Гэрэл зурагчин

Гайхалтай баримт өгүүлэх гэрэл зургууд

Энэхүү гэрэл зургийн цуглуулгад манай ертөнц хэр том, гайхалтай болохыг харуулсан олон сонирхолтой, ер бусын обьект, үзэгдэлүүд багтсан болно.

Гайхалтай баримт өгүүлэх гэрэл зургууд Хадгалах

Британи залуу найз бүсгүйдээ 20 удаа гэрлэх санал "нууцаар" тавиад бүтэлгүйтжээ

Их Британийн хөнгөн атлетикийн тамирчин Эди Окоро найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж оролдсон талаар нэгэн сонирхолтой түүх хуваалцжээ. Гэрлэх санал тавих талаар бид нэг их сонирхоод байдаггүй ч харин энэ бол арай өөр түүх юм.

Британи залуу найз бүсгүйдээ 20 удаа гэрлэх санал "нууцаар" тавиад бүтэлгүйтжээ Хадгалах

Эрчүүд, эмэгтэйчүүдийн гэрэл зургийн мэдрэмж хэр ялгаатай вэ?

Охид инстаграм болон нийгмийн сүлжээнд анхаарал татахуйц зураг дарах нарийн мэдрэмжтэй байдаг. Тиймдээ ч тэд  найз залуудаа хаана ч явсан хамгийн тааламжтай харагдахуйц зураг дарж өгдөг. Харин залуучуудын хувьд бол огт эсрэгээрээ.. Ялгааг дараах зургуудаас хараарай. 

Эрчүүд, эмэгтэйчүүдийн гэрэл зургийн мэдрэмж хэр ялгаатай вэ? Хадгалах

Орон орны "нэг ангийнхан"

Гэрэл зурагчин Жулиан Жермен 20 улсаар аялж, 450 сургуулийн сурагчдын зургийг авчээ. Эдгээр зурагнууд нь тухайн улсын боловсролын орчин, онцлог байдлыг илтгэхийн сацуу дэлхийн улс орнуудын боловсрол эзэмших орчин нөхцлийн эрс тэс ялгаатай байдлыг тодоос тод илтгэн харуулсан юм. 

Орон орны "нэг ангийнхан" Хадгалах

Мастер зураг засварлагчийн итгэмээргүй бүтээлүүд

Австрийн зурагчин, зураг засварлагч, хөгжимчин Марио Унгер нь хуучин зургийг сэргээж, өнгө оруулах ажилдаа гарамгай нэгэн билээ. Түүний ажлын үр дүнд бараг засвар авахааргүй болтлоо муудсан зургууд дижитал камераар авсан зургаас ялгарахгүй болтлоо "амь орж" чаддаг юм. Ингээд та бүхэнд түүний итгэмээргүй ажлуудаас сорчлон толилуулж байна.

Мастер зураг засварлагчийн итгэмээргүй бүтээлүүд Хадгалах

Эхнэртэйгээ хамт аялах үед юу тохиолддог вэ?

Машинтай аялалд гарахдаа дотнын хүмүүсээ авч явах нь олон талын ашигтай байдаг. Жишээлбэл, замдаа уух усныхаа тагийг онгойлгуулах зэргээр тэднийг гарын үзүүрт зарж болно шүү дээ. Тэгвэл Reddit сайтын хэрэглэгч "MrMagoo21" гэх залуу эхнэртэйгээ хоёулхнаа аялалд гарчээ. Ингээд эхнэрийнхээ хувийн хандлагыг харуулсан түүний аян зам дахь хөгжилтэй зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

Эхнэртэйгээ хамт аялах үед юу тохиолддог вэ? Хадгалах

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

Филип Халсман нь Францын Рига хотод төрж, Парист гэрэл зурагчнаар сурч байсан боловч 1940 онд нацист цэргүүдээс зугтаж АНУ-д суурьшсанаар түүний алдар нэр асар их өсөх болжээ. Түүнчлэн тэрбээр 1940 он гэхэд Грэйс Келлигээс эхлээд Барбара Стрейзанд хүртэлх дэлхийн хамгийн нэр хүндтэй одуудын зургийг авах хэмжээний чадварлаг гэрэл зурагчин болсон байв. Ингээд Халсманы дараах зургуудаас 20-р зууны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хамтдаа тольдоцгооё

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Хадгалах

"iPhoneografy" тэмцээний шилдэг зургууд тодорлоо

12 дахь удаагийн "iPhoneografy" тэмцээнд 140 гаруй орноос ирүүлсэн мянга мянган зургуудаас шилдгүүдийг зарлалаа. Тэмцээний үр дүн гар утсаар ч гайхалтай зураг дарж болдгийг дахин баталсан юм. "2019 оны шалгаруулалт дуу алдмаар, сайхан зургуудаар дүүрэн байлаа.  Гайхамшигт байгалийг чадварлагаар хослуулж дарсан нь урлагийн бүтээл гэхэд болохоор байна" хэмээн шүүгчид дүгнэсэн юм. 

"iPhoneografy" тэмцээний шилдэг зургууд тодорлоо Хадгалах

Бүсгүйчүүд ээж болсныхоо дараа хэрхэн өөрчлөгддөг вэ? (Фото төсөл)

Ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэний дараа эмэгтэй хүний бие махбоь болон сэтгэл санаанд ихээхэн өөрчлөлт гардаг байна. Тэгвэл эдгээр өөрчлөлтүүд царай төрхөнд хэрхэн илэрдэг бол? Энэхүү асуултад хариулт олохоор Литва улсын гэрэл зурагчин Вайда Маркевичич  "Ээж болох нь"  хэмээх гэрэл зургийн төслөө хэрэгжүүлжээ. Дараах зургуудыг хараад  ямар өөрчлөлт гарсныг та бүхэн өөрсдөө шинжлээрэй. 

Бүсгүйчүүд ээж болсныхоо дараа хэрхэн өөрчлөгддөг вэ? (Фото төсөл) Хадгалах

Итали гэрэл зурагчны олныг гайхшруулсан хосгүй авьяас

Бүх л гайхалтай зургийн цаана моделийн төрөл бүрийн позоос гадна гэрэл зурагчны уран чадвар, авхаалж самбаа нуугдаж байдаг. Учир нь тэд ямар ч нөхцөлд төгс зураг дарахын тулд камертай хэрхэн харьцахаа тооцоолж, тархиа гашилгаж байдаг билээ. Тиймдээ ч ихэнх дуу алдуулам сайхан зургийн ард ямар энгийн зүйл нуугдаж байдгийг харуулахын тулд Италийн гэрэл зурагчин Жорди Коалитич тус хоёр үзэгдлийн зургийг хамтад нь өөрийн инстаграм хуудаснаа оруулжээ. 

Итали гэрэл зурагчны олныг гайхшруулсан хосгүй авьяас Хадгалах

Өглөөний 8 цагт дэлхий даяар юу болдог вэ?

Сэрүүлэгний дуу, аяга кофе, хүн дүүрэн автобус, ажлын ширээ... Ихэнх хүмүүсийн өдөр нэгэн хэвийн үргэлжилж маргааш өглөөг нэгэн адил угтдаг. Харин Бельги гэрэл зурагчин Паскал Маннар дэлхийн өнцөг булан бүрд өглөөний 8 цагт юу болдгийг харуулсан гайхалтай гэрэл зургуудыг авчээ. 

Өглөөний 8 цагт дэлхий даяар юу болдог вэ? Хадгалах

90-ээд оны Куба орны таны харж байгаагүй өнгө төрх

Нью-Йорк хотоос гаралтай гэрэл зурагчин Триа Жован (Tria Jovan) 90-ээд онд тухайн үед хаалттай байсан Куба улс руу 10 гаруй удаа аялж нийт 25 мянган гэрэл зураг авсан байна. Тэрбээр өнгөрсөн жил тэдгээр зургуудаасаа 450-ыг сонгон авч "Кубын Архив" хэмээх ном гаргасан нь Олон Улсын гэрэл зургийн уралдаанаас шилдэг баримтат ном хэмээх төрөлд тэргүүн шагналыг авсан юм. Ингээд та бүхнийг 90-ээд оны Куба орноор аялуулж байна.

90-ээд оны Куба орны таны харж байгаагүй өнгө төрх Хадгалах