Гэрэл зурагчин

"iPhone" утсаар дарсан шилдэг 10 гэрэл зургийг "Apple" компаниас тодруулжээ

"Apple" компани "Shot on iPhone" нэртэй тэмцээн зохиож дэлхийн өнцөг бүрээс ирсэн "iPhone" ухаалаг утсаар дарсан шилдэг 10 зургийг шалгаруулжээ. Эдгээр зургуудад сониуч амьтад, ер бусын тусгалууд, өдөр тутмын амьдралын гоо үзэсгэлэн болон бусад олон сэдвүүдийг дүрсэлсэн байна. Ингээд та бүхэнд "iPhone"-оор дарсан шилдэг 10 гэрэл зургийг хүргэж байна.

"iPhone" утсаар дарсан шилдэг 10 гэрэл зургийг "Apple" компаниас тодруулжээ Хадгалах

Мэргэжлийн гэрэл зурагчдын хэрэглэдэг 16 заль

Одоо үед хүн бүр хүссэн үедээ чанартай гоё зураг авч чаддаг болсон. Гэхдээ ихэнх хүмүүс тэр бүр мэргэжлийн гэрэл зурагчид шиг зураг авч чаддаггүй. Тиймээс та бүхэнд мэргэжлийн гэрэл зурагчдаас дутахааргүй сайхан зураг авах аргуудыг танилцуулж байна.

Мэргэжлийн гэрэл зурагчдын хэрэглэдэг 16 заль Хадгалах

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд

Нэгэн цагт хөл хүрэхээргүй алслагдсан газар нутгуудад одоо хэдхэн цагийн дотор очиж болохоор ойр болжээ. Гэсэн ч ертөнцийн мухар гэлтэй алслагдмал газрууд өнөөдөр ч гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хэвээр байна. Суурин газраас хамгийн алс оршдог эдгээр нутгийн хүмүүсийн өнгө төрхийг гэрэл зургийн хальснаа буулгахаар Английн гэрэл зурагчин Жимми Нелсон (Jimmy Nelson) 10 гаруй жилийг зарцуулсан байна. Ингээд та бүхэнд тэдгээр гэрэл зургийг хүргэе. 

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (6-р хэсэг)

1906 онд "Америкийн иргэний нийгэмлэг" ТББ Ниагарын хүрхрээг эрчим хүчний компаниудаас хамгаалж үлдээхийг уриалж анхны нийтийн ухуулгыг хийж байжээ. Үүнээс хойш 100 гаруй жил өнгөрсний дараа тиймэрхүү ашгийн бус сурталчилгаанууд хувиран өөрчлөгдөж, илүү мэргэжлийн, илүү хүчирхэг болсон боловч дэлхий дээрх тулгамдсан асуудлуудад хүмүүсийн анхаарлыг хандуулах туйлын зорилго нь өөрчлөгдсөнгүй. Ингээд та бүхэнд хүмүүсийг зөв зүйлд уриалж, нийтийн ухамсрыг сэргээх гайхалтай утга санааг чадварлагаар гаргасан зурагт хуудаснуудыг толилуулж байна.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (6-р хэсэг) Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (5-р хэсэг)

Зар сурталчилгааны зорилго зөвхөн бараа бүтээгдэхүүн сурталчлахад оршдоггүй аж. Хүмүүсийг зөв зүйлд уриалж, нийтийн ухамсрыг сэргээх гайхалтай утга санааг чадварлагаар гаргасан сурталчилгаа олон. Ингээд та бүхэнд хурц сэдвийг хөндөж, нэгийг бодогдуулахаар хийгдсэн зарын хуудаснуудаас сонирхуулъя.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (5-р хэсэг) Хадгалах

"National Geographic"-ийн уралдаанд шалгарсан шилдэг 30 гэрэл зураг

"National Geographic" сэтгүүл инстаграм дээр 100 сая дагагчтай болсноо тэмдэглэж хэрэглэгч нарынхаа дунд "Шилдэг инстаграм зургууд" нэртэй уралдаан зарлажээ. Сэдэв нь чөлөөтэй байсан бөгөөд нийт 50 мянга гаруй зураг ирүүлснээс шилдэг 30-ыг шалгаруулжээ. Ингээд та бүхэнд шилдгээр шалгарсан зургуудыг хүргэе. 

"National Geographic"-ийн уралдаанд шалгарсан шилдэг 30 гэрэл зураг Хадгалах

"Sony"-ийн "Дэлхийн шилдэг гэрэл зураг" уралдааны ялагчдын хосгүй бүтээлүүд

"Sony" компани 12 дахь жилдээ "Дэлхийн шилдэг гэрэл зураг" уралдаанаа амжилттай зохион байгуулжээ. Нийт 91 орны хэдэн зуун гэрэл зурагчид оролцсон энэхүү уралдаанд нийт 327 мянган бүтээл ирснээс шилдэг 30-ыг нь шалгаруулсан байна. Ингээд та бүхэнд тус уралдааны шилдэг зургуудыг хүргэе. 

"Sony"-ийн "Дэлхийн шилдэг гэрэл зураг" уралдааны ялагчдын хосгүй бүтээлүүд Хадгалах

Tүүхэн дэх хамгийн анхны 7 эмэгтэй зурагчин

Гэрэл зураг хүний харж буйг тухайн мөчид нь үүрд гацаан үлдээдэг шидэт зүйл билээ. Тэгвэл энэхүү гайхамшигт урлагийн анхны эмэгтэй төлөөлөгчид болсон 7 гэрэл зурагчинг танилцуулъя.

Tүүхэн дэх хамгийн анхны 7 эмэгтэй зурагчин Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (4-р хэсэг)

Зар сурталчилгааны зорилго зөвхөн бараа бүтээгдэхүүн сурталчлахад оршдоггүй аж. Хүмүүсийг зөв зүйлд уриалж, нийтийн ухамсрыг сэргээх гайхалтай утга санааг чадварлагаар гаргасан сурталчилгаа олон. Ялангуяа байгаль экологийн нөхөн сэргээлтийг дэмжиж, хүмүүсийн хортой үйл ажиллагааг таниулсан зурагт хуудaснууд сүүлийн жилүүдэд олширчээ. Ингээд та бүхэнд хурц сэдвийг хөндөж, нэгийг бодогдуулахаар хийгдсэн зарын хуудаснуудаас сонирхуулъя.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (4-р хэсэг) Хадгалах

"National Geographic"-ийн олны талархлыг хүлээсэн шилдэг гэрэл зургууд

130 жилийн түүхтэй "National Geographic" сэтгүүл 4 жилийн өмнө инстаграм хуудсаа нээж байжээ. Тус сэтгүүлийн хамт олон дагагчиддаа нийт 20 мянган зураг хуваалцсан бөгөөд энэ хугацаанд 4 тэрбум лайк, 20 сая сэтгэгдэл цуглуулж чадсан байна. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард "National Geographic" инстаграм хуудасныхаа хамгийн олон лайктай зургуудаа тодруулсныг хүргэж байна. 

"National Geographic"-ийн олны талархлыг хүлээсэн шилдэг гэрэл зургууд Хадгалах

Америк гэрэл зурагчин амьтдыг элэглэсэн нь

Компьютерын дэлгэцнийхээ ард тухлан суугаа эрхэм үзэгч та бүхэндээ зориулан амьтдын хөгжилтэй зургуудыг түүвэрлэн оруулж байна. Эдгээр зургуудын АНУ-ын гэрэл зурагчин Томас Сабтил (Thomas Subtil) авсан бөгөөд тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа тавьдаг ажээ. Өдрийн хэсэгхэн цаг мөчийг ч болсон инээд наргианаар үдэж, баяр баясгаланг мэдэрч байх нь та бидний эрүүл мэндэд юунаас ч илүү чухал. Инээд эм гэдэг шүү дээ, адгуусан амьтдын гэрэл зургийн дуранд буусан хөгжилтэй дүр төрх, үйлдэл, агшнуудыг шимтэн үзэж, өөртөө инээд бэлэглээрэй.

Америк гэрэл зурагчин амьтдыг элэглэсэн нь Хадгалах

Хойд Солонгосын энгийн иргэд хэрхэн аж төрдөг вэ?

БНАСАУ-ын жирийн нэгэн айлд зочилно гэдэг бараг л боломжгүй зүйл. Учир нь гаднын хүнийг энгийн иргэдийн гэрт оруулахыг зөвшөөрдөггүй бөгөөд иргэд нь ч их нууцлаг байдаг гэнэ. Гэсэн хэдий ч Оросын нэрээ нууцалсан нэгэн гэрэл зурагчинд урьд өмнө нь тэр бүр харагдаж байгаагүй гэрэл зургуудыг авах боломж олджээ. 

Хойд Солонгосын энгийн иргэд хэрхэн аж төрдөг вэ? Хадгалах