Фото зураг

Ази охид улам халуухан болсоор л...

Ази бүсгүйчүүд богино хөл, урт цээжтэй, намхан нуруутай гэсэн шалтгаанаар загварын салбарынханд нүд үзүүрлэгддэг байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн үеийн ази охид эмэгтэйчүүд тун ч халуухан болжээ. Европжуу төрх, өндөр хамар, урт хөл, гоолиг бие галбир гэхчилэн өөлөх юм тэдэнд үнэндээ алга. Тийм ч учраас ази бүсгүйчүүд сүүлийн үед моодонд орж, загварын томоохон агентлагууд сонирхох болсон гэнэ шүү. 

Ази охид улам халуухан болсоор л... Хадгалах

Зөвхөн Канадад л харж болох зүйлс

Канад улс Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд хэсгээрээ Умард мөсөн далайгаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд 31 сая хүн амтай. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгадаг билээ. Зөвхөн Канадад л харж болох зүйлсийг танд сонирхуулъя. 

Зөвхөн Канадад л харж болох зүйлс Хадгалах

Эрчүүдийн мөрөөдлийн ажил

Эр хүн болгон ийм ажил хийхийг хүсэх байх. Хамгийн сонирхолтой нь энэ ажлыг хийдэг хүн багагүй цалин хөлс авдаг аж. Бодибилдингийн тэмцээнд оролцдог төгс бие галбиртай, тамирчин эмэгтэйчүүдийн хөлсийг арчих үүрэгтэй энэ ажлын байр маш хариуцлагатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Яагаад гэвэл тэмцээнд оролцогчдын биедээ түрхсэн тос хөлсөнд норж урсахаас сэргийлэхийн тулд байнга арчих ёстой аж. 

Эрчүүдийн мөрөөдлийн ажил Хадгалах

Сайхны өмнө харц буруугүй!

Эрчүүд өөрийн эрхгүй эмэгтэй хүний гоо сайханд татагддаг. Мэдээж энэ нь буруу зүйл биш билээ. Сайхны өмнө харц буруугүй шүү дээ. Хар гэж нүд заяасан юм хойно. Гэхдээ эдгээр "торгон" агшнуудыг харахад их хөгжилтэй юм аа.

Сайхны өмнө харц буруугүй! Хадгалах
2018-07-08, 13:37

Орос бүсгүйчүүд гадаадын фанатуудтай...

2018 оны ДАШТ-ийг үзэхээр Орост ирсэн хөлбөмбөгийн фанатууд нутгийн бүсгүйчүүдтэй авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавих болжээ. Орос хүүхнүүд гадаадын иргэдтэй замбараагүй бэлгийн харилцаанд орох вий гэж анхааруулж байсан хүмүүс одоо эдгээр зураг дээрх эмэгтэйчүүдийг "Ёс зүйгүй, ичих нүүргүй" хэмээн хурцаар шүүмжлээд эхэлсэн байна.

Орос бүсгүйчүүд гадаадын фанатуудтай... Хадгалах

Бүсгүйчүүд ээ, битгий гомдоорой!

Булчин шөрмөсөө гайхуулдаг булиа залуусын зургийг харсаар залхаж байна уу? Тэгвэл хошин шогийн өндөр мэдрэмжтэй залуус хүүхнүүдийн төгс байрлалтай авахуулсан зургийг дуурайж "патиар"-аа татуулжээ. Мэдээж эмэгтэй хүний үзэсгэлэн гоо, хээнцэр ялдам байдлыг тултал харуулах гэж тэд ихэд хичээсэн байна. "Бүсгүйчүүд ээ, битгий гомдоорой, энэ бол хөгжилтэй наргиа шүү" хэмээн тэд уучлал хүсэхээ бас мартсангүй. Та лав тэдний зургийг хараад инээдээ барьж дийлэхгүй байх шүү.

Бүсгүйчүүд ээ, битгий гомдоорой! Хадгалах
2018-07-02, 15:10

Хараал идсэн бүтэлгүй өдөр

Гутранги ч бай өөдрөг үзэлтэй ч бай хүн болгонд л нэг тийм бүтэлгүй өдөр тохиож байсан билээ. Бүх зүйл нэг л болж өгөхгүй азгүйдэж гүйцдэг. Дараах зургуудыг хараад танд харамсаж, өмнөөс нь сэтгэл шимшрэх мэдрэмж төрж магадгүй юм шүү. Гэхдээ азгүй өдрүүд үүрд үргэлжлэхгүй гэдгийг санаарай.

Хараал идсэн бүтэлгүй өдөр Хадгалах
2018-06-30, 13:51

Дэлхийн хамгийн өвөрмөц төрхтэй хүмүүс

Гоо сайханд хил хязгаар эсвэл дүрэм журам гэж байхгүй. Харин бусдаас онцгой дүр төрхтэй хүн бусдыг ховсдож соронзон мэт татаж чаддаг. Эдгээр хүмүүс өөрсдийн өвөрмөц төрхөөрөө таныг ч гэсэн ховсдох болно.

Дэлхийн хамгийн өвөрмөц төрхтэй хүмүүс Хадгалах

Тэргүүн байрт шалгарсан энэ оны шилдэг бүтээлүүд

"Nature Conservancy" олон улсын байгууллагаас жил бүр байгаль орчны сэдэвт гэрэл зургийн уралдааныг дэлхий даяар зохион байгуулдаг юм. Энэ жил шүүгч нар 135 улсаас ирүүлсэн 57.489 бүтээлээс хамгийн шилдэг зургуудыг сонгосон байна. Тус тэмцээний шүүгч Билл Марр "Энэ жилийн шалгаруулалтад ирсэн гэрэл зургууд үнэхээр гайхамшигтай байсан учраас ялагчийг сонгоход маш хэцүү байлаа. Тиймээс бид тэргүүн байрыг хэд хэдэн зурагт өгөхөөр шийдсэн" гэж мэдэгджээ. Тус уралдааны тэргүүн байрт шалгарсан бүтээлүүдийг танд толилуулъя.

Тэргүүн байрт шалгарсан энэ оны шилдэг бүтээлүүд Хадгалах

Эгзэгийг нь олж дарсан гайхалтай зургууд

"Яаж ингэж чадав аа?" гэж бусдыг гайхашруулахаар, эгзэгийг нь тааруулж авсан зургууд байдаг. Гэхдээ тэдгээрийн заримыг санаандгүй байдлаар авсан байдаг бол заримыг нь тохиромжтой цаг мөчийг нь хүлээж, хэдэн өдөр, сарын дараа дурандаа буулгасан байдаг. Эгзэгийг нь тааруулж авсан ид шидийн гэмээр ховор гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. 

Эгзэгийг нь олж дарсан гайхалтай зургууд Хадгалах