Фото зураг

Элдэв зураг (70 фото) №576

Дэлхий ертөнц сонин хачин зүйлсээр дүүрэн билээ. Тэдгээрийг бүгдийг нь үзэж сонирхоно гэвэл хүмүүний амьдрал хүрэлцэх ч үгүй биз. Тийм болохоор бид та бүхэнд хорвоогийн өнгө төрх, үйл явдлыг хамж шимэн хүргэхийг хичээдэг билээ. Хүний хүсэл, сэтгэхүй хязгааргүй учраас таны хүсэл сонирхолд нийцэх шинэ гайхалтай зургуудыг долоо хоногийн турш сорчлон сонгож түүдэг юм шүү, хүлээн авна уу.

Элдэв зураг (70 фото) №576 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №575

Өнөөдөр нэг л нозоороод байна уу? Таныг сэргээж, сэтгэлийг тань баясгах шинэ зургуудаа бэлтгэлээ. Ажил, амьдралаа зохицуулж, сайн амарч байгаарай. Хаврын улирал ирээд хүмүүс нэг л ядрангуй, лазантай байгаа ч тархи толгойгоо сэргэг байлгаж сайхан зүйлийн араас зүтгэж, амьдралын баяр баясгаланг алхамдаа тутамдаа мэдэрч амьдарцгаая. Хэн нэгэнд гаргасан өгөөмөр сэтгэлээрээ өөрийгөө цэнэглэх юутай сайхан...

Элдэв зураг (70 фото) №575 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №574

Өнөөдөр бол жирийн нэгэн баасан гараг. Магадгүй та үдшийн жаварт хацраа жиндүүлж, хүрмэн дотроо халууцсаар ажлын цаг дуусахад гэрийнхээ хаалгыг татахаар яарч яваа биз ээ. Тэгвэл таны гэгээхэн, намуухан баасан гарагт өнгө гэрэл нэмэхээр "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Цагаан сар гэх их ажлын ард гарч, цаг агаарын дулаанд сэтгэл тогтуун суугаа эрхэм уншигч та, бидний бэлтгэсэн сонирхолтой зургуудыг тухлан үзээрэй. 

Элдэв зураг (70 фото) №574 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №573

Хүйтний эрч цаашилж, хөхүүрийн амсар наашилж, Монголчууд бидний үндэсний баяр цагаан сар айсуй. Та бидний хүсэн хүлээдэг "Элдэв Зургууд" нийтлэл шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Хөгжилтэй, халуухан басхүү сонин содон эдгээр зургуудаас та санаа авч, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж болох юм. Дараагийн удаа таны авахуулсан хөгжилтэй зураг энэхүү нийтлэлд явж байвал бүү гайхаарай! 

Элдэв зураг (70 фото) №573 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №572

"Элдэв зураг" нийтлэлээ хүлээж байв уу? Бид ч ялгаагүй хүлээдэг энэ нийтлэлийн маань цоо шинэ дугаар хүрч байна. Сонирхолтой, сонжмоор зурган нийтлэлдээ өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд болсон сонин, содон үйл явдлыг хүргэдгийг байнгын үзэгчид та бүхэн хэдийнэ мэдэх билээ. Хамтдаа хорвоогийн өнгө төрх, хүмүүний амьдралтай танилцангаа дэлхий ертөнцөөр аялцгаая.  

Элдэв зураг (70 фото) №572 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №571

Өвлийн өдрүүд үргэлжилж, хүн бүр зүрх сэтгэлдээ бяцхан гал тээн амьдралын төлөө зүтгэсээр... Хорвоо дэлхийд өвөл, зун ээлжлэн, хүмүүний амьдрал урсан өнгөрсөөр байна. Өнөөдөр нэг нь уйлж, нөгөө нь инээж байдаг энэ дэлхийд амьдрал гээчийг бид бүхэн одоо ч бүрэн утгаар нь ойлгоогүй л яваа. "Элдэв зураг" цувралаараа бид, амьдрал ямар гайхалтай бас сонирхолтой гэдгийг сануулахыг зорьдог билээ. Юунд ч шаналж, хүндээр бодолгүй зүгээр л сайхан дурсамж, ирээдүйгээ төсөөлөн мөрөөдлийн их далайд умбацгаая.

Элдэв зураг (70 фото) №571 Хадгалах

Эмэгтэйчүүдийг ид шидтэй гэдгийг батлах зүйлс

Эрт дээр үеэс л эмэгтэйчүүдэд зориулж олон янзын дуу, шүлэг зохиогдсоор ирсэн билээ. Тэд бол хэзээ ч бүрэн тайлагдашгүй нууцлаг нэгэн шинжлэх ухааны төрөл гэж зарим эрчүүд ярилцдаг. Энэ нь ч үнэн. Эмэгтэй хүмүүсийн зан ааш эелдэг, халамжтай, зөрүүд, хөгжилтэй, ухаантай гээд л суурин дээрээ хэд ч өөрчлөгдөж мэднэ. Ингээд та бүхэндээ эмэгтэйчүүдийн ааш зангийн тухай бяцхан мэдлэг болгохоор дараах мэдээллийг бэлтгэлээ.

Эмэгтэйчүүдийг ид шидтэй гэдгийг батлах зүйлс Хадгалах
2018-01-25, 17:49

Элдэв зураг (70 фото) №570

Өнөөдөр баасан гариг. "Элдэв зураг" булан хүрэх цаг болжээ. Гадаа хэдий хүйтэн байгаа ч таны сэтгэл зүрх дулаахан байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид бүхэн фото мэдээллийн булангаараа таны сэтгэл зүрхэнд гал нэмж, эрч хүчээр цэнэглэж, нүдийг тань баясгаж явдагтаа баяртай байдаг. Одоо энэ удаагийн зурган мэдээлэлд юу өгүүлснийг хамтдаа үзэцгээе. 

Элдэв зураг (70 фото) №570 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №569

"Элдэв зураг" булангийн маань 569 дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ байгаль дэлхий, хүмүүсийн амьдрал, амьтдын үйл хөдлөлийг түлхүү харуулахыг зорьлоо. Учир нь, энэ бүгд бидний хажууханд байдаг зүйлс юм. Эдгээр зурагнаас та амьдралын утга учир, сайн сайхан зүйлсийг мэдрэхийг хичээгээрэй. Бид бүхэн таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногоо өөдрөг, эрч хүчтэйгээр угтахад зориулж энэхүү нийтлэлээ хүргэдэг билээ.

Элдэв зураг (70 фото) №569 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №568

Олон жилийн турш сайтынхаа уншигчдад зориулан бэлтгэн гаргаж буй "Элдэв зураг" булангийн 2018 он гарснаас хойшхи анхны дугаар та бүхэнд хүрч байна. "Элдэв зураг" булан маань долоо хоног бүрийн баасан гаригт та бүхэнд хүрдгийг энэ булангийн байнгын үзэгчид мэдэх билээ. Он солигдох мөчид олон шинэ содон зүйлс дэлхий даяар боллоо. Амьдрал өөрөө баялаг болохоор тэр олон мянган сонирхолтой зургийг бүгдийг нь хүргэх боломжгүй ч та бүхнийхээ сонирхлыг татна хэмээн доорх зурагнуудыг цуглуулан бэлтгэлээ.  

Элдэв зураг (70 фото) №568 Хадгалах

Камерт бичигдэн үлдсэн аймшигт зүйлс

Гэр орон гэдэг бидний хувьд амарч алжаалаа тайлан, тамир тэнхээгээ нөхөх зориулалттай ариун дагшин газар билээ. Харин зарим хүмүүсийн гэртээ авахуулсан зурагт аймшигт юмс үзэгдэл, чөтгөр шулам зэрэг жихүүдэс төрүүлэм зүйлс өртсөн байдаг. Үүний зэрэгцээ технологийн дэвшил хурдассаны ачаар хяналтын камерыг гэрийнхээ дотор болон гадна талд суурилуулах боломж хүн бүрийн өмнө нээлттэй болсон. Ингэснээр бид гэртээ өрнөж буй бүхий л зүйлсийг хянаж чадахаар болжээ. За ингээд энэ удаагийнхаа нийтлэлээрээ бид айлын гэрт авагдсан айдас төрүүлэм зургуудыг тайлбарынх нь хамт хүргэхээр бэлтгэлээ. 

Камерт бичигдэн үлдсэн аймшигт зүйлс Хадгалах