Гэрэл зурагчин

Гар утсаараа мэргэжлийн гэрэл зураг хэрхэн дарж сурах вэ?

Та эдгээр өдрүүдэд ухаалаг утсаараа сайхан зургууд авч байгаа байх. Хэдэн жилийн өмнө энэ боломжгүй зүйл байсан бол одоо гар утсаараа хүссэн үедээ чанартай зураг авч болж байна. Гэхдээ хүмүүс тэр бүр мэргэжлийн гэрэл зурагчид шиг зураг авч чаддаггүй. Тиймээс та бүхэнд ухаалаг гар утсаар мэргэжлийн гэрэл зурагчдаас дутахааргүй зураг авах аргуудыг танилцуулья.

Гар утсаараа мэргэжлийн гэрэл зураг хэрхэн дарж сурах вэ? Хадгалах

Нэгэн гэр бүл өөрсдийнхөө зургийг 20 жил авчээ

Энэ хорвоо дэлхий дээр үнэ цэнэтэй зүйл их олон байдаг. Гэхдээ юу юунаас илүү эрхэмлэн чухалчилах зүйл бол мэдээж цаг хугацаа юм. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа адил. Өнгөрөх л юм бол дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Цаг хугацаа бүхнийг түрэн хувиргадаг атлаа өөрөө бас эс гүйцэгдэнэ. Үүний нэгэн жишгээр нэгэн гэр бүлийг цаг хугацаа хэрхэн өөрчилж, хувиргасныг доорх гэрэл зургуудаас хамтдаа сонирхоцгооё. 

Нэгэн гэр бүл өөрсдийнхөө зургийг 20 жил авчээ Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулаад буй Хятад бүсгүй

Рита Аххундова (Rita Akhundova) хэмээх Орос бүсгүй БНХАУ-ын Гуанжу хотод 3 жил орчим амьдарч байгаа бөгөөд Инстаграм хуудсандаа идэвхитэй нэгэн аж. Тэрээр өөрийн "iPhone" маркын гар утсан дээр олон сонирхолтой зургуудыг авах, түүнчлэн мэдээ мэдээллийг нийтэлдэг байна. Саяхан түүний гар утсаараа авсан маш өвөрмөц гэрэл зургууд алдаршаад байгаа бөгөөд үүнд модель болсон үзэсгэлэнтэй Хятад бүсгүй нөлөөлжээ. Ингээд зурагчин бүсгүйн гайхалтай бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Цахим ертөнцийг шуугиулаад буй Хятад бүсгүй Хадгалах

Дайны хөлд дарагдсан Сири улсын бодит төрх

Өдгөө олны анхаарлыг өөртөө татан, дэлхий нийтийн зовнилыг төрүүлээд байгаа улс бол яахын аргагүй Сири юм. Сүүлийн жилүүдэд дотоодын иргэний дайнаас үүдэн олон мянган хүний амь эрсдэн, олон сая хүмүүс бэртэж, гэмтэн, эх орноосоо дүрвэсээр нилээдгүй хугацааг ардаа үдсэн. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсад хүн амьдрахын эцэсгүй балгас, хаягдалд дарагдсан гэхчлэн хүмүүсийн тархийг угаасаар ирсэн билээ.

Дайны хөлд дарагдсан Сири улсын бодит төрх Хадгалах

Бидэнд хайр ухаарал хайрлах, шилдэг уран зургууд

Норман Роквелл бол 20-р зууны алдартай уран бүтээлч юм. Тэрээр өөрийн уран бүтээлдээ гол төлөв хүүхдүүдийн ертөнцийг харах өнцгийг олон талаас нь харуулахыг зорьсон байдаг. Түүний уран бүтээлээс та хайр, ухаарал, өнгөрсөн түүхийг харах бөгөөд тэдгээрийг дүрсэлсэн дүрүүд нь сэтгэл татам, хэний ч сэтгэлийг эмзэглүүлэм байх аж. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Бидэнд хайр ухаарал хайрлах, шилдэг уран зургууд Хадгалах

Хятадын шөнийн клубын үнэн төрх

Украйны зурагчин эр, ажлын шаардлагаар Хятад улсад нэг жилийн турш амьдрах болжээ. Тэрээр энэ хугацаанд, тус улсад байрлах олон шөнийн цэнгээний газруудаар явж үзсэн бөгөөд, тэдгээрээс онцлон нэгэн клубын үнэн төрх, тайчигч бүсгүйчүүдийн амьдралыг өгүүлэх гэрэл зургуудыг авсан байна. Ийнхүү бид та бүхэндээ Хятадын шөнийн клубуудын үнэн төрхийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэе!  

Хятадын шөнийн клубын үнэн төрх Хадгалах

Ямар үед зураг авч болохгүй вэ?

Хүн бүрийн итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл нь харилцан адилгүй мэт боловч, бид нэг л байгаль, эх дэлхийд харъялагдан амьдарч байгаа тул дагаж мөрдөх зүйл нь ижилхэн байдаг аж. Хэдийгээр та шүтлэггүй байж болох ч, бурханы шашин, номлол, энергийн талаасаа ижил нэг л зүйлийг сануулж, хүмүүст хийж болохгүй тухай зөвлөдөг байна. Ийнхүү бид та бүхэндээ өөрийгөө болоод өрөөл бусдыг аюулд унагахгүйн тулд, ямар зургийг авч болохгүй тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе!

Ямар үед зураг авч болохгүй вэ? Хадгалах

Испани зурагчны бүтээл цахим ертөнцөд шуугиан тарив

Испанийн алдарт гэрэл зурагчин Иордан Меттер (Jordan Metter), санаандгүй байдлаар 2 настай охиныхоо бүжиглэж буй агшинг гэрэл зургийнхаа хальсанд буулгажээ. Тэрхүү зурганд бяцхан охин аавынхаа нүдэнд яг л мэргэжлийн бүжигчин мэт эвлэгхэн, өхөөрдөм харагдсан байна. Тиймээс ч зурагчин эр тэр мөчөөс эхлэн "Tiny Dancers For Among Us" буюу "Бидний дундах бяцхан бүжигчид" хэмээх гэрэл зургийн төслөө эхлүүлж, залуу бүжигчдийн нүд алдам үзэсгэлэнтэй, басхүү эгдүүтэй төрхийг зургийнхаа хальснаа буулгаж эхэлсэн аж. Ийнхүү бид та бүхэндээ зурагчин залуугийн фото төслийг танилцуулъя.

Испани зурагчны бүтээл цахим ертөнцөд шуугиан тарив Хадгалах

Хүүхэд хэрхэн мэндэлдэг вэ?

"International Association of Professional Birth Photographers"-ээс жил бүр "Birth of the Image" буюу бүсгүйчүүдийн төрж буй агшныг зургийн хальсанд буулгасан гэрэл зурагчдын бүтээлүүдээс хамгийн шилдгүүдийг нь уламжлал болгон шалгаруулдаг байна. Ингээд хамтдаа олон сая хүний сэтгэлийг хөдөлгөж, шилдгээр шалгарсан гэрэл зургуудыг үзэж сонирхоцгооё. 

Хүүхэд хэрхэн мэндэлдэг вэ? Хадгалах

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль

Сүүлийн үед техник технологи өндөр хөгжихийн хэрээр зураг авах хэрэгслүүдийн чанар улам сайжирч, гайхалтай агшныг гэрэл зургийн хальсанд буулгах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон билээ. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан мэргэжлийн гэрэл зурагчдын зураг авахдаа ашигладаг 11 залийг хүргэхээр бэлтгэсэн юм. Та сурч аваад заавал хэрэгжүүлээрэй.

Мэргэжлийн гэрэл зурагчдын мэддэг 11 заль Хадгалах

Амьдралынхаа эцсийн мөч хүртэл өөрийнхөө зургийг авсан залуу

Жэйми Ливингстон (Jamie Livingston) гэх залуу өөрийн бүхий л амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхлөхийг хүсчээ. Түүний олон мянган зургууд дэлхий нийтийг уярааж, хүмүүсийн анхаарлыг татах болсон бөгөөд бусдыг харуусал, гунигт автуулсан юм. Ийнхүү бид та бүхэндээ түүний амьдралын хором мөч бүрийг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна. Та энэхүү зургийн цомгийг үзсэнээр амьдрал ямар богинохон болох, өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг учраас таны эргэн тойронд байгаа хайртай, дотны хүмүүсээ хайрлаж, өөрт байгаа бүхнээ зориулах нь юу юунаас илүү чухал гэдгийг ойлгох биз ээ. 

Амьдралынхаа эцсийн мөч хүртэл өөрийнхөө зургийг авсан залуу Хадгалах

“National Geographic”-ийн олон нийтэд үзүүлэхийг хүсээгүй гэрэл зургууд

Зураг бүхэн өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй, өвөрмөц түүхийг агуулж байдаг. Тэр тусмаа "National Geographic"-ийн гэрэл зургийн хальснаа буулгасан бүтээлүүд өөрийн эрхгүй уулга алдуулж, хэлэх үггүй болгодог билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ тэдний олон нийтэд төдийлөн хүргэж байгаагүй зургийн цомгоос дээжлэн сонирхуулъя гэж бодлоо. 

“National Geographic”-ийн олон нийтэд үзүүлэхийг хүсээгүй гэрэл зургууд Хадгалах