ХҮМҮҮС

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Хүүхэлдэйн киноны баатар мэт төрхтэй царайлаг Якут залуу Николай

Царайлаг гэх тодорхойлолт нь маш субьектив ойлголт хэдий ч, дэлхий даяар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл татам байдлын талаар хэдийн тогтсон нэг хэвийн ойлголт ноёлсоор ирсэн. Тэгвэл тэрхүү нэг хэвийн байдлыг эвдэж, ховорхон тохиох төрхөөрөө олны сэтгэлийг татдаг хүмүүс бий. Тэдгээрийн нэг нь уугуул америк, монголжуу царайны холимог гэмээр өвөрмөц төрхтэй Якутын тамирчин залуу Николай Матаннанов юм.

Хүүхэлдэйн киноны баатар мэт төрхтэй царайлаг Якут залуу Николай Хадгалах
2021-10-01, 15:26

Хоорондоо үерхэнэ гэж хэний ч төсөөлөөгүй байсан шинэхэн алдартан хосууд

Бурхны зурсан заяа төөрөг гэж хэрэв байдаг бол хүн бүр өөртэй нь төгс тохирох хүнээ хэзээ нэгэн цагт олно гэдэгт итгэлтэй байж болно. Үүний жишгээр сүүлийн саруудад дэлхийн алдартнуудын хүрээлэл дундаас олон шинэ хос төрж байгаа. Гэтэл хоорондоо үерхчихнэ гэж өмнө нь хэн ч санаагүй "тэс хөндлөн" нөхөд тэдний дунд байх аж.

Хоорондоо үерхэнэ гэж хэний ч төсөөлөөгүй байсан шинэхэн алдартан хосууд Хадгалах
2021-09-30, 16:00

Дэлхийн кино ертөнцөд хүч түрэн гарч ирж буй Солонгос бүсгүй Жун Хо Ён-той танилц!

Өмнөд Солонгосын "Squid Game" хэмээх цуврал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийг жинхэнэ байлдан дагуулсан билээ. Тус онц сонирхолтой цувралд үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татсан Кан Сэ Бёкын дүрийг бүтээсэн загвар өмсөгч, жүжигчин Жун Хо Ён эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд жинхэнэ "од" болоод байгаа аж. 

Дэлхийн кино ертөнцөд хүч түрэн гарч ирж буй Солонгос бүсгүй Жун Хо Ён-той танилц! Хадгалах
2021-09-29, 18:23

Үлгэрийн гүнж мэт амьдралыг туулсан Австрийн Сисси хатан хааны түүх

Бидний Сисси хэмээх нэрээр нь сайн мэддэг Австрийн хатан хаан Элизабет бол дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай хатдын нэг билээ. Тийм ч учраас түүний амьдралаас сэдэвлэн гаргасан ном зохиол, дэлгэцийн бүтээл олон байдаг. Өнгөцхөн харвал Сиссигийн амьдрал үлгэр шиг санагдаж болох ч үнэн хэрэгтээ уйтгар гуниг, золгүй явдлаар дүүрэн байжээ. 

Үлгэрийн гүнж мэт амьдралыг туулсан Австрийн Сисси хатан хааны түүх Хадгалах
2021-09-29, 17:11

45-аас дээш насандаа хүүхэдтэй болсон алдартан бүсгүйчүүд

Одоо үед нийгмийн олон хэм хэмжээ өөрчлөгдөх болжээ. Хуучин цагт эмэгтэйчүүд эхэлж амьдрал зохиож, хүүхэдтэй болсныхоо дараа ажил, карьертаа анхаардаг байсан бол орчин үед хангалттай хэмжээний амжилт олсон хойноо хүүхэд төрүүлэх нь трэнд болжээ. Гэхдээ тэрхүү хангалттай карьерт хүрсэн бүсгүйчүүд 45 болон түүнээс дээш настай байх нь элбэг. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

45-аас дээш насандаа хүүхэдтэй болсон алдартан бүсгүйчүүд Хадгалах
2021-09-28, 17:03

"Будаггүй даваа гариг" - Байгалаараа байгаа төрхөө хуваалцсан алдартнууд

Урлаг, уран сайхны салбарт ажилладаг бүсгүйчүүд хүнд будалт хийх нь ажлын шаардлага байж болох юм.  Гэвч заримдаа тэд камерын өмнө будаггүй гарахаасаа ичдэггүй. Учир нь тэдгээр одод будаггүй байх үедээ илүү ялдам үзэсгэлэнтэй харагддагт оршино. Иймд тэд "No Make-Up Monday" буюу "Будаггүй даваа гараг" челлэнжид нэгдэж, нүүрээ будаагүй үеийн зургаа цахим орчинд хуваалцах болсон байна. Бүх эмэгтэй үзэсгэлэнтэй учраас өөрийнхөө гадаад төрхөөс ичих хэрэггүйг ингэж уриалдаг ажээ.

"Будаггүй даваа гариг" - Байгалаараа байгаа төрхөө хуваалцсан алдартнууд Хадгалах
2021-09-28, 13:14

Өөрийнхөө эрүүл мэндийг золиосолж, 6 хүүхдээ галаас аварсан Швед ээжийн түүх

Шведийн иргэн Эмма Шолс (Emma Schols) шатаж буй гэрээс 6 хүүхдээ бүгдийг нь аварч чадсан юм. Түүний биеийн 93 хувь нь түлэгдсэн ч Эмма хүүхдүүдийнхээ амийг авраад зогсохгүй өөрөө ч амьд үлджээ. Үүнийхээ төлөө зоригт бүсгүй "Шведийн баатрууд 2020" хэмээх ёслолын ажиллагаанаас "Оны аврагч" хэмээх шагналыг хүртжээ. 

Өөрийнхөө эрүүл мэндийг золиосолж, 6 хүүхдээ галаас аварсан Швед ээжийн түүх Хадгалах
2021-09-27, 16:35

Жүжигчин Николас Кэйжийг орон гэргүй согтуу хүнтэй андуурч, ресторанаас хөөн гаргажээ

Жүжигчин Николас Кэйж (Nicolas Cage) Лас Вегас дахь нэгэн ресторанаас хөөгджээ. Учир нь түүнийг ажилтнууд орон гэргүй хүнтэй андуурсан байна. Тэрээр хөл нүцгэн, ирвэсийн арьс шиг цоохор өмдтэйн дээр сахлаа хусаагүй байсан учраас ингэж андуурагдсан аж. 

Жүжигчин Николас Кэйжийг орон гэргүй согтуу хүнтэй андуурч, ресторанаас хөөн гаргажээ Хадгалах
2021-09-26, 18:47

Хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд царайлаг Турк жүжигчид

Ази тивээс Солонгос драмын давлагаа дэлхийг нэгэнт эзлээд байгаа бол сүүлийн жилүүдэд Турк олон ангит кинонууд нэлээд хүчээ авч байна. Тэдний кинонуудаас харвал Турк бүсгүйчүүд болон залуус Ази, Европын холимог гэмээр цэнхэр нүд, шаргал үстэйгээс авхуулаад бараан үс, бор нүдтэй гэхчлэн олон янзын өнгө төрх бүхий гоо сайхны онцлогтой байдаг. Ингээд Турк улсын энтертаймент ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ ялгарч, дэлхийд танигдаж эхэлж буй алдартнуудаас толилуулж байна.

Хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд царайлаг Турк жүжигчид Хадгалах
2021-09-24, 11:41

Жүжигчин Дуэйн Жонсон дэлхийн хамгийн үлгэр жишээ аавуудын нэг гэдгийг батлах зургууд

"Хад" хочит Дуэйн Жонсон (Dwayne Johnson)-ийг бид кинон дээрх дийлдэшгүй хүчит баатрын дүрээр нь төсөөлдөг. Гэхдээ тэрээр бодит амьдрал дээр хүүхдүүдээ хэнээс ч илүү хайрлаж чаддаг жинхэнэ үлгэр жишээ аав юм. Үүнийг батлах үүднээс та бүхэнд Дуэйн Жонсоны гэр бүлийн амьдралын зах зухаас нь хүргэж байна.

Жүжигчин Дуэйн Жонсон дэлхийн хамгийн үлгэр жишээ аавуудын нэг гэдгийг батлах зургууд Хадгалах
2021-09-23, 17:55

"Наранд гарсныхаа" дараа дасахад хэцүү байсан зүйлсээ хуучин хоригдож байсан хүмүүс хуваалцжээ

Нэг газарт удаан хоригдоно гэдэг ямар ч сэтгэхүйд маш том өөрчлөлт гаргана. Иймэрхүү газарт хатуу хараа хяналт дор байсан хүний сөрөг талууд нь давамгайлж эсрэгээрээ нийгмээс ангид үзэлтэй болоход нөлөөлдөг аж. Тиймээс шоронд суусан хүмүүс насан туршдаа бусадтай хэцүү байдлаар харьцах хандлагатай байдаг гэнэ. Нэгэн Reddit-ийн хэрэглэгч шоронд сууж байсан хүмүүсээс суллагдсаны дараа юу хүнд тусч байгаа вэ хэмээн асуусан бөгөөд үүний хариуд маш олон хүн туршлагаа хуваалцсаныг орчуулан хүргэе. 

"Наранд гарсныхаа" дараа дасахад хэцүү байсан зүйлсээ хуучин хоригдож байсан хүмүүс хуваалцжээ Хадгалах
2021-09-23, 16:53

30 жилийн турш толгойдоо сумтай амьдарсан ахмад дайчны түүх

20-р зууны эхэнд АНУ-ын сэтгүүлч нар Жейкоб Миллер (Jacob Miller)-ийг Америкийн иргэний дайнд оролцсон хамгийн алдартай цэргүүдийн нэг хэмээн нэрлэсэн байдаг. Дайны эхэн үед Миллер толгойн тус газраа буудуулсан бөгөөд азаар сум тархи руу нэвтрэлгүй гавлын ясанд нь гацсан байна. Дайсны талын эмч нар Жейкобыг бууж өгөх юм бол хагалгаа хийж сумыг нь авч өгөх болзол тавьсан ч тэрээр татгалзсан аж.  

30 жилийн турш толгойдоо сумтай амьдарсан ахмад дайчны түүх Хадгалах
2021-09-22, 17:06