Уран зураг, баримал

Хүний биен дээр гайхалтай зурдаг бүсгүй

Зураач Хикару Чо (Hikaru Cho) нь «Олон улсын өршөөл» нэртэй төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр «Миний бие, миний эрх» кампанит ажиллагааг явуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд ховор зургуудыг бүтээсэн байна. Ингээд эдгээр өвөрмөц бүтээлүүдтэй танилцацгаая.
Хүний биен дээр гайхалтай зурдаг бүсгүй Хадгалах

Аймшиг бүтээдэг үйлдвэр

Америкийн зураач, барималч Эд Эдмундс 30 жилийн өмнө зомби хүүхэлдэй бүтээх “Distortions Unlimited Corporation” хэмээх үйлдвэрийг Колорадо мужид нээсэн байна. Энэ үйлдвэрт төрөл бүрийн аймшгийн хүүхэлдэй, маск зэргийг бүтээдэг юм. Үйлдвэрийнхэн томоохон кино студи төдийгүй, энгийн иргэдтэй ч хамтран ажилладаг бөгөөд хүссэн хүн бүхэн захиалга өгч болдог гэнэ. Ингээд зомби бүтээх үйл явцыг харж сонирхоцгооё.
Аймшиг бүтээдэг үйлдвэр Хадгалах

Ханан дээр гайхалтай зурдаг залуу

Pejac бол Испаний алдартай гудамжны зураач (street artist) юм. Түүний бүтээлдээ бий болгосон дүрүүд нь хамгийн уйтгартай, үзэмж муу барилгыг ч жинхэнэ урлагийн бүтээл болгох чадвартай ажээ. Pejac-ийн бүтээлүүд дэлхийн олон хотын хороооллуудыг чимдэг байна.
Ханан дээр гайхалтай зурдаг залуу Хадгалах

Алга болсон урлагийн бүтээлүүд

Алдартай урлагийн бүтээлүүд нь үргэлж урлаг сонирхогчдын төдийгүй их хэмжээний мөнгө олохыг хүсдэг хулгайч нарын анхаарлыг татсаар л ирсэн. Тэгвэл алга болсон Америкийн алдарт, хамгийн үнэтэй бүтээлүүдтэй танилцацгаая.
Алга болсон урлагийн бүтээлүүд Хадгалах

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас

Зургаан настай Айрис Грайс (Iris Grace) бол Их Британи улсын бяцхан алдартай зураач юм. Орчин үеийн хүүхдүүд ямар ухаалаг бас авьяастай болж байгаагийн нэгэн тод жишээ энэ билээ. Охины уран бүтээл нь урлаг судлаачдаас магтаалыг авчирч, харин урлаг сонирхогч үзэгчдийн хувьд ярианы сэдэв болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Хөөрхөн охинд зориулсан шүтэн бишрэгчдийн клуб байдаг бөгөөд түүний тухай ном хүртэл гаргасан байх юм. Ингээд энэ авьяаслаг, өхөөрдөм Айрис охины уран бүтээлтэй танилцацгаая.

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас Хадгалах

Гайхалтай 3D шивээснүүд

Тусгай бэх, будгийн хольцоор сүүдэрлэн нарийн анхааралтайгаар яг л бодит юм шиг хийдэг болсон нь шивээсний урлагийн бас нэгэн дэвшилтэт хувьсал болжээ. Та бүхэнд сонирхуулах үүднээс яг л бодит мэт харагдах 15 шивээсийг орууллаа.
Гайхалтай 3D шивээснүүд Хадгалах

Бидний амьдралыг шүүмжилсэн 20 шог зураг

John Holcroft-ын эдгээр бүтээлүүдийн заримыг та өмнө нь харсан байх боломжтой юм. Учир нь өнгөрсөн хугацаанд түүний бусдыг эргэцүүлж бодоход түлхэц үзүүлдэг эдгээр шог зургууд маш хурдтайгаар олон нийтэд тархсан билээ.
Бидний амьдралыг шүүмжилсэн 20 шог зураг Хадгалах

Хосгүй авъяастай залуу

Өөрийнхөө бүтээлийг зурахын тулд Иван өнгийн цэрд харандааг ашигладаг байна. Түүний гарт харандаа ормогц, шидэт дохиур болон хувирдаг бөгөөд зурсан зурагнууд нь яг л бодит мэт мэдрэмжийг төрүүлдэг. Ингээд авъяаслаг зураачийн гайхалтай зургуудыг харж сонирхоцгооё.
Хосгүй авъяастай залуу Хадгалах

Сахарын цөлийн гайхамшигтай бүтээл

“Desert breath” нэртэй хөшөө дурсгал нь Улаан тэнгисийн эрэг болон Египетийн Эль-Гуна хотоос холгүй оршдог байна. Энэ дурсгалыг 1997 онд аялаж явсан бүлэг аялагчид, зураачид болох Данаи Стратоу, Александр Стратоу болон Стелла Константинидес нар бүтээжээ.
Сахарын цөлийн гайхамшигтай бүтээл Хадгалах

Шүдэнзээр дэлхийн бөмбөрцгийг гайхалтай бүтээжээ

Америкийн зураач Энди Йодер (Andy Yoder) дэлхийн макетыг олон өнгийн шүдэнз ашиглан бүтээсэн байна. Энэ бүтээлийг хийхэд 2 жил гаруй хугацааг зарцуулсан бөгөөд ойролцоогоор 1 метрийн диаметртэй болжээ. Ингээд энэ гайхалтай сайхан бүтээлийн зургуудыг сонирхоцгооё.
Шүдэнзээр дэлхийн бөмбөрцгийг гайхалтай бүтээжээ Хадгалах

Хүн бүтээж байна

Сүүлийн үед лааны тос ашиглан баримал барих урлаг нэлээд хөгжиж байгаа билээ. “Avatar Sculpture Works”-ийн мэргэжилтэнгүүд мөн л лааны тос ашиглан гайхалтай бодит мэт барималуудыг бүтээж байгаа гэнэ. Барималчид болох Salmon болон Jackie нар өөрийн ажилдаа дэндүү дуртай учир, ийнхүү мэргэжлийн өндөр түвшинд хийж байгаа бололтой.
Хүн бүтээж байна Хадгалах