, Канье хоёроор амьсгалж байна. Тэдний хэрхэн яаж хөдөлж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж, үйлдэл бүрийг нь сурвалжилж байгаа нь нууц биш. Харин нэгэн сэргэлэн бүсгүй зөвхөн сонирхлоороо тэдний зургийг фотошоп программаар засч янзалсан нь ингэтлээ их нэрд гарна гэж хэн санах билээ. 

Ким, Канье Вест хоёрын зургаар мөнгө олж эхэллээ Хадгалах

Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс

Сүүлийн үед хүмүүс маш олон зүйлсээр өөрсдийн мэдлэг, ур чадварыг сорьж, түүнийгээ хөгжүүлэн, нийгэмд цойлон гарч ирэх болжээ. Түүний нэгэн жишээ бол хамгийн хачирхалтай аргаар уран бүтээл туурвидаг хүмүүс юм. Нэгэн үе цаас бийрийг л нийлүүлж, урлагийн бүтээл амилдаг хэмээх түгээмэл ойлголт бидний тархинд хадаастай байсан бол өнөө үед хүмүүс зураг зурах боломжтой бүхий л зүйлсээр гайхамшгийг бүтээж байна шүү дээ... Ингээд бидний мэдээлэлтэй танилцана уу.

Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс Хадгалах

Фэйсбүүкээр шуугиан тарьсан бүтээл

Аав, охин хоёрын дунд үргэлж л нүдэнд үл харагдах хэрнээ сэтгэлд халуун дотно санагдах тийм нэг нандин холбоо байдаг гэдгийг та бид юу эс андах вэ. Уулыг ч нурааж, усыг ч эргүүлж чадахуйц их бяр тэнхээтэй хэрнээ өөдөсхөн чинээ бяцхан охиныхоо өмнө л шалан дээр мөлхөн морь болон "жижгэрч" чаддаг хүнийг аав хүн гэнэ. Ингээд та бүхэнд ОХУ-ын уран бүтээлч Снежана Сушийн усан будаг ашиглан зурсан сэтгэл догдлуулам бүтээлүүдийг хүргэж байна.    

Фэйсбүүкээр шуугиан тарьсан бүтээл Хадгалах

Уран зургийг амилуулсан гайхалтай бүтээлүүд

Оросын зураач Elena Efremova-ийн бүтээлүүд олны хайрыг татсаар байна. Та бүхэн түүний кофегоор хэрхэн гайхалтай бүтээлүүд урласныг сонирхоно уу. Магадгүй бид энэ олон жилийн хугацаанд кофег зөвхөн уудаг гэж эндүү бодсон ч юм билүү…

Уран зургийг амилуулсан гайхалтай бүтээлүүд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй уран зургууд

Дэлхий дээр олон мянган уран зураг, урлагийн бүтээл бий. Харин тэр олон зургаас жинхэнэ сод бүтээлчийн хөдөлмөр хөлс, мэдрэмж мэдрэхүй шингэсэн бүтээл л ялгаран маш их үнэд хүрч, алдаршдаг билээ. Ингээд хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр үнэд хүрч, хэн нэг эрхмийн хананд хадаастай, эсвэл бүр хойморт залаастай буй уран зургуудыг танилцуулж байна.  

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй уран зургууд Хадгалах

Олон хүний сэтгэлийн шархыг хөндсөн бүтээл

Финляндын уран бүтээлч, барималч Пэка Жэлха, дүрвэгч хүүгийн эмгэнэлт төрхийг дүрсэлсэн "Until the Sea Shall Him Free" нэрт уран барималаа Финляндийн “Helsinki Contemporary” галлерейд байршуулжээ. Тус бүтээл нь олон хүний сэтгэлийн шархыг хөндөн нулимсыг нь урсгасан байна. 

Олон хүний сэтгэлийн шархыг хөндсөн бүтээл Хадгалах

13 настай хүү дэлхийг алмайруулж байна

Английн Норфолк хотод аав ээж, дүүгийн хамт амьдардаг 13 настай Керон Виллиамсон (Kieron Williamson) зурсан зургуудаараа алдаршиж, урлаг судлаачдыг хүртэл алмайруулаад байна. Мэргэжлийн хүмүүс түүнийг орчин үеийн импрессионист урлагийн агуу том төлөөлөл болох нь хэмээн үнэлж байгаагаа нуусангүй. 

13 настай хүү дэлхийг алмайруулж байна Хадгалах

Баячуудыг хуйлруйлж буй сонирхолтой бүтээл

Сүүлийн үед Youtube сайт дээр нүүр будалт сонирхогчид маш ихээр бичлэгээ хийн тавьдаг болсон. Харин энэ цаг ард үлдэж, одоо бүр гоо сайхныхаа хэрэгслүүдээрээ урлагийн бүтээл туурвидаг болжээ. Литва улсын иргэн, уран бүтээлч Агне Кисонайте саяхан 1969 хумсны будаг болон будагны шилээр нэгэн гайхалтай уран бүтээл туурвисан нь элдэв зүйлд дуртай баячуудын хорхойг хөдөлгөн, 5000 доллараар худалдах саналыг хүртэл авчээ.

Баячуудыг хуйлруйлж буй сонирхолтой бүтээл Хадгалах

Хятад уран бүтээлчийн зүрх шимшрүүлэм бүтээл

Хятадын уран барималч, зураач Ай Вэйвэй Берлиний концертийн төв танхимын гадаах баганыг Европын улсууд руу дүрвэх гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан 14,000 дүрвэгсдийн аврах хантаазаар чимсэн байна. 

Хятад уран бүтээлчийн зүрх шимшрүүлэм бүтээл Хадгалах

Дэлхийн хамгийн жижигхэн зүйлс

Сүүлийн үед цахим ертөнцөөр Япон уран бүтээлч Томо Танакагийн жижигхэн эд зүйлсийг яг л бодит мэт урласан эгдүүтэй зүйлсийг уншигч та олж харсан байх. Тэрээр энэхүү бүтээлүүдээ урлаг болтол нь хөгжүүлж байгаа бөгөөд маш нарийн, чимхлүүр ажлуудыг шаардсан байдгаараа түүний бүтээлүүд бусдаас онцгой. Ингээд Томо Танакагийн бяцхан урлангаар хамтдаа аялацгаая.

Дэлхийн хамгийн жижигхэн зүйлс Хадгалах

Хосууд яагаад аз жаргалтай байдаг вэ?

Америкийн уран бүтээлч, зураач Ниди Чанани (Nidhi Chanani) 2012 оноос хойш өдөр тутмын бодит амьдралыг өөрийн төсөөллөөр зурагт буулгаж, түүгээрээ үзэсгэлэн хүртэл гаргаж байжээ. Түүний зургууд цахим ертөнцөөр маш богино хугацаанд тарж, олон хүний таалалд нийцдэг билээ. Ингээд амраг хосуудын өдөр тутмын амьдрал, хайр халамж, хамтдаа хийдэг хөгжилтэй зүйлс зэргийг багтаасан Ниди Чананигийн бүтээл - романтик зургуудыг хүргэж байна. 
 

Хосууд яагаад аз жаргалтай байдаг вэ? Хадгалах

Та ийм шивээстэй болмоор байна уу?

Шивээс сонирхогчдын дунд нэгэн шинэ төрөл үүсч, хуучин өнгө муутай, нэгэн хэвийн шивээсийг халжээ. Энэ бол хэт ягаан туяа болон хор багатай цацраг идэвхит бэхээр хийсэн шивээс юм. Өдрийн цагаар энгийн л нэг өнгөт шивээс мэт харагдах боловч, харанхуйд гайхалтай гэрэлтэн харагддаг ажээ.
Та ийм шивээстэй болмоор байна уу? Хадгалах