Уран зураг, баримал

Таныг алмайруулах уран зураг

Канадын зураач Роба Гонсалвеса хүмүүсийг бодит ертөнцөөс хийсвэр ертөнц рүү шилжүүлж чаддаг байна. Тэрээр энгийн нэгэн өдрүүдийг шидэт мэт болгохыг хүсдэг учир түүний ихэнхи зургууд үлгэрийн мэт байдаг. Сальвадор Дали болон Рене Магритта нарын уран бүтээл, зураг зурах техниктэй танилцсаныхаа дараа Роба 12 настайгаасаа эхлэн зураг зурах болжээ.
Таныг алмайруулах уран зураг Хадгалах

Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс

Сүүлийн үед хүмүүс маш олон зүйлсээр өөрсдийн мэдлэг, ур чадварыг сорьж, түүнийгээ хөгжүүлэн, нийгэмд цойлон гарч ирэх болжээ. Түүний нэгэн жишээ бол хамгийн хачирхалтай аргаар уран бүтээл туурвидаг хүмүүс юм. Нэгэн үе цаас бийрийг л нийлүүлж, урлагийн бүтээл амилдаг хэмээх түгээмэл ойлголт бидний тархинд хадаастай байсан бол өнөө үед хүмүүс зураг зурах боломжтой бүхий л зүйлсээр гайхамшгийг бүтээж байна шүү дээ... Ингээд бидний мэдээлэлтэй танилцана уу.

Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс Хадгалах

Энгийн нэгэн тайрдас урлагын бүтээл болсон нь

Зураач, барималч Kanemaki KaoruShun энгийн нэгэн энэ тайрдасыг хэрхэн өвөрмөц баримал болгож байгааг та хараарай. Уран хүний алтан гар гэж үүнийг л хэлэх байх даа.
Энгийн нэгэн тайрдас урлагын бүтээл болсон нь Хадгалах

Хайртай хүнтэйгээ амьдрах яагаад сайхан байдаг вэ?

Хосууд хамтын амьдрал анхлан зохионо гэдэг асар их тэвчээр шаардсан зүйл байдаг. Хоёр өөр орчинд өссөн, тэс өөр хүмүүжилтэй хоёр өөр хүн нэг хүн мэт болж, бүх зүйлээ дундаа хэрэглэж, нэг нэгнийхээ тэвчишгүй занг ч тэвчин хүлцэнэ гэдэг нэг талаас хэцүү ч, нөгөө талаас хамгийн гайхалтай зүйл яахын аргагүй мөн. Английн зураач Филиппа Райс (Philipa Rice) хосуудын хамтын амьдралын хөгжилтэй, сайхан талуудыг олж харан, үүнийгээ комик зурагт буулгасныг та бүхэнд толилуулж байна. 

Хайртай хүнтэйгээ амьдрах яагаад сайхан байдаг вэ? Хадгалах

Яг л бодит мэт зурдаг залуу

Ванкуверийн зураач Фиона Тан (Fiona Tan) нь том хавтгай цаасан дээрээс юу юугүй үсэрч гарч ирэх гэж байгаа юм шиг амьтдын гайхалтай 3D зургуудыг зурдаг байна. Тэрээр өөрийн бүтээлүүдээ нүүрс, акрил будаг, тушь, шохойгоор бүтээдэг ажээ.

Яг л бодит мэт зурдаг залуу Хадгалах

Олныг гайхашруулсан эротик бүтээлүүд

Америк гаралтай уран бүтээлч Erin M.Riley хэмээх бүсгүйн бүтээлүүд инстаграм хуудаснаа алдартай болжээ. Мэргэжил нэгтнүүдээсээ ялгарах түүний онцлог нь "эротик" хэв маяг бөгөөд зургаа зурсныхаа дараа хатгамал хийдэг байна. Та бүхэнд урлагийн бүтээл харах шинэ өнцөгийг өгнө гэдэгт итгэлтэй байна. "Урлаг бол амьдралын талх нь биш ч, дарс нь бол яалтачгүй мөн" хэмээн нэгэн эрхэм хэлсэн байдаг. Тиймээс та бүхэн дарс шиг гашуун бас халуухан уран бүтээлүүдийг таалан соёрхоно уу.

Олныг гайхашруулсан эротик бүтээлүүд Хадгалах

Далд утгатай зургууд

Данийн алдартай зураач Оле Фик (Ole Fick) -ийн далда утга санаа агуулсан сонирхолтой бүтээлүүдээс хүргэж байна. Тэрээр одоо олон төрлийн сэтгүүл, цомгуудын зургийг зурах болжээ. Зураг зурахаас гадна, гитар тоглодог бөгөөд “Burnin Red Ivanhoe” хэмээх хамтлагийн дуучин гэнэ шүү. Ингээд олон төрлийн авъяастай, авъяаслаг эрийн бүтээлүүдийг үзэцгээе.
Далд утгатай зургууд Хадгалах

Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд

Туркийн Стамбул хотод амьдардаг Айкут Айдогду (Aykut Aydoğdu) хэмээх залуу эмэгтэй хүний хамгийн нандин бодлуудыг илэрхийлсэн зураг зурдаг юм. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хайр хүссэн, гунигласан утга агуулга бүхий бүтээлүүдээ тэрээр өөрийн инстаграм хуудаснаа оруулдаг бөгөөд түүний бүтээлийг шагшин магтах хүмүүс олон байдаг юм. Та түүний уран зургуудыг хараад нэгийг бодох биз ээ...

Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд Хадгалах

Хятад барималчийн содон бүтээлүүд

Чен Вен Линг (Chen Wen Ling) бол орчин үед ховорхон тохиолдох уран барималч бөгөөд бодит бус байдлыг илэрхийлсэн бүтээлийг гаргадаг байна. Барималаа бүтээхдээ шилэн хуванцар ашигладаг ажээ. Түүний бүтээлүүд нь “What You See Might Not Be Real” гэсэн санааг өгүүлдэг байна.
Хятад барималчийн содон бүтээлүүд Хадгалах

11 настай авъяаслаг хүү

Үзэг, харандаагаар зурсан зургаар хүмүүсийн гайхшралыг төрүүлэх явдал ард хоцорчээ. Харин Сербийн нэгэн хүү болох Душан Кртолица өөрийн бүтээлээр дэлхий дахины анхаарлыг татаж сэтгэлийг нь хөдөлгөөд байгаа гэнэ. Тэрээр одоо 11 настай бөгөөд олон сая жилийн өмнө устаж үгүй болсон болон одоо үед амьдарч буй амьтдыг зурдаг аж.
11 настай авъяаслаг хүү Хадгалах

Дэлхийн хамгийн урт модон сийлбэр олонд ил боллоо

Маш бүдүүн урт модон дээр эртний түүхийг харуулсан гайхамшигтай сийлбэрийг Хятадын зураачид сүүлийн 4 жилийн турш бүтээжээ. Энэ бүтээл нь 12.3 метр урт, 3.1 метр өндөр, 2.4 метр өргөнтэй ажээ. Хэдэн өдрийн өмнө энэ ховор дээж нь Дэлхийн хамгийн урт модон сийлбэр гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд орсон байна.
Дэлхийн хамгийн урт модон сийлбэр олонд ил боллоо Хадгалах