Гэрэл зурагчин

Мэргэжлийн камерны тохиргоонууд ямар учиртай вэ?

“National Geographic” сэтгүүлд явуулсан дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн шилдэг гэрэл зурагчдийн бүтээлүүд үнэхээр төгс байж чаддаг. Харин тэд хэрхэн хамгийн үзэмжит зургийг хальснаа буулгадаг бол? Ингээд та бүхэндээ хэрхэн санаандаа таарсан гэрэл зургийг хэрхэн авах тухай болон мэргэжлийн зургийн аппаратан дээр хэрхэн ажиллах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Мэргэжлийн камерны тохиргоонууд ямар учиртай вэ? Хадгалах

2016 оны шилдэг гэрэл зургууд

"35 Photo" сайт нь дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн шилдэг гэрэл зурагчдын хальсанд буулгасан гайхалтай уран бүтээлүүдээс хамгийн шилгүүдийг нь шалгаруулдаг бөгөөд улиран одож буй 2016 оны "Portrait" буюу "Хөрөг" зураг ангилалд өрсөлдөж буй гайхшралд оруулахуйц бүтээлүүдийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд хамтдаа ямар утга агууламжтай хөрөг зургууд уг төрөлд өрсөлдөж байгааг харж, мэлмий юугаа баясгацгаая.

2016 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах

Японы мафийн нууц амьдрал

Япон улсад ойролцоогоор 50 мянган якуза байдаг. Тиймээс ч, гэмт бүлэглэлүүдээрээ дэлхийд дээгүүр байрыг эзлэдэг юм. Бельгийн гэрэл зурагчин Антон Kастeрс (Anton Custers) олон жилийн турш Японы якуза нарыг судлан, улмаар өөрийн хүсэл сонирхлын дагуу Япон орныг зорьжээ. Тэрээр бүхэл бүтэн 10 сарын турш хөөцөлдсөний ачаар Японы якуза нарын бүлэглэлийн толгойлогчтой уулзах завшаан олдож, улмаар түүнийгээ зурагжуулан, үзэсгэлэн хүртэл гаргасан байна.

Японы мафийн нууц амьдрал Хадгалах

Порно жүжигчний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Хамгийн анх 1969 онд найруулагч Энди Вархол (Andy Warhol) "Blue Movie" гэх нэртэй насанд хүрэгчдэд зориулсан эротик кино хийсэн нь "Порно" киноны үндсийг тавьсан ажээ. Өнөөдөр дэлхий даяар нэг өдөрт гэхэд л олон мянган порно кино шинээр интернетэд тавигдаж, олон сая хүн түүнийг үзэж байгаа нь нууц биш. Тэгвэл порно жүжигчдийн хувийн амьдрал хэрхэн өрнөж, ажил, амьдралаа чухам яаж зохицуулдаг юм бол? Хамтдаа тэдний нэг өдрийн амьдралтай танилцацгаая.

Порно жүжигчний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хадгалах

Бяцхан ургийн хөгжил

1922 оны 8-р сарын 24-нд Шведийн Стангнас хотод гэрэл зурагчин Леннарт Нильсон (Lennart Nilsson) төрсөн байна. Тэрээр өөрийн амьдралын 12 жилийг ургийн хөгжлийн талаар судлахад зориулсан бөгөөд эхийн хэвлийд буй урга болон үр хөврөлийн гэрэл зургийг чадварлаг авдаг болжээ. Түүний сүүлийн ном 2009 онд гарсан бөгөөд тэрээр Шведийн засгийн газраас “Профессор” хэмээх цолыг хүртсэн юм. Ингээд энэхүү алдарт гэрэл зурагчны хийсэн Ургийн хөгжлийн талаарх сонирхолтой гэрэл зургийг хүлээн авцгаая.

Бяцхан ургийн хөгжил Хадгалах

Амь насаа алдахын өмнө авсан сүүлчийн гэрэл зургууд

Эдгээр гэрэл зургууд таны сэтгэлийг хөдөлгөх нь баттай. Учир нь зургуудыг дарсан гэрэл зурагчид ажил үүргээ гүйцэтгэн явж байгаад амь насаа алдсан байна. Хэдийгээр зургийг авсан эзэд амь насаа алдсан ч, ажлын багаж болох камер нь тэдний түүхийг хадгалан үлджээ.

Амь насаа алдахын өмнө авсан сүүлчийн гэрэл зургууд Хадгалах

Бангладешийн биеэ үнэлэгчдийн амьдрал

Бангладеш улс бол хууль ёсны биеэ үнэлэлтээрээ алдартай. 200 жилийн турш оршин тогтнож байгаа бөгөөд 2014 оноос хойш биеэ үнэлэх нь хориотой болсон байдаг. Гэвч хуулиас гадуур мэр сэр нууцаар биеэ үнэлэх үзэгдлүүд байсаар байна. Ийнхүү бид та бүхэндээ тэдгээр биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн амьдралын гунигт түүхийг өгүүлж байна.

Бангладешийн биеэ үнэлэгчдийн амьдрал Хадгалах

Үхлийн сүүлчийн мөч

Мексикийн гэрэл зурагчин Enrique Metinides нийт 50 гаруй жилийг төрөлх нутгийнхаа гэмт хэрэг, аллага, ослын зургууд авахад зориулжээ. Тэрээр өөрийн энэ хачирхалтай сонирхолдоо маш их дуртай бөгөөд хүн үхсэн гэвэл хамгийн түрүүнд гүйж очин зургийг нь авдаг юм байна. Ингээд доорх зургууд мексикийн гудамжин дахь үхлийн сүүлчийн мөчүүд болон үлджээ.

Үхлийн сүүлчийн мөч Хадгалах

Хойд Солонгосын үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

Гэрэл зурагчин Михайл Норок (Mihaela Noroc) дэлхийг тойрон аялж, улс орнуудын охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг гэрэл зургийн дуранд буулгаж, түүгээрээ “Гоо үзэсгэлэнгийн газрын зураг” хэмээх фото төсөл гаргаж байжээ. Түүний цуврал фото нийтлэлээс хамгийн их сонирхол татсан, Хойд Солонгосын бүсгүйчүүдийг танилцуулж байна.
Хойд Солонгосын үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Хадгалах

Хамгийн өндөр үнээр зарагдсан папараццийн зургууд

Гэрэл зурагчны ажил гэдэг тийм ч хялбар биш бөгөөд ялангуяа "папарацци" хийхэд бүхий л өдрийн турш тухайн од, олны танил хүнийг дагаж явах хэрэг гардаг. Заримдаа өөрийн амь насыг хүртэл хөсөр хаяж мөнгө олохын төлөө зүтгэдэг. Ингээд бид та бүхэндээ хамгийн их үнэд хүрсэн папараццийн гэрэл зургуудыг танилцуулж байна.

Хамгийн өндөр үнээр зарагдсан папараццийн зургууд Хадгалах

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль

Сүүлийн үед техник технологи өндөр хөгжихийн хэрээр зураг авах хэрэгслүүдийн чанар улам сайжирч, гайхалтай агшныг гэрэл зургийн хальсанд буулгах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон билээ. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан мэргэжлийн гэрэл зурагчдын зураг авахдаа ашигладаг 11 залийг хүргэхээр бэлтгэсэн юм. Та сурч аваад заавал хэрэгжүүлээрэй.

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль Хадгалах

Таныг эхнээсээ дуустал алмайруулах гэрэл зургууд

Өнгөрсөн үеийн дурдатгал болж, өнөөдөр бидний мэлмийг нээж, олон зүйлсийн утга учрыг тайлж өгөх гайхалтай гэрэл зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр зургууд нь хар цагаан өнгөтэй бөгөөд зураг тус бүр өвөрмөц утга илэрхийлж, уран гоёмсог байдлаараа бишрүүлэх аж. Ингээд хамтдаа дуу алдуулж, сэтгэл хөдөлгөм гайхалтай гэрэл зургуудыг үзэж сонирхьё. 

Таныг эхнээсээ дуустал алмайруулах гэрэл зургууд Хадгалах