Уран зураг, баримал

Урлагийн хамгийн солиотой бүтээлүүд

Урлагийн бүтээл гэдэг ямар ч цаг үеийн оюуны үнэт өв, соёлын охь дээж байдаг билээ. Уран бүтээлч бүр өөр өөрийн сэтгэхүйн онцлогоороо бусдаасаа ялгарч, олныг алмайруулдаг. Тэгвэл эдгээр уран бүтээлчид хүн хүнээс тэс өөрөөр сэтгэж, хэний ч санаанд оромгүй зүйлсийг урлагийн бүтээл болгон хувиргаж чаджээ.
Урлагийн хамгийн солиотой бүтээлүүд Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Хүн төрөлхтөн бид амьтадтай харгис хэрцгий харьцаж, түүнийгээ энгийн зүйл мэтээр ойлгодог билээ. Бид өөрсдийгөө боддог болохоос, бусад амьтдын хувьд хэрхэн санагддаг тухай нэг их боддоггүй. Тэгвэл энэ дэлхий ертөнц бүх зүйлс эсрэгээрээ эргэвэл юу болох бол?... Та нэг бодоод үзээрэй.
Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Герман залуугийн авьяас дэлхийг гайхшруулж байна

Германы “гиперреалист” зураач Майк Даграса (Mike Dagras) 8 настайгаасаа эхлэн зурж эхэлсэн бөгөөд, одоо бол уран зургийн салбарт аль хэдийн өөрийн гэсэн байр суурийг эзэлж чаджээ. "Гиперреализм" гэдэг нь фото зургаас илүү нарийвчлалтай зурах төрөл бөгөөд жинхэнэ гэрэл зургаас ялгахад хүндрэлтэй байдаг. Нүд андуурмаар ингэж зурна гэдэг үнэхээр л төрөлхийн авьяас гэлтэй...

Герман залуугийн авьяас дэлхийг гайхшруулж байна Хадгалах

Дэлхийг гайхшруулсан 5 настай бяцхан охин

Хүүхэд гэдэг хорвоогийн хамгийн хөөрхөн, гэнэн цайлган, давтагдашгүй бүхний эзэн билээ. Тэдний байгаа газар инээд цалгиж, аз жаргал ирдэг. Ингээд та бүхэндээ авьяасаараа дэлхийг гайхшруулж буй 5 настай бяцхан охиныг танилцуулж байна. 
Дэлхийг гайхшруулсан 5 настай бяцхан охин Хадгалах

Үүнийг л авьяас гэнэ дээ

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг давсаар, ийнхүү гайхамшигтай урлагийн бүтээл хийнэ гэж хэн санах билээ. Харин амьгүй зүйлийг амь ортол нь урласан гайхалтай авьяастан бол Мексикийн иргэн Роб Феррел (Rob Ferel) юм. Ингээд авяаслаг залуугийн ширээн дээрх урлантай хамтдаа танилцацгаая.
Үүнийг л авьяас гэнэ дээ Хадгалах

Уйгагүй хөдөлмөрийн үр дүн

Хэн ч анхны оролдлогоор амжилтанд хүрдэггүй. Тиймээс бид та бүхэндээ хичээл зүтгэлийн үр дүнд хэрхэн сайжирч болдогийн жишээ болсон сонирхолтой зургуудыг хүргэж байна.
Уйгагүй хөдөлмөрийн үр дүн Хадгалах

Хөхөөрөө зурдаг үзэсгэлэнтэй бүсгүй

Орос улсын иргэн Татьяана нэгэн сонирхолтой хэв маягаар бүтээл туурвисаар нилээдгүй хугацааг ардаа үджээ. Тэрээр хөхөөрөө хэрхэн зураг зурдаг талаарх нууцаа цахим ертөнцөд дэлгээд зогсохгүй, зурах бүхий л үйл явцаа гэрэл зурагчин Сергей Анашкевич-ийн дуранд буулгасан байна. Түүний энэхүү үйлдлийг харсан эрчүүд гэлтгүй, эмэгтэйчүүд ч гэсэн дуу алдах нь ойлгомжтой бизээ. Ингээд зурагчны тэмдэглэлийг, элдэв нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Хөхөөрөө зурдаг үзэсгэлэнтэй бүсгүй Хадгалах

Дайны үнэн төрх

Уран бүтээлч Гундез Агаев (Gunduz Aghayev) энэ цөвүүн цагт болж буй аймшигт алан хядлага, дайн дажин, мөргөлдөөний үр дүнд гэмгүй хүүхдүүд, дайчдын ар гэрийнхэн хохирч байгааг дараах зургуудаараа гайхалтай үнэн хэрнээ хурц илэрхийлжээ. Эх дэлхий маань энх тайван, амар амгалан цагийг хурдан олох болтугай.
Дайны үнэн төрх Хадгалах

Фрида Калогийн ховор зургууд

Мексик гаралтай, реализм, сюрреализм урсгалын нэрт төлөөлөгч, алдарт зураач Фрида Калогийн (Frida Kahlo) ховор зургуудаас та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Тэрээр 6 настай байхдаа өвчин тусч, баруун хөл нь хатангиршиж зүүн хөлнөөсөө жижигхэн болсон байдаг. Амьдралынхаа туршид нийт 35 удаа хагалгаанд орсон ажээ. Түүнчлэн Фрида тухайн үеийн алдарт зураач Диего Ривератай дотно танилцаж, 20 насны зөрүүгээ ч үл тоон гэрлэсэн байна. 
Фрида Калогийн ховор зургууд Хадгалах

Канад залуугийн дэлхийг шуугиулсан бүтээл

Канадын уран бүтээлч Серге Бело (Serge Belo) саяхан дэлхий нийтийг алмайруулсан гайхалтай бүтээл туурвилаа. Энэ нь 66,000 ширхэг цаасан аяганд 16,000 литр борооны ус болон усан будгаар эхийн хэвлийд байгаа ургийг дүрсэлж харуулсан бүтээл юм байна.
Канад залуугийн дэлхийг шуугиулсан бүтээл Хадгалах

Хамгийн аймшигтай уран зургууд

Уран зураг гэдэг хүний сэтгэл дэх мэдрэмжийг илэрхийлсэн гайхамшигтай илэрхийлэл байдаг. Гэхдээ уран зураачид үргэлж нүдэнд дулаахан, сайхан зургуудыг бүтээдэггүй ажээ. Бүх зүйл 2 талтай байдгийн нэгэн адил уран зурагт ч бас аймшигтай, жийрхмээр бүтээлүүд байдгийг та эндээс харж болно.
Хамгийн аймшигтай уран зургууд Хадгалах

Дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд

“Дайнд гаргасан алдааг засашгүй бөгөөд тэр даруйд алдааных нь шийтгэл ирнэ” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Дэлхийн энх тайван байна, хүүхдийн эрхийн төлөө гэж бид их ярьдаг ч, бодит байдал дээр дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд олон байх ажээ. Та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?.. Элсээр тоглох дуртай байсан эсвэл хичээлдээ онц дүн авсан гэх мэт маш олон хариулт та өгөх байх.  Харин хүүхэд насаа бидэн шиг өнгөрөөж чадаагүй, үргэлж л айдас дунд хэзээ үхэхээ мэдэхгүйгээр дотны хүмүүсээ алдсан хүүхдүүдийн тухай бид хүргэхээр шийдлээ.
Дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд Хадгалах