ХҮМҮҮС

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй балетчид

Театрын алтан тайзан дээр дүүлэн нисдэг балетчид төгс бие галбираараа бусад салбарынхны атаархлыг үнэнхүү төрүүлж чаддаг. Хөндлөнгөөс харахад туйлын эмзэг, турьхан гэмээр тэдгээр балетчид цаг ямагт хичээл зүтгэл гаргаж, хатуужил заан байж үзэгч олонд тоглолтоо толилуулдаг. Өнөөдөр бид та бүхэнд урлагийн тайзанд гяалзаж буй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй балетчидын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй балетчид Хадгалах
2021-03-26, 12:17

Алдарт теннисчин Новак Жоковичийг "уургалж", нууц бичлэг хийх ёстой байсан модель бүсгүй бүх үнэнийг дэлгэжээ

Алдартнуудтай холбоотой цуу яриа, хов жив тэдгээрийн үнэнч шүтэн бишрэгчдийн байнгын анхааралд байдаг гэхэд буруудахгүй. Энэ удаад бид Сербийн загвар өмсөгч Наталья Шекич олныг шуугиулсан сенсаци тарьсныг онцолж байна. Түүнд теннисчин Новак Жоковичийн "толгойг эргүүлэх" өндөр үнэ бүхий ажлын санал ирсэн гэнэ. Гэхдээ тэрээр эх оронч сэтгэл гаргаж, энэхүү хачирхалтай саналаас нэрээ татжээ. 

Алдарт теннисчин Новак Жоковичийг "уургалж", нууц бичлэг хийх ёстой байсан модель бүсгүй бүх үнэнийг дэлгэжээ Хадгалах
2021-03-25, 18:07

54 настай Сальма Хайек нүд булаам гуалиг биеэрээ хүмүүсийг бишрүүлэв

Мексик-Америк гаралтай жүжигчин Сальма Хайек (Salma Hayek) аяллын халуухан зургуудаа цахим сүлжээгээрээ цацаж, шүтэн бишрэгчдээ дахин алмайруулж орхижээ. Өдгөө 54 настай энэ эмэгтэй өөрийн зургуудаараа гоо үзэсгэлэнг цаг хугацаа ч гундааж чадахгүйг батлах гэсэн мэт улам өөртөө итгэлтэйгээр гуалиг биеэ гайхуулсан байлаа. Ингээд алдарт жүжигчин Сальма Хайекийн шинэхэн зургийг өөр бусад нүд булаам зургуудын хамт нэг дороос хүлээн авч үзээрэй.

54 настай Сальма Хайек нүд булаам гуалиг биеэрээ хүмүүсийг бишрүүлэв Хадгалах
2021-03-25, 14:53

Соёлгүй, бүдүүлэг хүмүүс дэлхийн хаана ч байдгийг харуулах зургууд

Зуршил гэдэг ямар ч хүнд илэрдэг боловч зарим хүмүүсийн хэрээс хэтэрсэн онцгүй үйлдэл олон хүний дургүйцлийг хүргэдэг. Санаатай болоод санаандгүй байдлаар өрөөл бусдад төвөг учруулж буй тэдгээр хүмүүс гагцхүү өөрсдийн таатай мэдрэмж, бодол санааг эрхэмлэдэг бололтой. Цаг үе өөрчлөгдөж, энэ мэт үйлдэл гаргах хүмүүс цөөрсөн ч та бидний эргэн тойронд мэр сэр таарсаар байгаа тул "Би л болж байвал бусад нь хамаагүй." гэдэг хандлагаа өөрчилж, наад захын соёлд суралцах хэрэгтэй хүмүүсийн түүхүүдийг хүргэе! 

Соёлгүй, бүдүүлэг хүмүүс дэлхийн хаана ч байдгийг харуулах зургууд Хадгалах
2021-03-25, 11:47

Гэрийнхнээ коронавирусээс хамгаалахын тулд бүтэн жилийн турш аяллын машинд амьдарсан эмч

Жилийн турш эмнэлэгт Ковид-19-ийн өвчтөнүүдийг асарч байхдаа аяллын машинд амьдарсан нэгэн эмч эцэст нь гэртээ эргэн иржээ. АНУ-ын доктор Тиффани Осборн (Tiffany Osborn) Ковид-19 вакцин тариулсан учраас Сент-Луис дахь нөхөр, хоёр хүүхдүүдтэйгээ эргэн хамт амьдрах боломжтой болов. Тэрээр Вашингтоны их сургуулийн профессор бөгөөд Барнс-Еврей эмнэлгийн түргэн тусламжийн тасагт ажилладаг байна. 

Гэрийнхнээ коронавирусээс хамгаалахын тулд бүтэн жилийн турш аяллын машинд амьдарсан эмч Хадгалах
2021-03-24, 16:58

Дуэйн Жонсон дэглэмгүй үедээ юу иддэг болохоо хуваалцаж, хүмүүсийг алмайруулжээ

Хөл хорионд гэртээ суусан хүмүүс идэхээс өөр юу ч хийгээгүй тухай хөгжилтэй сэдвүүд цахим ертөнцийг давалгаалсан цаг саяхан билээ. Харин одоо бодит амьдралтайгаа эвлэрэх хэрэгтэй болсон тул замбараагүй нэмсэн жингээ хасахаар зориг шулуудаад буй хүмүүс олон байгаа аж. Амьдралдаа нэг ч болов удаа хоолны дэглэм барьж, харсан бүхнээ хоолойгоороо давуулах хүслээ дарж үзсэн хүн Cheat Meal гээч хэчнээн сайхан зүйл гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Хэрэв та яг одоо дэглэмтэй байгаа бол энэ нийтлэлийг алгасах нь зүйтэй болов уу. Учир нь бид алдарт жүжигчин Дуэйн Жонсоны галзуу Cheat Meal-ийн талаар хуваалцах гэж байна.

Дуэйн Жонсон дэглэмгүй үедээ юу иддэг болохоо хуваалцаж, хүмүүсийг алмайруулжээ Хадгалах
2021-03-24, 16:46

Дэлхийд алдартай одой жүжигчдийн амьдрал ямар байдаг вэ?

Байгалиас заяасан авьяасаа хөгжүүлж, түүнийг бодит хэрэг болгон ашиглаж чадсан хүн өөрт тулгарсан ямар ч хүнд хэцүү давааг сөрөн гарч, олны хайр хүндлэлийг хүртсэн амжилт байгуулж чаддаг байна. Үүнд тухайн хүний гадаад төрх болоод бие бялдрын онцлог ямар ч хамаа байхгүй болохыг харуулах олон тохиолдол бий. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийд алдартай одой жүжигчдийн амьдрал ямар байдаг вэ? Хадгалах
2021-03-24, 11:38

Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх

Индиана Жонсын киног үзэхэд танд ямар ч хүн ийм аялалд явж чадахгүй гэмээр санагдсан байх. Мэдээж энэ нь эгэл жирийн хүмүүсийн хувьд боломжгүй зүйл юм. Гэхдээ аялагч Рой Чепмен Эндрюс (Roy Chapman Andrews) шиг адал явдлын төлөө амь насаа ч дэнчин тавихад бэлэн нэгэнд бол сорилт дүүрэн аяллаас илүү сайхан зүйл байхгүй гэнэ. 

Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх Хадгалах
2021-03-23, 17:16

Шоу ертөнцийн хамгийн догь хос - Дуа Липа, Анвар Хадид нарын үерхэл (25 фото)

Дэлхий даяар танигдсан алдартнуудын хувийн амьдрал хийгээд хайр сэтгэлийн асуудал нь хүртэл олны нүдэн дээр өрнөдөг билээ. Хөгжмийн ертөнцийн томоохон шуугианы эзэн Дуа Липа ч тэдний мөн адил элдэв цуурхалд өртсөний нэг нь АНУ-ын загвар өмсөгч, Жижи болон Белла Хадид нарын дүү Анвар Хадидтай нэр холбогдсон явдал байв. Хосуудын харилцааны талаарх яриа 2019 оны 6-р сард буюу Хадидийн 20 насны төрсөн өдрийн үеэс шүтэн бишрэгчдэд нь сэжим өгсөн гэхэд болно. Хожим тэдний талаарх цуурхлууд бүрэн батлагдаж, хайрандаа шатсан хосуудын халуухан дүр зураг цахим ертөнцөөр давалгаалж эхэлсэн билээ. 

Шоу ертөнцийн хамгийн догь хос - Дуа Липа, Анвар Хадид нарын үерхэл (25 фото) Хадгалах
2021-03-23, 15:20

Хүмүүст "ухаан муутай" мэт санагддаг ч үнэндээ өндөр боловсролтой алдартнууд

Дэлхий даяар олон сая хүнд танигдсан алдартнуудыг гадаад төрх, хувийн амьдрал, алдаа оноогоор нь дэнсэлж шүүмжлэх хүмүүс дэндүү олон байдаг билээ. Хараа булаам үзэсгэлэнтэй эмэгтэйг аль эсвэл дур булаам залууг шууд л царай зүс, бие хаагаараа бусдаас ялгарч, нэрд гарсан гэж ярьдаг нь нийтийн дунд түгээмэл тархсан үзэл гэхэд болно. Хөөрхөн, сайхан боловч "тэнэг" гэж олонд цоллуулдаг тэдгээр хүмүүс бодит амьдрал дээрээ тийм биш нь ямар ч зүйл гадна харагдаж байгаа шигээ байдаггүйн маш том жишээ юм. 

Хүмүүст "ухаан муутай" мэт санагддаг ч үнэндээ өндөр боловсролтой алдартнууд Хадгалах
2021-03-22, 16:12

Хайртай охиндоо хаягдсан 11 настай хүү 23 давхраас үсрээд амьд үлджээ

ОХУ-ын Новочебоксарск хотод 11 настай хүүхэд сууцны барилгын 23 давхраас үсэрсэн хэрэг гарчээ. Болсон явдлыг шалгах явцад хүү амиа хорлох зорилгоор гэрийнхээ цонхоор үсэрсэн болох нь тодорхой болсон байна. Хүүхдийн нэрийг Макар гэдэг бөгөөд эцэг, эхдээ зурвас бичин үлдээж, амиа егүүтгэхийн тулд хичээлээ тасалж, гэртээ ирсэн байв. 

Хайртай охиндоо хаягдсан 11 настай хүү 23 давхраас үсрээд амьд үлджээ Хадгалах
2021-03-22, 12:13

Хамтдаа насыг элээж буй хосуудын сэтгэл хөдөлгөм зургууд

Хүн хөгшрөхийн эрхээр зарим чадварууд муудаж эхэлдэг. Гэхдээ бусдыг хайрлах хайр хэзээ ч алга болдоггүй юм. Үүнийг батлах үүднээс та бүхэнд насан туршдаа нэг нэгнийгээ хайрласан хосуудын тухай хүргэж байна.

Хамтдаа насыг элээж буй хосуудын сэтгэл хөдөлгөм зургууд Хадгалах
2021-03-21, 18:52