Фото зураг

Шинэ дүүгээ анх удаа харсан ах эгч нар

Та энэ зургийн цомгоос анх удаа дүүгээ харсан ах, эгч нарийн нүүрний хувиралыг харьцуулан харах боломжтой юм. Аав ээжийн эрх муужгай байсан түүний байр суурийг эзлэх бяцхан жаал гарч ирсэнд, ах эгч нарын хувьд тийм ч таатай биш байгааг анзаарч болохоор байна. Та лав энэ мэдрэмжийг багадаа авч байсан байх даа? 

Шинэ дүүгээ анх удаа харсан ах эгч нар Хадгалах
2018-05-01, 19:33

Ганц биечүүдийн амьдрал

Нас биед хүрэн, ээж аваасаа тусдаа гарсан ч насан туршдаа хамт байж, үр хүүхэдтэй болох ханиа олоогүй ганц биечүүд нэлээдгүй байдаг. Та ч бас одоо энэ замыг туулж яваа эсвэл үзээд өнгөрсөн биз ээ. Ингээд ганц биечүүд хэрхэн аж төрдөгийг харуулсан хөгжилтэй зургуудыг толилуулж байна.

Ганц биечүүдийн амьдрал Хадгалах
2018-04-30, 13:09

Зөвхөн Канадад л харж болох зүйлс

Канад нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог бөгөөд 31 сая хүн амтай. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгадаг ажээ.

Зөвхөн Канадад л харж болох зүйлс Хадгалах
2018-04-15, 14:18

Элдэв зураг (70 фото) №579

Ойрд манай улсад дээр дооргүй л бужигнаантай байлаа. Цаг агаар нь хүртэл хувьсан өөрчлөгдөж, өвлийг эргэн сануулсан долоо хоног болж өнгөрлөө. Гэвч ирж яваа цаг цаанаа л нэг дулаахан.... Ингээд та бүхэн оюун бодол дахь янзан бүрийн бодлоо түр гээж манай сайтын "Элдэв зураг" цувралын халуухан дугаарыг хүлээн авч үзнэ үү. Таны нүдийг баясгаж, сэтгэл санааг тань сэргээн, өөр мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (70 фото) №579 Хадгалах
2018-04-14, 13:00

Англи залуусын задгай шоудалт

Жил болгон олон мянган Англи залуус "Улаан өндөгний баяр"-ын 4 хоногийн амралтаар паб, шөнийн клубт орцгоож, толгойгоороо хөл хийтлээ зугаацдаг. Улаан өндөгний баяр (Easter) нь бүтэн долоо хоног үргэлжилдэг бөгөөд уг баярыг зарим залуус зутаатайгаар өнгөрөөхөөр шийдсэн нь сүүлдээ цагдаа эмнэлэгийн тусламжыг авснаар өндөрлөжээ.

Англи залуусын задгай шоудалт Хадгалах
2018-04-07, 22:19

Элдэв зураг (70 фото) №578

Дэлхий дээрх хамгийн сонирхолтой, хөгжилтэй зургуудыг багтаасан "Элдэв зураг" цувралын ээлжит шинэ дугаарыг хүргэж байна. Түүвэрлэн цуглуулсан эдгээр зургуудаас та бүхэнд хүргэх гэсэн санааг мэдэрч, утгыг нь ухаж үзэхийг хүсье. Зургаас их олон зүйлийг авч болдог. Шинэ санаа, сайхан энерги, хүсэл мөрөөдөл бас болгоомжлол. Хэн нэгний гаргасан амжилт болон алдааг эдгээр зургууд өгүүлж, танд нэг биш нэлээд хэдэн сэдлийг өгч байгаа. Яг тэр сэдлээ хэрэгжүүлэх гээд үзээрэй. Энэ л амьдралын амт гэлтэй...

Элдэв зураг (70 фото) №578 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №577

Элдэв зургаа хүлээж суув уу! Дэлхийн улс орнуудад хавар ирж, зарим газар цаг агаар сайхан байхад цөөн хэдэн оронд одоо ч цас орсоор. Сахалин цасанд дарагдаж байхад Европ даяар дулаарчээ. Урин цаг ирж охид бүсгүйчүүд нимгэн хувцсандаа орж, тэр нь сэтгэл гижигдэх нь юутай уйтай. Үүний адил өнгөрсөн 7 хоног дэлхий ертөнц сонин хачин ихтэй. Энэхүү сонин хачинг доорх зургаар та бүхэнд хүргэе. Хүний сонирхол гэж хачин юм шүү. Эдгээр зургууд танд таалагдаж байвал та яг бусад орны хүмүүс шиг сэтгэж байна л гэсэн үг. Учир нь тэдэнд бас эдгээр зургууд таалагдаж, өнгөрсөн 7 хоногийн шилдэг зургуудын жагсаалтад багтсан юм.

Элдэв зураг (70 фото) №577 Хадгалах